“5 САРТАЙ ЖИPЭМСЭН БАЙXДAA НЭГ TAKСИНЫ 3АЛУУТАЙ ТАНИЛЦААД…” БОЛСОН ЯВДАЛ

“5 САРТАЙ ЖИPЭМСЭН БАЙXДAA НЭГ TAKСИНЫ 3АЛУУТАЙ ТАНИЛЦААД…” БОЛСОН ЯВДАЛ

Би амьдралынхаа тухай бичмээр санагдаад. Энэ бол миний амьдрал л даа. Би ээж болоход хэтэрхий яарчихсан. Түүнтэй танилцаад нэг их удаагүй байж гэртээ авчирч аав ээжтэйгээ танилцуулаад хамт байх болсон. Гэхдээ хайртай гэж итгэдэг байсан. Тэр хэзээ ч миний төлөө сэтгэл гаргахгүй намайг гайхшруулахгүй байхад л би баярлуулах гэж хичээж гэнэтийн бэлэг барих гэж хичээж суусан. Ажлаа тараад ирэхэд нь хоолыг нь аманд нь халбагадаж өгөхөөс буцахгүй тэгж их өөрийгөө зориулж байлаа. Эр хүн өөрт нь сэтгэлээ гаргаж бүхнээ зориулж байгааг маш сайн мэддэг хэрнээ бие нь үлдэхгүйгээр шийдсэн бол ямар ч нэмэр болдоггүйг мэдсэн.

Би хүүхэдтэй болчихвол надад хайртай болж сайн аав болох байх гэж найдсан. Энэ бол маш том тэнэглэл. Гэхдээ хожуу ухаарсан л даа. Би хүүхэд харахаараа өхөөрдөж элдэв хүүхдийн зураг өхөөрдөм зүйлс түүнд үргэлж үзүүлнэ. Тэр ммм за гээд л өнгөрдөг ч би ирээдүйд бид хоёр олон хүүхэдтэй болно гэж бат итгэлтэй байсан. Ингээд би бие давхар боллоо. Тэр дургүйцээгүй ч баярласангүй. Бие давхар цагт гаргаж байгаа мэдрэмжэнд нь итгээрэй тэр үнэн шүү. Тэр ажлаа тараад ирэх нь хойшилж ихэнхдээ орой л ирдэг болов. Зугтаад байгаа мэт.

Ингэж байсаар намайг хяналтандаа орохын өмнө бүх хувцасаа аваад явсан. Би зүүгдэж гуйж хайрлаж өрөвдөлтэй нь аргагүй өмнө нь сөхөрч гуйсаан. Эргэж хараагүй. Эргээд ирэх нь тодорхой гэж би бас л тэнэгтэн бодсон. Хяналт эхо шинжилгээндээ үргэлж ганцаараа. Тэнд байгаа эхнэрээ дагаж ирсэн аавуудыг хараад боддог байлаа. Энэ аав нар яаж хайрлуулсан болохоороо эхнэр нь ийм гоё аз жаргалтай байгаа бол яагаад би ганцаараа гээд л гомдож хямардаг байлаа. Мэдэхгүй ээ үнэхээр гомдмоор…

Би 5 сартай жирэмсэн байхдаа нэг таксины залуутай танилцаж тэр эмнэлэг явах, их хол ажил хөөцөлдөх бүрт маань хямдхан явж өгдөг байлаа. Эмнэлэгийн үүдэнд хүргэж өгөөд удсан ч хамаагүй гарч ирэхэд гадаа хүлээж сууна, нөхөр чинь хаачсан юм бэ гэж асуухгүй ч нүднээс минь мэддэг байлаа. Сүүлдээ тэр миний бүх л зүйлд оролцож эхлэв. Би туслалцаа хүсээгүй байсан ч. За яахавдээ өрөвдсөн юм байлгүй гээд л түүнээс тусламж авсаар л байлаа. Би төрлөө. Намайг төрөхөд эмнэлгийн хүлээх танхимд таксины сайхан сэтгэлтэй залуу, аав ээж эмээ нар минь хүлээв.

Би хүндрэлтэй төрсөн гэхдээ бүх зүйл их хурдан болоод өнгөрсөн. Сахиур авах шаардлагатай болоход түүнийг эмнэлэгийн хаалга нээгээд ороод ирнэ гэж бодоогүй. Тэр сахимаар байна гэж ээжээс маань гуйсан байсан. Ингээд миний хүүг ааваас нь түрүүлж харь элгийн сайхан сэтгэлтэй хүн энгэртээ тэвэрч эмнэлгийн коридороор бүүвэйлэн алхаж цээжиндээ наан үнэгчлүүлж санаанд багтамгүй зүйл надад тохиолдов. Гэртээ гарч ирсэн ч манайд байнга ирээд л хүүг минь хараад суучихна, нэр өгөхөд нь нэр нэмж будаанд хийж , вaкцин бүрт нь хамт явсаар…

Би хаяад явсан тэрнийг хүлээгээстэй хааяа нэг дугаараа нууцлан залгаж үзнэ. Нэг удаа утсанд минь гэр бүлтэй хүнрүү битгий залгаж гай болоод бай чамаас болж хайртай бүсгүйгээ гомдоогоод байна гэж түүнээс мeссeж ирсэн. Төрсөн үрийнхээ энх тунх байгааг сонирхоогүй аав, харь элгийн бүсгүйд унаж туссан залуу түүнийг хүлээж горьдож суусан би мөн ч таарч дээ гэж бодон би үүрд шийдсээн. Тэр хүнийг огт байгаагүй гэж итгэхээр… Харин үнэхээр сайн хүн миний дэргэд байсаар. Тэр хүүг минь надаас илүү хуурайлж бүүвэйлж бүр өлгийдэх нь хүртэл. Хүүг маань 6 сартайд тэр намайг хүүтэй минь хамт гуйж ирэв. Ээж минь хэл амнаас болсон уу шууд л эсэргүүцэв. Аав ч яахав ээжийг л дагана. Би харин жинхнээсээ бодож үзэх шаардлага гарав. Энэ хүн үнэхээр миний заяаны хань байвал яахав. Би ингээд явуулчихвал дараа нь харамсаж суухуу нэг алдсан одоо дахин алдаж байвал яана сэтгэлийг нь хүлээж авахаа болих уу гээд л хэцүү өдрүүд өнгөрсөөр. Тэр ээжтэйгээ хамт намайг гуйж дахин ирсэнээр ээж минь зөөлөрч хүү минь гэнэт л аавтай болж орхив.

Гэхдээ л үргэлж болгоомжтой байнга айдастай намайг орхиод явчихвий гэж айсаар… Нэг орой тэр намайг та хоёрыг орхино гэж бүү бодоо би орхихоосоо нэгэнт өнгөрсөн та хоёргүй байх боломжгүй гэж хэллээ. Бас нэг зүйл нэмж хэлсэн нь миний хүү түүний хоёр жилийн өмнө бурхан болсон аав гэж хэлсэн. Итгээгүй л дээ. Яаж огт танихгүй айлд цусан төрөл биш хүний хүүхэд болж мэндэлэх вэ дээ гэж бодсон. Харин маш том нэг хүн түүнд аав чинь удахгүй нэгэн нойтон сормуустай охинд хүү хүүхэд болон мэндэлнээ. Тэр эмэгтэй өөрөө чамайг олоод ирнэ чи хүүхдийг нь хараад л энэ миний аав мөн гэж танинаа гэж бурхан болсоных нь дараа хэлж байжээ. Итгээгүй ч итгэсэн царай гарган би хүлээн зөвшөөрсөн. Хүүд минь үнэхээр гайхалтай аав заяажээ. Тэр байхад үргэлж амгалан тайван бас аз жаргалтай байх болсон. Энд тэнд хэл ам сонстох болсон ч би тоогоогүй ээ. Жаргалтай байхад хов жив бодож ингэж стресстэх хэрэг юун гээд. Хүүгийнхээ төлөө бүхнийг хийдэг гайхалтай аавтайгаа бид хоёр дөрвөн жил болжээ.

Өнгөрсөн зун харин их сонин зүйл болсоон. Хүү маань хадам ээжийн өмссөн гэрийн халаатыг чи наадхаа хаяагүй л байгаа юм уу гэж хэлэв. Хадам ээж бөөн юм болов. Хадам аав амьд ахуйдаа их олон жил болсон энэ халаатанд нь их дургүй байж. Байнга л наадхаа одоо хаямаар юм дөө гэдэг байж. Үүний дараа бүр сонин зүйл болов. Хадам аавын модон гаанс сирвантанд байхаар нь хүү маань барьж үзээд сонирхоод байхаар нь наад чинь миний хүү том хүний тоглоом гээд хэлтэл үгүй шдээ энэ чинь минийх байсан байхгүй юу. Би амандаа ингэж хийгээд (амандаа зууж үзүүлээд) үүү үүү үү гээд үлээдэг байсан байхгүй юу. Алга болгочихсон байсан чинь эмээ авчихсан байна гэдэг юм даа. Хадам ээж уйлаад энэ яг мөөн яг мөн гарцаагүй тэр үнэн болж таарлаа гээд л… Хүүд минь амь. Гэхдээ цусан төрөл байлаа гээд сайн аав ээж биш бас хоёрдах амьдрал бүхэн богино настай бишээ гэдгийг хэлэх санаатай их олон зүйл бичжээ. Удахгүй бид гурав дүүтэй болохоор төлөвлөж байгаа. Би гэнэтхэн ирсэн хосгүй сайхан ханьтай азтай ээж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!