“HӨXӨPT ЧИНЬ ЧAMAЙГ HAДТАЙ БУУДАЛ ОРЖ УHTCAH ГЭЖ ХЭЛНЭ…” БОЛСОН ЯВДАЛ

“HӨXӨPT ЧИНЬ ЧAMAЙГ HAДТАЙ БУУДАЛ ОРЖ УHTCAH ГЭЖ ХЭЛНЭ…” БОЛСОН ЯВДАЛ

Захиаг минь унших өдрийн мэндийг хүргье та бүхэнд. Амьдралд минь маш адармаатай, шийдэхэд хэцүү нөхцөл байдал үүсчихээд л энд захиа бичиж сууна даа. Намайг С… гэдэг. Нөхөртэйгөө суугаад нэг гэрт ороод арваад жил болж байна. Дундаасаа хоёр хөөрхөн хүүтэй.

Хоёр идэхгүй, хоосон хонохгүй хоёр талд хөдөлмөрлөөд болоод л байна. Хоёр талд гэдэг нь нөхөр маань хөдөө уурхайд ажилладаг юм л даа. Би хүүхдүүдтэйгээ хотод байдаг. Нөхөр маань хөдөө хорь хоног ажиллачихаад гэртээ ирж арав хоног амраад явдаг.

Гэртээ ирсэн арав хоногтоо хөөрхий минь унтаж идээд, ганц хоёр найзуудтайгаа хальт уулзсан болоод л буцаад явахаар болдог. Би ч энэ маягаар гэрт орж эм, гадаа гарч эр болж нөхөртэй ч юм шиг нөхөргүй ч юм шиг сонин завсрын амьдралаар амьдраад зургаан жил болжээ.

Ер нь нөхрийгөө байхгүй хугацаанд их л ганцаарддаг байсан. Харин өнгөрдөг тавдугаар сард гэнэтхэн нэг орой нөхрийн маань дотны найзуудых нь нэг залгаж байна. Нөхөр ч хөдөө уурхай дээрээ ажилтай байж таарсан юм. Тэгээд утсаа аваад ярьсан чинь уугаад жаахан халчихсан бололтой байна.

Тэгснээ надад хэлж байнаа -Чи надад таалагддаг, олон ч жил харж явлаа гээд. Тэгэхээр нь худлаа тоглож байна гэж бодоод жаал яриуллаа. Тэгсэн нэг л биш үнэн болоод явчлаа шүү. Тэр бас яг нөхрийн маань ажилладаг уурхайд ээлжээр ажилладаг юм.

Ээлж нь харин манай нөхрөөс зөрөөд, нөгөө ээлжинд нь гардаг юм. Тэгээд тэр өдрөөс хойш үе үе залгаж сонин хачин гээд элдэв зүйлс ярьдаг боллоо. Нөхөр бол огт мэдэхгүй л яваад байсан. Би ч нөгөө нөхрийгөө явахаар ганцаардаад байдаг хүн чинь нэг мэдсэн утсаар ярьдаг хүнтэй болоод бүүр дасах маягтай болчихсон байж байна.

Би өөрөө арай ч ийм зүйл болно гэж бодоогүй, зүгээр л ойр зуурын юм яриад найз нөхдийн холбоотой байя гэж бодож байсан ч байдал эсрэгээрээ болоод эхэлсэн. Надруу орой болгон хайрын шүлэг явуулна, ямар хоол идсэн яасан ийсэн, өдөр юу хийсэн гээд бүх юманд маань ач холбогдол өгч асууж анхаарал тавьсаар.

Хоёр сар гаруй хугацаанд нөхрийгөө байхгүйд мессеж бичилцэж, утсаар ярилцсаар нэг өдөр уулзахаар боллоо. Уулзаад ганц хоёр пиво уучихаад яагаад ч юм мэдэхгүй бодох санах юмгүй л хамт шууд зочид буудалруу орсон.

Тэр намайг үнсээд хувцас тайлах гэхэд нь гэнэт би ухаан орсон. Яагаад ч нөхрийгөө хуурч, гомдоож чадахгүй юм байна лээ. Иймээ тиймээ зүйл юу ч бололгүй шууд гарч гүйж яваад такси аваад гэртээ харьсан.

Тэгээд тэр өдрөөс хойш би тэрнээс аль болох харилцаагаа таслах гэж үзсэн ч одоо болтол чадаагүй байна. Сүүлдээ би хариу бичихгүй, залгахаар нь авахгүй байсан чинь -Би чамайг надтай уулзаж учир гэж шахахгүй, гэхдээ харилцаагаа ингээд дуусгахыг хүсэхгүй байгаа болохоор харилцаагаа үргэлжлүүлье гэж надад хэлсэн.

Би харин -Харилцаагаа ингээд дуусгая, нөхөр мэдчихвэл буруугаар ойлгоод бөөн юм болно. Чи манай амьдралыг үймүүлэхийг хүсэхгүй байгаа бол битгий залгаж бариад бай гэсэн чинь өөдөөс юу гэсэн гэж санана. -Би тэгвэл нөхөрт чинь хэлнэ, чамайг надтай буудалд орж унтсан гэж хэлнэ гэсэн.

Ийм л сонин хэцүү байдалд орчихоод байж байна даа. Хоёр сарын хугацаанд толгой минь эргээд ядаж байхад их ганцаарддаг байсан болохоор харилцсаар харилцсаар одоо ийм байдалд орчихоод байж байна даа. Мэдээж түүнд нүүр өгсөн, давраасан харилцаагаа зочид буудал орох хүртэл явуулсан миний түмэн буруу.

Гэлээ гээд би ханийгаа бие, сэтгэл альнаар нь ч хуурсан гэж бодохгүй байна. Би одоо яасан нь дээр бэ, ямар ч байсан тэрнийг нөхөрт маань иймээ тиймээ ярихаас нь өмнө өөрөө хэлсэн нь дээр болов уу л гэж бодож байна. Харин хань минь зөвөөр ойлгох болов уу.

Эрэгтэй хүн ийм муухай байдаг юм гэж үү, өөртэй нь унтсангүй гэж намайг ийм байдалд оруулж байгаа юм байх даа. Та бүхнээс нөхөртөө яаж хэлбэл зөвөөр ойлгуулах бол гэдгийг л асуух гэсэн юм.

Бүх үнэнээ шууд хэллээ гэхэд надад итгэх болов уу. Зочид буудал орчихоод юу ч болоогүй шууд гараад гүйчихсэн гэхээр итгэхгүй байх гэж л маш их айж байна.Ганц л үг буруу хэлж ханийхаа сэтгэлд сэв суулгаж амьдралаа дээсэн дөрөөн дээр аваачихыг хүсэхгүй байна аа.

Аль эсвэл тэрнийг арай ч тэгж нөхөрт маань хэлж айл гэрийн амьдрал үймүүлэхгүй байлгүй гэж найдаад юу ч болоогүй юм шиг хаячихвал яадаг бол. Тэр залуутай ч холбоогоо ор мөргүй таслаад, нөхөртөө ч юу ч хэлэхгүй орчихвол яадаг бол гэж бодоод л.

Би яг яасан нь дээр вэ? Та бүхэн элдэв янзаар харааж ерөөлгүй өөрт тохиолдсон зүйлээ гэж бодоод чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Аан тийн тэр залуу эхнэр хүүхэдтэй ч салаад тусдаа амьдардаг болохоор өөрөө бол алдах юм юу ч байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!