“CAPЫН ЮМHAACАА AMCУУЛААД Л ХҮНИЙ НӨХӨР БУЛААГААД АВЧИХДАГ…” – БОЛСОН ЯВДАЛ
“CAPЫН ЮМHAACАА AMCУУЛААД Л ХҮНИЙ НӨХӨР БУЛААГААД АВЧИХДАГ…” – БОЛСОН ЯВДАЛ
Сайн байцгаана уу? Би одоо 28 настай ганц бие болж байгаа ээж байна. Нөхөртэйгөө танилцаж суугаад найман жил болсон. Бид хоёр олон жил хүүхэд төлөвлөөгүй явсаар энэ жил л нэг хөөрхөн охинтой боллоо.
Манай охин дөнгөж 4 сар гарантай. Намайг төрөөд сар ч болооогүй байхад нөхөр маань өөр хүүхэнтэй болчихсон байна. Яаж мэдсэн гэхээр тэр хүүхэн нь өөрөө надруу ярьсан.
Миний уур хүрэхээсээ илүү их гайхаад л байна. Нөхрөө арай ч ингэж хуурна гэж бодож явсангүй. Бүр тэр хүүхэн нь найз охин нь байна гээд надруу ярьж байх юм.
Би өөрөө энэ талаар чамд хэлье гэж бодсон юм. Тэгээд энэ хүнд бас ийм хүн байдаг шүү гэдгийг өөрт чинь мэдүүлэх гэсэн юм гэнээ.
Тэгэхээр нь би дотроо дүрсхийгээд сонин болсноо -Аан тиймүү. За яахав охин бид хоёроос илүү хайрлаж чадна гэж бодож байвал би орхие доо л гэлээ.
Орой нь нөхрөө ирэхээр хэлж ярьлаа. Тэгсэн үнээн гэхдээ энэ эмэгтэйг арай ч амьдралд ингэж оролцоно гэж бодсонгүй би өөрөө зохицуулъя, намайг уучлаарай л гэх юм.
Би за яахав нэг уучлая. Эр хүн эхнэрээ дөнгөж төрөөд ойртож чадахгүй болохоор өөр хүн сонирхсон байлгүй гэж аль болох эерэг сэтгэлээр хандав.
Тэгтэл энэ хоёр больсонгүй ээ. Бүр нөхөр гэдэг хүн гэртээ ирж хонохоо байлаа. Миний тэвчээр барагдсан.
Гэвч хүүхэд дэндүү нялх болохоор бөгcний хэрүүл хийж чадахгүй үнэндээ тaм шиг л байна. Би өөрөө тэр xүүxэнлүү ярьсан.
Одоо больсон дээр шүү хамгийн гол нь бидний хүүхэд нялх байна одоо больчих гэж дахин дахин гуйсан. Зарим xүүxнүүд цагаандаа гарчихсан байдаг гээд байдаг тийм л хүн бололтой.
Хэлээд үг авахгүй, ирж байгаа хариу нь би хүүхэдтэй нь уулзуулж байнаа энэ тэр гэнэ. Надад яг оноож хэлэх ч үг алгадаа.
Манай нөхөр ч гэсэн толгой нь эргэсэн бололтой салж чадахгүй байх шиг байна. Би мэдээж нөхрөө алдмааргүй байгаа ч xvчилж чадахгүй байна.
Тэгээд эгчтэйгээ ярилцаж учир байдлаа хэлэхэд, хоёуулаа нэг үздэг хүн дээр очиж асууя гэж байна. Би нөгөө сүсэг бишрэлгүй хүн чинь яах ч аргагүй дагаад явлаа.
Хүнд хэлэхэд хэцүү ч, тэр хүүхэнг нөхөрт маань бохироо уулгачихсан байна гэсээн. Бохир гэдэг нь сарын тэмдэгээ өөр юманд найруулаад уулгасан байна гэсэн үг.
Тэгэхээр эр хүний сэтгэл өөрлүү нь тэмүүлдэг болдог юм байна. Тийм арга чарга, хараал ч гэх юм уу дом маягийн зүйл байдаг бололтой.
Тэгээд би одоо яах ёстой вэ гэхэд нөхрөө буцаад ирүүлэхэд тун хэцүү. Гэхдээ тэр хүүхэнд өөрт нь их муу. Сайхан амьдарч чадахгүй ээ гэж байна. Ёооё би юу сонсчихвоо!
Тэр хүүхэн өөрөө хүүхэдтэй юм гэсэн. Яагаад үртэй хүн байж, хүний үрийг ингэж элэг бүтэн хайраас салгах гээд байгаа юм бол. Тэр хүн эх хүн мөн үү.
Нөхөр бид хоёр энэ найман жилийн хугацаанд хаа ч явсан хамт, их жаргалтай хосууд байсан. Бие биедээ маш их хайртай гэтэл…
Үнэндээ би та бүхнээс би одоо яах вэ гэж асуух гээгүй юм шүү! Би өөрөө энэ бүхнийг эцэслэхээр шийдчихсэн. Би хол явахаар шийдсээн.
Зүгээр л танихгүй хүнд өөрт ямар байгаагаа хэлж сэтгэлээ уудлах гэж л энэ бүхнийг бичиж сууна. Хүмүүс яагаад ийм амархан бууж өгч байгаа юм болоо гэж гайхаж, намайг чамлаж магадгүй.
Гэхдээ нөхөр маань надаас дэндүү хол явчихаж, тэр эмэгтэйг бүр гэрийнхэндээ танилцуулсан байна лээ. Тийм болохоор би Монголд өөрийнхөө шаналж, ямар эвгүйгээр хаягдаж байгаагаа хэнд ч харуулмааргүй санагдаад.
Дөрөвхөн сартай охиноо мээмнээс нь гаргаад харийн нутаг явлаа. Харь газар ажиллаж өөрийгөө завгүй байлгаж байгаад энэ хар дарсан бүхнийг мартахыг хичээнэ.
Харин бяцхан охиноо удалгүй татаж аваал харь газар хамтдаа амьдрана л гэж бодож байна даа. Эмэгтэйчүүд минь та өөрөө хэдий гоё сайхан байлаа ч, өөр хачин халтар хүүхэн хань нөхөрт чинь бохироо өгөөд л булаагаад авчихдаг юм байна шүү!
Надад энэ аймар явдлыг даван туулах зоригийг зөвхөн охин минь л өгч байна. За олон юм нуршаад яахав. Миний ирээдүй тун удахгүй эхэллээ.