“ЯМАР ИХ ХАЙРЛУУЛЖ АМЬДАРДГАА МЭДЭРЛЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“ЯМАР ИХ ХАЙРЛУУЛЖ АМЬДАРДГАА МЭДЭРЛЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Өнөөдөр ямар их хайрлуулж амьдардгаа мэдэрлээ. Маш их юм бодогдож өнгөрсөн, одоо, ирээдүй гээд бүгдийг л бодож өнжлөө. Би 4 хүүхдийн ээж. Он гаргаад одонгоо зүүх байх. Гэхдээ одон зүүхгүй байсан ч яахав дээ. Хамгийн том үнэтэй, хачин гоё үнэртэй одон 4 ширхэг энгэрээс зүүгдэн байхад… Анагаахын 2-р курсийн оюутан байхдаа дотуур байргүй болчихоод зар мэдээ сонин авчихаад зочин бууз дотор суугаад өрөө түрээслүүлнэ гэсэн зар хайн утсаар яриад, ядуу оюутанд дандаа олон сараар мөнгөө авах эсвэл үнэтэй тусаад болдгүй гайхшаа бараад байж байтал нэг “ах” ширээний хажууд ирснээ миний дүү манайх хажуу өрөөгөө түрээслүүлнэ шүү. Сар сардаа өгөх гээд хайгаад байгаа юм уу. Тэгж болно шүү гэхээр нь эхлээд аягүй сэжиглэнгүй харсанаа юу ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гэж бодон дугаарыг нь аваад хоцорч билээ. Аргагүйн эрхэнд байраа олоогүй би нөгөө ахруу залгалаа. Ах гэж бондгор, сахалтай залуу болохоор нь ах гэж л бодсон юм. Тэгсэн 4-р курс л байсан юм билээ л дээ. Нөгөө ах маань ээжтэйгээ хоёулаа амьдардаг юм байна. Очиж өрөөг нь үзлээ.

Хов хоосон өрөө гэхдээ гоё ягаан хананы цаастай өрөө байсан болохоор бас хямдхан гээд нүүж орлоо. Ингээд л хөршүүд болж билээ. Би ч өрөөнөөсөө цухуйдаггүй байлаа. Ээж нь хоол цай болохоороо дуудна би санаа зовоод өрөөнөөсөө гарахгүй… Бондгор ах байсхийгээд л яриа өднө, аяга, жижигхэн явган ширээ гээд л надад дутуу юмнуудыг аваад ороод ирнэ. Хааяа хөзөр тоглож суудаг боллоо. Бага багаар найзууд шиг, ах дүү шиг, дотно болсоор нэг л түшигтэй сайхан хамт байхад аюулгүй мэт санагдаж эхэлсэн байлаа. Ах гэдэг байснаа болиод чи болов. Аажимдаа зүгээр л шалтгаангүй дэргэдээс нь холдмооргүй санагдаж хайр үүссэн юм. Хүмүүс гадуур болзож, кино жүжиг үзэн рeсторан пабд болздог бол бид хоёр хажуу өрөөндөө өөд өөдөөсөө хараад л сууж байдаг, ямарч зарлага гаргахгүй болздог байлаа ккк. 3-р курсийн өвөл ээж болсоноо олж мэдэв. Хичээл ном, миний ирээдүй яах билээ, энэ биeэ яаж авч явах билээ цаашдаа, яах вэ, яанаа гэж бодон шаналж байхад нөхөр минь “Ирээдүй чинь гэдсэнд чинь байна хайраа, Энэ биe чинь ингээд миний нөгөө тал болчихлоо. Юунд шанална вэ жижигхэн охин минь ээ” гэж хамар чимхэж билээ. Би энэ үгэнд л итгэсэн юм. Ингээд л жил дараалан зоригтой маамаалсаар байгаад 4 хүүхдийн ээж болжээ.

Энэ хугацаанд өсгийтэй гутал өмсөж гунхаж ганхаж явж амжсангүй, бараг л найзгүй болж. Аа тийн анх цайны газар байр хайгаад сонин уншаад, зарын дагуу ярьж байна гээд сууж байхад нөхөр маань анх хараад энэ охиныг л авч сууна гэж хамт хоол идэж байгаа найздаа хэлсэн гэсэн. Байраа түрээслүүлэх бодолгүй байж л шууд хариад илүү өрөөгөө ээжтэйгээ хамт хоосолсон гэсэн. Намайг залгана гэж мэдэж байсан гэдэг юм дандаа ххэ… Манайх хэзээ ч эмх цэгцтэй, цэмцгэр, саруулхан байдаггүй. Үргэлж л нэг оймс, нэг машин, 1 барби, эвлүүлдэг тоглоом газар, хоолны ширээн дээр баримлын шавар, модон тоглоом, үс нь сэгсийсэн хүүхэлдэй гээд л. Би хойноос нь эмхэлж, цэгцэлж, түүж явсаар нэг өдөр дуусна. Нөхөр болохоор ээ хайраа битгий хүүхэд томрохоор аяндаа цэгцрээд ирнэ, бүүр томроод ирэхээр аандаа гэр хоосон оргиод хүссэн хүсээгүй хоёулаа л үлднэ, энэ дэмий цэгцэлж, түүж хөөцөлдсөн хайран цагаа өөртөө зарцуул өөрийгөө хайрла хайраа бүр болохгүй бол намайг халамжилахгүй юу гэж хошигнон хэлдэг. Энэ үгийг нь их олзуурхан хэрэгжүүлж бас эхлээд байгаа. Харин өнөөдөр нөхөр маань цалин нь нэмэгдээд анхны цалингийн нэмэгдлээ аваад иржээ. Цалингийн нэмэгдэл буухаар хайрдаа гоё юм авч өгнөө гэж уг нь хэлсэн л дээ.

Би бодохдоо нүүрний будаг, гутал, цүнх, эсвэл бүрэн автомат угаалгын машин гэж битүүхэн бодсон байлаа. Тэгсэн хайр маань миний хэзээ ч бодоогүй зүйлүүдийг авчирсан байна. Завгүй, чөлөөгүй гүйдэг аав өөрийгөө авчирсан байлаа. Гэр бүлдээ өөрийгөө бэлэглэн аавыг бүрэн ашиглах нэг өдрийг эхэлснийг мэдэгдьe гэж сүртэй зарлав. Бөөн инээдэм. Хүүхдүүд аавдаа зүүгдэн, зайрмаг чимс нэхэн би ч дутахгүй зүүгдэн оройн хоолоо ааваар хийлгүүлж хатан хаан шиг гараа ч хөдөлгөхгүй суумаар байна гэж эрхлээд амжлаа. Нэг өдөржин үнэхээр л мундаг байлаа миний хань. Харин хүүхдүүдээ унтуулж орхиод хоёулаа гоё кино үзэнгээ зөндөө их юм ярьлаа. Ойрын хэдэн сар ингэж ярьж суугаагүй юм байна лээ. Ярихдаа утсаар ярих, хоол унд, хүүхэд гэрийн ахуйн зүйлс л ярьдаг болсон байж. Хайр нь одооноос ажлаа тараад хамгийн түрүүнд гэр бүлрүүгээ яарна, чамруу ирнэ, хүүхдүүддээ ирж эрхэлнэ гэнэ. Хүүхдүүд том болоод бид хоёрыг тоохоо больтол цаг бага үлдсэн хамт байж амжуулах хайр зөндөө гэсэн ккк. Нөгөө санаа зовоод том болоод тусдаа гарчихна гэж айгаад байгаа хүүхдүүд нь том нь 6-тай бага нь ой 2 сартай. Мэдэхгүй ямартай ч брэнд хэрэглэж, бэлзэг зүүж зугаалж наргиагүй амьдарч байгаа ч хангалттай хайрлуулж байгаагаа сая л мэдэрлээ. Сайхан амьдарнаа..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!