ӨЛСӨХ ЭМЧИЛГЭЭ

Хэрвээ эрүүл мэндээ хамгаалья , сэргээе , эрүүлжье гэвэл эмчийн хяналтын дор өлсөх эмчилгээ хийвэл сайн . Өлсөх үед таны бие махбодид хуримтлагдсан хортой бодис , ашиггүй ялгадас цөм туугдан цэвэршинэ . Өвдсөн хүнийг хоолоор тордохоос өмнө гэдсийг нь хэд хоногоор хуу цэвэрлэж , өлсгөвөл түүний үр дунд олон эрхтэн эд хэсэг хугацаанд амарч , муу муухай юмнаасаа салж , нөхөн сэргээгдэж цоо эрүүл болох хүртэл ашигтайг ойлгоцгооё . – Эмчилгээгүй гэж яригддаг өмөн үү , зүрх судасны өвчин мэт олон архаг өвчнийг өлсгөөн эрүүлжүүлсэн ажиглалт туршлага байна . Бөөрний янз бүрийн өвчин , цус багадалт , хүүхдийн саа , ходоодны шарх зэргийг өлсгөөж эмчилдгээс гадна тарган хүнийг өлсгөж тураана . Өлсөх үед бүхий л эрхтэний ачаалал багасдаг сайн талтай . Зүрх цус шахах , ходоод хоолны нэн их хуримтлалаас , улаан хоолой бактерийн элдэв ялзрал , өмхийрлээс чөлөөлөгдөж эрхтэн бүхэн байгалийн хуулиар амарч “ засвар үйлчилгээ хийж ” авдаг байна. 

Өлсөх үед элэг бөөр мэт эрхтнүүд мөн л цэвэрлэгдэнэ . Томорсон дэлүү хэмжээндээ болж чадна , өлсөх үед цус цэвэршдэгээс гадна уушигны ажиллагаа сайжирна . Өлсөх нь мэдрэхүйн эрхтнүүдэд сайн нөлөөлнө . Өлссөнөөс нүдэнд бий болсон уул үүсч алга болж хараа сайжирна . Сонсгол сайжирч хоолны амт чанар сайн мэдрэгддэг болж үнэрлэх эрхтний ажиллагаа сайжирна . Өлсөхөөр зорьсон хүн замын хагаст толгой өвдөх , эргэх , өлсөх зовиураас болж сэтгэлийн тэвчээр алдаж хэрхэвч болохгүй . 

Өлсөх эмчилгээг 3-45 хоногоор үргэлжлүүлнэ . Биеийн хүчний хүнд ажил хийдэг хүн 3-7 хоног өлсөх ба 1-3 хоног өлсөөд дахин үргэлжлүүлж болно . Өлсөх эмчилгээ хийлгэж байгаа хүн юм уумаар бол шилэн аягаар шинэ цэвэр ус ууж болно . Усаа амталъя гэвэл бага зэрэг рашаан нэмж болно . Нэрмэл усан дээр лууван , манжингийн шүүс нэмж уусан ч болно . Өлсөх явцад бие даарах хөрөхөөс болгоомжлох , хүйтэн цагт бол хөлдөө бэгнүүр тавих хэрэгтэй . Богино хугацаанд өлсөх хүн хөнгөн ажил хийж болно .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!