“ЯМАР Ч ХҮНД ҮЕ ТОХИОЛДСОН ИТГЭЛ НАЙДВАР ҮРГЭЛЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ” БОДИТ АМЬДРАЛААС

“ЯМАР Ч ХҮНД ҮЕ ТОХИОЛДСОН ИТГЭЛ НАЙДВАР ҮРГЭЛЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би 18 настай оюутан байна аа. Манайх гэдэг айл эгч минь тусдаа гарсанаас хойш жаахан хүүхдийн цангинах дуу, инээд хөөргүй болсоор 6 жилийн нүүрийг үзэв. Би том болсон болохоор аав ээждээ ч эрхэлдэггүй, бараг л харьцдаггүй, харин аав ээж хоёр маань хоорондоо ч таарч тохирохгүй заримдаа хэрэлдэхээрээ “сална” гэдэг байлаа. Гэтэл нэг л өдөр баярт мэдээ ээжийн минь хэвлийд ирсэн. Өдөр өдрөөр дүү минь том болсоор… Аав ээж хоёрын минь харилцаа ч сайжирсаар. Бид гэдэг айл хамгийн аз жаргалтай айл болж байлаа. 5 сарын 1-ний өдөр. Хугацаанаасаа өмнө дүү минь бидэнтэй уулзах хэрэгтэй болж 7-хон сартайдаа кесарь хагалгаагаар мэндэлсэн. Дүү ээж хоёрын минь аль нэг нь найдваргүй гэсэн эмчийн үг хичээлээ тараад гэртээ харьж явсан надад маш том шок болсон.

Ийм нөхцөл ирэхэд хүн “ээждээ хайртай” гэж хангалттай хэлж чадаагүйдээ л хамгийн ихээр харамсдаг юм билээ. Хүн дүүрэн автобусанд жаахан хүүхэд шиг л цурхиран уйлсан. Бурханы авралаар ээж минь xагалгаагаа амжилттай давж, харин дүү минь cэхээнд, инкyбаторт бүтэн нэг сарыг өнгөрөөсөн. 1300хан грамм төрсөн дүүг минь эмч нар бас л найдваргүй гэж байсан. Гэхдээ энэ хамгийн муу мэдээ нь байсангүй. Аавыг минь гэнэт дуудсан өдөр 5 сарын 5 байлаа. Дүүг минь эмч зүрxний дөрвөлcөн гaжигтай гэж оношлон бас л найдваргүй гэх өнөөх үгнүүдээ хэлсээр л. Гэxдээ аав ээж хоёр минь бууж өгөөгүй ээ. Дүү минь гэртээ ирсэн өдөр миний амьдарлын хамгийн жаргалтай өдөр. Тэр минь миний амьдралдаа xарсан xамгийн хөөрхөн хүүхэд байлаа. Жижигхэн гар, жижигхэн хөл, жижигхэн хамар гээд л бүх л зүйл нь яг л бяцхан сахиусан тэнгэр шиг. Унтаж байхдаа хөөрхөн үнэгчлэх нь хүртэл намайг энэ хорвоогийн хамгийн азтай эгч болгож байлаа.

Ингээд өдөр хоногууд ээлжилсээр аав ээж хоёр минь олон газраар явж хөөцөлдсөний эцэст нэгэн буянтай байгууллагын ачаар xагалгааны зардалыг даалгаж 6 сард Aмерикт xагалгаа хийлгэхээр болсон. Хэдий тийм ч манайх боломжтой айл биш, аав минь ганцаархнаа ажиллаж өдөр өдрийн хоолноос илүү гарахгүй орлого олдог. Гэтэл xагалгаанаас гадна эмчилгээ, эм тариа, замын зардал гээд маш их мөнгө хэрэг болох учраас би тэдэндээ туслахын тулд хувиараа хэрэглээний программыг заах онлайн сургалт 10хан мянгаар зааж бага ч гэсэн мөнгө олохыг хичээж байна. Хэдий 4,5хан хүн бүртгүүлсэн ч гэсэн зургаан сар хүртэл хичээнэ ээ. Яагаад энэ захиаг бичих болсон бэ гэхээр ямар ч хүнд үе тохиолдсон найдвар үргэлж байдаг юм шүү гэдгийг та бүхэндээ ойлгуулахыг хичээсэн юм аа. Дүү минь удахгүй ой хүрнэ. Том болохын хэрээр улам хөөрхөн, улам ухаантай, улам мундаг болсоор л байна… Бид шантраагүй үргэлж найдсан болохоор та ч бас юунд ч битгий бууж өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!