“30 ХҮРСЭН ХҮНД ЧИНЬ БЭЛГИЙН XAMTPAГЧ БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ…” – БОДИТ АМЬДРАЛААС
“30 ХҮРСЭН ХҮНД ЧИНЬ БЭЛГИЙН XAMTPAГЧ БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ…” – БОДИТ АМЬДРАЛААС
Би одоо 36 настай хоёр хүүхдийн ээж. 17 настай оюутан болж ангийн царайлаг хүүд дурлаж, дурлуулж явсан толгой. Хөдөө аймгийн хүүхэд ч бас даргын охин хоёр өрөө байртай тэрүүхэндээ бийлэгжүү оюутан байлаа. Ингээд л хайр дурлалд умбаж бас гомдох гунихыг хослуулж явсаар охиноо гаргасан юм. Охин минь одоо 15 настай. Аавыгаа дуурайсан сайхан охин бий.
Охины маань аав айлын бага хүү бас ээжийнхээ бурхан байсан. Манай гэрийнхэн тэдний амьдралыг голж, тэдний гэрийнхэн намайг хөдөөний эрхийн балай хүүхэн гэж харж нэг тийм эвлэлдэж чадахгүй тэр дунд нь бид хоёрын харьцаа хөндийрч, нөхөр маань төгсөх курсын оюутан охинтой явдаг болохыг нь найзынх нь эхнэр хэлснээр бидний хамтын амьдралд цэг тавигдсан.
Мэдээж салж сарниж байгаа хүнд гомдол харуусал байсан ч тэрийгээ би нэг л удаа ээжид нь өөрт нь хадам ээж гэж хүндлэлгүйгээр гэхдээ доромжилсон үг хэлэлгүйгээр хэлээд л салсан. Би хүлээгээгүй, тэр маань ч ирээгүй. Нилээн хэдэн сарын дараа нэг уулзсан. Уруул нь хагарчихсан, гарынх нь нугалаасанд нүүрсний хөө тогтчихсон өлөн хиртэй хувцастай нүд дүүрэн гунигтай ирсэн.
Тэвэрч аваад уйлаад би чамайг уучиллаа гэж хэлмээр байсан ч би тэвчсэн. Зүгээр л танилууд шиг гэхдээ бас аав, ээж, өвөөгийнх нь мэндийг асуугаад ээжийгээ сайн хараарай гэх мэт ойр зуур үг солиод л явуулсан. Гэртээ орж ирээд шууд л уйлсан тэр үед зүрх зүсэгдэж байх шиг мэдрэмж төрж, хэзээ ч бид эргээд нийлэхгүй болсон байна гэдгээ баттай ойлгосон доо.
Энэ бүхэнд би хэнд ч буруу өгөхийг хүсээгүй юм. Бидний дунд олон сайхан дурсамж, бидний хайраас төрсөн охин минь байна. Өөр өөр орчинд өссөн бидэнд нэг хүн шиг болж нэг зүгрүү харж амьдрах хүртэл тэвчээр дутсан байх гэж боддог.
Охиноо 3 настай байхад хоёр тийшээ болсон. Би төрийн тусгай албанд орж ажиллаад хоёр жилийн дараа одооны ханьтайгаа хурим найраа хийж, айлын ганц хүүгийн эхнэр боллоо. Охиноо ч өөр дээрээ авсан. Бид хоёр ярилцаад хувийн хэвшилд ажиллах нь зөв юм байна гэж шийдээд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдраад л явж байна.
Нөхөр маань надтай суух гэж өмнөх найз бүсгүйгээ хаяад ирсэн юм билээ. Тэр хүүхэн нь жирэмсэн байсан гэж хожим би сонссон. Би түүний амьдралд гарч ирсэнээр тэр бүсгүйн амьдралд хагацал зовлон болж, үр хүүхдийг нь өнчрүүллээ гэж боддог, гэмшдэг. Би тэр бүсгүйн төлөө сайн сайхан амьдраасай бага ч гэсэн гомдол нь нимэгрээсэй гэж залбирч суух юм даа.
Энэ тухай би нөхөртөө хэлсэн, нөхөр маань 30 хүрсэн миний насанд бэлгийн хамтрагч байлгүй яахав дээ гэхдээ бид анхнаасаа ярилцаж хүүхэд, хайр аль аль нь байхгүйгээр харьцаатай байна гэж тохиролцсон байсан энэ миний санал байгаагүй тэр хүний санал гэж хэлсэн. Тэр бүсгүй нь салсан тэр хавараа хүнтэй сууж хүүхдээ гаргасан гэж би найзаасаа сонссон. Яагаад тэр бүсгүй хүүхдийнхээ аавруу ирээгүй юм бол гэж одоо болтол гайхдаг. За энэ асуудлыг түр орхиё.
…Ханьтайгаа би хамт ажилладаг байж маш их аpxи уудгийг нь мэдээгүй байсан нь хамгийн тэнэг хэрэг байлаа. Би офицер цолтой, тэр ахлагч, би ажлын 8 цагтай хань маань жижүүрт гардаг. Надтай суух үедээ онц дээрээ тавина гэдэг шиг байсан юм билээ. Хамтын амьдрал ч эхлэсэн, нөхөр маань уусаар амрах үедээ гэртээ хэвтэж ээлжинд хоноод буугаад ирэхдээ согтуу.
Надад өнөөдрийг хүртэл амьдрахдаа нэг удаа гар хүрч үзээгүй харин cогтуудаа бүрэн утгаар нь агсан тавьдаг, аймаар муухай үг хэлнэ яг л галзуу хүн шиг хий юмтай ярина тэрэнтэйгээ намайг хардана. Хувийн хэвшилд орж ажиллах шалтгаан нь энэ бүхнээс болсон гэх үү дээ. Би өмнөх амьдралдаа сөрж зогсож чадаагүй учраас хагацал үзсэн гэж бодоод нөхөрөө ятгаж эхэллээ. Энэ ажлаасаа холдоё хувийн хэвшил илүү боломжийн мөнгө олно гэж.
Гарвал хоёулаа л гарахгүй бол би өөрөө үлдвэл хардалтын хэрүүлээс салахгүй гэж бодоод нэг л өдөр хамтдаа өргөдлөө өгөөд гарчихсан юм. Ингээд ээж ааваасаа мөнгө авч хөөрхөн тохижилттой паб нээлээ. Өдөр шөнөгүй хамтдаа унатал зүтгэсэн дээ. Би ерөөсөө л завгүй байлгая тэгээд бэлэн аваад уух аpxины хажууд, аpxи уусан хүний гаргах ааш авир ямар байхыг ч гэсэн хараг гэж.
Эхэндээ ч хэцүү байсаан, хоёр хоног аятайхан байж байгаад л гэнэт уурлаад хэрэлдэх шалтаг хайгаад гараад явна орой шал согтуу хорвоогийн муухай үг бүхнийг цуглуулж хараагаад ороод ирнэ. Надад гар хүрч чадахгүй болохоор эд хогшлоо эдвэнэ хагалана. Би зүгээр л хараад суудаг, сонсоод өнгөрөөдөг, дотроо би энэ байтугай анхны бүхнээ сориулсан нандин бүхнээ хаясан, миний тэвчээр хэзээ дуусч болъё гэж бодно тэр үед чамайг би хаяад явнаа л гэж бодоод суудаг байлаа.
Баян нохойн гөлөг энд миний юм юу ч байхгүй чи бүхнийг мэддэг, чиний эх эцэг хоёрын хоолойг хэрчиж шaтааж aлна, та нар яасан их мөнгөтэй дээрэлхүү гөлөгнүүд вэ, Та нар миний аpxи уух уухгүйг заадаггүй юм гэж орилоод л xyтга шүүрээд авдаг тэрийгээ миний хоолой дээр тавиад яг одоо би чамайг aллаа чи яах вэ гэнэ, би aлвал aл л даа надад араас минь гашуудах үр минь байна, аваачаад хаях эцэг эх минь байна гээд л сууж байдаг байлаа.
Tэр үед би нөгөө бүсгүй хүүхэд хоёрыг нь мэдээгүй байсан юм. Одоо бодоход яагаад айдаггүй бас тэвчдэг байсан юм бол ч гэж гайхдаг. Маргааш нь сэрээд юугаа ч санахгүй байна гэнэ. Би орилоод хашигчаад хэрүүл хийж үгийн мууг хэлмээр байсан ч чаддаггүй байсан. 3үгээр л дотроо тэгж тэгж хэлнэ хүүгээ өмөөрдөг ээжид нь ингэж хэлнэ, тэдэн сарын тэдний өдөр чи ингэж хэлсэн танайхан надаас дээрдэх юу ч байхгүй тэр чинь тийм, энэ чинь ийм гээд би заавал хэлнэ,
Муу үгийг хэлэх нэг өдөр ирдэг тэр өдөр өнөөдөр биш байна гээд л дотроо бүгдийг өөртөө хэлээд нулимс асгарчихна, бүх хэрүүл дopомжлолын төлөвлөгөөгөө дотроо гаргадаг, тэгж хэлвэл ингэж хэлээд амыг нь таглана гэх мэтээр. Нулимсаа харуулахгүй дээ гээд дотогшоогоо залигдаг бараг нулимсаа барьж сурсан гэх үү дээ.
Ажил их байдаг завгүй байх нь энэ их хэрүүл гомдыг гаргах зав олдоогүй ч байж магадгүй. Хурим хийгээд гурван жилийн дараа арай гэж жирэмсэн боллоо. Жирэмсэн үед сэтгэл тогтворгүй уйлах бухимдах нөхрийн аpxи уух агсам тавих гээд энийг тэвчих маш их хэцүү байсан. Гэхдээ нөгөө хоёр өнжөөд уудаг байсан нь 7 болж холдоод байгааг анзаарсан.
Энэ нь бид хоёр ажиллуулж байсан пабаа авах гэж их хэмжээний зээл авснаас өрөнд орж банкны мөнгөө төлж дийлэхгүй хэцүү үе байсан юм. Банк шахна, би жирэмсэн нөхөр арpxи уувал маргааш нь босохгүй хоол зөөлгөөд л гэртээ хэвтээд байна. Би том гэдэстэй бараагаа зөөнө, банкны мөнгөө арай хийж төлж дуусна ажилчдын цалин шахагдана.
Би эхэндээ ээж ааваасаа мөнгө аваад хийдэг байлаа дараа нь машинаа зарлаа, орох оронгоосоо л салж болохгүй юм шүү гэсэн бодол тэр үед байсан даа. Байрныхаа ордерыг багынхаа найзын нэр дээр шилжүүлчихлээ. Юмыг яаж мэдэхэв банк хамаг юм хураавал гэж бодоод байгаа юмаа.
Тэгээд нэг өдөр сайн ярилцаад ойлголцохгүй бол салъя. Миний насанд хоёр хүүхэд хаана ч байх гэж бодоод нөхөртөө хоёулаа өнөөдөр амрая гээд ажилчдаа тараачихаад: -Ханиа чи миний төлөө өөрчлөгдөж аpxинаас гарах гэж тэмцэж байгааг би харж байна,
Би амьдрал үзэж алдаж оносон болохоор чиний амьдралыг өөрийнхөөсөө илүү хайрласандаа би чамтай хэрүүл хийдэггүй, салъя гээд бүхнээ орхиод хоёр тийшээ гарах хамгийн амархан, 10 минутын л ажил. Босгоё гээд зүтгэх 10 бас 20 жил ч явж магадгүй, би чамд өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлдэг чи анзаарсан уу,
Би ийм том гэдэстэй хэрнээ чиний дараа унтаж чамаас түрүүн босдог, чамайг би намайг хараад урам аваасай гэсэндээ би ингэж хичээж байна шүү дээ. Өртэй дээр нь чи бид хоёр хэрэлдээд эхлэвэл энэ амьдрал ингээд л дуусна гэж хэлсэн.
Гэхдээ хажуугаар нь бас дэмий юм өчнөөн л ярьсан байх гол утга нь иймэрхүү зүйл ярьсан юм. Манай нөхөр нэг их чанга дуугарч уйлаад би аргадаад, тэр өдрөөс эхлээд маш их зүйл өөрчлөгдсөн дөө. Хөөрхөн хүүтэй ч боллоо бид өрөө бага багаар төлсөөр байгаад бүх зүйлээ авч үлдэж чадсан.
Хань минь одоо жилдээ нэг хоёр л уудаг байх би санахгүй байна хэзээ хамгийн сүүлд уусныг нь. Мэдээж одоо муудалцах юм байж л байдаг, тэр үедээ бид хоёр дуугаа хураагаад нам болчихдог би ч угаасаа ийм л байсан. Уур гарсны дараа дахиад ярилцдаг энэ үед аль аль нь зөөлөрчихсөн байдаг юм.
Миний энэ тэвчээрт охин маань нөлөөлсөн ч байж болох юм. Бид хоёр гэрэлсний дараа охины төрсөн өдрөөр аав нь ярьж бэлэг энэ тэр явуулна, охин маань ээжээ би аавыгаа мартаж байна яг ямар царайтай байсныг нь санахгүй байна, би утсаар ярихгүй энэ аавыгаа гомдоомооргүй байна гэж хэлээд өөрөө холбоогоо тасласан юм.
Би миний охин өөрөө л мэддээ гэж хэлсэн 6,7-той хүүхдэд ахадсан сонголт өгсөн ч байж магадгүй. Хань минь охиндоо хир халдаахгүй өмөөрдөг. Одоо ч бүх хувцсыг нь угаагаад л сууж байдаг юм. Харин хүүгээ бол нэг их эрхлүүлэхгүй ээ чанга талдаа.
-Чи яагаад ингээд байдаг юм гэхээр эр хүн чанга гараар байх нь зөв гээд инээж байдаг юм. Харин нэг удаа халамцуу ирчихээд би хүүгээ эрхлүүлж хайралмаар л байдаг гэхдээ охиноо гомдчих болов уу гээд чаддаггүй юмаа ханиа гэж хэлсэн.
Миний самсаа шархираад л явчихсан. Тэгэхэд би за за унтаа юун сүртэй сүртэй юм боддог юм гээд л босоод явчихсан яагаад гэж үү? Би уйлах гээд байсан юм. Хүү маань -Аниа муухай царай муутай ааваас гарсан би харин хөөрхөн ээжийн хүү гээд л ярина.
Яг үнэндээ бас л аавыгаа канондоод тавьсан юм шиг, охин маань ч гэсэн аавын хуулбар. Би өөрийгөө дуурайсан хөөрхөн маматай болох хүсэлтэй л явна даа. Бараг зохиол болчих шахлаа. Бид биесээ хүндлэж нэгнийхээ төлөө өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх нь хамгийн зөв шийдвэр байдаг байх гэж боддог. Бас хүнд насан туршын сонголт байх албагүй юм болов уу гэж боддог.
Хүний хүсэл сонирхол хэрэгцээ шаардлага хором тутамд өөрчлөгдөж байдаг. Би ханийгаа чи ганцхан минийх гэж хэлж ойлгуулах гэж хичээгээгүй ээ, сонголт бүхнийг нь чиглүүлж өөрт нь үлдээж ирсэн. Хүн өөрчлөгддөг юм, тэрнийг өөрчлөхийг хүсдэг шигээ чи бас өөрчлөгдөж давс чихэрийг нь тааруулж байгаарай л гэж хэлмээр байна.
Мэдээж над шиг заавал тэвчих шаардлага байхгүй, би ханийхаа өнгөрснийг хэзээ ч сөхдөггүй, бас өөрийнхийгөө ч ярьдаггүй. Манай нөхөр хүний ганц хүү гэж ярьснаас би чинь бас айлын ганц охин юм шүү дээ. Би даргын охин байлаа гээд цэргийг дорд үзэж өсөөгүй. Тэгээд бас хадамдаа хайртай ганц бэр нь. За тэгээд мянга мянган гэр бүлийн аз жаргал гэргий ухаанаар тэжээгдэж эр хүний ноён нуруугаар түшигддэг байх. Та нартаа аз жаргал хүсэе!