“ТРАСТ” ӨГҮҮЛЛЭГ
-Траст байна уу? Трастт… гэж сүүлчийн үгээ сулруулан хэлэх нэг нөхөр ТҮЦ-ийн цонх руу толгойгоо бараг оруулан алдана. -Байна. Авах юм уу, хэдийг? -Хоёр гурав… байз юу… Тавыг өгчих. ТҮЦ-ээс эргэсэн өндөр эр ямар нэг юм санах мэт дороо зогтусан бодол болсноо их захын гол хаалга чиглэн алхлаа. Нэг их удалгүй өнөөх залуу орсон хаалганаасаа гарч ирээд зогсоол дээр байх таксины жолоочтой нэлээд удаан ярилцсанаа арын хаалгаар нь орж суув. Такси хотын төв гудамжаар орон хурдалж явна.
-Ах хүү наад уулзвараа өнгөрөөд зүүн гар тийш эргээд туслах замаар ороод л аяархан яваарай -Ийм эрт хүүхнүүд байх юм уу? -Мөнгө хэрэгтэй л юм бол байж л таараа. -Шөнө болохоор гарч ирдэг гэж сонссон юм. -Мянга сонсохоор нэг үз гэж үг бий дээ. Наана ингээд зогсчих. Машины зогсоол руу шахан зогстол хоёр залуу гүйн ирж, -Хүүхэн авах уу? Жинхэнэ бялзуухай байна шүү. -Харья л даа. Бялзуухай юм уу, нялзуухай ч .. -Янзтай сайхан согоонууд байгаа шүү гэж тэр хоёрыг ярилцаж зогстол нөгөө залуу нь нэг хүүхэн дагуулсаар ирэв. -Энэ болох уу? Ах хүү гэхэд хөлнөөс нь толгой хүртэл гүйлгэн харснаа толгой сэгсрэв. -Ахиад өөрийг үзэх үү? гэхэд нь толгой дохив. Зэрэгцээ таксинаас өөр хүүхэн буулгалаа. -Энэ ямар байна, ах хүү? -Үүнээс өөр олигтой юм алга уу? Сэтгэл огтхон ч хөдөлгөхгүй байна. Залуус хоёр биенлүүгээ харснаа буцаж гүйгээд бас нэг хүүхэн дагуулсаар ирэв. -Хамгийн эхний хүүхнээ нааш нь суулгачих тооцоогоо хэн хийх юм гэсээр буудлын зүг явж одов.
Буудлын өрөө бүүдгэр гэрэлтэй агаад улаан хөшгөөр цонхоо битүүлсэн аж. Ширээн дээр шар айраг сархад хийгээд ундаа чихэр жимс өрөөстэй. Үнсний саванд дутуу унтарсан янжуур уугин саахь эр бүх хувцсаа тайлж тавих бөгөөд хүүхний ч мөн хувцсыг тайлав. Хүүхний сайхан биеийг харж суусан хархүү халаас ухаж сурсны буянаар ч дуртай хүүхнээ… гэж бодохоос хөх инээд нь хөдөлнө. Одоо цагт хамгаалалтгүй бол ёстой шатаж байгаа гал руу орохтой адил. Өнгөрөө л гэсэн үг. Таван ширхийг авсан юмсан өнөө шөнөдөө хүрэх байгаа, нэмээд авчихгүй гэж өөрийгөө зэмлэх аядсанаа хүүхнийг тэвэрч хоолойг нь эрвэгнүүлэн үнсэв.
-Чи яасан дур булаам харагдаж байна аа гэх зуурт хүсэл нь дээд цэгтээ хүрч өнөөх трастаа гаргах гэтэл байсангүй. Гайхаж хамаг халаасаа дахин дахин онгичиж эс олов. Гэнэт зах руу орохдоо мэргэжил нэгт нөхөртөө халаасаа ухуулж гэдгээ мэдэв. -Чамд хамгаалалт байхгүй юу? -Байхгүй. Надад юу байхав дээ. Хархүү хамгаалалт олж ирэхээр гарч гүйв. Хэд хэдэн “ТҮЦ” хэсэж байж арваадыг аваад буудалдаа орж ирэв. Түрүүний оргилж байсан хүсэл нь аль хэдийн ор мөргүй алга болж ямар ч сонирхолгүй болсон аж.
-Чи муу тэнэг халаасны хулгайч очиж очиж тийм юм суйлаад байхдаа яахав, над шиг түрийвч авч чадахгүй байж, тэнэг новш гэж амандаа үглэн шилтэй архинаас стакан дүүргэж хийгээд нэг амьсгаагаар залгилав. Дотор нь давчдаж нэг л тавгүй. Залууг орж ирэхийг хүлээн хөгжил дотор хэвтээ хүүхнийг хялайж харснаа: -Зайл чи гар, яв яв… Нүднээс далд ор гэж уурандаа багтаж ядан хашгираад сархдаасаа хундага дүүргэв. Тэнэг халаасны хулгайч надад нэг баригдвал шар шүүсийг нь шахах юмсан, ёстой нэг. Халаасны хулгайчыг зүхсээр сууснаа хурхирч эхлэв.