“ҮЙЛИЙН ҮРИЙГ НЬ ХАМТ Л ЭДЛЭХ ТАВИЛАНТАЙ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ҮЙЛИЙН ҮРИЙГ НЬ ХАМТ Л ЭДЛЭХ ТАВИЛАНТАЙ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол хэзээ ч түүнд суухгүй… Аав минь их хэцүү авиртай хүн. Ухаан орсон цагаасаа л өөрийгөө төрөөгүй байсан бол миний хоёр эгч, ээж минь ингэж зовохгүй дээ гэх харамсал төрдөг байлаа. Цалин буусан өдөр хамгийн аймшигтай, ээж минь cогтуу ирэхээс нь өмнө хүнс гэдэс цувдайхан авна. Орой нь аав ирээд бөөн хэрүүл, мөнгө өг гэж ээжийг минь ухаангүй болтол зoдно, ээжийгээ өмөөрч уйлсан бид гурвыг хамтад нь зoдоод үлдсэн хоёр мянган төгрөгийг аваад гараад явна. 10 минутын дараа аpxиа аваад инээгээд ороод ирнэ. Ийм үйл явдал сардаа 2,3 заавал болдог байлаа. Өдөр бүр орой cогтуу ирээд агсам тавих болов уу? Эрүүл ирсэн ч битгий үглэж яншиж шалтаг гаргаж хоёр эгчийг минь битгий зoдоосой гэсэн залбирал. Барагтаа инээдэггүй ууртай аав.

Би л аавынхаа төрсөн охин нь болохоор илүү хайрлагдана, том болох тусам тэр хандлага таалагдахаа байж би аавдаа дургүй болсон. Эгч нар ч чиний аав намайг зoдсон чамд хариуг нь өгнө гэж аавыг байхгүйд намайг зoдно. Намайг cогтуудаа шоглох гэж оролдсоноос хойш би бүүр хамгийн ихээр үзэн яддаг болов. Ээжээсээ салаач дээ гэж гуйхад та хэдийг аваад очих газаргүй, хоёрыг өнчрүүлсэн юм чинь ядаж чамайг элэг бүтэн өсгөе гээд уйлж билээ. Хоёр эгчийн минь аав зуурдаар өөд болсон юм. Сална гээд ээж минь гурван хүүхдээ чирээд ахындаа очоод ядруухан айл олон хүн тэжээхээс цааргалж, аав ч одоо л уухгүй гэсэн амлалтаар аваад харина. Ээж минь аавыг аргадна гуйна, ая эвийг нь олох гэж зөндөө хичээх ч ихдээ л 10 хоног уухгүй. Арван жилээ төгсдөг жил аав минь ослоор эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орж байна гэж сонсоод яагаад ч юм зөндөө уйлсан ч ингээд биднийг зовоохоо болиод үүрд яваад өгөөч дээ гэж их залбирсан.

Аав л байхгүй бол биднийг хөмөрсөн хар үүл арилаад нар гарах мэт санагдаж билээ даанч бурхан миний нүгэлтэй залбирлыг сонсоогүй ээ, аав маань хүний асаргаанд хөгжлийн бэрхшээлтэй болоод босоод ирсэн. Ааш аяг нь яг хэвэндээ аpxи олдвол уусаар биднийг зовоосоор олон жил болж байна даа. Одоо би аавыгаа асраад гэртээ байдаг. Ажил хийгээд хамт олонтой найз нөхөдтэй болоод инээж хөхрөөд гоё ганган хувцас өмсөөд явахыг, аяллаар ядаж долоо хоног яваад ирэхийг хүсдэг гэрийн авгай л болж хувирсан. Боломж нь байвал асрагчид харуулаад, асрамжинд аваачаад өгчихмөөр л санагдаж шантардаг. Манай гэр бүлийн нулимс, гомдол аавд минь, надад үйлийн үр болж ирсэн нь энэ байх даа. Аавынхаа охин болж төрсөн би үйлийн үрийг нь хамт эдлэх тавилантай юмсанжээ. Үр чинь үлдэх хорвоод зөв л амьдраарай хүмүүс минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!