“HӨXPИЙГӨӨ ҮXЧИXCЭH ГЭЭД БОДСОН НЬ СЭТГЭЛД АМАР БАЙДАГ…”
Миний нөхөр үxчихсэн юм, яаж гэж үү нөгөө л нэг салалт гэдэг шалтгаанаар. Нэг л өдөр нөхрийн маань нүдний харц нь шал өөр болчихсон байсан, тэгээд надад салъя гэж хэлсэн. Өөр хүүхэн шуухантай унтаж хэвтсэн тухайгаа хүртэл хэлээд л бүх зүйл аймшигтай хурдан болоод өнгөрсөн. Би бүр гайхаж шоконд ороод тэр хүнийг тэгж өөрчлөгдсөнд одоо хүртэл итгэж хүлээж авч чаддаггүй.
Ямар сайндаа л үxcэн гээд бодчихсон нь надад сэтгэлд илүү амар байдаг. Гурван жил гарангийн өмнө тухайн үед би -Миний буруу юм байна, би л нөхрийгөө хайрлаж би халамжилж чадаагүй юм байна гээд өөртөө бүх бурууг өгөөд уучлалт хүртэл гуйгаад буцаад нийлээч гээд явж байлаа.
Ингээд явж байхдаа нэг зүйлийг ухаарч ойлгож нусаа ар дагзандаа нааж билээ. Ээжийн ганц эрх охин, эрэгтэй эмэгтэй хүний амьдралын тухай ойлголт юу ч байхгүй. Хэт ааштай авиртай, дураараа бардам зантай л хүн явж.
Нөхөр маань араас минь их гүйж гуйж байгаад суусан болохоор би гэр бүл болсон хойноо ч бардам зангаа хаяж чадахгүй, нэг л их сэхүүн хүн би л өөрөө энэ хүнээр гуйлгуулж хайрлуулж халалмжлуулах ёстой гэсэн үзэл нь бат суучихсан явж байсан байна лээ.
Нөхрийгөө болохоор яаж ийж байна гэж асуух нь битгий хэл бодохчгүй, надад хайртай миний араас гүйж суусан юм чинь хаа холддог юм гэж бодоостой. Гэхдээ гэр бүлийн салалт маань дан ганц миний энэ болчимгүй зангаас болсон гэж бол хэлэхгүй ээ.
Өөр бас үлэмж хэмжээгээр нөлөөлсөн олон л асуудал байдаг юм, хадам ээж аав, ажлынх нь газрын хүүхнээс авахуулаад л. Үр хүүхдийг минь өнчрүүлж, өдөр болгон аавыгаа асуухад хүргэсэн тэр хүмүүс хэзээ нэг өдөр үйлийн үрээ эдлэх л байх гэж боддог.
Би ч нөхрийгөө намайг орхиод явсанаас хойш жил гаран л уйлж, дуулж гомдож, үxье гэж бодож явсан минь бага багаар мартагдаж илааршиж байх шиг байна… Заза энэ ч яахав. Гол асуудал гэвэл одоогийн залуучууд эрчүүд үнэхээрийн үүрэг хариуцлагаас зугтсан, зугаа цэнгэлийг хамгийн түрүүнд тавьдаг болжээ.
Заавал эрэгтэй эмэгтэй ч гэлтгүй хүнийг санхүү, физилогийн асуудал гээд аль ч хэлбэрээр нь нөгөө хүнээ ашиглахыг л зорьсон бүр нэг адгийн зантай болчихжээ. Урам хугараад хэлэх ч үг олдохгүй юм. Нөхрөөсөө хойш эрэгтэй хүнтэй уулзаж учраагүй гэж худлаа ярихгүй ээ.
Нас залуу цус шингэн дээрээ, хүү минь ч нас бага байгаа дээр өөртөө хань болох хүүд минь эцэг болох хүн гараад ирэх болов уу гээд хэд хэдэн залуутай уулзаж учирч итгэж найдаж горьдож үзлээ. Хүүг минь төрсөн эцэг шиг нь хайрла, сайн аав бол, цалин өндөртэй ажилтай бай, мөнгөтэй мэдлэгтэй бай гэсэнгүй.
Зүгээр л намайг хайрлаж чин сэтгэлээсээ хандаж амьдралд минь хань болж нэг зүгт хараад хамтдаа алхах хүнийг л хайсан юм. Гэтэл тийм хүн байдаггүй бололтой. Бүгд л хаяа уулзаж байя, физилогийн хэрэгцээг чинь хангахад туслаж байя ч гэж байх шиг.
Зарим нь бүр учраа мэдэхгүй жаахан охин эргүүлж байгаа юм шиг, ганц хоёр удаа уулзаж байж танайд хэн байгаан, танайд очих уу эсвэл амралтанд явъя сайхан агаарт гаръя гээд зорилгоо бүр ил тод хэлээстэй.
Салсан хаяад явсан нөхөр маань хүртэл хүүгээ санаад байна хүүтэйгээ ганц цуг хоноё гэснээ намайг оролдож ч байх шиг. Би эдгээр эрчүүдийн хэнийх нь ч хүслийг нь биелүүлээгүй ээ, намайг доромжилж байгаа юм шиг л санагддаг.
Дан ганц залуу ч хүмүүс гэлтгүй тогтсон амьдралтай 40 гарч яваа гэр бүлтэй эрчүүд ч хүртэл ганц бие эмэгтэй гээд мэдчихвэл бас л атгаг санаа гаргаад эргүүлэх гээд үздэг юм билээ. Болдогсон бол тиймэрхүү амьтдыг эхнэр хүүхдэд нь хэлээд нүүр хийх газаргүй болгохсон.
Заза нэгэнт л нөхрөөсөө салсан, өрх толгойлсон эмэгтэй бол хань ижил хайх хэрэггүй юм байна лээ дээ. Бид чинь хүүхдээсээ өөр хэнд ч хэрэг болохгүй юм байна гэдгийг л маш сайн ойлгосон цаг хугацаа байлаа.
Би ч гэсэн шийдсээн, хүүдээ хойд эцгийн нүүр харуулахгүй гэж. Энэ амьдралаа тэр чигээр нь хүүдээ зориулж, хүүгээсээ өөр эр хүнийг хайрлахгүй гэж шийдсэн. Энэ хорвоогоор дүүрэн байгаа сэтгэлгүй, арчаагүй, ашигч эрчүүд дундаас хүүдээ эцэг хайна гэхээс маш их айж байна.
Хүү минь том болоод ухаан суугаад л байдаг, хүүгээ л мундаг сайн эр хүн болгож өсгөнөө… Таван настай хүүгийн ээж, төрийн байгууллагын ажилтан, эрүүл саруул эрхтэн бүтэн эмэгтэйгээс энэ захиаг бичлээ кк. Та бүгдэд аз жаргал хүсье.