ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ ТАРВАГАНЫ ТОСООР 7 ХОНОГТ ЭМЧИЛСЭН НЬ 

“Өрхийн үйлдвэрлэл” сэтгүүлд олон жилийн өмнө хэвлэгдэн гарч байсан нэгэн эрхэмийн тарваганы тос болон бусад ардын анагаах ухааны тусламжтайгаар үе мөчний өвчнөөсөө хэрхэн салж, илааршуулж байсан талаарх яриаг та бүхэндээ хүргэе. 

Миний дотны танил: Миний өвдгөөр байнга өвдөөд байхаар нь тарваганы тос бүлээтгэж байгаад түрхээд галд нилээд хэдэн минут ээв. Гэрэл чийдэнтэй суурин газрынхан бол чийдэнгийн гэрлээр хэдэн минут шаврал арай хялбар байх байх. Ингэж тарваганы тос түрхэж шарж илснийхээ дараагаар хар өнгийн даавуугаар дарж боогоод гадуур нь гялгар цаасаар битүү боосон. Нэг долоо хоног ийм эмчилгээг өөртөө хийхэд өвдгөөр өвдөх нь намдсан юм гэж ярьсан юм. Түүнчлэн үе мөчөөр өвдөхөд адуу, дорго, мануул, баавгайн, тос тэмээний тавхайны тос түрхэхэд сайн гэж ярьцгаадаг юм билээ. Монгол хонины сүүлийг бүлээтгэн үе мөчний хүйт оргисон орчныг жигнэхэд намддагийг санахад ч бас илүүдэхгүй биз. Тарваганы тосыг шил саванд хийгээд хадгалж байхад элдэв яр шарханд түрхэхээс эхлээд хэрэгтэй билээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!