“CABCAГ ЭMИЙН ӨBӨPT ЭРХЭЛЖ ГЭРГИЙГЭЭ ТӨРХӨМД НЬ БУЦТАЛ БУДИЛЖ ЯВЛАА…”
“CABCAГ ЭMИЙН ӨBӨPT ЭРХЭЛЖ ГЭРГИЙГЭЭ ТӨРХӨМД НЬ БУЦТАЛ БУДИЛЖ ЯВЛАА…”
Халиутан Чинзориг
Сайн байцгаана уу. Нэгэн түүх гэх үү дээ. Хэдэн жилийн өмнө түцэндээ сууж байлаа. За тэгээд түцнийхээ гадаа тамхилаад зогсож байх бүрт уудаг, иддэг, xyлгайлдаг, зoддог, зардаг, дарга, цэрэг, сурагч оюутан бүр нялх амьтад хүртэл надтай мэнд мэдэх бүрт бүр нэг өөрийгөө дарга болихсон юм шиг санагддаг байлаа. (Наргиан шүү)
За гол түүхэндээ оръё. Тэр жил нөгөө шуудай үүрээд хог түүж амиа борлуулдаг найзууд маань нэгэн шинэ эрээр бүл нэмжээ. Би тэднийгээ миний “Шонхорууд” гэж дуудна тэд маань манийгаа Гэзэгт гээд дуудчихнаа.
Нөгөө гороочидын дунд гишүүнээр элссэн нөхрийг Болдоо гэнэ (нэрийг нь өөрчлөв). Болдоо хүн харахад хүрэн бор царайтай намгүй нуруутай өргөн ханхар цээжтэй адуу шиг том том тэгш цагаан шүдтэй их сайхан инээмсэглэлтэй.
Анхандаа би ч тоодоггүй байлаа бас л бусдын адил л уудаг эр гэж бодно. Нэг өдөр аварга орж ирлээ. Надаас тамхи гуйж байна. Би ч яахав ам аваад хямд тамхинаас нэг хайрцагыг өгөөд л гаргалаа.
Мань эр хэлсэн хугацаандаа авчирч өгөв. Сониуч зан хөдлөөд асуулаа. Болдоо чи яагаад ингэж их уух болов? Мань эр яривал их урт түүх болно доо гээд учиргүй санаа алдаад найз нь айлын том хүү юм л даа.
Муу аав минь юугаар ч дутаасангүй хүн гэдэг их тэнэг амьтан даа. Сайн морь унаж савсаг эмийн өвөрт эрхэлж ёсолж авсан гэргийгээ төрхөмд нь буцтал будилж явлаа.
Чи ямар мэдэхгүй биш дээ хөдөө нутгийн ойворгон эрчүүд хавар гараад намар ч харьж мэдэх сэтгэлүүд шдээ гээд инээлээ.
Мань яахав адуу эрэх нэрээр сар гаран тэнэж яваад ирсэн муу аав минь бурхан болсон байж билээ. Санаа алдах үед нь за хоёулаа гарч тамхилъя гэсээр түцнээс гарлаа.
Найз яриагаа цааш үргэлжлүүлэн -нэг хэсэг хичээсэн шүү гэхдээ нэг юмыг маш сайн ойлгосон. Эцэг хүний орон зай ямар том байдаг бас энэ амьдралд асар их уужуу ухаан зарж байж хүн шиг явдаг гэдгийг ойлгоод өөрөөсөө маш их ичсэн дээ.
Ингээд л бөөн шалтаг өөрийгөө дорд үзсэн амьтан өдөр шөнөгүй уусаар одоо энд явна даа. Би асуулаа -чи тэгээд харихгүй хэрэг үү гэвэл, нэг л өдөр харих байх.
Гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй юм даа. хааяа нэг өөрөөсөө ичдэг л юм. Муу эцгийн минь хугарна даа гэхээс яс хавталзаж л явна. Энд тэнд хөлчүү xaламцуу явахдаа нутгийн хүн амьтантай таарчихгүй юмсан гэж боддог шүү.
За за Гэзэгтээ үг олдлоо нөгөө хэд маань тамхигүй гэсээр гүйх шахуу яваад өглөө. Энэ явдлаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Мань Болдоо уусаар цаг явах тусам өмссөн зүүссэн нь муудаж зүс царай хуруу авах юмгүй болсоор. Хааяа нэг тамхи гуйна жаахан даварбал ус гуйна. Би дотроо их харамсдаг байлаа.
Болдоо хүнд их тусархуу өөртэй байгаагаа бусдад шууд хуваадаг тасарч муудсан нэгнээ хэзээ ч хаядаггүй нэг тийм эрийн хугархай чанар цухалзаад байдаг болохоор нь би түүнд муугүй ханддаг байлаа.
Аварга маань хоёр өдөр үзэгдсэнгүй цуг явдаг ах хүүгээс асуувал хордлогонд ороод баларсан сураг дуулдлаа. Хэд хонгийн дараа ашгүй түцээр ороод ирлээ дээ. Тэгснээ өө миний найз сайн уу? найз нь гээд хүүе гэхийн завдалгүй хогтой хогийн савыг минь аваад гараад явчихлаа.
Эргээд ороод ирэхэд нь би яагаад ч юм бэ хэлмээр санагдаад (урьд нь хэд хэдэн удаа хэлэх гэж бодож байсан юм) Болдоо хогийн савыг байрлуулаад өндийхөд нь -за Болдоо миний найз ойлгоорой чи бол ингэж явах эр биш,
Чи ингэж амьдрах хүн биш шүү гээд тэврээд мөрийг нь алгадаад мань чамд итгэдэг гэж хэлчихээд лангууны араар орох үед Болдоо хөргөгч рүү буруу хараад зогсчихсон яг л жаахан хүүхэд шиг дуугүй мөртлөө эхэр татан уйлж зогсохыг хараад дэмий ч юм хэлчихэв үү дээ гэж бодоод байж байтал юу ч дуугаралгүй гараад явсан.
Болдоо хэдэн өдөр надаас зугтаад таарсангүй. Бусдаас нь асуухаар байгаа шдээ гэх үг сонсоно. Цагаан сарын шинийн таван байсан санагдаж байна.
Хэдэн бууз ганц нэг ул боов уутлаад түцэндээ ирлээ. Болдоо болон түүний хампаануудад өгөх санаатай. Тэгсэн бусад нь үзэгдсэн Болдоо байдаггүй асуусан ор сураггүй болсон гэдэг юм…
Намрын нэг халуун өдөр жигтэйхэн ганган дээлтэй эр орж ирлээ. За сайн уу Гэзэгтээ гэдэг юм. Дуу хоолой нь нэг л таньдаг хүн шүү. Би таньдаггүй дээ гайхаад сайн сайн хэн бэ хө гэсэн Болдоо л байна шдээ гээд инээхэд шүд инээд хоёроор нь таньж билээ.
Яаж таних вэ дээ пад хар царайтай Болдоог мэдэхээс шар зүстэй тарган Болдоог ямар таних биш. Аваргатай жаал юм ярив. Болдоо надаас багагүй юм худалдаж авлаа.
Би ч дотроо айл хунарт л очих нь дээ гэсэн шүү бодож байтал уутлуулаад шууд надад өгдөг юм даа муу шаар чинь би гайхаад яагаад гэсэн найз нь чамд их баярлаж явдаг шүү гээд тэр жилийн тэврэлтээр хариу барьсан даа.
Хоёул гарч тамхилж зогстол аварга ярьж байна. Мань ууж яваад нутгийн хүнээс ээжийн минь бие муудсанг дуулаад тэр хүнтэйгээ шууд нутаг буцсан даа хө. Ямартай ч ээждээ амжиж очиж хөлийг нь хучсан шүү.
Аавын минь тасдаж үлдээсэн цөөн тооны бод бог малыг дүү маань маньд өгөөд амьдрал болж л байна. Найз нь приус 11 авч унах санаатай ирлээ гэснээ нээрээ мань нөгөө хэдтэйгээ уулзах санаатай өнөөдөр үзэгдэв үү гэж байна.
За яахнуу тэдэнтэй нийлж дахиад уухнуу гэсэн үгүй үгүй найз огт уухаа байсан. Яахав дээ хө хэдэн жил байгаа байхгүй ч цугтаа байсан хүмүүс байна даа. Зайлуул ганц өдөр буудал авч өгөөд ус цасанд оруулж хооллох санаатай, хүн байна даа тэ гээд л нөгөө сайхан инээдэгээрээ инээж билээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж байхдаа гэж хааяа бодогддог л юм.