“8 НАСААР ДҮҮ ЗАЛУУТАЙ НЭГ ГЭРТ ОРЧИХВОЛ ТҮМНИЙ ШИBШИГ БОЛНО ГЭЖ ИХ АЙСАН…”

“8 НАСААР ДҮҮ ЗАЛУУТАЙ НЭГ ГЭРТ ОРЧИХВОЛ ТҮМНИЙ ШИBШИГ БОЛНО ГЭЖ ИХ АЙСАН…”

Эгчийнхээ тухай бичмээр санагдлаа. Манай хамаатны эгч харахад бол үнэхээр сайхан төгс бүсгүй даанч ааш авир гэж авах юмгүй дээрээс нь их зожиг, нэг хүүтэй ганц бие эмэгтэй байдаг юм. Би оюутан болж хотод ирээд гуйж байгаад хүүхдийг нь харж өгөнгөө тэднийд амьдрахаар болсон юм.

Тансаг сайхан айлд өөрийн гэсэн өрөөтэй ч боллоо. Оюутан надад ахадмаар л сайхан байлаа. Манай эгч хоёр, гурван компани зэрэг ажлуулдаг учраас өглөө хар үүрээр гараад л үүр цүүрээр л орж ирнэ.

Тэгээд гэртээ ирчхээд үргэлжлүүлээд л ажиллана. Түүнд хувийн амьдрал гэж бараг байхгүй, ажил ажил гэхээс өөр зүйлгүй байдаг байсан. Хаяа нэг ганцаарддаг юм байлгүй шөнө дөлөөр гэртээ орж ирчихээд балкон дээр гараад ганцаараа вино уугаад, тамxи татаад л,

Ганцаараа дуу дуулаад, тэгснээ уйлаад л инээгээд л. Тэр үед нь би яах ёстойгоо мэдэхгүй чимээгүй нуугдаад л харна. Ааштай болохоор очиж аргадах гэж байгаад загнуулчихвал гай гэсэн ухааны юм бодоод л.

Гэхдээ тийм үе нь жилд ганц хоёр л тохионо. Нэг өдөр эгч маань залгаж байна дүүгийнхээ хувцасыг бэлд, өөрийнхөө хувцасыг бэлд дүүгийнхээ сургуулийг ортол та хоёр хамт сувилалд яваад ир жолооч очиж байгаа шүү гэдэг юм.

Надад ч бөөн сайхан боломж болоод сайхан амрахаар явсан. Арав хоног амраад дүүтэйгээ гэртээ иртэл эгч байсангүй. Харин эгчийн оронд гэрт apxичин ч гэмээр юм шиг царайтай нэг ах бас хоёр ойтой юм уу гэмээр охин биднийг угтлаа.

Эгчлүүгээ залгатал урдаас би очиж явна одоохон гээд л тасалчихлаа. Дүү минь угаасаа охин дүүтэй болохыг их хүсдэг ээжээсээ үргэлж дүү нэхдэг байсандаа ч юм уу хамаг тоглоомоо бариад л хамт тоглоод, би ч дотроо юун хүн юм бол гэсэн элдвийн л юм бодож байлаа.

Төд удалгүй эгч ч ирлээ. Нөгөө дуу цөөтэй эгч маань тор дүүрэн идэж уух юм барьчихсан нээх гэрэлтсэн царайтай хүн орж ирээд л нөгөө ахыг хайраа гэж дуудаад л, охин яасан, өө миний хүү ирээ юу за одоохон би хоол хийе гээд л бүр энэ хүн одоо яг эгч маань мөн үү гэмээр л ааш гаргаад тэс ондоо хүн болсон байлаа.

Эгчээс юу болоод байгааг асуумаар байсан ч айгаад ч гэх юм уу эмээгээд ч гэх юм уу ямар учиртай хүмүүс ирчихсэн байгааг ч асууж чадахгүй байсан юм.

Эгч маань бүр ажилдаа ч явахаа больж, утсаар ажлаа зохицуулчихдаг боллоо. Нөгөө тансаг, эмх цэгцтэй гэр маань ундуу сундуй ч гэсэн нэг л гоё, халуун дулаан уур амьсгалтай болсон байсан юмдаг.

Нөгөө ах охиноо бас дүүг маань дагуулаад дэлгүүр гарсан хойгуур эгч бид хоёр гэрээ цэвэрлэнгээ бyy халлаа… Энэ хүн хүүгийн минь ааваас хойш үерхэж байсан залуу маань байгаа юм. Хайр гэж ийм зүйл байдаг гэдгийг надад мэдрүүлсэн хүн дээ.

Хүүгийнхээ аавд хаягдсанаас хойш эр хүн гэдгийг өс хонзон санасан дaйсaн шиг л санаж явсан намайг аргадаж чадсан залуу. Гурван жил гаран үерхчихээд нэг гэрт орох дээрээ тулахад нь эгч нь айгаад түүнээс холдчихсон юм.

Өөрөө хүүхэдтэй дээрээс нь өөрөөсөө найман насаар дүү залуутай суучихвал түмний шившиг болно, бас удалгүй хаягдчихвал яана гээд их л айсан айдсаасаа болоод салсан нь дээр юм байна гэж бодоод түүнээс холдсон юм.

Тэр надаас салсныхаа дараа эхнэртэй болсон юм байна лээ. Эхнэр нь харин төрөхийн xүндрэлээс болоод өнгөрсөн тэгээд яахав дээ гар дээрээ нялх хүүхэдтэй ганцаараа хоцорсон залуу хаяа нэг хэтрүүлээд уучихдаг болчихож.

Эгч нь хүүгийнхээ аавыг үзэн ядсан сэтгэлээр их л олон залууг гомдоосон энэ залууг ч өмнө нь тэнэг ухаанаасаа болж нэг удаа алдсан одоо харин алдмааргүй байна. Хүмүүс apxичин гэж харах л байх.

Гэхдээ тэр apxичин чинь эгчийнх нь хайр шүү дээ. Одоо би бусдын юу гэж бодохоос айхгүй байнаа. Өглөө бүр түүнийхээ энгэрт сэрэх нь миний мөрөөдөл юм байхгүй юу гэж хэлээд нээх хөөрхөн мэлмэрээд уйлчхаж билээ, би ч дагаж мэлмэрүүлээд.

Манай дүү ч гэсэн эгчээс минь дутахгүй л их баяр хөөртэй байгаа. Өдөр бүр нэхдэг байсан дүүтэйгээ болчихсон. Эгч минь хайрлах, хайрлуулах хүнтэй болчихсон. Үлгэр амар сайхандаа жаргадаг гэвэл үүнийг л хэлэх байх даа. Эгчдээ хайртай шүү урт удаан сайхан амьдралыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!