“XAЧИН XУВЬ 3AЯA” – VPГЭЛЖЛЭЛ

“XAЧИН XУВЬ 3AЯA” – VPГЭЛЖЛЭЛ

Майхан дахь дуу чимээ намдаж талын чимээгүй дүнсгэр шөнө эхэллээ. Уянзаяагийн орны банз хааяа чахран хөдөлнө. Эхнэр авснаас хойш бараг тохиогоогүй учралын өмнө зүрх хүчтэй цохилж байна. Архины халуунд авгайгаа өгчихөөд архиа гарахаар хүрч ирээд цохиод унагачих юм биш байгаа даа. Арай тэгэхээгүй л эр хүн шиг байсан.

Уянаа юу гэх бол. Арван долоотойгоосоо хойш нөхрөөсөө өөр хүний бараа хараагүй хүүхэн яаж угтах бол. Дургүйцэж хөөх юм биш байгаа даа. Арай ч үгүй байлгүй дээ. Түрүү бүсэлхийгээр нь тэврэн өөртөө ойртуулахад дургүй биш бас нөхрийнхөө нүдийг хариулаад гарыг минь нэг удаа атгаж авсан шүү.

Арван хэдэн жил шөнө болгон бууз идэж хоносон хүүхэн ч гэхчилэн элдвийн зүйл эргэцүүлэн бодож хэвтснээ Уянаа гэхэд тэр сэрж байгаа дүр үзүүлэн янцаглан суниаснаа Юу вэ? даараа юу? хөнжил давхарлах уу гэх нь тэр.

Үгүй айгаад. Манай энд айх юм байхгүй ээ. Ганцаараа ч аймаар байна шүү. Та ганцаараа унтаж үзээгүй юм уу. Хөдөө газар ганцаараа унтаж үзээгүй юм. Дэргэдүүр ирж айдас үргээхгүй юу. Хүүе болох юм уу даа. Бид хоёр нэлээн удаан чимээгүй хэвтлээ. Хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа бүсгүй хүний турь муутайхан гар хөнжлийн минь сэжүүрийг өргөж билээ.

…Үүл арилж ямар сайхан өдөр болсон гэж санана. Би хамгийн түрүүнд босч биеийн тамирын хувцас өмсч уул талаар гүйсээр ирэхэд манайхан майхнаа буулгаад ачаалчихсан байлаа. Уянзаяагийн чанасан хонгор цайнаас ундаалаад замд гарахад эргэн хоргодмоор нутаг үлдсэнсэн.

Уянаа хөхүүртэй айрагнаас аягалж над өгөөд үүдэн дэх хүүхдүүдийг Миний дүү нар гэрээдээ харь хэмээн аргадан гаргаж өөрийн эрхгүй элгэнд минь наалдаад уйлсансан. Энэ муу зүрх тэгэхэд л уярч үнхэлцэгний хальсанд чихсэн уу шиг болсон юм даа.

Үүнээс хойш хэзээ ч бол зүрхэнд могой заан хоёр орчихоод хэрэлдээд байгаа юм шиг болчихсон. Уянаа олон талаар намайг сэрээж өгчээ. Хориод жил авгай хүүхэдтэй амьдарчихсан хүн шүү дээ. Тэгтэл ер нь нөгөө дурлал гээчийг нь үзэж үү үгүй юу. Анх удаа дурлал гэдгийг амсах шиг. Ер нь ийм байгаагүй шиг санагдах юм.

Цэргээс ирэхэд аав маань нэг хүүхэн зүслээд хүлээлгэж байсан. Миний хүү Дагданы Сумьяатай л суувал зүгээр дээ. Хань бүлгүй ганцаараа л байгаа юм Томоотой ажил төрөл сайтай нутаг усны юм Энэ л чамд хань болно гэж гаруут оруут магтдагсан.

Сониучилж хэдэн орой бууж мордсон. Тэр ч надад сайн муу нь мэдэгдэхгүй байсан. Чи надтай суух уу? гэхэд өөдөөс тохуурхсан янзтай инээснээ Аав л мэднэ шүү дээ гэдэгсэн. Нэг мэдэхнээ хүүхэдтэй болчихсон байсан. Хачин адилхан нурмайсан шар охин гараад хаашаа л хөдөлбөл өвдөгнөөс зүүгдээд байхад би яалтай билээ.

Нэг мэдэхнээ гэр бүлээ батлуулчихсан. Өрхийн тэргүүлэгч болоод амар жимэр амьдралд шилжсэн дээ. Жинхэнэ дурлал гэдэг ингэж оройтож ирдэг юм болов уу? энэ зохиол номонд чинь анхны дурлал арван хэд хорьтойд ирдэг л гэж бичдэг шүү дээ. Энэ дөч гарч ирдэг нь юу юм бол. Би л үзээгүй.

Урьд өмнө учраагүй зовлон байна гэхчлэн бодоход зүрх хөндүүрлэдэгсэн. Заримдаа бүр хадуурчихсан бодол орж ирнэ. Ер нь Уянаатай суух юмсан. Сайндаа сар жилээр яригдана биз. Тэгээд л намждаг юм билээ. Эсвэл хоёр эхнэртэй болчихдог юм билүү. Энэ хүмүүс нууц гээд хоёр гуравтай л байх юм.

Ер нь тэгж яагаад болдоггүй юм бэ. Дээр үеийн хаад ноёдоос эхлээд бараг бүх эрчүүд хоёр гурван эхнэртэй байсан гэдэг. Байдгийнх гэдэг гэр бүл одоо хүртэл л хөдөө гадаа дуулддаг. Манай Анжаа нэг удаа бидэнд Монгол эрчүүд урт настай удаан заяатай хүмүүс байсан юм шүү дээ. Одоо л нас ч үгүй эхнэрээсээ өмнө өнхрөөд ойчих юм.

Хуучны эрчүүд чинь бага хатнаар сэтгэлээ сэлбэж дөчөөс тавин насандаа цусаа хануулан төлжүүлж байсан даа л овоо насалдаг байсан юм гэж ярьдгийг хүртэл эргэцүүлэн бодлоо. Нээрээ л одоо байшингийн наранд ээгээд хэн сууж байна? Голдуу л авгай нар сууж байна.

Бага хатан юмуу сэтгэл хөглөсөн Нууцын сэтгэл цус хоёр бидний өвөг дээдсийг тэжээдэг байсан юм биш байгаа даа гэж бодоод өөрөөсөө айх шиг ичих шиг болдогсон. Урлагийн бригадаар аялсан тэр аялал над нэг зовлон нэмсэн. Муу авгайгаа дотроо өрөвдөн сэжиг авахуулахгүйсэн гэж хэчнээн чармайвч нэг л мэдэхэд гутарчихсан Өвгөн минь бие яагаав гэсэн асуултанд ороогддог болов.

Арван сарын дараа Архангайгаас цахилгаан ирлээ. Охинтой болсон Өнөөдөр төрөхөөс гарлаа. Чамдаа аз жаргал ерөөе. Уянаа гэжээ. Би гэдэг хүн чинь сэтгэл хөдөлж хорхойтсон баавгай шиг хаашаа яахаа мэдэхгүй өнжив Арай чүү аних гэж байсан сэтгэлийн шарх дахиад сэдэрлээ.

Хүний сэтгэл гэдэг ч мөн эмзэг золиг шүү. Уянаатай захиа бичмээр. Шүлэг ч оролдмоор яваад очмоор санагддаг байсан алийг тэр гэхэв. Хоол нойрноос гарч сэтгэлд дандаа ардын дууны бадгууд орж ирэхийг яана гээ.

Архи ч ууж үзлээ Эхнэрээсээ салаад нүд далд Архангайд очоод суучихдаг юм билүү ч гэж бодлоо. Нэг удаа нэлээн халамцуу ирээд авгайдаа хэдэн үг хаясан чинь ер ойлгох шинж алга. Байтал энэ чинь агсагнаж сурах нь даа. Миний өвгөн толгойгоо усанд дүр гээд түмпэнтэй ус аваад ирэх нь тэр.

Би бүр хэлэх л гэсэн юмаа хэлж дотроо онгойлгомоор санагдаад. Би чамд дурлаж суугаагүй шүү. Харин дурлал гэдгийг чинь үзчихээд байна. Бүр тэгэхдээ анхны шүү. Гэсэн чинь авгай маань тачигнатал инээж Буруу хойшоо дурлал болдоо. Нэг л юмтай сээтэгнээ биз дээ. Аль аятай газраа амьдар хөгшин нь чамайг хорьж цагддаггүй шүү дээ гэх нь тэр.

Ийм сэтгэлийн хөдөлгөөнгүй болчихсон хүнтэй чинь юу ярих билээ дээ. Би бол овоо хэрүүл үүсгээд далимдуулаад хартай хортой нь хүрээд салчихья гэж бодсон байх юу. Тэгсэн чинь хардах нь бүү хэл Чамд хань болох юм олдохгүй дээ. Сэтгэл чинь татагдаад байвал жаахан явж байгаад боломгүй бол бол хүрээд ирэхгүй юу гэх нь тэр.

Ийм хор шаргүй хүнтэй чинь юу ярих билээ. Архиа гарахаар авгайгаа өрөвдөж суусаар мартагнасан юм даа. Ер нь чулууг чулуу биш ус элээдэг нь үнэн юм билээ шүү. Авгай маань тачигнаад л эхэлсэн бол би гэдэг хүн өнөөдөр ингэж хэдэн хүүхэддээ бараа болж яваа ч уу үгүй ч үү.

…Үүнээс хойш долоон жил өнгөрлөө. Нэг өдөр ажил дээрээ сууж байтал хүүхэд хөтөлсөн хүүхэн инээмсэглэн орж ирлээ Харуут танилаа. Миний Уянаа. Намайг нөгөө дурлал гээч юманд бараг үнс болгочих шахсан хүүхэн маань өмнө минь зогсож байна.

Бид хоёр гирэвшсэн зангаар хаа хамаагүй хэдэн үг солилоо. Охиныг чинь үзүүлэх санаатай аваад ирлээ гэнэ. Тэгэж адилхан гардаг аа. Нууц юм заавал адилхан төрдөг гэсэн үнэн юм. Нэг муу нурмайсан шар охин зогсож байна.

Тэвэрч үнслээ. Хэдэн хүүхэд дээ авсан голион чихрээсээ илүүчиллээ. Хэсэгхэн дуугүй суусны дараа Хачин хүн шүү хот ороод сураг тасардаг гэж Уянаа ам ангайлаа. Хачингүй гээд яахав дээ. Дахиад очилтой биш Хүүхдээ үзье гээд очиход өвгөн маань хөөхгүй л байх даа.

Тийм сайхан хүний сэтгэлд юм хийвэл яана? Манай өвгөн ч сэтгэлдээ муу юм халдаах хүн биш гэж бид хоёр хэсэгхэн ярилцлаа. Ингээд Радиод бичүүлсэн хэдэн дуу кинонд тоглосон дүрсийн шагнал хэдэн төгрөгөө аваад охиндоо бэлэг төхөөрч буцаасан сан.

Уянаа минь явахдаа Хотын харчууд ч ямар хүн санаж мэдэх биш дээ. Муу найз нь бараг үхээд боссон доо. Сайн ханийн хүчээр л хүн болсон. Сэтгэлийн зовлон сэтгэлийн тэнхээ гэж хоёр юм байдгийг тэгэхэд мэдсэн.

Гэдсэндээ хүүхэд олсныг мэдээд Би эх хүн болжээ гэж баярлахдаа Хануйнхаа голыг өгсөөд улаан алчуур дэрвүүлээд гүйж явсан гэдэг. Дараа нь чамайг санаж үс минь туг тугаараа унасан. Шөнө нойргүй хонож дэрээ нэвтэлж уйлдаг байсан.

Хоёр удаа оргож Цэцэрлэг хүрээд нисэх онгоцны буудал дээрээс баригдаж ирсэн. Төрөхдөө ухаан алдаж нярайн халуун болоод дандаа чамайг дуудаж байсан гэдэг. Чи хар даа миний үсийг гээд алчуураа авсан. Шингэхэн цайвар үс нүдэнд туслаа.

Яахав ээ тэгээд гараасаа хөтлөх охинтой болж цагийн саалт гэдэг дайраад өнгөрөх юм даа. Гэсэн сэн. Уянаа охин хоёр маань мөн л баахан бодол сэтгэлд шидчихээд нисэх тэр. Хоног сар ээлжилсээр холдлоо. Өнөө золгүй хувь маань бүдгэрэн бүдгэрсээр мартагдаж заримдаа би өөрөө өөрөөсөө Жинхэнэ хайр дурлал гэдэг юмыг амссан мөртлөө яагаад асгачихсан юм бэ гэж асуугаад дотор харанхуйлдаг юм.

Анхны учралаас хойш арван долоон жилийн дараа санамсаргүй нэгэн явдал болов. Уянаа маань өрөөний үүдээр шагайснаа эргээд хэн нэг хүний дуудав. Бараг өөрөөсөө өндөр охин дагуулчихсан орж ирлээ. Мэнд ус мэдэлцээд Муу эцэг нь ойччихсоон. Тэгээд охиноо чамайг бараадуулах санаатай явна гэх тэр.

Харамсах гайхах түмэн өнгийн бодол зэрэгцэж билээ. Уянаа маань охинтойгоо Улаанбаатарт ирж суурьшаад ахынхаа нэг жижиг өрөөнд амьдрах болсон. Охин ч ес дүгээр ангид орж хичээлдээ сайн сурна. Гал ойрын хасаг халуун гэж төрсөн эцгээ болохоор над уруу л тэмүүлнэ.

Уянааг минь үе тэнгийнхэн нь эргүүлж цайгаа хувааж ууя л гэдэг гэсэн. Хэнд ч нүүр өгдөггүй. Амьдарвал амьдрах ганц л хүн бий. Бурхан боломж нас хоёр хайрлавал насны адагт ч болтугай дэр нийлүүлж нэг үзнэ дээ. Эс тэгвэл ганцаараа энэ орчлонг туулна. Гэдэг гэсэн.

Манай хоёр гэр тун ойрхон. Орж гарч явааг авгай харчихвал эвгүй юм даа. Охин бид хоёрт уулзах газар олдохгүй ядаад л танай цаадах жалга руу очдог байсан юм. Тэр энгэр чинь нэг ёсондоо бид хоёрын гэр байсан юм шүү дээ. Гээд Түвшинбаяр маань яриагаа өндөрлөсөн сөн. Хүний хувь заяа гэж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!