“40 ШАХСАН УДГАН XҮҮXЭH ЭГЧ НЬ, ЭГЧ НЬ ГЭСЭЭР БАЙГААД HӨXPИЙГ МИНЬ БУЛAAЖ БИЛЭЭ…”

“40 ШАХСАН УДГАН XҮҮXЭH ЭГЧ НЬ, ЭГЧ НЬ ГЭСЭЭР БАЙГААД HӨXPИЙГ МИНЬ БУЛAAЖ БИЛЭЭ…”

Хүний амьдрал зөв явбал зөөлөн замбуулин гэж үнэн үг шүү. 20 гаран насандаа гадаад улсад хайртай хүнтэйгээ учраад тэндээ хамтдаа амьдардаг байлаа. Жирэмсэн болоод би Монголдоо ирж хүүхдээ төрүүлээд, сайн хадмуудынхаа хажууд сайхан л амьдардаг байлаа.

Энэ хугацаанд нөхөр маань утсаар байнга холбоотой, хүүхдээ төрүүлэхэд Монголд ирээд хамт байж байгаад буцсан юм. Энэ сайхан жаргалтай амьдрал дундуур минь 40 шахаж байгаа нэг удган хүүхэн орж манай нөхрийг эгч нь эгч нь гээд гүйгээд байдаг боллоо.

Нөхөр утсаар ярьж байна нэг сайн удган байгаа, тэрэндээ чамайг үзүүлсэн маргааш чамд засал хийж өгнө гэсэн шүү гэж байна. Хүний нутагт байгаа хүн чинь бас өөрт нь найз эгч маань надад туслаж байна л гэж ойлгосон гэж байгаа юм.

Тэгээд маргааш нь утсаар нөгөө удган нь -Чи наад хүүхэнтэйгээ сууж болохгүй (тэр нь би, надтай сууж болохгүй юм гэнэ) даруйхан сал (удган нь миний овог нэрийг хүртэл мэддэг гэж байгаа).

За тэгээд баахан зан үйл засал ном хийсэн юм байхаа, манай хүн бас биширчихсэн, энэ болгоноо надад тухай бүрт нь яриад л. Би ч бас гадаадад багаасаа олон жил болсон байсан болохоор тийм зүйлийн талаар ойлголт муутай.

Тэгээд ингэх л ёстой байдаг юм байлгүй гээд ерөөсөө юман чинээ бодоогүй хоёулаа инээлдээд л өнгөрч байсан. Гэтэл нэг жил хүрэхгүй хугацаанд Монголд хадмуудтайгаа амьдраад, хүүхдээ xөxнөөс гаргаад хөлд оруулаад, нөхөрлүүгээ буцаад явах гэж байсан үед манай хүний ааш хувираад эхэлсэн.

Ярихаараа хэг юг гээд л юм л бол өө хайгаад л, хэрэлдээд л сүүлдээ ч бүр ярихаа болив. Би ч гомдоод өөр улсруу магистрантад сурахаар явсан.

Тэгээд ирээд хүүхдээ хадмууддаа үлдээгээд жуулчдад орчуулагч хийгээд хавраас намар хүртэл хэдэн сар хөдөөгүүр яваад ирсэн чинь нөхөр маань аль хэдийн Монголд ирчихсэн нөгөө удган найз эгчтэйгээ аль хэдийн нэг гэрт орчихсон байсан.

Хадмууд маань төрсөн хүүгээ гэртээ оруулахгүй гээд хөөчихсөн ийм зүйлтэй нүүр тулсан. Би нэг л юмыг ойлгосон. За энэ хүн миний хүн биш болжээ гэдгийг зүрх сэтгэл, зөн зовингоороо мэдрээд за би одоо хадмынхаасаа хүүхдээ аваад явах цаг нь болж гээд явсан даа.

Тэр хүртэл миний хань ухаантай гэж боддог байлаа. Сэтгэл нь цаашаа болсон хүнтэй зууралдаад хэрүүл хийгээд уралцах хамгийн хэрэггүй зүйл. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ.

Одоо би сайхан ханьтай, хүү маань ч том залуу болсон. Мундаг боловсролтой гадаадад сурч ээж аав хоёрыгоо амжилттай яваагаараа баярлуулаад л явж байна. Эмээ өвөөтэйгөө байнга холбоотой байдаг.

Хадмууд маань ямар надад гэм хийсэн биш, би салсан ч гэсэн хүүгээ багаас нь эмээ өвөөтэй нь уулзуулдаг байсан. Дээр нь хүний хайлан сайхан бодь хүмүүс байдаг юмаа. Одоо хүртэл намайг миний том охин гэдэг.

Монголдоо ирсэн үедээ хадмындаа очиж сайхан ярьж хөөрч суудаг. Монгол дахь гэртээ хадмуудаа уриад ханьтайгаа танилцуулсан. Сайхан хадмуудтай азтай хүн дээ би. Аан хүүгийн маань аавын хувьд удаагүй нөгөө эгч хүүхнээсээ салсан.

Тэрнээсээ хойш хэдэн ч хүүхнүүдтэй амьдраад салж нийлээд хувийн амьдрал нь тогтворгүй хийсэж явж байгаад одоо л амьдрал нь жигдрэх маягтай болох гээд эхнэр үр хүүхэдтэй болсон. Гэхдээ өөрийн гэсэн орох орон байхгүй хадмын хаяа түшээд яваа сурагтай.

Муу сайн ч миний анхны хайр, хүүгийн маань аав учраас хэзээ ч муу санаж, муу зүйл бодож байсангүй ээ. Ээж аавтайгаа бай гэхээр эхнэр маань өөрийн аав ээжтэйгээ байна гээд байнаа гээд эхнэрийнхээ аясаар л байдаг бололтой.

Энэ бүхнийг би яагаад бичсэн бэ гэхээр залуусдаа сургамж болох үүднээс л бичлээ. Залуус минь битгий амьдралд яараарай, хоёр биенээ маш сайн мэдэж, судалж байж үр хүүхэдтэй болж байгаарай.

Ирээдүйн амьдралдаа хөл алдахгүй бат, элэг бүтэн жаргалтай насны амьдралаа бүтээхийн тулд эхлээд маш сайн сур, ном сайн унш, үз хар, аял, олон янзын хүмүүстэй уулз, хоббигоо хөгжүүл, хүний зовлон жаргалыг сонсож сур. Хүн гэдэг гадаад дотоод сургууль, эрдэм ном гэхээсээ илүү энгийн зүйлсээс маш их амьдралын ухаан сурдаг юм байналээ.

Хамгийн гол нь зөөлөн нь хатуугаа гэдэг юм шүү. Ямар ч зүйл дээр хэрүүл зoдоон, муу муухай үг битгий хэрэглэж байгаарай. Тэрний оронд эхлээд бод. Муу хүн гэж байдаггүй, муу бодол л хүнийг эвддэг юм гэж ёстой үнэн үг гэж боддог. Энэ хүртэл уншсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!