MngNews

“HУУЦ AMPAГAAC МИНЬ САЛГААД ӨГ ЭСВЭЛ БҮР ҮXҮҮЛЭЭД ӨГӨӨЧ” – БОЛСОН ЯВДАЛ

“HУУЦ AMPAГAAC МИНЬ САЛГААД ӨГ ЭСВЭЛ БҮР ҮXҮҮЛЭЭД ӨГӨӨЧ” – БОЛСОН ЯВДАЛ

“СУРГАМЖИТ ТҮҮХ” – ХИШИГЭЭ УДГАН

9911-тэй дугаараас нэг залуу надтай уулзах хүсэлтэйгээ хэлж, бид уулзлаа. Тэр их цэвэрч маягийн, царайлаг нуруулаг нөгөө брендээр өвч хувцаслажээ. Залуу их л сандарч тэвдсэн царайтай харагдав. Өөрийгөө танилцуулав.

Төрийн албанд хариуцлагатай алба хашдаг гэнэ. Гэвч ирсэн хэрэг нь маш итгэмээргүй нөгөө зурагтаар гараад байдаг төрийн албаны зангиатай нөхдөөс ийм санаа цухалзана гэхэд бүр аймаар зүйл хүслээ.

Тэр нэгэн томоохон байгууллагын нягтлан хүүхэнтэй гэр бүлээс гадуурх явдалтай гэнэ. Бүр гүнзгийрч түүндээ жийп машин авч өгсөн ба бараг гурван жил явалдаж байна гэнэ.

Тэгтэл албан тушаал нь томрох бүр дарга болох боломж гарч ирсэн бөгөөд энэ бүх асуудлыг хадмын талын ах нь лоббидож хөөцөлдөхөөр болж гэнэ.

Гэтэл нөгөө нyyц aмpaг нь -Чи эхнэрээсээ салаад надтай сууна гэсэн яасан, би чамайг ирнэ гэж хүлээгээд гурван жил хохироод байна энэ асуудлаа яаралтай шийд. Хэрвээ шогтох юм бол албан газрын чинь даргад хэлнэ.

Бас эхнэртэй чинь уулзаж чамайг салахыг шаардана гэх мэтээр дapaмталж эхэлжээ. Ингээд мань ганган, цэвэрхэн брэндээр хувцасласан эр нyyц aмpaгаас минь салгаад өгөөч бүр болохгүй бол vxvvлэх боломжтой юу хэмээн надад хандлаа.

Аймаар юм, xэpэв нyyц амpагийнх нь талын ах албан тушаалд лоббидох байсан бол муу эхнэр хүүхдээ бас зайлуулах байсан байхдаа гэж бодохоор айдас хүрч -Чи чинь яасан арилсан дотортой арчаагүй эр вэ

Чиний албан тушаал чинь тэгээд хүний аминаас үнэтэй юу? гэх маягийн хатуухан утгатай зүйлийг нилээд зөөлөн утгаар хэллээ. Ингэх л байсан юм бол яах гэж эхнээсээ тэр хүүхэнтэй явалдсан юм гэхэд

-Ажил албан тушаал бол амьдралыг тэтгэгч эх булаг ухааны юм ярьж байнаа. Тэр хүүхэн намайг жаахан мөнгөтэй, өнгөтэй болохоор миний араас өөрөө гүйгээд байдаг.

Эмэгтэй хүн араас нь чаргууцалдаад гүйгээд байхад ямар ч эрүүл эр хүн үгүй гэхгүй шүү дээ гэв. Би хэллээ -Чи буруу ойлгоод байна даа, бөө хүн чинь буруу муу үйл хийвэл тэрэндээ өөрөө ороогддог, шийтгүүлдэг юм.

Тэр ч байтугай сахиус онгод нь хаяад явдаг ч тохиолдол бий, би чадахгүй гэлээ. Тэгсэн -Танд төлбөр мөнгийг нь хангалттай сайн төлнө би баян гэв. Наад мөнгөө айлгаад байгаа тэр нууц амрагтаа өгчихвөл хэл ам чинь дарагдах юм байна даа гэвэл,

-Яг тийм байна уу. Тэгвэл тэрэнтэй тохирох гээд үзье дээ гээд гарав. Ий ямар аймаар юм бэ, энэ юу вэ хүн үү эсвэл хүний биед орсон албин чөтгөр үү яг юу вэ?

Албан тушаал эрх мэдлийн төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй энэ брэндлэг, төрийн албанд шургалсан чөтгөрүүд бидний дунд хичнээн байгаа бол,

Гэр бүлээс гадуурх хөнгөн явдал, амрагийн явдал гэдэг чинь худал хуурмаг, өнгө мөнгө, шунал тачаал, бие биенээсээ ашиг хожоо хардаг харилцаа юм.

Тэгэхээр энэ хэвийн бус аймшигтай энэ харилцаанд нөхөр ч бай, эхнэр ч бай хүн бүр дор бүрнээ ухаалаг ул суурьтай хандаж насаараа ханилах ханьдаа үнэнч байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!