“ABTOБУCДАЖ БАЙГААД МӨНГӨ ХУРААДАГ KOНДУKTAP 3AЛУУД ДУPЛААД…”

“ABTOБУCДАЖ БАЙГААД МӨНГӨ ХУРААДАГ KOНДУKTAP 3AЛУУД ДУPЛААД…”

Хишиг Дарь

Би нэгдүгээр курсын оюутан боллоо, хичээлдээ идэвхитэй сайн оюутан байлаа. Тэр нэгэн өвлийн өглөө миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гайхалтай өдөр байсан юм цас будраад л моддын мөчир бүр мөнгөн сортой.

Би хичээлдээ явах гээд автобусанд суугаад л хүнд дурлачихсан юм. Хэнд гээч тэр нэг мөнгө хураагч залууд, ботгон нүд талын хараацай шиг сормуустай залуу.

Биеэр цахилгаан гүйдэл гүйгээд л хэзээ ч ийм мэдрэмж төрж байгаагүй харцаа салгаж чадалгүй ширтэж байтал буух буудал болоод буулаа.

Тэр минь тэр олон хүний дунд намайг даанч олж харсангүй. Ээ чааваас даанч яав даа, би тэр өдөржингөө юун хичээл ном нөгөө ботгон нүд толгойноос гардаггүй.

Тэгээд хичээл ч тарлаа, харих гээд автобусны буудал дээр зогсож байтал автобус ирлээ хаалга онгойлоо.

Ээ бурхан минь хувь тавилан гэлтэй юу тэр минь байлаа, ороод л оюутны шар визагаа үзүүлтэл нэг их удаан харж харж өгвөө би ч арын суудал дээр суулаа.

Манайх эцсийн буудал дээр нь байдаг болохоор бүр хүнгүй болчихлоо. Манай хүн миний хажууд суулаа, би ч тиймээ гээд л баясав.

Яриа өдөөд л, өвөл байсан болхоор гар чинь даарчихаж гээд гараас атгалаа. Өө тэр мөчид бүр орчлонгоос тасраад зүрх зогчихсоон.

Ингээд л танилцлаа, хайрт минь намайг анх хараад ээ бурхан минь юу гээчийн том нүд вэ гэж бодсон гэсэн ккк.

Удалгүй үерхээд гурван сар болж байтал хайр минь Солонгосруу гэрээгээр гурван жил явахаар болоод явчихваа.

Би долоо хоног нойр хоолгүй, хичээлгүй тэнэг хүн шиг уйлаад л байлаа. Утас дуугарлаа, сайн уу хайраа гэх хоолойг сонсоод л шууд ээрээд мэлмэрцэн.

Ингээд л өдөр бүр ярьж байгаад манай хүн намайг санаад зургаан сарын дараа ирэхээр болвоо. Маргааш орой зургаан цагт бууна шүү гээд л шууд л хэллээ.

Тэгээд л ирлээ гээд бодохоор нойр хүрдэггүй, онгоцноос буугаад л гараад ирэнгүүт нь хайрааааа гээд л гүйж очоод тэврэнэ гээд кино шиг юм төсөөлж байтал өглөө ч боллоо.

Нүүрээ будаад л гангалаад тольны өмнө дахин дахин эргэлдээд хөөрхөн хүүхэн болж уу би гээд л. Ядаж байхад цаг явж өгдөггүй, нөгөө секунд чинь юун чаг чаг байтгуай чаааааааг чаааааааг гээстэй, үнэн хорон.

Өдөр дөрвөн цагт хайрынхаа ахтай уулзаад цуг нисэх явахаар тохиров. Очоод хүлээгээд байтал ирдэггүй, ирэхгүй бол нисэх гэсэн автобусанд суучихнадаа гээд л хоёр тийшээ харж байтал ах нь ирж байна.

Ирэхээр нь за явъя онгоцноос хоцорлоо ш дээ гэсэн чинь чи долир юмуу гэнээ, би чинь нүдээ муухай будсан юм байх гээд л бодож амжаагүй байж байтал ахынхаа араас хайр минь гараад ирсэн.

Би ч ваа гээд л нүүрээ дараад уйлчихсан, юун нөгөө хөл мөлөө өргөж үнсэх байхгүй. Ингэж л бид хоёр эргэн учирч хэн хэндээ халуун хайраа өгч би түүндээ анхны гэсэн юм бүхнээ зориулж хөөрхөн гүнжээ өлгийдөн авсан юм.

Нэг юм хэлэхэд анхны хайр бүтдэг юм байна лээ шүү хэхэ, нээх урт өгүүллэг шиг биччихлээ. Энэ хүртэл уншсан танд гайхалтай сайхан амьдралыг хүсэн ерөөе.

Манай хүн одоо Brilliant vip car wash гээд газар машины дриллэн өнгөлгөө, гэрэл өнгөлгөө хийдэг газар ажлуулж байгаа. Манайхаан очиж машинаа гялалзуулж манай хүнээр үйлчлүүлж тус болоорой хэхэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!