“XOH3OH” – ХЭТ МЭДРЭМТГИЙ ХҮМҮҮСТ УНШИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ…

“XOH3OH” – ЖАГДАЛЫН ЛХАГВА

Должин нэг ѳдѳр алсын чимээ чагнах мэт толгойгоо гилжийлгэн зүүн гараараа гэдсээ дарж ууль мэт хачин муухай инээжээ. Тэрбээр гамин түйвээснээс хойш анх удаагаа инээж байгаа бѳгѳѳд тэр нь хотны наранд хѳрвѳ хурга ишигтэй тоглох цолгиун багынх нь инээд биш чѳтгѳрийн гал шиг хѳх дѳл сүүмэлзсэн хүйтэн инээд байлаа.

Хиагтаас хѳѳгдсѳн гамин цэргүүд зугтаж явах замдаа үxэxдээ үхэр буугаа тавьж тэднийхийг түйвээн эцгийг нь хѳнѳѳж ѳѳрийг нь xvчирхийлээд явсанаас хойш одоог хүртэл хэнтэй ч дуугаралгүй элий балай явах болсон тул хүмүүс түүнийг cолиорсон гэж итгээд гаргуунд нь тавин түүний бие давхар болсон.

Илж инээдэг гэдсэн дотор нь хаврын түйвээсэн гамингийн үр боловсрон томорч байгааг эхлээд хѳгшин эх нь дараа нь нутаг усаараа мэдэх болсон боловч яагаад ийнхүү гэдсэндэх хүүхдээ хѳдлѳх тоолонд инээдэгийн учирыг олоё гэж бодсонгүй cолиотой хүний ааш биз гээд тоохоо больжээ.

Тогоон чинээ гэдэстэй Должин дүн ѳвлийн хүйтэнд сармай дээл хѳдрѳѳд гарахад ѳчигдѳрѳѳс дуншиж ѳвдѳѳд, түүнийгээ нууж байгааг нь ажиглаж мэдсэн эх нь ѳѳрѳѳ хэвтэрийнх боловч хананаас зууран ѳндийж, гутлаа холхиндог дүрээд гарч харвал цаадах нь шээзгий үүрээд баруун жалга руу орж байгаа харагдав.

Должин аргал түүхээр яваагүй гэдгийг нь хар зѳнгѳѳрѳѳ мэдсэн эх эргэж оронгуут хувцасаа яаран ѳмсѳж лоовууз малгайгаа бүчлээд араас нь майжигнажээ.

Зулаг ханзархай монгол гутлаа пар пар чирсээр амьсгаадан дѳхѳж, жалга руу ѳнгийвѳл тайлаад хаясан урт улаан бүс их шархнаас гоожсон цyc шиг үзэгдэхэд дотор нь палхийгээд явчихлаа.

Нүцгэн хѳлийн мѳр дагаж хэд алхтал Должин эрэгний мухарт хѳмѳрсѳн шээзгийгээ түшээд тачигнатал хѳхѳрч суув. Нүд нь ер бусын баяртай гялалзана. Үс нь сэгсийж, хар хѳлс нь цувавч тэрбээр шазуур зууж тас тас хѳхрѳнѳ.

Эх нь гутал бүс хаясан болгоны түүж тэвэрсээр яаравчлан очоод -Эвий хүү минь, яаж байгаа чинь энэ вэ? Алив хувцасаа ѳмс, хоёулаа буцая хэмээн хэлж гүйцээгүй байтал хүүхдийн дуу час хийгээд явчихлаа.

Хѳгшин -Ээ, бурхан тэнгэр минь гэж нэг хашгираад цасан дээр унасан хүүхдийг боож авахаар малгайгаа тайлан сѳхѳрвѳл огт дуугардаггүй. Должин гэнэт эв эрүүл хүний цовоо саруул дуугаар -Хэрэггүй ээ ээж ээ! Гамингийн шээсээр монгол малгайг бузарлаж болохгүй.

Монгол шороонд үүнийг огт хүргэж болохгүй. Цасан дээр хѳлдѳж, цас хайлахаас ѳмнѳ нохой шувууны хоол болно биз. Урилгагүй зочин үдүүлэхгүй буцдаг.

Би гэдсэндээ хүүхэд хѳдлѳхийг мэдсэнээс хойш тэр муу ѳмхий гаминд арчаагүй доромжлуулсныхаа хонзонг авах боломж гарч хайрт аавынхаа амины хариуг нэхэх эзэн оллоо гэж бодоод гарахыг нь тэсэн ядан хүлээсэн юм.

Ѳнѳѳдѳр миний баярын ѳдѳр, би ѳшѳѳгѳѳ авлаа. Би үүнийг гэдсэнд байхад нь aлж чадах байсан. Хаднаас үсрээд хамтдаа үxэж ч болох л байсан.

Гамингийн зyлбадастай нэг шороонд хамт хэвтэхгүй гэж бодоод дaйcнаа гарч ирэхээр нүдээрээ харж гараараа ycтгах гэж арван сар отож хүлээсэн гэснээ эх рүүгээ харж хүйг нь таслаад аль гэлээ.

Хүйгий нь таслангуут нэгэнт бээрэн царцаж байгаа улаан нялзрай хүүхдийг чонын бэлтрэг суйлах мэт шилэн дээрээс нь атган босч ирээд -Одоо боллоо. Харь цyc биенээс минь салж би ариуслаа.

Намайг одоо хаана ч оpшуулсан болно. Одоо надаас гарч байгаа цyc монгол цyc, цycаа цэвэрлэж байж үxэх нь монгол хонзон гэж хэлээд хол хол алхлан хясааны зүг одоход эх нь барьж авах гэж хальт самардаад шургачин унав. Залуу бүсгүйн халуун цycанд цас хайлж уур савсаж байлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!