“CAPЫH ТЭМДЭГ ЧИНЬ ДAXUЖ ИРЭХГҮЙ ШҮҮ ГЭЖ ХЭЛСЭН…” – БОЛСОН ЯВДАЛ

“CAPЫH ТЭМДЭГ ЧИНЬ ДAXUЖ ИРЭХГҮЙ ШҮҮ ГЭЖ ХЭЛСЭН…” – БОЛСОН ЯВДАЛ

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Сайн байцгаана уу. Эмэгтэй хүний зовлон дуусдаггүй гэж үг байдаг дандаа л зовох л ёстой юм шиг. Буруу хүнээ сонгож буруу хүнээсээ хүүхэдтэй болж тэрнээс болж гэм зэмгүй нялх амьтан хорвоод ч мэндэлж чадахгүй буцах ямар аймшиг вэ.

Гэхдээ би эмэгтэйчүүд та нарыгаа буруутгаагүй шүү. Хариуцлагаас зугтсан арчаагүй залуусд л дургүй хүрч байна. За гол яриандаа оръё.

Би 21 настай эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд сайн, муу их л зүйл болсон.

Анх бид хоёрыг үерхэж эхлэхэд л гэрийнхэн маань жирэмсэн болох болоогүй шүү, сургууль соёлоо төгсөж байж болно шүү гэж байнга хэлдэг байв.

Жаахан л жин нэмсэн үед бүгд санаа зовно жирэмсэн болчихсон бишүү, юм чинь ирсэн үү яагаад ингэж удаад байна гэх мэтчилэн.

Гэхдээ бид хоёр үерхээд удаагүй байж л хүүхэдтэй болох талаар их ярьдаг байсан. Ялангуяа манай найз залуу хүүхэдтэй болъё гэж их хэлдэг байсан. Би ээж аавынхаа үгнээс гардаггүй юм болохоороо болоогүй юун хүүхэд л гэдэг байсан.

Гэхдээ л битүүхэндээ болох бодол байдаг байлаа. Гэвч тестээр үзэх болгонд ганц л зураас сүүлдээ найз залуу маань ч итгэл нь буурсан, үзлээ ч ганц л зураасдөө гэж бодно.

Тэгсэн ч гэсэн байнга жирэмсний тестээр шалгана. Битүүхэн горьдлого л яваад байгаа юм л даа. Тэгээд 2016 онд манай найз залуу цэргийн үзлэгт ороод тэнцээгүй.

Яагаад гэхээр эрэгтэйчүүд талаараа xopгүй xaвдap болсон байсан жаахан л удсан бол үрийн хоолойгоо хаалгаад үртэй болох боломжгүй болох байлаа гэж эмч нь хэлсэн.

Харин аз болж эрт xaгалгаандаа ороод эдгээд зүгээр болсон. Тэгээд дахиад л хүүхдийн хүслэн. Хaгалгаанд орсон ч нэг л болдоггүй. Манай хүн сүүлдээ чи үзүүл, би зүгээр болсон юм чинь чи үзүүлэх хэрэгтэй гэхээр нь би яасан гэж үзүүлдэг юм гэж бодоод үзүүлдэггүй байсан юм.

Яг тэр үед мэдсэн юм шиг эмээ маань залгаад бие нь гайгүй юу миний охин гэхээр нь доошоо жаахан өвдөөд байгаа гээд хэлсэн хүрээд ирээ хамт эмнэлэг явж үзүүлье гэж байна. Тэгээд л амралтаа тааруулаад үзүүллээ.

Хэд хэдэн эмнэлгээр орлоо хариу тодордоггүй. Дурангийн xaгалгаанд орлоо, сарын дараа хариу гарлаа. Тиймээ би л асуудалтай байж. Эмчтэйгээ уулзаад хариугаа авлаа. Эмч маань за тэгэхээр хариу гарсан.

Үpийн хоолойн xopтой xaвдар нэн ховор шүү, тэр нь юу вэ гэхээр хоёр үрийн хоолой хоёулаа xaвдартай болсон хоёуланг нь авсан бас саванд тархсан байсан учир савыг чинь авсан одоо тэгэхээр хүүхэдтэй болох боломжгүй бас сарын тэмдэг ч ирэхгүй гэсэн үг шүү гэсэн.

Би хариуд нь хүмүүс шиг уйлж унжаагүй ээ, зүгээр л толгой дохисон яагаад уйлаагүй гэж үү. Ээж эмээ хоёртойгоо хамт эмчтэйгээ уулзсан, уйлж тэр хоёрынхоо сэтгэлийг зовоохгүй гэсэндээ л тэр шүү дээ.

Үнэхээр байж боломгүй энэ олон зуун мянган хүнээс яагаад заавал би юм бэ гэж нэг хэсэгтээ л бодож шаналдаг байсан. Зөндөө л хүмүүс зөндөө удаа тэр бяцхан эрдэнэсүүдийг үгүй хийдэг.

Харин ганц ч удаа тийм зүйл бодоогүй бодохыг ч хүсээгүй байсан намайг яагаад ингэж байгаа юм бэ яасан гэж гэж байнга л бодогддог байсан даа. Гадуур явна хүүхдээ дагуулж яваа хүмүүс үнэхээр жаргалтай харагдана.

Өөртэйгөө адилхан бяцхан үр төрүүлж чадахгүй гэж бодохоор, жирэмсэн болж бусад шиг эр нөхөртөө эрхэлж тийм юм идье, тэгье ингэе гэх боломжгүй гэж бодохоор л…

Гаднаа яагаачгүй царай гаргаж, юу ч болоогүй хүн шиг байдаг байсан ч орой болохоор л их уйлдаг байсан их ч залбирдаг байсан хүүхэдтэй болно жирэмсэн болж чадна гэж. Гэхдээ ямар ч боломжгүй зүйл шүү дээ.

Гэхдээ одоо бол арай дээрдсээн сэтгэл санаа ч тэр нэг л амар амгалан өөр болсон. Хүүхэдтэй болж чадахгүй ч хэн нэгний орхин явсан бяцхан жаахан сахиусыг өөрийн хүүхэд шиг хайрлаж чадна гэж бодож байгаа.

Мэдээж сэтгэл санаагаа ч бэлдэж байгаа гэхдээ цаг нь болохоор. Одоохондоо бид хоёр залуу байна хийх юм их байна. Тэр бүхнээ болгочихоод бэлэн болсон цагтаа бяцхан эрдэнэ өргөж авна гэж боддог.

Ийм хүнд хэцүү үед минь намайг орхиогүй үргэлж дэргэд минь байсан хайртдаа маш их хайртай. Нээрээ ийм зүйл болсноор бид хоёрын харилцаа шал өөр улам зөөлөн болсон.

Манай хүн яг хүүхдээрээ хөөрхөн цоглог залуу байдаг юм. Сонин содон зүйл хийх дуртай би ч бас бага багаар тийм болж байгаа өвчнөө мартаж байгаа.

Одоо xимийн эмчилгээндээ ороод явж байгаа. Бие их сайн байгаа шүү, эмч нар залуу хүн болохоор хурдан эдгэж хордлого бага байх шиг байна л гээд байгаан.

Яг яс юман дээр сэтгэл санааны л асуудал. Хэр их инээж аз жаргалтай байна төдий чинээ л хурдан эдгэрнэ шүү дээ. Удахгүй дөрөв дэх химидээ орно.

Харин одоо хайрыгаа ажлаас нь ирэхийг хүлээсэн халзан охин энэ захиагаа бичээд сууж байна даа кк. Хаалга тогшингуут би чинь хар хурдаараа гүйж очоод л онгойлгоно.

Орж ирээд л халзан толгой хага, хамрын нус суга гээд л толгой илээд л инээнэ. Өө нээрээ манай хүний хүүхэд гэж ярих нь багассан яагаад гэвэл намайг зовоохгүй гэсэндэээ л тэр.

Хүүхэд ярихаар цаанаасаа л өөрийн мэдэлгүй санаа алдчихаад байдаг болсон. Эцэст нь хэлэхэд охидууд минь зөв амьдраарай харамсах зүйл битгий хийгээрэй.

Чиний хүсэхгүй байгаа хүүхэд хэн нэгэн хүмүүсийн хүсээд ч олдохгүй эрдэнэ шүү. Та бүгд минь уншаад урмыг үг хайрлаарай. Элдвийн муухай зүйл битгий бичээрэй. Авах гээхийн ухаанаар хандана бизээ.

Ихэвчлэн эмэгтэй хүмүүс байдаг болохоор ойлгож ухаараасай гэсэндээ л өөрийнхөө амьдралыг зориг гарган бичсэн юм шүү. Та бүгдэд хамгийн сайн сайхныг хүсье. Аз жаргалаар бялхаж амьдрана шүү. АМЬДРАЛ САЙХАН, АМЬДРАХ БҮР САЙХАН…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!