MngNews

“HӨXPИЙГӨӨ HУУЦ AMPAГAAC НЬ БУЛААЖ АВСАН” БОДИТ АМЬДРАЛААС

“HӨXPИЙГӨӨ HУУЦ AMPAГAAC НЬ БУЛААЖ БАЙСАН” БОДИТ АМЬДРАЛ

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Бүсгүйчүүдэд маань хэрэгтэй байж магадгүй гэсэн үүднээс бичиж байгаа юм шүү. Би одоо 25 настай хоёр хүүхдийн ээж, нэгэн гэрийн эзэгтэй. Би нөхөртэйгээ дөрөвдүгээр курсд байхдаа санаандгүй танилцаж байсан юм. Тэгээд л мэдээж гоё сайхан бүхнийг амлаж байгаад л намайг эхнэрээ болгож авсан даа.

Удалгүй манай аав ээжтэй танилцаж, манайхаар байнга ирдэг болж сүүлдээ ч хамт амьдардаг болсон юм. Үерхээд нэг жил гаран болж байхад би жирэмсэн болсон гэдгээ мэдээд ёстой л нөхрийн юу бодох хамаагүй гэдэг шиг бүх хүмүүст хэлснээр хүүхдээ гаргахаар болж,

Жирэмсэн долоон сартай байхад хадмууд хадаг яндараа тавиад л сүртэй гэгч нь бэр гуйгаад л намайг авснаар би нөхрөө дагаж төрөх дөхөх хүртлээ хамт амьдрахаар явсанаар жинхэнэ ээж аавынхаа энгэрээс гарч амьдрал дээр хөл тавьсан юм даа. За ингээд хамгийн гол нь гэр бүлийн хууралт гэж ёрын зүйл хүүхэд маань төрөөд зургаан сар өнгөрч байхад минь эхэлсэн юм билээ.

Нөхөр маань хөдөө ажилтай. Тухайн үед ажлын асуудлаас болоод нөхөр маань өмнө нь эхнэрээсээ салсан нэг хүүхэдтэй ганц бие найзтайгаа хамт ажилладаг болсноор нөгөө шоу цэнгээн хүүхэндэлт гэдэг нь эхэлсэн байгаа юм.

Тэр үедээ намайгаа хөөрхөн хуураад хотод аав ээж дээрээ байж бай, нялх хүүхэдтэй юм чинь хөдөө гадаа дэмий энээ тэрээ гэсээр би зургаан сартай хүүхэдтэйгээ хотод ирж хэсэг хугацаанд байсан юм. Тэгээд л бүх зүйл эхэлсэн гэж хэлж болно.

Нөхрийгөө өөр эмэгтэйтэй уулздаг болоод гурван сар болсоны дараа би мэддэг чаддаг бүх аргаа хэрэглэж хэрэлдэж уралдаж байж газар дээр нь нөхрийгөө барьж авсан даа. Энэ хооронд эрэгтэй хүний халамж хайр, нандин найланхай зан, гоё үгс бүгд л байхгүй болдог юм байна лээ.

Миний хувьд нөхөртөө итгэх итгэл, гэнэн хонгор зан, тэр гэгээлэг сайхан сэтгэл маань тэр үеэс эхэлж шулам төрхөндөө орсон байсныг мэдээд өөртөө гутарч, ганц эр хүнээс болж шулам шиг л муухай ааш зантай болсноо хараад өөрөөсөө айж билээ.

Хүнийг тагнаж чагнаж, хүнийг сүрдүүлж, нандин сайхан бүхнээ эмэгтэй хүн тэр үед л алддаг юм байна лээ. Энэ бүхний дараа ээжийнхээ тэвчээртэй зан, ухаантай зөвлөгөөний ач тусаар би нөхөртэйгээ ярилцаж нөгөө бүсгүйдээ хир их хайртай яаж танилцсан болон хүүхэд бид хоёроос салах бодолтой байгаа эсэхийг нөхрөөсөө шударгаар асууж мэдсэн юм.

Нөхөр маань нөгөө бүсгүйдээ анх чамд ямар их хайртай байсан яг тэрэн шиг хайртай гэж хэлсэн л дээ. Үүнийг нь сонсоод тухайн үед толгойруу лантуугаар цохисон мэт мэдрэмж төрж бүр хамаг чангаараа хашхираад цохиж зодмоор санагддаг юм байна лээ.

Гэхдээ би тэгээгүй ээ, гол хариултаа сонсох гэж би тэвчсэн юм. Бид хоёроос салах бодолгүй, надад хоёр сарын хугацаа өгчих би та хоёроос салахгүй л гэж байна шүү. Гэхдээ тэр хоёр сарын хугацаа хоёр жил болж сунгагдсаныг хэлэх хэрэгтэй.

Харин нөгөө талаас би тэр бүсгүйтэй нь бас утсаар ярилцсан. Нөхөр маань болохоор тэр хүүхэнд надаас салсан гэж хэлсэн байсан. Өөрөө тэгж хэлж байгаа юм чинь бидний хамт байгааг яаж ч мэдэх билээ дээ, тэрний буруу ч гэж бас юу байхав.

Тэгээд би тэр бүсгүйг хараад үнэхээр их атаархсан. Өөртөө дүгнэлт хийлээ, хүүхэд гаргаад өнгө зүсээ алдаж өөрийгөө битгий хэл хүүхдээ ч арчилж чадахааргүй арчаагүй эмэгтэй болж хувирсанаа анзаараад өөртөө өөрчлөлт хийж эхэлсэн юм.

Мэдээж нөхөр энэ хугацаанд нөгөө бүсгүйтэйгээ уулзсааар л байсан. Би өөрийгөө өррчилж эхэлсэнээр нөхөр минь бас өөрчлөгдөж надад эргээд бага багаар дасах болсон.

Би өглөө эрт босож өдрийн гурван хоол бэлдэж гэр орноо эмхэлж цэгцэлж нөхрийгөө ямар ч шалтаг хэлсэн хөдөө гадаа уурхай хээр тал гээд бүх л газар хамт байж боломж л гарвал фейсбүүк дээрээ хамт авахуулсан зургаа тавьдаг боллоо.

Харин энэ хооронд нөгөө бүсгүй өнгө зүсээ алдаж өөртөө итгэлгүй болж нөхрийг маань надтай хардаж уурладаг болсноор нөхөр маань надруу улам л тэмүүлэх боллоо. Миний хамгийн том зориг гарган хийсэн зүйл бол с*ксийн харилцаа байлаа.

Анх нөхрийгөө өөр хүнтэй болсонг мэдээгүй байхад түүнийг өөр шинэ байрлал мэдээд ирэхээр нь битүүхэндээ гайхдаг байсан юм. Харин би л өөрөө ийм асуудлаас ичиж зугтааж ач холбогдол өгдөггүй байснаа ойлгосон.

Тэгээд өөрийн хэмжээнд шинэ зүйлсийг судлаж нөхөртэйгөө туршиж үзэхээр шийдсэн дээ. Энэ нь ч бидний харилцаанд үр дүнгээ өгсөн гэж боддог. Эмэгтэй хүн санаачлагатай байж шинэ содон зүйл туршиж үзэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан.

Жаргалтай хатны хацар улаан гэдэг үгний учрыг ч бас хэзээ сүүлд энэ үед л ухаж ойлгосон хэхэ. За тэгээд нугаршгүй тэмцэж хоёр жилийн турш уйлж унжиж хэрэлдэж тэмцсэний үр дүнд бид хоёр дахиад нэг хүүхэдтэй болж одоо муудахдаа муудаж сайндахдаа сайндаж бие биедээ дахин шинээр дурласан даа.

Гэхдээ хууралтын шарх хэзээ ч арилдаггүй юм байна лээ, тийм учир залуучууд минь эхнэртээ үнэнч байгаарай. Бүсгүйчүүд минь би л хүүхэдтэй болсон гэсэн шиг өөрийгөө бөөцийлж бие хаагаа битгий гамгүй орхиорой, бүр ганган биш юмаа гэхэд цэвэрхэн цэмцгэр байж хардалт гэдэг зүйлийг оргүй орхиж нөхөрлүү чинь хандарсан хүүхнийг харахаагүй болтол нөхрөө хайрлаж байгаарай.

Намайг энэ бүхэнтэй тэмцэхэд юу нөлөөлсөн бэ гэвэл би нөгөө бүсгүйг хараад анх өөрийгөө ямар байсныг олж харсан юм. Тэр бүсгүй надтай үнэхээр адилхан төрхтэйгээс гадна тэр эрч хүч нь үнэхээр надтай адилхан байсан учраас би анхны өөрийнхөө тэр гоо үзэсгэлэн хүсэл тэмүүлэлийг хүүхэдтэй болсон гэсэн шалтаг шалтгаанаар хаясан гэдгээ ухаарсан.

Тэгээд л өөрийн нөхөр, амьдрал, хүсэл тэмүүлэл гоо үзэсгэлэнгээ олж авах шунал маань одооны миний аз жаргалтай гэр бүлийг бүтээсэн юм шүү. Бас амьдрал баялаг учир хэнд ч юу ч тохиолдож болох тул эр хүнд өөрийнхөө амьдралыг 100 хувь даатгаж үлдээх хэрэггүй юм билээ гэдгийг ойлгосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!