“HЭГ CAXAЛТАЙ БОР 3AЛУУГИЙН APAAC ГҮЙСЭЭР БАЙГААД ӨBӨPTӨӨ ОРУУЛСАН…”
“HЭГ CAXAЛТАЙ БОР 3AЛУУГИЙН APAAC ГҮЙСЭЭР БАЙГААД ӨBӨPTӨӨ ОРУУЛСАН…”
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”
Хоёр зурааснаас эхэлсэн хосын түүхээ бичдэг юм уу. Эмэгтэйчүүд нөхөртөө яаж найрагдсанаа их бичдэг, манай хүн тэгж уриад, цэцэг бэлэглээд гэнэтийн бэлэг гээд л.
Тэгсэн чинь надад тэгж ярих гэхээр жаахан ичмээр. Би чинь нөхрийгөө өөрөө найраад өөрөө хойноос нь хөөцөлдөж олж авч суусан хүн чинь жаахан санаа зовноо.
Анх нэг комданид борлуулалтын ажилтанаар орлоо. Өдөр бүр том супермаркетуудаар явж бараа түгээнэ. Ажилдаа орсон эхний өдөр энэ танай ээлжний жолооч л гэж байна.
Нэг бор, сахалтай залууг заасан юм. За тэгээд хамтдаа түгээлтэнд гарлаа. Манай нөгөөх чив чимээгүй. Жолоогоо л барьна. Өдөржин машинд хамт яваа хэрнээ үг дуугүй.
Тамxи татаалд л замаа гөлрөөд яваастай. За ёстой уйтгартай ажил гээч нь энэ байна даа гэсэн юм бодоод эхний хоёр, гурван өдөр өнгөрлөө.
Энэ хөгшин юм эхнэр хүүхэдтэйгээ л байгаа, яаж ийм уйтгартай хүнтэй амьдардаг байнаа гэж бодож байсан анх. Хэд дэх өдрөөс нь ойр зуурын үг амнаас нь унаж байнаа.
Үргэлж юүдэнтэй цамц өмсөнө. Тэр нь өнгө өнгийн. Тэр цамцнууд нь үнэндээ зохихгүй ккк. Сүүлдээ би ч ам уралдаж асуултаар булаастай явах болов.
Тэгсэн чинь эхнэргүй тэр байтугай надаас гурав дүү болж таарав. Тийм хөгшин царайтай байхдаа яахав дээ гэж бодоод л инээд хүрсэн гэж. Өдөр бүр хоолоо саванд хийж авч гарч ирнэ.
Би чинь гадуур түргэн хоол идэх хоббитой. Тэр савтай хоолоо иднэ би түргэн хоол иднэ. Ээжийн сайн хүү л байна л даа харваас. Хоол цайгаа өглөө бүр авч гарч ирдэг гэж бодоостой.
Нэг удаа бид хоёр захиалгын нэлээн их бараагаа унагааж хагалаад өрөнд орчивоо. Бараг 700, 800 мянган төгрөгний бараа. Ёоо бүтэлгүй юм бэ гээд л бухимдаад сүйд.
Би чинь бараг цалингаасаа хасуулчихъя сүртэй ш дээ гээд л, тэгсэн юу гэж байгаа юм цалингаасаа хасуулаад юугаа идэж уух юм, энэ чинь бараг 20 хоногийн цалин.
Арай арай гээд л тамхиа татаад шогширч ирээд л багахан муудаад авав. Тэгсэн маргааш орой нь утас дуугараад нөгөөх чинь залгаад хөөе халтуурны ажил байнаа.
Хоёр хоногт дуусчих ажил. Тавилга угсарна зүснэ шинэ байранд. Чи ирж худлаа үнэн туслаад хог шороо шүүрдэж угаагаад би бусдыг нь хийгээд энэ өрөө дарья гэж байна.
Би ч дургүй байсан ч дотроо за яахав яахав цалин авахгүй байснаас хоёр хоног орой ажиллаад дарчихвал цалингаа бүтэн авах юм байна гээд очвоо.
Тэгсэн чинь нөгөөх Дурсамж хамтлаг гээд байдагдаа. Ардын хоршооны хөөрхөн Бурмаа гээд дуутай. Тэрний клип дээрх шиг мөрөвчтэй комбинзон өмсөөд хоолойтой цамц өмсчихөж.
Тэгээд л тавилга угсраад л юм өрөмдөөд л чихэвч зүүчихсэн. Би чинь цонх шил арчаад л байн байн хараад л. Яагаад ч юм нөгөө жолоо барьдгаасаа шал өөр харагдаад болдоггүй.
Байнга сууж байгааг нь хардаг болохоор хөл гуяыг нь огт анзаараагүй байж л дээ. Тэгсэн чинь өгзөг нь нээх хөөрхөн алим шиг тонтогнож хөдлөөд л юм өрөмдөөд хаха.
Би чинь хүүеээ энэ чинь дажгүй залуу юм биш үү хаа очиж, хоолойтой цамц өмсчихвөл ёстой дагуулаад явахад боломжийн юм байна гэсэн юм бодоод л.
Ажлаа ч дууслаа. Бараг үүрийн 4 болж байхад. Дуусаад шууд гэрийн гадаа буулгачаад яваад өглөө. Маргааш нь өглөө нойрмог ажилдаа. Машиндаа нөгөө л уйтгартай хоёр хүн.
Би нүднийхээ булангаар эрүү хүзүү хамар хоолойг нь шинжээд л хялалзаад л явав. Тэгсэн чинь яачиж. Юм наалдчаад байгаа юм уу гэж байна.
Үгүй ээ үгүй. Чи зүгээр хоолойтой цамцаа өмсөж байгаач. Зохидог юм байна лээ ш гэсэн чинь -Хээ цэсссс, халууцаад хүзүү загатнаад хэцүү байдаг юм гэснээ толиндоо өөрийгөө бас харж үзэж байнаа.
Тэр өдөр ажил тарах цаг битгий дуусаасай гэж анх удаа бодов. Дурлаж эхэлж байгаа маань тэр. Орой нь гэртээ хариад маргааш хоолойтой цамцаа өмсчих гээд мессеж бичээд явуулав.
Хариу ирсэнгүй. Маргааш нь аягүй за бараг өмсөөд ирсэн байх гэсэн байдаггүй шүү нөгөө бөөнийсөн малгайтай цамцаа углачихсан тамхиа зуучихсан зогсож байдаг юм. Шал дургүй хүрээд л явчив. Өдөр тэрний авчирсан цуйванг хувааж идсэн чинь хачин гоё цуйван байнаа.
Хөөх ээж чинь тасархай хоол хийдэг юм байна ш дээ гэсэн чинь би өөрөө хийдэг юм аа л гэж байна. Итгэсэн ч үгүй. Маргааш чи авчирдаг хоолноосоо надаа савлаад ирээч би ч бас гэрийн хоол өдөртөө идэж байя гэсэн мөнгөө өг гэдэг юм даа.
Тийм харамч нарийн. Ёооё за тэгье ээ тэгье гэснээр маргаашнаас нь би өдөртөө хоолны 3000 төгрөг нөгөөхдөө хураалгадаг болов оо. Өдөр бүр цуйван, бууз, будаатай хуурга, төмстэй хуургатай ирнэ.
Өөр хоол хийж мэддэггүй бололтой ээж нь. Тэгсэн чинь манай хүн аавтайгаа амьдардаг. Өглөө босч аавдаа хоол хийж тавиад өөрөө саванд хийж гарч ирдэг болж таарсан. Хүндлэх ч шиг. Аав нь настай хүн учраас хоол цайг нь бэлдээд гарч ирдэг гэнэ.
Нэг удаа машин дотор их халуун болоод нөгөөх маань үзлийн цамцаа тайлаад л шидчихлээ. Тэгсэн бугуйн дээрээ шивээстэй байваа. Би чинь шивээстэй залууд дуртайг хэлэхүү. Хөөх чи шивээстэй юм уу гээд л айлгүйтээд л гар хөлнөөс нь барьж шивээсийг нь үзэж сонирхоод. Маргаашнаас нь хөөе ханцуйгаа шуучихаа шивээсээ гаргачих.
Намайг тэгж хэлсэн чинь хаашай юм би чамд зориулж машин бариад байгаа юм уу гэдэг юм даа. Муухай харилцааны соёлгүй. Өдөр бүр 3000 төгрөг надаас авж байж хааяа аятайхан хоол хийгээд ирж байлдаа гэсэн өө чадахгүй нарийн нандин хоол хийж мэдэх ч үгүй гэж байна.
Нэг өдөр найзыг нь замаараа аваад орой буутлаа аваад хамт явлаа. Нөгөө найз нь миний өрөөсөн дугуй. Ам хуурай байхгүй чалчиж байнаа. Тэгсэн манай нөгөөхийг магтаж өгч байна.
Манай найз ч гоё дуулдаг шүү, эвгүй бацаан байлаа ш дээ цагтаа хип хоп, шивэрний наймаа хийнэ ориг пүүзнүүдийг ёоз ёозоор нь өмсөнө hi5 дээр од байлаа ш манай анд гээд л ярьж алдав. Энэ одоо тийм байсан гэж үү гээд л би гайхаастай.
Шордож байгаад дуулуулж үзмээр санагдаад чи яг дуулах уу нээрээ дуулдаг юм уу итгэхгүй байна гэсээр байгаад найзтай нь гурвуулаа ажлаа тараад караоке орлоо.
Нээрээ үнэхээр гоё дуулдаг гэдэгт нь бууж өгөөд бундан болоод гэртээ харьсан юм даа. Болоогүй ээ бас караокенээс гарахдаа надаас уусан пивоныхоо мөнгийг өгөөчээ гэж нэхээд уур хүргээд авсан.
Нарийн гэж жигтэйхэн. Маргаашнаас нь би оройдоо залгадаг болов. Утсаа авсан ч юм ярьж өгөхгүй чимээгүй байгаад байна, би ганцаараа ярьж ярьж таслана. Тэр нэг хээгүй хэнэггүй мөртлөө урьд нь бужигнуулдаг байсан гэсэн ч одоо нээх гоё даруухан байгаа нь таалагдаад би ч дурлалдаа сохорч эхэлвээ. Нарийн зан л лайтай байв.
Ундаа чихэр захисан ч мөнгөө гээд сарвайгаад зогсчихно. Нэг орой согтож байгаад дуудмаар санагдаад болдоггүй. Найзтайгаа уулзаад үxтлээ пиво уув. Нэлээн больж эхлэнгүүт нь нөгөөхрүүгээ залгав. Ирж ав үxлээ хатлаа тасарлаа гээд л. Хүрээд ирж байна. Гарч очоод нэлээн coгтуу болж жүжиглээд. Налж унаад л. Цээж мэжийн налаад л хaха.
Намайг чирээд л машиндаа суулгаж байна. Гэрийн гадаа ирээд буухуу хөөе гэхээр нь худлаагаасаа тасарсан дүр үзүүлээд. Намайг буулгах гэж нэлээн үзээд чадалгүй машинаа нормалдаад суудлаа хойшлуулаад хэвтээд өгөв. Би ч coгтуу царайлаад л аль болох ойр наалдаж унаад л. Намайг суудал хойшлуулж хэвтүүлээд кyртикээ дээрээс хучаад унтаад өгөв.
Би ч хэсэг чимээгүй тасарсан царайлж байгаад яг унтахдаа гараа цээжин дээр нь тавиад унтаад өгсөн. Анх удаа хамт хонолоо доо ккк. Өглөө хар эрт хөөш босоочээ аpxичаан гээд л түлхээд сэгсрээд. Аавд хоол цайг нь хийж өгч ажилдаа гарна гэртээ ор би явлаа гээд. Би дагаж явна гэсэн зорилготой ёооё уусан юм гараагүй байна би ингээд орж болохгүй ш дээ aлyyлна гээд л гүрийчихсэн.
Машинаа асаагаад л хөдөлж байна. Гэрийнхээ гадаа очоод сууж бай гэснээ ороод явчив. Гарч ирэхдээ бантан хийчихсэн хувцаа солиод нөгөө хоолойтой цамцаа өмсчихсөн. Хайр хүрээд л тэвэрмээр санагдаад болж өгдөггүй. Тэр өдрөөс хойш би утас нь дуугарах бүрт мессеж ирэх бүрт хэнээс вэ, хэн бэ гэж асууж шалгаана. Хэн байх нь чамд ямар хамаа байнаа гээд л нөгөөх маань гайхна.
Нэг удаа утсан дээр нь өөрийнхөө нэрийг Хөөрхөнөө гээд хадгалчихав. Инээд хүрээд л догдлоод маргааш ажилдаа хурдан явмаар санагдаад. Нэлээн удсаны дараа утсыг нь харсан чинь хөөрхөнөө гээд миний хадгалсанын өө-г нь хасаад хөөрхөн гээд үлдээчихсэн байв. Зүрх түг түг. Эхний найрах аргууд дандаа орой дуудаж хүргүүлэх, гэнэт шинэ төлөвлөгөө гаргаж заавал чи л чадна гэж итгүүлж ирүүлэх.
Дараа нь хардсан маягтай хөөе хэн залгаад байгаан, яасан охин юм уу, юу уншаад инээгээд байгаан эмэгтэй хүнтэй бичээд байгаа юм уу гээд л шалгаалтаар үргэлжилсэн. Яаж ийж байгаад л үнсээд үзчихмээр байсан юм. Хамт ажиллаад 8 сар болсон байлаа. Шийтгэлтэй хөзөр тоглоё. Хожигдсон нь үнсэнэ. Миний бодож олсон арга.
Зориуд хожигдоод тэгсэнээ ёооё балай юмаа хожигдлоо ёоо юүү вэ яаж үнсэх юм бэ энэ тэр гэж жаал алцаганаж байгаад үнсэж орхисоон. Арьс нь яг жаахан хүүхдийнх шиг заөлхөн байсан нь бүр хайр. Заза зүгээр л энэ хүнийг авч суунаа л гэж бодсон. Хоолны мөнгөө өдөртөө хураалгасаар л. Тэгж явсаар 12 сард төрсөн өдөр нь болвоо. Орой тэмдэглэнэ л гэж байна.
Би очъё л лоо гэсэн за яахав ир ир гэж байна. Би ч гоёж гоодоод бэлэг аваад очлоо. Хамаг юм хаасан хойно ажил тарсан болохоор санд мэнд нэг цаг аваад л очлоо. Нээрээ огт уудаггүй юм л даа. Төрсөн өдрөөр нь жинхэнэ төрсөн өдөр нь болж байгаа мэт байсан хүн нь би л байв. Гол дүр тэнд. Цагаа өгсөн чинь нээж үзэснээ гоё цаг байна гэхдээ цаг өгөхөөр салдаг гэсэн ш гэж авдаг юм даа.
Ай гээд л би нээх хачин горьдлого тээгээд л бараг би чамд хайртай хөөе гээд хэлчихмээр санагдаад л баярлаад л харсан өө юу ч бишээ март март буруу юм ярьчихлаа гэсэн. Гэхдээ эмэгтэй хүнд совин байдагдаа. За энэ лав намайг сонирхдог юм байна баттай гэж бодох болов. Дахиад л хэдэн сар. Нэг өдөр амардаг өдрөө гуйсаар байгаад агаарт гарав. Нөгөө нэг найзтай нь хамт. Хавар яг өдийд л байсан байх.
Гар даараад болдоггүй шууд өмднийх нь кармаанд гараа хийгээд надруу харахаар нь яасан даараад байна гэчихээд зогсож байтал гараа өмдөндөө хийснээ миний гарнаас давхар атгачихав. Ниссээн ниссэн. Би зүгээр дотрооо ингээд цаг хугацаа зогс могс гээд бодчихсон. Гараа өмднийх нь халаасанд хийхэд би нуруугаараа далийж зогсож таарсан учраас сүүлдээ нуруу эвгүй болоод шөрмөс татах гээд гэсэн ч гоё байсан учраас тэр чигтээ гүрийсэн.
Найз нь харчихаад ооё аая үүүе гээд л бундан мундан үзүүлж шоолоод л. Бид хоёр чинь ичиж доош харж мараад. Ингээд үерхэе гэж хэлэлгүй ямар ч тийм гуйлт бололгүй үерхээд эхэлсэн… 2019 оны 7 сард би жирэмсэн гэдгээ мэдэв. Жирэмсний тестээ шaapан дотор хийж байгаад үлээгээд шаарааа боогоод энийг хагал гэсэн чинь яах юм бэ хайран шаар гээд болдоггүй.
Гүйээ хагал л даа хагалчих гэсэн чинь тэнэгтээд бай зэрлэг зангаа хааяа ч гэсэн нууж бай л даа гэсэн хахаха. Ооо маая гооод. Хагалчихаач дээ дотор нь тест байгаа гэлтэй биш уур хүрээд балаар цоо хатгаад өөрөө хагалчихав. Тест ч унаад өгөв. Юу уначихав гээд авч байна. Харсанаа хэсэг ширтэж суугаад шааран дотор тест орчихсон байна ш дээ.
Ёооё малааа орчихсон биш би өөрөө оруулсан юм. Энэ чинь миний тест. Ингэж нэг surprise ойлгохгүй хүнд анх хэлж байлаа. Цаашаа яасан гэж бодож байна. Бид суусаан ккк. Охинтой болсон. Намайг эрхлүүлж чаддаггүй байж охиноо хараад хэлгүй болчихно. Хэл ам нь ээдрээд л хаанаасаа гаргаад байгаа нялуун зан бэ гэж бодмоор.
Нэг юм өөрчлөгдсөөн. Өдөр бүр хоолны мөнгө надаас хураадаг байсан бол одоо би сар бүр цалин нь хураагаастай хэхэ. Надад зориулж дахиад хэд хэдэн хоолойтой цамц авсан.
Надад зориулж өмсдөг юм кк. Тэрнээс биш өөрөө өмсөх аягүй дургүй. Нарийн нөхөртэй байх аягүй зүгээр юм байна лээ цалингаа юм болгож чаддаг хэрэггүй зүйлд үрдэггүй.
Над шиг үрэлгэн хүнд яг тарсан нарийн нь таарчдээ гэж боддог юм. Энэ хүртэл чамайг найрах гэж амаргүй байлаа шүү ханиа. Амархан найрагдсанд баярлалаа. Чамдаа хязгааргүй их хайртай шүү. Одоо цаашдаа хүмүүст эхнэр миний хойноос гүйгээд гэж биш би эхнэрийнхээ хойноос хөлөө хугартал гүйсэн гэж ярьж байна шүү хайраа. Анужингийн ээжээс