“2 ДҮҮГИЙНХЭЭ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛЖ МӨНГӨ ХАДГАЛДАГ…”

“2 ДҮҮГИЙНХЭЭ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛЖ МӨНГӨ ХАДГАЛДАГ…”

Byambadelger Altangerel

Анх 1996 онд Евро гэдэг валют гарч байхад намайг 11 настай байхад гэсэн үг, өвөө маань 5 хүүхдийнхээ 1, 1 хүүхдэд нийт 5 ач болон зээдээ еврогийн хадгаламж нээж байсан юм байна. Мэдээж бидэнд энэ тухай хэлээгүй. 2006 оны 3 сард би 21 настай төгсөх курсын оюутан бас жирэмсэн болчихсон тусдаа гарах гэж байхад ээж маань хороололын Голомт банк дээр дууддаг юм байна. Тэр үед онлайн банк апп байхгүй байсан учраас хадгаламжийн хугацааг нь 3 сар тутамд очиж сунгадаг байж л дээ.

Тэгээд намайг сургуулиа төгсөх болсон, бас тусдаа гарч байгаа юм чинь миний охин одоо өвөөгийнхөө нээж өгсөн хадгаламжийг өөрөө ав, ирж сунгаж байгаарай гээд 9900 евротой хадгаламжийн дэвтэр өгөв. Тэгээд айл бүрээс 1 л хүүхдэд нээсэн юмаа. Чи айлын том учраас чамд нээсэн гэж байна. Хүүтэй айлд хүүд нь нээсэн байсан. Манайх 3 охинтой учраас томоор нь надад нээж өгчээ. Ингээд би өвөөгийнхөө хишгийг бурхан болсон хойно нь хүртээд нүдэндээ нулимс дүүрэн сэтгэлдээ баяр хөөр дүүрэн харьсан юм.

6 сард нь хадгаламжийн хугацааг ахин сунгах цаг болж банк орох гэтэл нөхөр маань дөнгөж төрчөөд юун банк яах гэж байгаан гэхээр нь өвөө хадгаламж өгсөн байсан юм байнаа гээд хамаг үнэнээ хэлвээ. Сонсож байснаа Одоо чиний мөнгө биз дээ чамайг юу хийхээ өөрөө мэд гэж ээж чинь хэлсэн гээ биздээ гээд чи битгий сунгаа хоёулаа эргэлдүүлье гэв.

Би банк орж еврогийн хадгаламжаа хаачихаад мөнгөө аваад гарах гэснээ нэг л зориг, сэтгэл хүрдэггүй, 9000 доллар авч, 5000 долларыг нь 1 жилээр, 4000-г нь 3 сараар хадгалуулаад зөрүү мөнгийг нь аваад гарлаа. Мөнгөө гэртээ аваад очтол нөхөр маань тэгшлээд 3 саяыг нь эргэлдүүлье, 500,000-аар нь хоёулаа хувцас авчихъя хороололын турк барааны дэлгүүр орж 200, 200к-аар 1, 1 жийнс аваад би нэг цамц аваад л дуусав. Тэр үед хороололд жийнс 20к л гэдэг байсан ш дээ.

Өвөөгийнхөө өгсөн сондгойрсон 500,000 төгрөгийг ингэж дэмий үрсэндээ би үнэхээр их харамсаад ахиж үндсэн мөнгөө үрэхгүй ашгийнхаа тодорхой хувийг л үрж байя гэж тохироод байж байтал сар орчмын дараа хадам аав маань залгаад мөнгөө эргүүлэх гэж байгаа гэлүү аав нь хотоос гурил ачуулаад Мөрөнд аваачиж бөөндөөд 300,000 төгрөгийн ашиг гарнаа гэв. Ингээд мөнгөө шилжүүлж, 3 хоногийн дараа 3,3 сая болгож авлаа. Ээжийн найз эгч залгаж 2 сарын хугацаатай 3% хүүтэй зээлчээд хүүтэй нь буцаагаад өгсөн юм. Ингээд л үрсэн 500,000-аа буцааж олж чадсан даа.

Тэр үед 1-р хороололын 3 өрөө байр 25 сая байсан. Байрны үнэ өсч байнаа. Эгч нь байр авч зарах гэж байгаа гэсэн ээжийнхээ найзын зөвлөгөөг дагаж хадгаламж дээрээ мөнгө нэмж 3 өрөө байр авч 2 жилийн дараа 70 саяд зарсан юм. Нээх их эргэлдүүлээгүй ч гуравхан удаагийн оролдлого маань гурвуулаа азтай болов. Өвөөгийн минь буян байх даа.

Ингээд бид хоёр тэр мөнгөөрөө өөрсдийнхөө бизнесийг эхлүүлэн 10 жил болж байна. 2 жилийн өмнөөс би өөрөө шинэ бизнес 0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн юм. Энэ бизнесийнхээ орлогыг би зөвхөн хуримтлалд зарцуулдаг. Би Монголдоо хамгийн том тарьмал ой байгуулахыг хүсдэг. Энэ мөрөөдөлдөө зориулж орлогынхоо 50%-г хадгалдаг. Мэдээж хүү болон охиныхоо хуримын өдөр бэлэглэхээр 10, 10%. Тэтгэвэрийн тэрбумтан болноо гээд Өөртөө, ханьдаа 10, 10%-г нь хадгалдаг.

Хоёр дүүгийнхээ авч чадаагүй тэрхүү боломжийг би ганцаараа авчихсан учраас одоо харин тэдний хүүхдүүдэд зориулан хуримынх нь өдөр бэлэглэх гээд надад өгсөн өвөөгийнхөө бэлгийг хоёр дүүгийнхээ хүүхдүүдэд барих гэж 2019 оны 6 сараас хадгаламж хуримтлуулж эхэлсээн. Зээ дүү нар маань 11, 8, 7, 3 настай. Тэдэндээ зориулж сар бүр 260,000 төгрөг хадгалж байгаа.

Хэрвээ танд мөрөөдөл байдаг бол орлогоо нэмэгдүүлэх маш олон боломжууд таныг хүлээж л байгаа. Чинь сэтгэлээсээ хүссэн хүн хадгаламж үүсгэж чаддаг юм шүү. Доорхи хадгаламжуудыг би 2020 оны 1 сараас өөрийн сар бүрийн орлогоосоо үүсгэсэн. Зээ дүү нарынхыг бол 2020 оны 6 сараас эхэлсэнг дээр бичсэн байгаа. Та нартаа бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Өмнө нэг л данстай байхад гэр бүлийн бизнест нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдвал хадгаламэ барьцаалсан зээл аваад л хөрөнгө оруулж дараа нь хадгаламжаас зээл хаагддаг байлаа. Өөрөө өөрийнхөө орлогоо хадгалж байгаа үед хэн нэгэн надад хадгаламжаа барьцаалсан зээл авчих гэж хэзээ ч хэлж зүрхэлдэггүй. Учир нь би өөрийнхөө мөрөөдлийг, хүү, охиныхоо ирээдүйг барьцаалж зээл авахгүй ээ.

Урт хугацаанд хувьцаа, алт (голомт банк гулдмай зардаг гэсэн) илүү өгөөж өндөртэй санагдсан. Гэхдээ маш сайн судлах хэрэгтэй. Вальют бол одоо бараг хүүгүй шахуу учраас хүүгээр нь нэмэгдүүлэх боломж бараг байхгүй ээ. Миний хэлэх гээд байгаа санаа нь эхлээд хадгалаад сурах л хэрэгтэй гэх гээд байгаа юм. Хадгалаад сурчихвал хоёр жил тутамд хугацаа нь дуусахаар авч өөр хувьцаа, вальют, алт, өөр юу үнэ цэнээ алдахгүй илүү үнэ нь тэр зүйл болгоод байж болноо.

Уг нь манай ээж төрөөс өгсөн цэнхэр ногоон тасалбарыг Багануурын уурхайн хувьцаа болгосон түүний үнэлгээ нь өнөөдрийн ханшаар нийт 50 гаруй сая болох байсан ч брокерийн компани нь өмнөөс нь нууцаар зарж завшсан хэрэгтэй 2007 онд цагдаа шүүх болоод олдох нь өнгөрсөн гэсэн.

Хадгалж сурахаас илүү өөрийнхөө чинхүү мөрөөдлөө олох хэрэгтэй. Бас энэ мөнгө тухайн зориулагдсан хүний ирээдүйд ямар их утга учир авч ирэхийг төсөөлж ойлгоод ирэхээр хадгаламж хийх хэцүү биш болноо. Мөрөөдлөө зорилгоо болгоод түүндээ хүрэх шийдвэр гаргасан байхад хэн ч хадгалж чаднаа. Нэмэлт орлого олох боломж зөндөө байдаг юм билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!