“ЭХНЭР АВДАГГҮЙ ГАНЦ ХҮҮ НЬ ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН ДАГУУЛААД ИРСЭН…” БОЛСОН ЯВДАЛ

“ЭХНЭР АВДАГГҮЙ ГАНЦ ХҮҮ НЬ ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН ДАГУУЛААД ИРСЭН…” БОЛСОН ЯВДАЛ

Миний энд бичих гэж байгаа зүйл бол нэгэн гайхалтай учралын тухай байх болно. Надад ойр дотно байдаг нэг нагац эгч минь байдаг юм. Их ч сайхан ханьтай үр хүүхэд нь ч сайн явдаг. Эгч минь гурван охин, нэг хүүтэй. Хамгийн том нь хүү. Амьдралын жамаар охид нь сайн ханьтай учирч үр хүүхэд гаргасан байхад, цор ганц хүү нь хань ижилгүй гooнь яваад байгаад нь эцэг эхийн санаа зовоостой, бас үглээстэй байдаг байлаа. Хяслант амьдрал нэг л өдөр эгчийг минь өрөөсөн болгож хүргэн ах минь өөд болсон юм.

Эгч минь яахав унтахаас бусдад уйлж унжсаар л амьдралыг үргэлжлүүлэн байж байтал нэг л мэдэхэд хоёр жил гаран болж. Нэг л өдөр өнөө эхнэр авдаггүй цор ганц хүү нь өөрөөсөө нилээн дүү бүсгүй дагуулан ээждээ авчиран танилцууллаа. Эгч минь ч 30 нилээн гарсан хүүгээ ханьтай болоход эргэлзэж байсан болохоор тааламжтай нь аргагүй бөөн баяр хүлээж авсан. Гэвч тэр бүсгүйг ой гарантай охинтой гэдгийг нь дуулаад хүүтэйгээ муудалцаж. Ямар ч эх хүн өөрийн ганц хүүгээ дагавар хүүхэдтэй хүнтэй сууна гэхэд дургүйцдэг л юм байна лээ.

Орь ганц хүү нь эхтэйгээ муудсан ч тэр бүсгүйд хачин их хайртайгаа ээждээ хэлж чухам л энэ хүнтэй сууна гэж зөрүүдлэн гэр орондоо үзэгдэхгүй нилээн хэдэн сар болсон. Хэзээ ч хэний ч өмнө нугарч үзээгүй эгч минь тэр үед л хүүгийнхээ өмнө бууж өгсөн. Яалт ч үгүй хүү нь сар шинээр өнөө бүсгүйгээ хүүхэдтэй нь дагуулан ирж ээжтэйгээ золгуулсан цагаас хойш эгч минь тэр дагавар гэж нэрлээд байгаа бяцхан шав шар охиноос бараг л салахаа байсандаа. Амьдрал их сонин, хүргэн ахыг минь бурхан болоход алтан хайрцган дээр нь 100-ийн талыг насалсан эгчид минь чиний охин болж ирэх юм байна гэж лам хэлэхэд нь учиргүй гомдож суусан гэдэг.

Өдий настай надад юуны үр хүүхэд заяагаа аж, шинжээгийн нь алдаатай гаргаж нүгэлтэй лам байна гээд асгартал уйлсан тухайгаа хэзээ хойно надад ярьсан юм. Буяныг бодож л дуугай өнгөрөөсөн гэсэн. Гэвч юм бүхэн учир жанцантай, тэр бяцхан шар охины бугуйн дээр нь тaлийгаач хүргэн ахын минь тэмдэг байж билээ. Ер нь хүүхэд бол заавал нэг юмны зангилаа болон бидэндээ ирдэг нь гайхалтай. Хэзээ ч тэднийг төрсөн, дагавраар нь ялгаж битгий ад үзэж байгаарай… ТААЛАГДСАН БОЛ LIKE SHARE ХИЙГЭЭРЭЙ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!