“18 ЖИЛИЙН ДАРАА ЭХНЭРИЙГЭЭ ТӨӨРӨЛДСӨН АХТАЙ НЬ УУЛЗУУЛСАН…”

“ТӨӨРӨЛДСӨН ЗАЯА” – ӨЛЗИЙХУТАГИЙН ДОРЖСҮРЭН

Гүн нойрны дунд эхнэр нь гэнэт -Ах аа ах аа гэж гэнэт орилоход нь цочин сэрсэн Дагвадорж эхнэрлүүгээ харвал хамаг хөлс нь цутгачихсан гараа элгэн дээрээ тавиад хар дарж байхад нь айлгахгүйн тулд зөөлөн дуудаж сэрээлээ. – Ундраа миний хань аа сэрээрэй Ундраа би хажууд чинь байнаа. Битгий ай гэхэд Ундармаа аймшигт зүүднээсээ арай ядан сэрлээ. -Яасан бэ? хө Бас л хар дараа юу гэж Дагвадоржийг асуухад – Ёооё ямар аймаар юм бэ? цээжинд нь наалдан бөмбөгнөтөл чичрэн эхнэрээ өрөвдсөн тэр хөөрхий муу ханийхаа хайгаад байдаг ганц ахтай нь уулзуулчих юмсан.

Амьд мэнд явдаг юм болов уу? гэж бодоод -Чи минь элдэв юм бодон хямардаг аа болиоч дээ хө Яав нөгөө л зүүдээ зүүдлэв үү? гэхэд Ундраа -Бүүр аймаар аа, миний нөгөө зүүд улам л аймаар болоод байна. Ах минь амьд л явдаг байгаа даа. Муу юм тохиолдсон юм бол уу? Үгүй ээ тэгээд уулзлаа гэхэд таних ч үгүй байж өөрөө өөрийгөө зовоогоод хажууд нь чамайгаа бас зовоож гүйцлээ гэхэд: -Миний зовох яах вэ? хө Чи минь элгээ дэвтээж ахыгаа олж уулзвал боллоо. Чи одоо жаахан ч гэсэн унтаад ав гээд Ундармааг тэврэн хэвтэхдээ тэр нөхрийнхөө энгэрт наалдан хүүхэд аятай хэсэг хэвтсэнээ удахгүй унтаад өглөө…

Дагвадорж нэгэн телевизэд ажилладаг. Түүний хариуцаж ажилладаг эрэн сурвалжлах тасаг “Төөрөлдсөн заяа” нэртэй нэвтрүүлэг хийдэг болсноос хойш үзэгчдийн санал хүсэлтийг их хүлээн авч, үзэгчдийн сайшаал талархлыг хүлээж үзэгчдийн тоогоо ч ихээр өсгөжээ. Энэ нэвтрүүлгийг санаачлан гардан зохион байгуулж нэвтрүүлгийн гол эзэдтэй нүүр тулах уулзах мөчийг Дагвадорж хариуцана. Таван жилийн өмнөөс үзэгчдийн талархалыг хүлээж эхэлсэн уг нэвтрүүлэг өөрөө энэ өдөр таван жилийн ойн баяраа хийжээ.

Нийт зуу гаруй хүний хүсэлтээр төөрөлдсөн, уулзахыг хүссэн хүмүүстэй нь уулзуулсан баярт мартагдашгүй мөчүүд наяадыг үзсэн ч сураг нь гарахгүй байгаа улсууд ч байдаг ажээ. Ийм хүмүүсийн нэг нь түүний эхнэр Ундраа. Нэгэн өвлийн үдэш төөрөлдсөн эцэг охин хоёрыг уулзуулсан баярт мөчийг тэмдэглэн зураг авалтаа дуусгах агшинд нэгэн бүсгүйн ботго шиг нүд Дагвадоржийн анхаарлыг татаад өнгөрчээ. Олон хүн дунд ороод дахин харагдахгүй тэр эгэл бүсгүйн нүдийг дахин олж харахсан гэхдээ телевизийнхээ бараг өрөө бүрээр шагайж хараад урам нь хугарсан түүнийг ажлаасаа гарч ирээд буудал руу алхаж явтал: -Ах аа Тантай уулзаж болох уу? гэж намуухан дуу гарахад эргэн хараад – Надтай юу гэснээ нөгөө л хайгаад байсан нүдтэй бүсгүйг хараад тэр хөлдчихсөн аятай хөшиж орхижээ.

-Тиймээ тантай уулзаж ахыгаа олуулж уулзах гэсэн юм гэх нь түүний ботгон алаг нүд юунд гунигладагийг бэлхнээ гэрчлэх мэт ажээ. – За дотогшоо орж манай өрөөнд ярилцах уу? гэтэл -Та явах гэж байгаа юм биш үү? Эсвэл би маргааш ирж уулзах уу? – Яах вэ яахав оръё гээд өрөөрүүгээ дагуулаад орлоо. Ороод эхлээд юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой гэрэвшингүй байгаа бүсгүйг ширээнд суу гэж дохиод өөрөө өөдөөс нь харан дэвтэр үзгээ гаргаад суулаа. – За яасан гэлээ ахтайгаа уулзах гэсэн гэлүү? -Тиймээ – Хаа байдгийг нь мэдэхгүй юм уу? уулзаагүй хир удаж байгаа юм бэ? дээ – Хаа байгаагий нь мэдэж байгаа бол юу гэж тантай уулзах вэ? Өөрөө л яваад оччихоно шүү дээ гэхэд

-Нээрээ тийм дээ гэхээс өөр үг хэлж чадсангүй. Намайг таван настай байхад аав ээж хоёр минь салсан юм. Ээж намайг, аав ахыг аваад салцгаасан юм. Тэгээд одоо хүртэл уулзаагүй арван найман жил болжээ. -Зураг нь байгаа юу? – Байгаа гээд нэгэн зураг гаргаж ирвэл залуу хосын дунд тавтай, наймтай болов уу гэмээр хүү охин хоёрын зураг байлаа. – Өөр юу ч алга уу? – Тиймээ – Аавынхаа талаар??? – Аав минь ээжээс салаад нэг хүнтэй суусан гэсэн. Тэгээд удалгүй өвчнөөр нас барсан гэнэ лээ. Тэр хүн нь хаа байдаг, ямар хүн гэдгийг ч мэдэж чадаагүй . – Ээж чинь мэдэхгүй юу? – Мэдэхгүй гэсэн. Ааваас салаад намайг дүүдээ өгчихөөд л явчихсан.

Одоо ч гэсэн гадаадад л байдаг. Би ямар ч холбоогүй. – Тэгээд ахаас чинь ямар ч сураггүй өдий болсон юм уу? Өөр мэдээлэл байхгүй юу? – Байхгүй ээ. – Одоо ахыгаа харвал таних уу? -Үгүй ээ танихгүй байхаа – Энэ чинь л харин их хэцүү асуудал байна даа. – Харин тиймээ. Энэ зургаар зарлавал олдох болов уу? – Мэдэхгүй л дээ Ах чинь хэдэн настай байсан юм бэ? – Чи тэр үеийн юмаа санадаг уу? – Тийм ээ. Манайх тэр үед Нисэхийн тэнд байсан юм. Тэндэхийн цэцэрлэгт явдаг байсан. Миний ахыг Цэндээхүүгийн Бадмаараг гэдэг л дээ. Ээжээс минь л болж аав ээж хоёр салсан. Ах бид хоёрыг ч салгасан. Ээжид гомдсон аав ахыг аваад Дорнод аймагт ажиллахаар явсан юм гэнэ лээ. Тэгээд л сураггүй.

Миний аав ахыг аравтай байхад нас барсан гэж хамт ажиллаж байсан хүнээс нь сонссоноос цаашгүй. – Ямар хүнтэй суусаныг нь мэдэх үү? – Оч гэрэл гэдэг нэрнээс цаашгүй . – Аавын чинь танил одоо хаа байна. Уулзаж болох уу? – Болох байх аа… Тэр хоёрын эхний уулзалт иймэрхүү янзтай болжээ. Дараа дараагийн уулзалтууд бас л эрэл хайгуул, асуулт хариулт, харин ахынх нь сураг ажиг юу ч олдсонгүй. Хаа байгааг нь ч мэдэхгүй, хараад ч танихгүй ахыгаа хайсан бүсгүй,ажлаа хийж хүнд туслахаар явж байгаад бүсгүйг өрөвдсөндөө ч юм уу?, эсвэл анх харуутаа л эмзэг зүрхийг нь хөндсөнд ч юм уу? Ундраад дурласан телевизийн найруулагч хөтлөгч Дагвадорж, энэ хоёр ийнхүү учирчээ.

Нийлж суух талаар ярилцан тохирохдоо ч тэр хоёрт романтик зүйл болсонгүй. Энгийн уулздагаараа л уулзаа л асуулт хариулт эрэл хайгуул ярьж явсан хоёрын нэгэн уулзалт ийм болжээ. Тэр өдөр Дагвадоржийн төрсөн өдөр байлаа, найз нөхөд нь тэмдэглэхээр нэгэн газар захиалга өгсөн байсан ч тэр бүгдээс татгалзан ганцаараа нэгэн кафед сууж Ундраа руу утасдажээ. -Ундраа Дагва байнаа. Чи завтай бол хүрээд ирэхгүй юу? Гэхдээ нөгөө асуудлаар уулзах гээгүй шүү. Хувийн асуудлаар гэхэд. Ундраа ч гайхасхийн иржээ.

Түүнтэй уулзахаар ирсэн Ундраа ширээн дээрхи бялуу амттан шампанскийг хараад гайхснаа горьдлогын нүдээр түүн рүү харж: – Яав ямар нэгэн баяр болоо юу? Гэхэд – Үгүй дээ. Би чамд нөгөө асуудлаар биш гээ биз дээ. Горьдчихов уу ? – Үгүй үгүй . Мэдэж байсан ч гэлээ зассан ширээ хараад гэхэд – Өнөөдөр миний төрсөн өдөр юмаа. Чамтай тэмдэглэмээр санагдлаа – Урьдчилаад хэлэхгүй дээ тэгсэн бол би бэлэгтэй ирэхгүй юу? Гэхэд -Зүгээрдээ би чамаас бүүр өөр бэлэг авах гэсэн юм. – Ямар? – Ямарч гэмээр юм бэ дээ? Чи намайг юу гэж боддог вэ? – Юуг юу гэж? – Нөгөө юу л даа. Эр хүний хувьд? Гэхэд – Ундраа ичингүйрснээ шууд л – Зүрхэнд гэрэлтсэн од гэлээ.

Түүний энэ шулуухан занд нь Дагваа татагддаг билээ. Гэхдээ л түүнийг шууд ингэж хэлнэ гэж бодоогүй байсан тул гайхах баярлах зэрэгцээд сандарч юу ч хэлж чадсангүй. Тэгснээ шууд өврөө ухаад жижигхэн хайрцагтай бөгж, өлгүүрт өлгөсөн палтоны ханцуйнаас улаахан сарнай цэцэг гаргаж Ундраад өгөхөд: – Уг нь чиний төрсөн өдөр биз дээ? – За яахав . Өнөөдөр би чамаас бэлэг аваад л төрсөн өдрөө тэмдэглэчихье. Маргааш миний төрсөн өдрөөр чинийхийг тэмдэглье гэхэд Дагва – Нээрээ юу? Гэснээ Ундрааг үнсэж билээ. Ингээд л тэр хоёр хоёр гурван сарын дараа нэг гэрт оржээ. Удахгүй хөөрхөн охин нь хорвоод мэндэлж тэд гурвуулаа болсон ч ахыгаа хайсаар л байлаа.

-Ундраагийн ээж Түмэнцэцэг гэх эмэгтэй Ундрааг таван настай байхад ааваас нь салж дүү Түмэндэмбэрэлдээ Ундрааг орхиод Чех улсыг зорин тэндээ хэсэг амьдарч байгаад Ундрааг арван хоёр настай байхад эх орондоо иржээ. Ирээд буцахдаа түүнийг авч явах гэсэн боловч Ундраа явсангүй. Учир нь түүний ээжийг хүмүүс Венгер Түмээ гээд захын хүн андахгүй. Чех хүнтэй сууж гурван хүүхэд гаргаад тэр хүүхдүүдээ харуулах гэж Ундрааг авч явах гэж ирсэнийг мэдээд л тэр явсангүй. Харин аавынхаа тухай асуутал – Одоо хаа явдагийг нь яаж мэдхэв дээ. Надад их л гомдоо байх. Чи том болоод ахыгаа заавал олж уулзаарай гээд тэр зургийг өгчээ.

Тэр ээждээ дургүйцэн сүйд болдоггүй ч үгүйлэн санаад байхгүй ч харин насанд хүрсэн хойноо ээжийнхээ дүүгээс аав ээжийнхээ салсан шалтгааныг сонсоод ээжийгээ үзэн ядаж аавыгаа өрөвдөн ахыгаа олж уулзах хүсэл бүр их болжээ. Цэндээхүү нэгэн цэргийн батольон захирагч хэн ч харсан бие хаа тэгш сайхан залуу байж. Түмэнцэцэгтэй бүжгийн үдэшлэг дээр танилцаж хос болон бүжиглэж шилдэг хосын шагнал авч хүмүүсийн магтаал сайшаалын үг, атаархалын харцыг булааж явсаар нийлж суужээ. Түмээ аманцар ч гэлээ жирийн л нэг бүсгүй. Суугаад хоёр хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдарч байж.

Цэндээхүү ч тушаал дэвшин цол нэмж, хэнээс ч дутуугүй сайн сайхан амьдарч байтал, охин нь гурван нас хүрэх үед Түмэнцэцэгийн хөлд нь хий орж ааш авир нь хувирч тэс өөр хүн болон хувирсан нь нэгэн хөнгөн хийсвэр зантай хүүхэмсэг байлдагч Одгарав гэгчээс болсон гэдэг нь хүн бүрт тодорхой байжээ. Тэр байлдагчийг халагдаад явахаар мартана биз, эргээл ухааран урьдын амьдралаараа сайхан амьдрана биз их л итгэж найдаж явсан ч Цэндээгийн мөрөөдөл санасанаар болсонгүй. Айл гэрийн амьдралыг сүйдлэж эхнэр хүний ааш авирыг эвдэн хормойд нь салхи оруулсан байлдагч халагдаад сураг ажиггүй болсон ч Түмээ өөрийгөө татаж аваагүйгээр үл барам шинэ цэргүүдийг уруу татан нэгээр тогтохгүй нилээд хэдэн байлдагчийг эвгүй байдалд олон удаа оруулжээ.

Сүүлдээ Цэндээ ажлаасаа гарч, бүр цэргийн амьдралаа орхисон боловч эхнэр нь засал авахгүй сүүлдээ Сансарт байрлах гадаадын улсыг даган самбаганаж бүүр байчихаад гэртээ хүртэл авчрах болсон үед сэтгэл санаагаар унасан Цэндээ лонхтой аpxируу тэмүүлэх болжээ. Нэг өдөр coгтуу ирж хоносон Цэндээ өглөө сэрэхэд нь жижиг өрөөнд хоёр хүүхэдтэйгээ нөгөө өрөөнд Түмэнцэцэг гадаадын нэгэн эртэй тэврэлдэн хэвтэхийг нь харсан Цэндээхүү түүнээс салахаас л өөр арга байгаагүй нь мэдээж. Салах дээрээ тултал хоёр хүүхдээ Цэндээд өгөхгүй гэж зүтгэж Түмээд тэр үед үнэндээ хэлэх үг олдоогүй гэдэг.

Хоёр хүүхдээ өгчихөөд Дорнодын цэргийн ангируу хувиарлагдаад явах болоод уулзахаар ирэхэд эцгийгээ санасан хүү гадаа хүйтэнд түүнийг хүлээгээд зогсож байж… -Хүүе миний хүү юу хийж байгаа юм бэ? Дулаан хувцасаа өмсөхгүй гадаа зогсож байгаа юм бэ? гэхэд хүү – Аавыгаа санаад ирэх бол уу гээд хүлээж байлаа гэхэд хүүгээ хөтлөөд орсон Цэндээ Түмэнцэцэгийн дүү Түмэндэмбэрэлтэй уулзан – Хүүхдүүдээ би аваад явлаа гэхэд дүү нь: – Тэр нь дээр байхаа ах аа Энэ толгой нь эргэсэн хүн дээр байхаар тэр нь ч дээр. Энэ муу хоёр хүүхэд өнчинөөс дор л байх юм гэжээ. Цэндээхүү тэндээс хүүгээ хөтлөөд гарахдаа – Дээгий миний дүү охиныг минь ганц нэг хоног харж бай. Би гадуур хөөцөлдөх ажил. Хоёр хүүхдээ дагуулж явах хэцүү байх. Явахдаа ирээд аваад явья гэжээ.

– Маргааш нь охиноо авахаар иртэл Түмэнцэцэг – Салж холдох мөрөөрөө өөрөө яв. Нэг биеийг минь гурав болгочихоод хоёуланг нь чи аваад байхдаа яадгийн гэж орилоход нь угийн дуугүй ноомой Цэндээ – Хэрэв чи охинд минь эх шиг байж чадна гэвэл хамаа алга. Чадна гэдэгт чинь ч итгэж чадахгүй байна. За яахав би хүүгээ аваад явлаа. Дараа ирэхэд охин минь гундуу байвал би харин авч явна шүү. Хичнээн сайхан амьдралаа чи л сүйтгэлээ. Ухаан суусан цагтаа биднийг гээд ирвэл би харин түлхэхгүй ээ гээд охиноо үнсээд гарчээ.- Энэ хагацал бол амьдын хагацал тэр дундаа ах дүү хоёрын хоёр биенээ гэсэн сэтгэлийг цуу татсан гачлант хагацал байлаа.

Ундраа аав ээж хоёрыгоо явсанаас хойш үргэлж орондоо шээж, хар даран зүүдлэн уйлдаг болжээ. Түмэнцэцэг үүнд нь бухимдан охиныг адлан эцгийг нь ирэхэд өгч явуулна үглэх боловч аав нь охиноо ирж авахгүй л байлаа. Гэтэл Түмэнцэцэг дагуулж ирдэг шонхор хамартай харийн хүн дагаж явах болж дүүдээ Ундрааг үлдээгээд амьдарч байсан байраа зараад явжээ. Харин тэр хооронд дүүгийх нь ажил, гэрийг мэдэхгүй Цэндээхүү охиноо авахаар ирээд хажуу айлын авгайгаас эхнэр чинь нэг венгер хүнтэй сууж охиноо аваад гадаад явсан гэдэг ёжтой үг сонсоод хоосон буцсан билээ.

Ингэж л Ундраа охины ганцаардалын нулимс дүүрэн амьдрал эхэлжээ. Тэр ахыгаа үргэлж л зүүдлэнэ. Ах нь тэр үед долоо Ундраа таван нас хүрч байж. Хоёулахнаа байх үедээ дүүдээ үлгэр ярьж өгнө. Тэгээд Ундрааг унтахаар нойрмоглох үед нь хуруугаа шүлсээрээ норгоод нүдэнд нь түрхэж – Агаагийн дүү унтаарай бүүвэй бүүвэй бүүвэй гэж байснаа агаа нь чихийг нь долоож өгье гээд л чихийг нь амандаа хийчихэнэ. Тэр үед Ундраагийн нойр улам их хүрч нам унтана. Заримдаа айл гэр болж тоглоно.

Талхыг жижиг хэрчээд хуурай чигээр нь элсэн чихэртэй холиод хоол хийж тоглоно. Ахынхан хийж өгсөн чихэртэй хоол “Үнэхээр амттай. Одоо ч Ундраа талхыг тэгж иддэх дуртай. Аав ах хоёроо явсанаас хойш Ундраа үргэлж нэг зүүд зүүдлэж байдаг нь одоо ч хэвээрээ. Аавыгаа цэргийн хувцастай ижил хувцас өмссөн ах нь Ундрааг дагуулаад л зөндөө гоё бараа таваартай дэлгүүрт орсноо – Агаагийн дүү дуртай юмаа бүгдийг нь ав гэдэг. Ундраа ч бараг л тэр дэлгүүрт байгаа бүх барааг аваад л байна.

Гадаа үүдэнд нь цэргийн ангийн 66 машин зогсчихоод л ачаад л байна. Ачаад л байна. – Агаа би бүгдийг нь авчихлаа, гээд эргэхэд нь ээжтэй хамт гэрт нь ирж байсан нов ногоон нүдтэй шав шар хүн урт монхор хамартай хүн гарч ирснээ – Агаагаа хүлээх хэрэггүй, чи авах юмаа авсан бол агааг чинь авлаа гэснээ л юу юугүй ахыг нь чирээд далд ороход – Үгүй ээ би юу ч авахгүй ээ миний агааг өгөөч гэхэд муухай ногоон нүд нь эргэлдсэнээ – Чи тэгвэл саяны идсэн мөхөөлдөс алимыг одоо өг гээд л нэхснээ Ундрааг сандархыг нь хараад – Ха ха ха гээд зэвүүн инээснээ алга болчих юм.

Ундраа ахыгаа хайгаад л уйлаад л гүйгээд байна гэж зүүдлэдэг байжээ.- Тэр ахыгаа аавыгаа санан их л үгүйлэн гутранги их л бодолд дарагдан хүүхдүүдтэй нэг их нийлдэггүй ганцаардмал нэгэн байжээ. Ялангуяа ахтайгаа тоглож наадаж байгаа үеийн хүүхдэдүүдийг атаархангуй удаан харж зогсдог, нагац эгч нь түүнд хатуурхаад байдаггүй ч үгэнд нь орохгүй хичээлдээ муудах үед нь: -Чамайг иймэрхүү байвал аавыг чинь ирэхээр өгч явуулахгүй, эсвэл иймэрхүү явцтай байвал аав чинь мэдээд ирэхгүй дээ хэмээн айлгадаг байсан болохоор тэр хичээлдээ улам мэрийн суралцаж сургуульдаа толгой цохисон сурлагатай охин байжээ.

– Нагац эгч нь түүнийг эрт бие даалгаж ухаан сууг гэж бодсон уу арван найм хүрэнгүүт нь тусад нь гаргаж сургуульд оруулж өгчээ. Тэр нагацынхаа ачыг хариулана гэж боддог бас ихэд хүндэтгэн дээдэлдэг тэр хирээрээ хичээл сургуульдаа шамдан суралцаж хоёр ч дээд сургуульд урилгаар элсэн төгсөж орчуулагч багш, эдийн засгийн мэргэжилтэн болжээ. Дагватай танилцаж суухаас өмнө нэгэн банкинд ажиллаж, давхар орчуулага хийдэг байжээ.

Илүү дутуу зангүй даруу нэгэн болохоор наргиан цэнгээн зугаа цэнгэлийг бараг л үзэн ядах нь холгүй, найз нөхөд гэж дотносоод байх ч хүнгүй тэр хамаг зовлонгоо анх Дагвад л ярьж тэр хирээрээ л түүнийг харж биширч дурлан өөрт нь тэр л хүн тус болох юм шиг санагдаж явсаар нэг өдөр түүнээсээ төрсөн өдрийн том бэлэг авсан нь гал улаан сарнай, сүйн бөгж бас Дагвадорж өөрөө байжээ. – Дагвадорж арван сарын арван дөрвөнд, Ундраа арван таванд төрсөн нь тэр хоёрын бас нэг бахархал байлаа. Тэр хоёр тусдаа гарсанаас хойш л Ундраагийн ганцаардмал амьдрал төгсөх болжээ.

Хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийнэ, Ундрааг оройтвол Дагва очиж авна. Удалгүй охин төрж тэр хоёр охиндоо ярьж байгаад Хулан гэдэг нэр хайрлалаа. Дагваагийн ээж нь нэгэн цэцэрлэгийн эрхлэгч болохоор охин нь тэр чигтээл эмээгийн охин. Дорнод руу ажлаар явсан Дагва нэгэн удаа ахынх нь талаар сайхан мэдээтэй иржээ. Тэр ирүүтээ л хувцасаа ч солилгүй – Ундраа нааш ир энд суу гэж суулгаад – Аав тань гэнэт л ажил дээрээ байж байгаад зүpx нь хаагдсан юм байна. Би бүүр цэргийн ангид нь очиж хамт ажиллаж байсан хүмүүстэй нь уулзлаа. Очиод удаагүй болохоор нэг их танил найз нөхөд байгаагүй юм байна.

Хилийн цэргийн дугаар …. ангид улс төрийн орлогч хийж, ахмад цолтой байсан юм байна. Би газар дээр нь очиж арц хүж, идээний дээж өргөөд чамайг сайн яваа гэдгийг мэдэгдээд ирлээ гэхэд Ундраа – Тэгээд ахын талаар? – Аав тань хүнтэй суугаагүй юм байна. Чиний сонссон Очгэрэл гэдэг эмэгтэй аавтай чинь хамт ажиллаж аав ах хоёрт чинь тусалдаг байсан хөрш нь байсан юм байна. Түүний нөхөр бас нас барсан ахын чинь үеийн охин бас хоёр хүүтэй байсан гэж сонслоо. Ах чинь аавыгаа санаад уйлдаг байсан байлгүй хөөрхий, Очгэрэл гэдэг тэр эмэгтэй тэндээс холдохгүй бол энэ муу хүү хэцүүдэх нь гээд нэг өдөр л хотруу явлаа гээд явсан гэнэ. Хаана очиж яасныг нь мэдэх хүн алга. Би маргааш гадуур ажил хөөцөлдөнө ганц нэг хүнтэй уулзаж дахин сураглая гэжээ.

Ямар ч байсан аавыгаа өнгөрсөн гэдгийг сонсож байсан болохоор Ундраа хямарсангүй гагцхүү ахыгаа л бодон санаа нь зовж байлаа. Тэр өдрөө Ундраа ахыгаа зүүдлэхдээ нөгөө шонхор хамартад алим, мөхөөлдөсийг нь буцааж өгөөд ахыгаа хөтлөөд гарахад тэр хойноос нь гарч ирж тэр хоёрыг барьж авах гэж хойноос нь том ногоон 66 машинаар хөөгөөд ахынх нь хоёр хөл дээгүүр дайраад гарлаа гэж зүүдээд сэрсэн нь тэр байв. Өглөө нь нэг гэгэлзээд, нэг л юманд сандарч балмагдаад Дагвааг хүлээж ядаад байн байн залгамаар санагдаад байж ядаж эртхэн гэртээ ирээд нөхрийгөө хүлээж байлаа.

Тэр урьд нь хэзээ ч ийм байгаагүй болохоор өөрийгөө ч гайхан Дагва минь ахыг минь олоод ирэх юм биш байгаа даа гэж горьдлого дүүрэн хүлээж байлаа. Үүдний хонх хангинахад бондгонтолоо цочсон Ундраа хаалгаа нээвэл охиныг нь дагуулаад хадам ээж нь орж ирлээ. Тэр гурав хооллонгоо ярьж суутал ээж нь: – Ундраа миний хүү яасан бэ? Нэг л сонин байх чинь – Ээж ээ Дагва ахын минь сургийг гаргасан байсан. Сэтгэл гэгэлзээд сонин байнаа. Цаадах чинь дагуулаад ирэх юм шиг санагдаад гэхэд – Тийм амар юм гэж юу байхав дээ.

Түрүүн надруу ярихдаа олигтой хэлэх юмгүй ажил бүтэхгүй өнөөдөр онцгүй өдөр байна гэж ярина лээ гэхэд Ундраа – Өө тийм үү нээрээ ч юу гэж л ийм амар юм байхав дээ гэж бодож байхад хадам ээж нь Хүний зөн совин гэж агуу юм байх юмдаа. Энэ муу өнчин амьтан өчнөөн жил зовож зовож өнөөдөр нэг амрах нь. – Ээжээ охиныг аваад Ундраатай хань болж бай. Би чадвал ахыг нь дагуулаад эсвэл бүүр баттай мэдээтэй очих гэж байна. Энэ талаар өөрт нь юу ч битгий хэлээрэй гэж хүүгээ ярихаар нь ирсэн чинь торгон мэдрэмж зөн совингоороо мэдчихээд догдлоод байж байдаг байна шүү гэж бодож суулаа.

Цаг ч нилээн орой болоход Дагва ирээгүй л байлаа. Хадам ээж нь нөхрийг чинь ирэхээр явна гээд ханьтай байгаад баярлаж элдэвийг хүүрнэн суутал хонх дуугарлаа. Тэр ухасхийн очиж тайлбал нөхөр нь хоёр гурван хүнтэй орж ирлээ. Нөхөртэй нь хамт нисэхийн ажилтан эмэгтэй нэг ангийн анд нь нөхөртэйгээ нэг настай эмэгтэй найм, есөн настай юмуу гэмээр нэг бандитай хамт иржээ. Тэр хоёрыг сууж хурим найр гэж сүүд болоогүй найз нөхөдөө оруулаад гаргахад онгоцны нисгэгч Бадмаа эхнэр Хонгорзул нар ирж баяр хүргэж байжээ.

Тийм болохоор Ундраагийн догдлол яагаад ч юм арилчих шиг боллоо. – Сайн байцгаана уу? гэж настай эмэгтэйг мэндлэхэд – Сайн та бүхэн сайн байна уу? Ийшээ орооч гээд том өрөөрүү заагаад хувцасыг нь тайлахад туслалцаад хүүгийн пальтог өлгөөд эргэхдээ нэг л танил царай харагдах шиг болсноо “Би л элдэв юм бодож хямраад тэр биз” гэж бодлоо. Гал тогооноос цай хоол аваад орох гэтэл Дагва -Ундраа нааш орооч гэж дуудахад нь – Юу болоов гэсээр халуун савтай цай давхарласан аяга бариад орвол настай эмэгтэй – Эвий миний охин нааш ир ижий нь үнсье. Хонгорзул Бадмаа хоёр ч нүдэндээ нулимстай зөвхөн Ундрааг ширтэн суухад гайхсан Ундраа Дагва руу харахад – Миний хөгшин очиод үнсүүлээч. Ахыг чинь ижий аавын оронд өсгөж хүмүүжүүлсэн Очгэрэл гуай гэх тэр.

Ийм юм болно чинээ санаагүй Ундраа – Ээ яанаа тийм үү гээд очиж үнсүүлээд хөгшины хоёр гарыг барин – Ах минь ах минь одоо хаа байна дагуулаад ирэхгүй дээ гэхэд Очгэрэл гуай нулимсаа арчсанаа Бадмаа Хонгорзул хоёр луу харлаа. – Миний хүү дүүгээ үнсээч гэхэд Бадмаа биеэ барьж дийлэлгүй сандал дээр лаг хийтэл суугаад – Ундаа Ундаа унтаарай Уйлхай Ундаа унтаарай Онгоцонд суулгаад агаа нь дүүгээ Ортой нь цуг нисэж өгье өө гэснээ хоолой нь зангирахад Ундраа -Агаа гэж орилоод хүзүүнд нь зүүгдээд яаснаа мэдсэнгүй. Нэг сэрэхэд нь бүгд л түүнийг тойрч зогсоод тайвшруулж байлаа.

Нэг хэсэг бүгд уйлалдан юу ч ярьж чадсангүй. Харин Дагва хэзээний ажлаа хийчихсэн камераа барьчихсан, тэгснээ – За одоо сууцгаа гэхэд Дагваагийн ээж Чанцал болон Ундраа нар – Хүүе сууцгаа та нар минь гэцгээхэд Ундраа яах ухаанаа олохгүй ахынхаа гараас барьсан чигээрээ – Та тэгээд намайг таниагүй юм уу? Би таныг надтай ийм ойр байна гэж бодсонгүй гэхэд – Харин тийм. Чамайг нөгөө авгай дагуулаад гадаад явсан гэж сонсоод монголд байхгүй гэж бодож явлаа гэхэд бяцхан хүү – Аав аа би өвөр дээр чинь сууя гэхэд Ундраа – Алив миний дүү эгч нь үнсье орж ирэхэд нь нүдэнд туссан юмаа. Яг л та бид хоёрын салсан үеийн төрх байна шүү гээд хүүг үнслээ.

Хонгорзул – Дагвааг ээжийгээ орж ирэхэд гайхсан шүү гэхэд Дагваа – Би танай ээжийг байна гэж ер бодоогүй. Тэгээд ч өчнөөн жил хайж байгаа хүн минь бүр Бадмаараг байна гэж яаж санах вэ? дээ гээд л инээд алдах нь санасандаа хүрсэн сэтгүүлч хүний үг байлаа. Гэтэл Очгэрэл – Энэ нэрэнд бас учир их байнаа гэхэд бүгд их гайхаж түүнрүү харахад тэр – Тиймээ та нарын бие биеэ бүтэн нэрээр дуудахгүй хагас нэрээр дууддагт их учиртай байна. Анх танилцахдаа Бадмаараг гэдэг нэрээ хэлсэн бол арай эрт уулзалдах ч байсан юм бил үү. Одоог хүртэл Бадмааг бүтэн нэрээр нь дууддаг найз нөхөд бий билүү гэхэд

Бадмаа – Тэр ч тийм шүү би ч гэсэн Ундрааг хайвал Ундрам гэж хайхаас Ундраа гэхгүй л байсан. Ер нь тэгээд бүтэн нэрний утга учир их байна гэхэд бүгд дэмжин толгой дохилоо. Бадмаараг Ундрам хоёрт ярих юм зөндөө байлаа. Ундрамын охиныг харсан Бадмаараг яг л миний дүүдээ гээд л байн байн өхөөрдөнө. Ундрам болохоор – Яг л агаа шүү. Таныг миний чихийг долоож өгдөг байхад таны үсэн дотор жижигхэн мэнгэ байдагсан гэхэд -Чи яаж тэр болгоныг санадаг байнаа гээд дүүгийнхээ үсийг илэн үнэрлэх Бадмаараг дүүгээ бодвол сайн эмэгтэйн ачаар элэг бүтэн өсчээ.

– Ах нь дүүгээ онгоцонд суулгаад л аваад явна гэж ярьдаг байсныг санаж байна уу гэхэд Ундрам – Яаж мартах вэ? дээ агаа минь Тэр болгоныг л бодсоор өдий хүрсэн шүү дээ. Харин та намайг нэг их санадаггүй байжээ гэж гомдонгуй өгүүлээд толгойгоо мөрөн дээр нь тавьж эрхлэнгүй хэлэхэд нөгөө л шулуун шударга нэг зангаараа нугарч хугаршгүй хатуу зантай эхнэр минь хаачив гэмээр бодол Дагваад төрж аз жаргалаар гэрэлтсэн эхнэрээ хараад өрөвдөх хайрлах нэмэгдэх шиг болжээ.

Гэтэл Бадмаараг – Агаа нь дүүгээ олж уулзана л гэж боддог байлаа. Юу гэж дүүгээ мартах вэ дээ? Монголд байхгүй л гэж бодож явлаа. Чи түрүүнээс хойш л миний хүүгийн нэрийг асуусангүй гэхэд Ундрам – Нээрээ тийм байна шүү дээ гэхэд – Миний хүүг Ундрахбилэгт гэдэг юм. Чамайг олж уулзуулахын ерөөл тавин ээжийн минь өгсөн юм гэхэд Ундрам өөрийг нь бодоход ээжтэй өссөн ахдаа атаархах сэтгэл төржээ.

Тэгснээ Бадмаараг хүүдээ хандан – Миний хүү хөөрхөн дүүдээ нөгөө үлгэрээ яриад өгдөө гэхэд хүү нь Хуланг хөтлөн тоглож явсанаа болин диваан дээр зэрэгцэн суугаад – Эртээ урьдын цагт ах дүү хоёр байжээ. Ах нь дүүгээ харж өдрийг өнгөрөөхдөө дуу дуулж хоол хийж хамтдаа тоглодог байжээ. Дүүгээ тэр онгоцондоо суулгаад л явна гэж ярьдаг байжээ. Ах дүү хоёр аавдаа хэлэлгүй нэг удаа ой модруу жимсэнд явжээ.

Зөндөө их жимс түүсээр байгаад нэг мэдэхэд дүүгээ алга байхаар хайвал алга болсон байлаа. Дүүгээ хайгаад л байлаа. Зөндөө их хайгаад л байлаа. Хайгаад л байлаа. Тэр үедээ олдоогүй гэнэ. Онгоцны жолооч болоод нөгөө ой дээгүүр нисэж байтал дүү нь том модны ёроолд самар идээд сууж байжээ. Шүхрээр бууж дүүгээ олсондоо бөөн баяр болж онгоцондоо суугаад явахдаа Ундаа Ундаа унтаарай Уйлхай Ундаа унтаарай Онгоцондоо суугаад агаа нь дүүгээ Ортой нь аваад нисэж өгье гэж дуулаад унтуулчихаж…

Дүүгий нь сэрэхэд ах нь гэртээ авчраад тэр цагаас хойш ах дүү хоёр салалгүй амар сайхандаа жаргажээ гэж ярихад Хулан -Би ийм үлгэр ерөөсөө мэдэхгүй ээ. Та зохиосон юм уу гэхэд хүү – Үгүй ээ ийм үлгэр байдаг юм. Манай аав ярьж өгсөн гэхэд Хулан – Ойд баавгай чоно зөндөө байдаг болохоор дүүг нь иднэ шүү дээ. Ийм үлгэр байдаггүй тиймээ ээжээ гэж өөрийнхөөрөө зүтгэхэд томчуул хоёр хүүхдийг нөгөө Ундраад байдаг зурагтай харьцуулан харж өхөөрдөн инээцгээв. – Бадмаараг Очгэрэлийнд өөрийнх нь гурван хүүхэдтэй ижилдэн өсчээ. Нас биеэнд хүрэх үедээ оюутан байхдаа Хонгорзултай танилцжээ.

Дагвадорж Очгэрэлийг Дорнодоос ирээд хаа ажиллаж баййсныг нь асууж сурсаар хамгийн сүүлд тэтгэвэрт гарсан газраас нь очиж гэрийхэн хаягийг аваад очтол нэг ангийн охин, дотны найз, нисэх онгоцны үйлчлэгч Хонгорзулынх байхад нь их л гайхжээ. Хонгорзулын хадам ээжтэй уулзан – Та Цэндээхүү ахмадыг таних уу? гэхэд – Танина чи юун хүүхэд яагаад Цэндээг минь асууж сурдаг билээ гэхэд нь – Тэгвэл та тэр хүний хүү Бадмаарагийн хаа байгааг мэдэх үү? – Мэдэлгүй яахав. Ингэхэд чи хэн байнаа? – Бадмаарагийн дүү охин ахыгаа хайж байгаа юмаа гэхэд Очгэрэл нүд дүүрэн нулимстай Дагвааг тэврэн авч – Ээ гялай ийм сайхан юм гэж бас байдгаа. Хаа байнаа тэр охин.

Хүүе Бадмаа миний хүү босож үз гэж үглэсээр нөгөө өрөөрүүгээ ороход урд өдөр нь нислэгээс ирээд дөнгөж амарч байсан Бадмааг дагуулан орж ирээд – Энэ хүү дүүг чинь олж гэхэд Бадмаа ч ухас хийн – Дагва минь ээ ямар сайхан юм бэ? Чиний ажлыг би их буянтай ажил гэж хэлдэг байсан даа. Надад ийм баярт мэдээ дуулгана гэж ёстой бодсонгүй. За дүү минь хаана ямаршуу аж төрж байнаа. Сайхан бүсгүй болоо байхдаа хэмээн хойно хойноос нь давхцалдуулан үглэхэд нь Дагва – Юу хэлэх вэ? дээ Бадмаа минь Ийм л ойрхон байж шүү дээ та хоёр чинь Манай Ундраа миний эхнэр Ундраа чинь чиний дүү байж шүү дээ гэхэд – Ямар сонин сайхан учрал вэ? Тэхээр байна шүү чи чинь миний хүргэн байжээ. Та хоёрынхоо хуриманд би ах биш найзын ёсоор очиж байжээ гээд Дагвааг тэврэн авахад Очгэрэл Хэзээний хувцасаа өмсчихсөн – Алив та минь ээ? явья очиж охиноо харъя гээд л сандран бөхөлзөж байлаа… ЭНД ДАРЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!