“AA XУДЛАА ШААГ**Д Л…” БОЛСОН ЯВДАЛ – ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ
“AA XУДЛАА ШААГ**Д Л…” БОЛСОН ЯВДАЛ – ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ
Etseg Duma
Арав гаран жилийн өмнө Mонголчууд Eвропруу өдөрт л хэдэн арваараа явдаг байцгаав. Би нь очоод гурав, дөрвөн жил болоод ер нь бол учраа олчихсон.
Нэг өдөр ажлаа тараад (вагоноор ажилдаа явдаг) амьдардаг хотынхоо вокзал дээр буугаад гэртээ харих автобус хүлээж зогстол вокзалын төв хаалган дээр нэг Монгол хүн зогсож байна.
Монголоос ирээд шууд энэ буудал дээр буусан бололтой аягүй бол хөдөөнөөс ч шууд ирсэн байж болхоор царайтай нөхөр ккк.
Харваас л тодорхой хар савхин куртик, савхин кээпк малгай дэргэд нь байгаа хоёр цүнхний бариулаас нь онгоцонд зүүж өгдөг цаасан цагираг унжаастай.
Мань хүнийг тосох хүн нь ирээгүй юу аль эсвэл угаасаа тосох хүнгүй байсан уу ямартай ч тэнд нилээд удсан бололтой.
Би ч эхэндээ хүн хүлээж байгаа хүн байх гэж бодоод тоосонгүй автобусны буудлын сандал дээрээ сууж л байлаа. Хаалганаас зайтай бас олон хүн дунд байсан болхоор би харагдахгүй.
Тэгсэн мань хүний урдуур нэг ази харваас хятад бололтой хүүхэн явсан чинь нөгөөх чинь нүд нь сэргээд л араас нь гүйж очоод гараас нь татаж зогсоогоод, өөрөө Монгол уу л гэж асууж байгаа бололтой,
Нөгөөх нь айж цочсондоо сандраад л NO NO л гэж байх шиг манай хүн толгой гудайлгаад л буцаж очоод цүнхэн дээрээ суугаад дэргэдүүр өнгөрөх ази хүн болгоныг дэмий нэг горьдсон харцаар хараад байхаар нь би яахав элэг нь хааччихав гэж цаанаасаа нутаг нэгтэнээ өрөвдөөд очвоо.
Очихдоо бас зүгээр очихгүй жаахан явуулмаар санагдаад хажуугаар нь хараагүй юм шиг өнгөрвөө. Манай хүн ч нүд нь сэргээд л араас гүйж ирж байгаа нь урагшаа хараад явж байгаа надад мэдэгдэж байна.
Хөөе гээд л араас татаж байнаа инээдээ арай гэж бариад л эргэж харахдаа гайхсан царай гаргалаа. Чи Монгол уу л гэж байна чи гарцаагүй мөн гэсэн харцтай. Би тэгэхээр нь юу ч болоогүй юм шиг л “ҮГҮЙ” гэлээ.
Тэгсэн нөгөөх чинь бүр цөхөрсөн бололтой Аан гээд толгой гудайлгаад эргэж алхсанаа гэнэт зогтуссанаа эргэж энэ чинь юу гэчихвээ гээд гайхаж харсанаа.
Аймар баяртайгаар надруу хуруугаараа зааснаа “ААА ХУДЛАА ШAAГAAД Л” гэж үү. Сүүлд нь ярихад нөгөөх маань тэнд зуучилж авчирсан хүмүүс нь орхисон, таньдаг хүнгүй баларч явахад би таарсан юм билээ.
Түрүүнээс хойш олон хүнийг Монгол гэж бодоод очиход нь бүгд биш байгаад гарцаагүй Монгол гэж бодоод над дээр ирэхэд нь намайг Монголоор ҮГҮЙ гэж хэлсэнийг ойлгоод буцаад явдаг би нээрээ бүтэхгүй хүн шүү гэж билээ. Одоо найзууд болсоон угийн хэнэггүй хээгүй нөхөр бий…