“OXИН ДҮҮГИЙН МААНЬ XЭBЛИЙД MИHИЙ ҮP БOЙЖИЖ БАЙГАА ГЭХЭЭР…”

“ХҮСЭЛ” – ᠪᠢᠮᠪᠠᠪᠠᠭᠠᠳᠤᠷ ᠪᠠᠭᠠᠳᠤᠷ Бямбабаатар Баатар

Бямба гарагийн амралтын өглөө. Нэг сайхан унтаж амрая даа гэж бодон нар мандсан хэдий ч дулаан хөнжилдөө шурган ид сайхан зүүрмэглэж эхэлтэл хүсэхэд хясал гэгчээр утасны хонх хэзээ хэзээнээсээ илүү чангаар жингэнэн дуугарлаа. Арайчдээ ганц өдөр сайхан унтуулчихгүй ямар юм нь хар өглөөгүүр залгадаг байнаа гэж бодон утсаа харвал хар багын зүрхний анд Идэрээ залгаж байна.

-За эрхэм даргын амрыг эрэе, эгэл малчин Идэрээ нь байна. -Өө сайн уу? ямар сонин хүн бэ, за миний найзаар сонин юутай, хаана байгаа юм бэ? -Найз нь дөнгөж сая нутгаас ирлээ, дарга данхар унаатайгаа давхиад ирэх юм байгаа биз дээ аан? Найз нь Драгон дээр хүлээж байя. Удахгүй биздээ? -Өө за тэгвэл наанаа нэг газар ороод сууж бай найз нь одоо гарлаа…

Аав ээж хоёр минь хоёр тийшээ болоход би аавтайгаа үлдэж, ганц охин дүү минь ээжтэй хамт өөр аймаг руу шилжсэн юм. Тэр үед би 10 настай, дүү маань дөрөвхөн настай байлаа. Ээж дүү хоёрыг явсанаас хойш аав минь өдөр болгон л coгтуу ирэн уйлж унжиж шөнөжин элдэв бусын юм үглэсээр үүр цайхад буцаад л хар усныхаа эрэлд гардаг байлаа.

Хүү нь гэж хүн байдаг үгүйг мэддэг ч юмуу үгүй ч юмуу. Эхэндээ coгтуу ч гэсэн ганц талх бариад ирдэг байсан бол сүүлдээ ядарч ядарч ирэхэд аяга хоол цай ч үгүй, гал хөсөө түлчихгүй ажилгүй гөлгийг тэжээх гэж би зовж байна. Тэр тэнэмэл эх дээрээ очоорой гэж хөөж туун сүүл сүүлдээ цохиод авдаг боллоо. Аав ч сүүлдээ 7 хоногоор ч хамаагүй алга болно.

Аавын эзгүй шөнүүдэд сэртэс бөртөс хийх юм бүхнээс айн цочиж хүйтэн гэртээ хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн чичирч хонохдоо coгтуу ч гэсэн аав минь байсан болоосой гэж хүсдэг байлаа. Сүүлдээ ч энэ байдалдаа дасаж айх гэдгээс илүү өлсөх даарах л хамгийн хэцүү байдаг болсон доо. Өлсөхийн эрхэнд ойр хавийнхаа айлуудын усыг зөөж, түлээг нь бэлдэж гар хөлийн үзүүрт зарагдан өлсгөлөн ходоодоо жаахан ч гэсэн аргацаадаг боллоо.

Нэг өдөр гудамжныхаа ганц бие хөгшний хашааг нь цэвэрлэж зогстол миний үеийн нэгэн жаалыг дагуулсан сайхан зантай эгч тэднийд зочилж ирлээ. Хөгшний охин нь ээжийгээ эргэхээр хөдөөнөөс ирсэн юм гэнэ. -За энэ чинь хаанахын хэний ажилсаг хүү билээ? Ээжид минь туслаад мундаг хүү байна шагнанаа гээд атга дүүрэн ааруул, чихэр өгч билээ. -Аан энэ нөгөө Цэвээний хүү шүү дээ, эх нь орхиод явчихсан. Хөөрхий энэ хавийнханы гар хөлийн үзүүрт зарагдаад л явдаг юм, эцэг нь гэж золиг хар ус гудраад энэ муу амьтан ганцаараа л өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Хөөрхий гэм хоргүй тусч сайн хүү байгаа юм. -Ээжээ тэгвэл энэ хүүг Идэрээтэйгээ ханинд нь байлгавал яадаг бол хөдөө сайхан айраг цагаан дээр гэдэс цатгалан муу хүүтэй минь ханиндаа сайхан байхсан. Харин тэр эцэг шүү юм нь яадаг бол?. -Хм Цэвээнд хүүгээс нь илүү хар ус л чухал биз, болох юм бол тэрэн шиг сайхан зүйл юу байхав. Энэ муу хүүг харахаар л өр өвдөх юм миний охин аваад яв, ээж нь Цэвээнийг аргалчихна.

Энэ л өдрөөс эхлэн би гэдэг хүн хөдөөний хар бор, хүнд хүчир, сайн сайхан бүхнийг үзэж мөр бүтэн гэдэс цатгалан эрх тааваараа айх аюулгүй амьдарч Идэрээ гэх үеийн сайхан найзтайгааа нэгэн айлын ах дүү шиг ижилдэн өслөө. Идэрээгийн ээж Саран эгч намайг хүний хүн гэж ялгалгүй өөрийн төрсөн хүү шигээ л хайрлаж халамжлан өсгөсөн дөө. Надад санаа зовох юм юу ч байсангүй, харин төрсөн ганц дүү Жаргалыгаа, бас ээжийгээ л өдөр бүр санаж, шөнө нь зүүдэлж уйлж хонодог байлаа.

Харин аав минь суманд дахиж огт харагдаагүй, сураг сонсохнээ гэрээ зараад хот руу нүүсэн гэсэн. 18 нас хүрдэг жилийн зун хотоос манайд амрахаар ТМС гэх сургуулийн захирал гэр бүлээрээ амрахаар ирсэн юм. Манайхан ч хөл хөдөлгөөн болж хэд хоног л найр наадам шахуу юм боллоо. Тэр үед би бага сагахан сийлбэр хийж сурч байсан юм л даа аав минь хүн шиг байхдаа сийлбэр мужааны ажлыг сумандаа л ганц хийдэг алтан гартан байсан юм. Аавынхаа ачаар бага сага зүйл сурсанаа эргэн сэргээж эмээлийн мод араг савархан хийж нутгийнхандаа тус дэм болоод нэр сайтай л байлаа.

Миний эмээлийн мод хийж суухыг харсан ТМС сургуулийн захирал ах -За Баяраа дүү гарын уртай юмаа. Дүү хот орж сургуульд сурах бодол байна уу? Чамайг хүсвэл ах нь сургуульдаа оруулаад өгье. Залуу хүн байна их хот үз, юм сур, хийж бүтээ, эмээлийн мод хийх нь байтугай инженер ч болж болно. Энэ үгийг сонссоноос хойш нойр ч хүрэхээ больж, хот ямар байдаг бол, инженер болвол ямар байх бол гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдэнэ, даанч энэ сайхан буянтай Саран эгч, ижил дасал болсон Идэрээгээ яаж орхих вэ? Хүн чанаргүй юм болно доо гэсэн бодол бас л зовооно.

Гэтэл нэг өглөө Захирал Даваа ах буцах боллоо. Саран эгч -Баяраа миний хүү нааш ир гэж дуудаад -За миний хүү одоо том хүн болсон өөрийн амьдралаа өөрөө зохиож, уул давж ус гатлах цаг чинь ирлээ хэд хоног бид хэд ярилцсаан, миний хүү Даваа ахтайгаа хот явж сургуульд сур, сайн сурвал энэ чинь л бидэндээ маш том баяр баясгалан болно хичээдэг юм шүү гээд шинэхэн оёсон дээл, баадантай зүйл гарт минь бариулаад -За бидэндээ битгий санаа зовоорой гээд хот руу үдэн мордуулж билээ.

Даваа захирлын тансаг машинд суугаад нулимстай нүдээр эргэн эргэн харан явахад хөтөл даван моритой хүн тоос татуулан далласаар ирсэн нь Идэрээ маань байлаа. Идэрээ нулимстай нүд, зангирсан хоолойгоор -За миний найз их зүйл сураад, том дарга болоод ирээрэй, бидэндээ санаа зоволтгүй ээ ээж бид хоёр алзахгүй. Миний найз биднээс өөр ертөнцтэй хүн шүү. Хэрэгтэй зүйл гарвал шууд л хэлж байгаарай, найз нь салхи шиг л шуураад очно гээд тэврэлдэн салж билээ.

Хүүхэд ахуйн тэрхэн өдрөөс хойш 15 жил өнгөрч би ч сургуулиа сайн төгсч одоо тогтсон сайхан амьдралтай, өөрийн гэсэн тавилгын үйлдвэртэй хурган дарга болсон байгаа нь энэ л дээ. Идэрээтэйгээ уулзана гэхээс тэсч ядан хам хум хувцаслаад Драгон төв рүү хааз нэмэн хурдаллаа. Хүүхэд насны төрх нь хөдөөний хүдэр чийрэг эрийн намбанд дарагдсан ч хөгжилтэй цайлган инээд яриа нь тэр л янзаараа.

-Энэ том дарга чинь хэн бэ? Ээжийгээ санаад уйлдаг, эмнэг сургахаас айдаг Баяраа бацаан мөн үү? Гэж Идэрээ өнөө шооч зангаараа алиалж байна. -Тиймээ, таван хошуу малаа тал дүүргэж алдаад, тарган ирэгний махыг таваг тавгаар залгисан, идэр мянгат малчин Идэр гэж та юу? хэмээн 2 найз тэврэлдэн уулзлаа.

Хоёр найз уулзсаных нэгэн ресторанд орж жаахан балгацгаан хүүхэд насны дурсамж, аж амьдралаа ам халан ярилцаж суухад, хажуу ширээнд нь хэний ч харцыг булаам нүд хөмсөг болсон гунхсан сайхан бүсгүй ирээд цэвэр ус захиалан суулаа. Мань Идэр ч яриа нь цөөрөн өнөөх бүсгүй рүү л үе үе харц шидлэн сууна.

Тэгснээ гэнэт -Хөгшөөн хотын хүүхнүүд гоё уу? Энэ хажууд сууж байгаа ч сайхан амьтан байна даа, хэдэн ноолуураа тушаачихаад хотын юм амталмаар байна. Арга байна уу? -Хэцүү шүү найз минь, та нар шиг хүмүүсийг эд нар андахгүй, бараг онилоод л сууж байгаа, яахав чи надад амьдралыг амтлуулсан харин найз нь чамд энэ согоог чинь амтлуулаад өгч дөнгөнө шүү. За чи хүлээж бай. Би очоод жаахан юм яриадхая. Баяраа ч босч очин нөгөө бүсгүйн ширээнд суун инээд алдацгаан юм ярина.

Энэ хооронд Идэрээ тэсч ядан хатуу хараасаа өөрөө өөртөө аягалан хөлс нь дааварлан халамцан сууна. Удсан ч үгүй Баяраа нөгөө бүсгүйг дагуулан ирж -За танилц, энэ миний багын найз Идэрээ, өнөөдөр хотод морилж ирсэн юм. Харин энэ бол Хүслэн Менежерийн ажилтай. Найзууд дотно сайхан танилц -За Хүслэн юу уумаар байна? Зөөгч өө… Үнэндээ Хүслэн бол энэ рестораны шиpээний xүүxэн байлаа. Баяраа найзыгаа гомдоочихгүйн тулд үнийг нь төлөн дагуулж ирсэн нь энэ байлаа. Гурвуул нилээн суусны эцэст гарч ойролцоох зочид буудалд орцгоолоо.

Идэрээ ч хотын сайхан бүсгүйг хараад тэр үү, ичиж догдолсондоо тэр үү нилээн ахиухан балгаж байгаад дугжиртал хурхиран унаад өглөө. Хүслэн -Өө хөөрхий албаа хааж ч амжсангүй халагдчих шив дээ. Мөнгөө буцаана гэж байхгүй болохоор та албыг нь хаачих юмуу генерал аа? Гэж Айлгүйтэхэд хэдий сайхан бүсгүй байсан ч өөрийнх нь дүү шиг бодогдоод санаанд нь даанч багтсангүй. Дээр нь энэ хүүхэн нэг л нүдэнд дулаахан урьд өмнө нь уулзаж учирч байсан ч юм шиг, итгэж найдаж ярилцаж суумаар ч юм шиг санагдахад

-Хоёулаа зүгээр сайхан ярилцаж суувал болох уу? Надад өөр зүйл хэрэггүйээ гэхэд -Над шиг хүнтэй ярилцах зүйл байх юм болов уу даа? Анх удаа л ийм юм сонсож байна. -Тиймээ чам шиг сайхан бүсгүйтэй юу л бол юу ярилцмаар байна. Намайг Баяраа гэдэг хувиараа тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг, одоогоор ганц бие, харин чиний тухай? -Надад ч хүнд яриад байх тийм сайхан зүйл ховор л доо, намайг Хүслэн гэдэг бизнесийн удирдлагаар сурч байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхисон доо.

Одоо бол мөнгөний төлөө юу таарсанаа л хийж байна. Тогтсон мэргэжилгүй болохоор ажил олдохгүй, олдсон хэд нь сул ашиглахыг л бодох юм даа. -Аан тийм үү? Одоо ч тийм л болсон л доо. Хэрвээ чи хүсвэл би чамд ажлын санал тавих гэсэн юм. Манай үйлдвэрт бүртгэл тооцоо хийчих нямбай хүн хэрэгтэй л байна. Хэдэн сарын сургалтанд суулгаад өгье.

Гол нь чи л өөрөө чин сэтгэлээсээ хүсэх юм бол. -Баярлалаа уг нь би ийм л амьдралыг хүсдэг ч өнчин өрөөсөн намайг тэтгэж туслахаасаа илүү ашиглах, дээрэлхэх хүн л их байх юмдаа. Гэхдээ та их сайн хүн шиг санагдаж байна. Би бодож байгаад танд хариугаа хэлье. Уучлаарай танаас нэг зүйл гуйж болох уу? Та зөвшөөрвөл би ингээд гэртээ харьж болох болов уу?

-Мэдээж болно шүү дээ. Угаасаа бидэнд хийх ажил байхгүй. Идэрээ унтаж байг би чамайг гэрт чинь хүргээд өгье, их орой болсон байна. -Би санаа зовоод байнаа, манайх жаахан хол, бас тийм сайхан айл биш л дээ. -Тэр хэнд хамаатай юм бэ, ямар орчинд байх нь биш ямар хүн байх нь л чухал шүү дээ. За хөдөлцгөөе. Тэд элдвийг ярилцан Чингэлтэйн эцэс рүү нилээд өгсүүр замаар явсаар нурж унах шахсан хашааны үүдэнд ирэн зогслоо.

Дотор нь нэг бор гэр харагдаж байна. -За манайх энэ. Харамсалтай нь таныг гэртээ урьж чадахгүй нь уучлаарай, танд баярлалаа би тантай холбогдоноо гээд Хүслэн гэрлүүгээ орлоо. Буцах замдаа Баяраа нэг том ажил бүтээсэн ч юм шиг, хайсан зүйлээ олсон ч юм шиг сэтгэл нь догдлон баяр хөөртэй байлаа. Хүслэнгийн бүх л зүйл түүний хэн байсан, хэн байгаа нь огт хамаагүй зүгээр л учирч байсан бүх бүсгүйчүүдээс нь тэс өөр дотно сайхан санагдаж байлаа…

-За Идэрээ миний найз сайн яваад хүрээрэй, хэд хоног найзтайгаа үнэхээр сайхан байлаа. Найзруугаа залгаж байгаарай, Саран эгчид мэнд хүргээрэй ирэх зун амралтаараа очноо, за сайн яваарай миний найз. Идэрээг унаанд суулгаж өгөөд машиндаа суутал утас нь дуугарав. -Байна уу? -Сайн байна уу? Баяраа ахаа би Хүслэн байнаа, би таны саналыг хүлээж авахаар шийдлээ. -Сайн байна, Миний дүү үнэхээр зөв шийджээ. Чи одоо хаана байна ах нь яваад очьё…

Хэдэн сарын дараа… Хүслэн ч шинэ ажилдаа дадлагажин авхаалжтай сэргэлэн, итгэл дааж чадахаа харуулан хамт олон тэр тусмаа Баяраагийн хайрыг маш их татаж байлаа. Баяраа ч хүслэнг ажилчидын шинэхэн байрандаа оруулж тов хийсэн айл болгоод авлаа. -Хүслээн өнөө орой надтай хамт хоол идээч, ойрд чи их завгүй ажиллаад ядарч байгаа байх гэж Баярааг хэлэхэд -Жинхэнэ ажил амьдралын амтыг одоо л мэдэрч байгаа болохоор надад ядрах зүйл алга л байна гэхдээ таныг урьж байхад яаж татгалзах билээ хэмээн Хүслэн инээмсэглэв. -За тэгвэл орой 7 цагт Ресторанд уулзая.

Хүслэн энгийн даруу ч өөртөө үнэхээр сайхан зохисон даашинз өмсөж үсээ задгайлан тависан нь дэндүү сайхан харагдаж Баяраагийн зүрхийг догдлуулж байлаа. -Хүслээн анх би чиний дотоод сэтгэл, мөн чанарыг чинь мэдэрсэн учраас чамд итгэсэн юм шүү. Одоо миний айл гэр толгойлж, ааваа, ханиа гэж дуудуулах нас болсон гэж бодож байна. Надад чамаас өөр бодогдож санагдах, намайг догдлуулах нэг ч хүн байхгүй.

Хэрвээ чамд намайг гэх жаахаан сэтгэл, итгэл, элэг бүтэн амьдрах хүсэл байвал надтай гэрлээч. Шуудхан хэлсэнд минь уучлаарай. Ойрын хэдэн өдөр зөвхөн энэ тухай бодоод өнөөдөр үнэхээр тэссэнгүй. Баяраагийн энэ шулуухан үгэнд сандарч тэвдсэн ч Хүслэнгийн дотор ч бас бяцхан хайрын гал аль хэдийн ассан байлаа…

Баяраа Хүслэн хоёр нэг гэртээ ороод зургаан сар аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн амьдрал гээчийг жинхэнэ амталж байлаа. Нэг өдөр Баяраа тавилгаа Нарантуул зах дээр хүргэж өгөхөөр явж байгаад Мангасын ам гээч хэрэгтэй хэрэггүй хуучин зүйлс зардаг газрын хажуугаар явж байтал нилээн ядарсан муу хувцастай нэгэн настай хүн үнэхээр чамин хийцтэй эвтэй 4 амьтны сийлбэр хямдхан зарна гээд явж байхтай таарав.

Баяраа угийн иймэрхүү зүйлд сэтгэл татагддаг болохоор -Сайн байна уу? Ахаа энийг та өөрөө хийгээ юу? Хэдэд өгөх юм? -Тиймээ ах нь өөрөө хийдэг юм, уг нь ур ухаан шингэсэн зүйлээ гайгүй үнэ хүргэчих гэхээр миний байгаа байдлыг хараад хүмүүс ганц шил apxины мөнгөөр л авах гээд байх юм. Уг нь ах нь хатуу харыг уухаа болиод олон жил болж байна даа.

-Ахаа намайг Баяраа гэдэг би тавилгын үйлдвэрлэл хийдэг, бас мужаан хүн л дээ. Танд зав байвал нэг газар суунгаа тухтай ярилцаж болох уу? -Яахав ахаасаа цэрвэхгүй бол тэгье л дээ гээд тэр хоёр нэгэн кафед орж суулаа. -Ахыг нь Цэвээн гэдэг, Өмнөговь аймгийн хүн. Цагтаа эхнэр хоёр сайхан үртэй байлаа.

Өөрийн гарын бяцхан урд эрдэж бор дарсанд толгойгоо мэдүүлээд хайртай бүхнээ алдсан даа. Хотод ирээд хориод жил болохдоо 15 жил энэ хавийн хамаг л үл бүтэх хүмүүстэй нийлж нохой шиг амьдарсандаа. Харин сүүлийн хэдэн жил хоёр сайхан үр, ханьтайгаа нэг уулзахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж бор дарснаас нэг мөсөн холдсон юм. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!