“6 НАСААР ДҮҮ ЗАЛУУ ААВ БОЛЖ ЧАДАХ УУ, ҮГҮЙ Л БОЛОВ УУ…” БОДИТ АМЬДРАЛААС

“6 НАСААР ДҮҮ ЗАЛУУ ААВ БОЛЖ ЧАДАХ УУ, ҮГҮЙ Л БОЛОВ УУ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Нөхөр бид хоёр их хөгтэй танилцаж байсан юм. Дээр үeд телевизүүд дуу захиалаад чат хажууд нь урсаад л явдаг байлаа. Тв чат гээд л. Оюутан байлаа би 4-р курс. Нэг өдөр гоё гоё дуу сонсмоор санагдаад тв-ийн чатруу дарааллаад нэлээн олон дуу захиалаад мессеж биччихлээ. Миний мессеж ч дэлгэцэнд гараад ирж байна. Захиалсан дуунууд маань бүгд ч явлаа. Заза гэж бодоод л нэгжээ шалгасан өөрөөсөө ч харамлаж хайрласан бүх нэгж маань дууссан байлаа. Би тв чатын тусгай дугаарлуу тэгж өндөр үнэтэй мессеж бичдэг гэж мэдээгүй байсан болохоор сүүлийнхээ нэгжээр хамаг байдаг уур бухимдлаа хайран нэгж арайчдээ гээд дахиад явуулчихав. Их л завтай байсан байгаа биз хэхэ. Төд удалгүй бөан нэгж хүрээд ирэв. Гайхаад хартал нэг дугаараас надруу баахан нэгж илгээжээ. Тэгээд сүүлд нь хамаг нэгжээр нь дуу сонсуулсанд уучлаарай. Дахиад дуу захиалмаар байвал энэ дугаарлуу зүгээр биччихэж байгаарай гэсэн байлаа. Хэхэ админ нь байв. Өөрийнхөө утаснаас нэгж явуулсан байсан. Санаа зовсондоо хариу ч өгөлгүй тэгээд таг болов.

Дараа нь дуу захиалмаар санагдвал утасруу нь мессеж биччихдэг болсноор утасны цаана байх тэр нэгэн нууцлаг хүнд бага багаар татагдах болсон юм. Интэрнэт facebook байхгүй ихэнх цагаа амьд харилцаа найз нөхдийн хүрээнд өнгөрүүлдэг байсан юм байна. Тв-ийн чатны админтай их удаан бичлээ мессеж. Бид уулзахаар боллоо. Их дэлгүүрийн урд фантам дээр анх уулзсан юм. Горьдлогийн талбай гэдэг байлаа тэр талбайг хэхэ. Хамгийн инээдтэй нь тэр надаас 6 дүү байв. Тэр наснаасаа овортой харагддаг би наснаасаа жаахан харагддаг байж таарч бид анх уулзаад л нэг нэгнийгээ үe тэнгийн юм шиг хүлээж авсан юм. Бидний болзоо хэр удаан үргэлжилсэн бэ гэж үү. Долоохон хоног л болзсон юм. Богинохон байгаа биз. 7 хоног болзоод тэр намайг дагуудаад шууд өвөө ээж хоёртоо танилцуулаад энэ миний эхнэр болох хүн шүү гэж хэлж билээ. Тэр үeдээ тоглоом л гэж бодож явлаа. Би ч сууна гэж бодоогүй огт найддаггүй байсан юм. Дүү залуу дэмий гээд л найзууд хэлнэ. Харин бид болзооны 7 хоногоо дуусгаад дараагийн 4 5 дахь хоногт хамт амьдраад эхэлсэн. Бүх зүйл хурдан болж өнгөрсөн. Нүд ирмэх зуур. Цагаа тулахаар нийлэх ёстой хүмүүс хором хугацааг үл тоодог юм шиг.

Огт нийлэхгүй хэзээ ч хамт байхгүй хүмүүс үeрхээд удсан ч олон жил найзалсан ч суугаагүй тохиолдол их байх. Харин бид хоёр олон хүний гайхшралыг төрүүлж аравхан хоногт нэг гэрт орсон юм. Би дүү залуутай үeрхэж байгаа гэдгээсээ үхтлээ ичдэг байлаа. Тэгээд найзууддаа насыг нь өөртэйгээ чацуу болгож хэлдэг байв. Тэр миний бүх зүйлийг хүндэлдэг биширдэг бас намайг өөрийнхөө бүх эрх ашгаас илүү тавьдаг байв. Эрэгтэй хүн хөл алдан дурлаагүй л бол сэтгэл гаргадаггүй гэж үнэхээр үнэн. Тэр надад маш их хайртай гүн дурласан учраас өөрийгөө мартатлаа чамд татагдсан гэж хэлдэг байв. Харин би бага багаар салах тухай бодол тээж 6 насаар дүү шүү дээ гэсэн бодлоор улам л их санаа зовж яаж гомдоохгүй салах вэ гэж боддог байв. Энэ бодлыг минь зогсоох xүчин гарч ирсэн нь би жирэмсэн болсон байлаа. Зургаа дүү залуу аав болж чадах уу, үгүй л болов уу гэсэн найзуудын үг. Миний эргэлзээг дарж тэр миний аав, ээж ах эгчид намайг ээж болж байгааг зарлачихав. Авахуулчиж магадгүй гэж айсандаа эртхэн хэлсэн гэв. Үнэхээр тийм байлаа. Нэгэнт бүгд мэдчихсэн учраас би авхуулах тухай бодлоо мартав. Ингээд л хүүхдээ тээхээр шийдсэн юм. Гайхамшиг үргэлжилсээр гэдэг шиг бид ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэв.

Юу гээч бүүр 3 ихэр. Би хэсэгтээ л амьдралын тухай ирээдүйн бодолд дарагдан санаагаар унав. Харин аав нь улам л баярласаар. Хэн хэн нь ихрийн удамгүй байсан. Гэтэл ингээд л гурван ихэр. Хайр сэтгэл, аав ээж болоход насны зөрүү ямар ч үүрэггүй гэдгийг нотлосон юм даа миний хайр. Гурван охиныхоо төлөө ёстой зүгээр суугаагүй дээ. Би зргэлж айж эмээж ирсэн. Аав нь шантрахвийдээ. Үeийнхэндээ гэнэт уусаад аав байх хариуцлагаас зугтах вийдээ гээд. Гэтэл тэр минь тэгээгүй. Би дөрвөн охинтой гээд л үргэлж тайван жаргалтай явсаар байв. Одоо ч тийм. Өнөөдөр гурван охин минь 2-р ангийн бяцхан сурагчид. Аав нь тэдний баатар. Бүхнээ хэлж нууцаа ярьдаг амьд тэмдэглэлийн дэвтэр нь. Харин би одоо болтол хайрлуулсаар. Нас боо тоо. Хайр сэтгэлд нас хүйс шашин шүтлэг ширхэг ч хамаагүй юм байна гэдгийг улам л мэдэрсээр. Эр хүнийг хүмүүжүүлдэг өөр нэг зүйл бол бяцхан үрс нь юм байна гэдгийг мэдсэн дээ. Аан бас насны зөрүү олон жил болох тусам улам л дарагддаг юм байна шүү. Одоо бол би эрхийн тэнэг гэнэн хонгор эхнэр. Яг л дүү шиг хэхэ. Хань минь ноён нуруутай гүндүүгүй тайван амгалан дөрвөн охины аав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!