MngNews

“HӨXPИЙГӨӨ ЯАЖ ИЙM APЧААГҮЙ XҮҮXЭHД ЗҮГЭЭР ӨГӨӨД ЯВУУЛАХ ВЭ ДЭЭ…”

“HӨXPИЙГӨӨ ЯАЖ ИЙM APЧААГҮЙ XҮҮXЭHД ЗҮГЭЭР ӨГӨӨД ЯВУУЛАХ ВЭ ДЭЭ…”

Сайн байцгаана уу. Би нийтлэгдсэн захиануудаас насыг нь харж байгаад л өөрийн үеийн хүмүүсийн захиаг уншдаг л даа. Надад сургамжтай адилхан зүйл тохиолдож уу гээд хэрэгтэй зүйлс байвал аль болох л амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг байлаа.

Харин өөрийнхөө тухай хэзээ ч бичихгүй гэж боддог байсан. Тэгсэн зарим нэг хүний нөхөртэй явдагаа гайхуулж байгаа маягтай бичсэн муусайн эмэгтэй хүний, эх хүний нэр гутаасан шулмаснуудын захиаг уншсан чинь бүр дотор арзаганачихлаа байна.

Манай нөхөр гэр бүлээсээ гадуур нэг хүүхэнтэй явалдаж байгаад надад баригдаад дахиж ийм алдаа гаргахгүй гээд уйлж унжиж уучлалт гуйгаад байхаар нь би амьхандаа уучилсан юм уг нь. Тэр хүүхэн нь ч гэсэн надаас долоон дор амьтан байхаар нь яаж ийм юмаар амьдралаа сүйрүүлэх вэ,

Гэр бүлээ элэг бүтэн авч үлдэе, муу ч сайн ч ханилсан ханийгаа яаж ийм арчаагүй хүүхэнд өгч дaмпууруулах вэ дээ гэж бодсондоо л уучилсан юм. Гэтэл удалгүй дахиж тэрэнтэйгээ уулзаж учирсаныг мэдээд одоо салчихсан байж байна.

Би үнэхээр тэр хүүхэнтэй хэрүүл уруул хийж харьцаж доошоо ороод яахав, эвий минь харваас юмны нарийн ширийн ойлгохооргүй амьтан байна гээд хамаг юмыг нь блоклож хаагаад харьцдагчгүй юм. Өөрийнхөө л нөхөртэй ярилцаж ойлголцох хэрэгтэй, гэр бүлээсээ гадуур харилцаатай манай хүний л буруу гэж боддог.

Гэтэл тэгж бодож байгааг минь ч ойлгохгүй улам бүр л давраад байх юм. Намайг нөхрөө тэр чигтээ өөрт нь алдчихна гээд өөрөөс нь айж эмээж байна гэж боддог юм болов уу яадаг юм бол хөөрхий минь. Сүүлдээ би тэр хүний эхнэр нь билүү, нyyц амpаг нь ч билүү гэж бодно.

Тэр эмэгтэй өөрөө бас нэг хүүхэдтэй эх хүн гэж байгаашд уг нь. Тэгчихээд бас өөрөө надруу -Танай нөхөр надаас салахгүй байна, нөхрөө салгаж аваач гээд ярина. Намайг нялх биетэй байхад бүр юу юу гэж доромжилсон гэж бодно, хэлэх ч юм биш.

Би хаана ч эр хүнтэй, хүнгүй өөрийгөө бас хүүхдээ хэнээс ч илүү аваад явахаа мэдэж байгаа бардам ч гэсэн миний хүүхдийг ааваас нь өөр хэн ч тэгж хайрлаж чадахгүй шүү дээ гэж бодохоор үнэхээр гунигтай санагдах юм.

Хүүхэд минь шинэ юм сурах болгонд аав нь хараагүйд өмнөөс нь маш их харамсдаг. Бид гурав саяхныг хүртэл ямар сайхан жаргалтай амьдарч байлаа даа. Нөхрийгөө өөр хүүхэнтэй байсныг мэдэх миний амьдралдаа сонссон хамгийн айшигтай мэдээ байсан.

Яг тэр мөчид зүгээр л амьдрал хөмөрчихсөн. Анхандаа хүүхдээ тэврээд цонхоор үcэрчихмээр л санагддаг байлаа. Харин одоо бол үр хүүхдээс минь өөр юу ч сонин биш болсон. Хичнээн олон хүүхдүүд өнчрүүлж, хичнээн олон эхнэрүүдийн амьдрал мөрөөдлийг үгүй хийж, хичнээн олон залуучуудыг аpxичин болгож байгаагаа мэдэхгүй л ангайгаад бaнзaлдаж яваа хүүхнүүдийг нээрээ яаая даа байз.

Манай хүн уг нь одоо ч уучлаад гээд хаалганы цаана гуйгаад, уйлаад сууж л байна. Нээрээ та бүхнээс асуух гэсэн гол зүйл маань надаа тэр хүүхний зураг хөрөг, нөхөрлүү маань бичсэн мессеж гээд бүх л зүйлс нь байгаа.

Хааяа фейсбүүкээр яваад байдаг шиг би тэр хүүхнийг зарлаж олны өмнө нүдний булай болговол яах бол, нөхөртэйгөө хамт ч булайг нь дэлгэсэн яах вэ дээ гэж заримдаа бодох юм. Эсвэл энэ чигээр нь л чимээгүй орхих уу. Тийм зүйл хийлээ гээд би тайвшрах болов уу. Хүний үнэргүй хүүхэнд зүгээр л чадуулаад байгаа юм шиг санагдаад л.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!