“HӨXPӨӨСӨӨ БОЛЖ МУУСАЙН ХҮҮХНҮҮДТЭЙ ҮCДЭЛЦЭЖ Л ЯВЛАА…” БОЛСОН ЯВДАЛ

“HӨXPӨӨСӨӨ БОЛЖ МУУСАЙН ХҮҮХНҮҮДТЭЙ ҮCДЭЛЦЭЖ Л ЯВЛАА…” БОЛСОН ЯВДАЛ

Хэдхэн сарын өмнө би нөхөртөө хууртагдсан тухайгаа бичэн амьдралаа бүтэн авч үлдэх арга чарга юу байна гэж энэ грyппийнхээ гишүүдээс тусламж хүсч суулаа. Бараг л саяхныг хүртэл би болгох гэж маш олон аргаар үзлээ.

Гуйсан, уйлсан, жүжиглэсэн, уурласан, аргадсан, хайрласан, үзэн ядсан, нууц aмpaгтай нь ч үсдэлцсэн. Үзээгүй арга ч үлдээгүй дээ. Тэгсэн ч нөхөр минь өнөө нууц aмpaгтаа сэтгэлийн жолоогоо тэр чигт нь тавиад санаад үxлээ хатлаа гээд л гэрээсээ яваад одчихсон.

Тэгээд сая нэг ухаараад за ингээд бүх зүйл дууслаа гэдэгтээ эвлэрэн, намайг сонирхож надруу юм бичдэг залууст хариу бичиж эхлэв.

Эр хүнгүй л бол үxчих гээд байгаа даа биш, салалтын дараах үед хүн яг яахаа мэдэхээ байчихдаг юм байна. Үнэхээр үгээр илэрхийлэмгүй аймшигтай мэдрэмж.

Амьсгалахад гол зурж, алхахад хий мэдрэгдээд бүх зүйл үгүйрч хоосорсон их аймшигтай мэдрэмж байдаг юм билээ. Өөрийгөө хайрлаж хамаг гоё дээрээ тавьж хэсэг үзсээн тэр мэдрэмжийг дарж яагаад ч чадахгүй байсан.

Тэгээд олон найз нөхөдгүй хүн чинь өөрийгөө сатааруулах хэн нэгнийг амьдралдаа оруулж ирэхийг зөвшөөрлөө. Нэг залуу яриа хөөрөө, өнгө зүс сайтай сайн л залуу шиг санагдсан цэцэн мэргэн үгтэй.

Хэсэгхэн харьцаж үзлээ. Өнөөх маань надтай уулзаж учрахын түйс. Би ч жаахан хүүхэдтэй учир хүнтэй утсаар харьцаж болох ч огт болзох сонирхолгүй байсан.

Гэсэн ч өнөөх залуу шалсаар байгаад ганц удаа уулзлаа. Өө тэгсэн нөхрийн минь өрөөсөн дугуй тууж явдаг байгаа. Анх удаа уулзсан хэрнээ намайг шууд л үнсээд авсан.

Ээ Бурхан минь! Тэгснээ би чамд их чухал зүйл хэлье, хэлье ч гэж гуйя гэнэ шүү. За юу юм гэтэл? Би гэр бүлтэй эхнэр, хүүхэдтэй гэхдээ чи надад үнэхээр их таалагддаг бараг шуудхан хэлэхэд нууц aмpaг минь болооч гээд л аваад хаялаа.

Би ч бүр сонсоод гайхаад шок! Яг тэгж хэлэхэд өөрийгөө харааж зүхэж яах гэж үнсэхэд нь үнсүүлвээ энээ тэрээ гэж бодоод л аймар муухай байсан. Дотроо эхнэр хүүхдийг нь маш их өрөвдсөн.

Өөрөө өнгө ижил зовлон амссан хүн шүү дээ би чинь. Тэгснээ сайн бодож үзээрэй энээ тэрээ гэчихжээ. Би хэзээ ч үгүй гээд л орхиод гарсан.

Гэхдээ энэ явдал надад маш олон зүйлийг бодогдууллаа. Ер нь яагаад? Яагаад? Яагаад? Эр хүн эхнэрээсээ өөр хүнийг хүсээд эхэлдэг юм болоо?

Эр хүн бол эр хүн л байдаг юм гэдэг ч үг байдаг юм билээ. Би уг нь тэрийг нэг их оошойдоггүй байсан ч миний мэдэхийн өмнө нь төсөөлөө ч үгүй байсан ийм гурван эр хүнийг би мэднэ. Гурвуулаа гэр бүлтэй хүмүүс байсан.

Яг одоо бүр надад эр хүнд итгэх итгэл хэдэн хувьтай байгааг та нар тааж ч чадахгүй байх. Яагаад? Яагаад? Ийм бyзap муухай зүйлс энэ амьдралд тохиогоод байна вэ. Үүнээс бид яаж урьдчилан сэргийлж, эсвэл даван туулах ёстой юм болоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!