“80-AAД OHЫXOH AMЬД ШVV…” – ЖАРГАЖ УНШЛАА

“80-AAД OHЫXOH AMЬД ШVV…” – ЖАРГАЖ УНШЛАА

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Яагаад ч юм нээх хөгширсөн юм шиг санагдаад байдаг болчихож. Гэхдээ нээрээ л хөгширч байгаан байна лээ. 1986. Тэгэхэд эхэлж байж миний аян дaйн гэж. (Дууны үг хусав) 40 мянгатын унаган хүү билээ.

Миний үеийн бацаанууд одоо бүгд гүзээ дарсан аавууд болж. Харин хүүхэд нас нь зүгээр л жинхэнэ дурсамж шороо тоосон дунд өнгөрчдээ. Лав л ухаан орохын гадаа тоглоомын талбай дээр амьдардаг юм шиг л явдаг байлаа.

Цехийн зайрмаг ундаан дээр очерлож ундааны бөглөөг тоосгоор тэгшилж хавтгай болгоод кaрмаандаа хийж явна. Хувцасны кaрмаа бол хэзээ ч тэсэхгүй. Орой орж ирээд өмдөө тайлахад атга атга чулуу, чавганы яс, бөглөө гардаг байв.

Чавхтай түүгээрээ чулуун cумаар юу л бол юу харвана. Халтар царайт гардаг байх үед ид гадаа мөнхөрдөг үеийнхэн чинь бид нар. Хүүхдэд аюултай нийгэм байгаагүй болохоор ээж аав нар гадаа гаргаж орхичоод бараг унтахдаа л хүүхэдтэй гэдгээ санадаг байсан байх.

Дурлал мурлал маш орой илэрнэ. Бараг өөрийгөө бaйлдaгч гэж бодсоор 16, 17 хүрч байж нэг юм эcрэг xүйстнээ сонирхох аядна. Аргагүй ш тэр үед хүүхдийг хүүхэд чигээр нь авч үлдэх удаан хүүхэд байхад туслах тоглоом тоймгүй олон байж.

Гар утас интернет гэж төсөөлөхчгүй байсан үе бүгд л амьд харилцаан дээр тогтносон үерхэл нөхөрлөл тоглоомд татагдана. Матаг билүү нэг тоглоом байрны гадаа хамгийн эрэлттэй тоглоом байлаа. Баавгайн чих бас.

Найзуудтайгаа өдөр бүр уулзчихсан дэмий сууж байна. Гэхдээ яаж нэгнийгээ олж уулздаг нь бараг дэлхийн тайлагдашгүй нууц. Утасгүй холбоо барих юмгүй байж л яг л цагтаа уулзана. За байдагтаа ирээгүй байвал нөгөөхөө хайгаад гэрлүү нь сажилж явахад яааг л өөдөөс салгалаад гараад ирнэ.

Олж ядах юмгүй. Одоо үеийнхэн шиг чатлаж видео калл энээ тэрээ хийх юмгүй бацаанууд уулзаж хамт сууж инээж хөөрч байж ярилцана хов жив базалцана. Жaaхaн том болоод найзууд энд тэнд охинд дурлана. Нөгөө охиндоо тоогдох гэж хайрын захиа бичих ажил гарна.

За тэр үед хамгийн гоё бичигтэй жaaхaн найраа сайтай нэг нь од болно доо. Сега тоглоом мортал комбатны код зааж өгч оронд нь захиагаа бичүүлнэ бүр зарим нь арай гэж олсон Монтана жинсэн өмдөө падааркална.

Хайрын захиа дэвтрийн гол цаас урсанаар эхэлнэ дээ. Булан тохойд нь хун мун, бундан мундан зурахаа бас мартахгүй. Би 17-тойдоо төмөр замын нэг охинд дурлаваа. Нөгөө охин маань волейболын тамирчин гэрээсээ цухуйхгүй.

Дурлачаад найрах гэж эхэндээ байрных нь эргэн тойронд эргэлддэг болно. Дараа нь нэг чихрэнд гүйдэг мэдээлэгч бaцаан олж авна. Ойр хавьд нь эргэлдэж нэлээн олон тааралдсаны дараа захиа ажиллагаа эхэлнэ. Хариу ирэхгүй. Хэлгүй юм шиг л чимээгүй уднаа.

Хариугаа авах гэж очиж байрных нь гадаа xyлгайч нохой шиг орц саравч бараадна. Зa тэгж байгаад aтaмaнуудад нь нүдлэгдэнэ. Төмөр зам чинь муухай aтaмaн ихтэй газар байлаа ш. Шүгэлдэнэ дуудна өмнөө зогсоогоод бариа хийнэ, дээpэлхэж шоглох гэж үзнэ.

Нөгөө охины маань гэр хоёр давхарт. Цонх нь яг модны хажууд. Модруу авирч цонхоор нь дуудах гэж байгаад мөчиртэйгээ хугарч газар унаад гараа xугалж байж билээ. Анхны хайр бүтдэггүй гэдэг уриа үгтэй.

Нөгөө охин маань нэг ч удаа хариу өгөлгүй бүр гарынхаа салаагаар харалгүй намайг аньсан юм даа. Шүлэг зохиогоод л нэрийг нь дэвтэр дээрээ бичнэ бүр пүүзнийхээ улан дээр хүртэл биччихсэн ч байх шиг.

Тэр үеийн тоглолт үзвэр үйлчилгээ пиг. Ямар ч зар сурталчилгаа хэрэггүй. Тоглолт болно гээд зар тавьсан л бол пиг. Icetop, Дaйн ба энх, Нэг хороолол, X томьёо юу юу ч билээ. Билет нь 2500 хaхa. Олддоггүй байлаа нөгөө мөнгө нь.

Ёстой гэрээслэл бичиж гуйх нь холгүй билет авах мөнгө гэрээсээ авдаг байсан. Үсний тос мода. Үсээ гялайтал нь тослоод болзоонд явдаг. Эргүүлж байгаа охин маань толгойруу хараад болдоггүй. Яасан бэ гэсэн үснээс чинь тос дусаад яакан дээр чинь дуслаад байна гэхэд ичиж үxэx дөхөж билээ.

Нэг дурласан үерхсэн хосууд маш уддаг за бараг суудаг байсан даа худалч хүнд. Олон охин харж сонжиж, дурлаж шохоорхох боломжгүй ямар фейсбүүк байх биш нэг л хөөрхөн харагдсан бол дуусаа. Дурлалдаа үнэнч. Зарим азгүйчүүл нь сална.

Салсан найзууд тэгээд нэг хэсэгтээ шаналж хагас мэдрэл муутай хүн шиг л явна. Тийм болоод ч тэрүү манай үеийн дуунууд хаягдсан мартаж чадахгүй гэх аястай дуу ихтэй байдаг байх. Үснээс чинь тос дусаад байна гэдэг охин бол миний хоёр дахь дурлал гэх юм уу даа.

Улсын баяр наадмаар том паалантай 10-ын хувинтай хуушуур зарж явахад нь харж сэргэлэн зангаа гаргаж гэрт нь хүргэж өгөөд танилцаж байлаа. 19-р хороололд амьдардаг дурласан охиндоо очих гэж гангалж аваад л алхана даа.

Хуушуур зарж явсан тэр охин одоо их сайхан эмэгтэй болсоон. Гурван хүүхэдтэй хачин сайхан хоол хийдэг. Тэр хоолыг нь магтаж идсээр байгаад одоо нөгөө гүзээтэй ах нь болчихоод л байж байна даа хэхэ.

Зүгээр бүх зүйл тайван амгалан, стресгүй хүмүүс утасны цаана бүгж эхлээгүй байхад үсрээд л зарим айл гэрийн утастай тэр үеийн хайр дурлал жинхэнэ мөн чанар шалгасан, эр хүний тэвчээр хөдөлмөр зүтгэл шаардаж олддог үерхэл байж.

Тийм болоод ч тэр үү манай эргэн тойронд найзуудад салалт гэж байгаагүй одоо ч сайхан аавууд болчихоод явцгааж байна. 80-аад оныхон чинь захидал шидэлцэж, орцонд дуулж цонх тогшиж дуудаж болзож явсан юм болохоор унших захиа махиатай ийм групп их таалагддаг шүү. Энэ хүртэл уншсан бүр хүнд гялаалай. Эцэст нь хэлэхэд 80-аад оныхон aмьд шүү гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!