“ЭХНЭРЭЭСЭЭ ЮУ Ч БИТГИЙ НУУ” – БОДИТ АМЬДРАЛААС

“ЭХНЭРЭЭСЭЭ ЮУ Ч БИТГИЙ НУУ”

Аянга Аянга

Эхнэр бид хоёр ер нь бүх л зүйл дээр их чөлөөтэй ярилцдаг юм л даа улс төр унаа машин гэр орон хоол унд халбага сэрээ архи тамхи хүүхэн шуухан ор хөнжил с*кс гэх мэт би юугаа ч нуудаггүй эхнэр ч юугаа ч нуухгүй нуух ч юм алга бодсон юмаа шууд л хэлдэг тэр нь ч амар байдаг тийм болохоор бид хоёрын дунд хэрүүл барагтай л бол гардаггүй бие биенээ дэндүү сайн ойлгодог бас хүндэлдэг хаяадаа ганц нэг ам зөрвөл би өөдөөс нь дуугардаггүй, нэг нь дуугарахгүй болохоор нөгөөх нь ганцаараа тэнэг царайлаад яриад байна гэж юу байхав тэгээд л дуугүй болчихно ер нь эмэгтэйчүүд маань хатан ухаантай эрчүүд маань алсын хараатай байхад амьдрал аандаа сайхан болно шүү дээ. Бид хоёр сууж эхлэхдээ юу юу ч байхгүй нэг гудас хөнжил тогоо шанага л байлаа тэр нь ядаж байхад эхнэрийн эд хогшил хэхэ айлын хажуу өрөө хөлслөөд л эхэлсэн хамтдаа зүтгээд бүх зүйл дээр биесээ дэмжээд урагшаа зүтгэхэд бүх юм ок болж байгаа юм л даа эхлээд хөргөгч дараа нь угаалгын машин печь зурагт машин тэрэг гээд л зах зухаас нь айлд байдаг бүгдийг л авлаа.

Миний 100 хувийн хөрөнгө оруулалтаар хажуу өрөөнөөс нүүгээд нэг өрөө байр түрээслэж орлоо. Эхнэр жирэмсэн болж надад хөөрхөн хүү төрүүлж өгсөн магнай бут ш**гаад улам их хичээж нөгөө нэг айхтар их өрөнд нь ашгүй ороод авлаа ингэж нэг юм өөрийн гэсэн 8% байртай болчихлоо тэгээд дахиад нэг эхнэртээ 100% хөрөнгө оруулалт хийж жирэмсэн болгоод авлаа. Одоо удахгүй төрнө ашигаа гарч ирэхийг хүлээгээд л уруул загатнаад сууж байна гараад ирэхээр нь хацрыг нь улаатал үнсэж үнгэнэ гэж бодоод л. Мань чинь бол ганц бие байхдаа их замбараагүй заваан гар байсан ш дээ ууна иднэ унтаж хэвтэнэ зодно цохино гээд л. Эхнэрээ анх харчихаад энэ охинтой л сууна даа гэж бодоод өнгөрсөн тэгээд л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж явж явж байгаад гэнэт нэг өглөө шартаж босч ирээд за болье гэж өөртөө хэлээд эхнэр дээрээ очиж уузаад л найрч эхэлсэн дээ их ч гуйлгасан даа.

Чамтай л лав суухгүй гэж мэгээд тэгсэн одоо яасан хажууд унтаж байна ш дээ унгаад л хэхэ би одоо аpxи уухаа больсон, гадуур тэнэхээ байсан сайн аав халамжтай хань байхын тулд хичээж байна. Та нарт хэлэхэд эхнэр нөхөртэйгөө юугаа ч нуухгүй чөлөөтөй ярилцаж ойлголцож байгаарай жижиг зүйл байсан ч тэгж чадвал үл ойлголцол гарахгүй. Хэрүүл гарахгүй байнаа гэдэг чинь гэр бүлд халуун дулаан уур амьсгал үүснэ. Гэртээ байхдаа аз жаргалтай байгаа хүн өөр юу хүсэв гэж гаднаас авах хэсэгхэн зуурын зугаа цэнгэл биеийн таашаал чинь хөөрхөн хүүхэд халамжит ханийн чинь чамд өгөх аз жаргалын хаана ч хүрэхгүй шүү. За баахан нуршчихлаа өршөөнө биз за эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүд минь хатан ухаантай эрчүүд минь алсын хараатай ноён нуруутай байгаарай даа гэж хүсэж байна. Зарим нэг далжганасан юмнууд барагтайхан байгаарай салж сарниж хүүхэд өнчрүүлээд л. Тэр бяцхан хүүхэд та нарт ямар гэм хийсэн юм, бодсон чинь бүр айн огшчихлоо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!