“XЭCГИЙН TӨЛӨӨЛӨГЧИЙН ЭХНЭРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛ”

“XЭCГИЙН TӨЛӨӨЛӨГЧИЙН ЭХНЭРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛ”

Б.БАТСҮРЭН

Аавын гэрт байхдаа ижийдээ би 22 жил эрхэлж хувцас угаасангүй хоол хийсэнгүй өссөн билээ. Хань ижилтэй болсон хүний ёсоор хувцас хунар угаах хоол хийх ажлыг ухааран гүйцэтгэхээр ихэд хичээнэ. Нөгөөтээгүүр нөхөртөө сүрхий ажилтай харагдахыг хичээх авч арьс махан дээр ажилгүй шүү энэ хүүхэн гэдэг нь тод илрэн гарна.

Учир юу вэ гэвээс юм угаахаар гарын арьс зулгараад эрхий хурууныхаа улаан махыг хараад ээжээ ээж минь би хүнтэй суухаа больё оо гээл ганцаараа орилоод өрөөндөө жаал уйлдаг байж билээ.

Утасны сүлжээтэй сум байсан бол ээжий аав хоёрыгоо нэлээн сандаргах байсан байх, байхгүй тулдаа л өрөөндөө ганцаараа орилоод суудаг байсан даа.

Наран ивээсэн нэгэн амралтын өдөр манай хүн өнөөдөр хань нь амарлаа хоёулаа цуг гол явж юмаа угаая гэхээр нь хүүхэд шиг хөөрцөглөн төмөр баннаар дүүрэн хувцас хийгээд дамжлаад гол руу гүйлээ.

ТӨК-тэй л хамт байвал ертөнцийн мухар байсан ч яахав, ТӨК-тэй л хамт байвал юу ч хийж байсан аз жаргалтай, гэр орны ажлыг ханьтайгаа цуг хийх гэдэг ертөнцийн алив жаргалын нэгэнд зүй ёсоор багтаа биз ээ.

Би мотоциклний ард суухаар хойшоо сугарчихмаар санагдаад ихэнхдээ явган явдаг байлаа л даа. Гол дээр очоод хүйтэн ус нэг нэгрүүгээ цацаад ид гоё эрхэлж байсан чинь манай хүн сумын төв рүү хараа бэлчээгээд өндөлзөөд эхэллээ.

Тэгснээ чи eр нь юмаа угаагаад байж бай би удахгүй гээд хаяад гүйчивэээ. Зөзз гэж бодоол хамаг юмаа угаалаа зүлгэн дээр дэлгэж хатаагаад нарлаад хэвтэж байтал гурван морьтой арван жилийн болов уу гэмээр хүүхдүүд давхилдан ирлээ.

Яриа хөөрөө нь нилээн намба суусан аятай. -Зиа сайн байна уу бүсгүй. -Сайн сайн уу хүүхдүүдээ. -Хахаха хүүхдүүдээ гэнээ. Үе тэнгийн чинь залуучууд байна. Хэнийд ирсэн бэ өөрөө? -Аан би цагдаагийнд ирсэн.

-Аагий ахынд ирээ юу? Ахынхаар сонин юу байна. Ойрдоо ч манайхаар үзэгдэхээ байгаад байгаадаа. Охин шүү юм нь ханиад хүрчихсэн байсан гайгүй болж байна уу? -Аан Бука гайгүй.

-Аштай юу даа. Орой завтай юу? Клуб дээр бүжигтэй. Урьж байна гэчихээд л давхилдаад явчихваа. Хөх торгон дээл нөмгөн өмссөн болохоор тулгар биеийг минь анзааралгүй дэггүйтчихээд давхиж яваа хөвгүүдийн араас амаа хагас ангайн нилээд ширтэн зогслоо.

Күэ тэр морин дээрээ хөндлөн суугаад л давхилдаж байгаа нь хэзээ язааны 30 хүрсэн залуус аятай. Би голын эргийн дагинаа хийгээд л хайрт ханиа ирнэ гэдэгт итгэлтэй хүлээж байв. Хүмүүс ирээд угаагаад хатаагаад яваад байдаг.

Харин би байгаад л байлаа. Манай ТӨК байхгүй ээ нар шингээд, би шумуулын дайралтад өртлөө хувцсаа хумьж баннандаа чихээд түрлээ дийлддийн биш баннаа налаад хөлөө жийж сууж байгаад ааваа гээд бахираал уйлсан чинь гол дээр тоглож байгаад буцаж байсан хүүхдүүд намайг харсан байгаа юм.

Би нөхөртөө гомдсон гомдол шумууланд хазуулсан шарандаа хүн явж байгааг олж харах мантай л бахиржийсан. Хүүхдүүд ТӨК-ийн эхнэр гол дээр уйлаад байна гэж сумаар нэг тараасны хүчинд ТӨК намайгаа санан гол руу хариан ирсэн.

Манай хүн хоёр согтуу хүн эрүүлжүүлэхээр сум тойруулан хог түүлгэж байгаад намайгаа мартчихсан байжээ. Ингээд хоёр согтуутайгаа хэлхэлдээд гол дээр хүрч ирэн намайгаа аргадмар болоод л.

Би чинь харангуутаа шилбэлзээд, би хот явлаа гээд түрүүлээд алхсан миний араас сумын хэсгийн төлөөлөгч төлөөлөгчийн араас хоёр coгтуу баннтай хувцас дамжилчихсан. Тэр хоёрын араас сумын хүүхдүүд цуваа үүсгээд тэр орой харьж байлаа.

Хайрыгаа ч би хот явлаа гэдэг үгээр их айлгасан даа. Маргааш нь ТӨК намайгаа аргадаж тогооны хорхог хийж тайтгарлыг таван зуун хувь авсан билээ.

Аагий ахынд ТӨК-тэйгээ чухам нялуун хажуу бөөрөнд нь шигдээд хорхогоо идээд сууж байтал өчигдөр гол дээр бүжгэнд уриад байсан хүү гаднаас бидонтой тараг барьсаар орж ирж байна. – Ээж тараг явууллаа.

-Дулмаа эгч: – Күэ сайн хүү шүү баярлалаа. Миний хүү май. Баавгайтай чихэр атгаад бор алган дээр нь тавьлаа. Нөгөө эр барьгал хоолой нялх хонгор хүүгийн хоолойгоор солигдчихсон. Нүдний харц нь ТӨК рүү нэг надруу нэг ээлжлэн харж байгаа нь жирхний бөөрөнхий хар нүд шиг гэв гэнэн Манай ТӨК, Агаан дүү наашаа сууж мах ид.

– За агаа гээд хавирга аваад мөлжиж байгаа нь муурын жижигхэн зулзага шиг эгдүүтэй. – Нөгөө үе тэнгийн залуу чинь байна ваахахах байхгүй ээ. Хөлс нь гоожсон хөөрхөн борхүү хавирга мөлжөөд чихэр өвөртлөн баярлалаа баяртай аниа гээд гарсандаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!