“ЭР НӨХРӨӨ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ҮГИЙН МУУХАЙГААР XAPAAЖ, 3ҮXЭЖ БАЙГААРАЙ”

“НӨХРӨӨ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ҮГИЙН МУУХАЙГААР XAPAAЖ, 3ҮXЭЖ БАЙГААРАЙ”

Уучлаарай муухай зүйл бичиж байгаад. Намайг битгий xapааж зүхээрэй та бүхэн. Би саяхан л дөрвөн хөөрхөн үртэй ханьтайгаа элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Би гэж хүн яагаад ч юм мэдэхгүй уурлаж бухимдах болгондоо л нөхрийгөө гайтуулж харааж зүхдэг байсан.

Хажууд байгаа хамгийн хайртай хүндээ л уураа гаргана. Уур л хүрвэл нөхрийгөө гэрээсээ хөөж тууж, үxээд өг гээд л сул дорой муу муухай бүх л үгнүүдийг түүндээ хэлж гомдоож байсан минь өчигдөрхөн.

Миний хань apxи уудаггүй, тамxи татдаггүй, тэр болгон хүний өөдөөс юм дугарахгүй ер нь л их дөлгөөн инээд наргиантай хүний дээд хүн байсан.

Би харнин дандаа л жижиг сажиг зүйл дээр уурлаж түүнийгээ бүр заримдаа толгой түрүүгүй зодож, муу муухайг үгээр хэлж үргэлж гомдоож байсан.

Хань минь тэгээд хөөрхий юу ч дугарахгүй гараад л явна. Нэг цаг ч болохгүй эргээд ороод ирдэг. Тэгээд орж ирээд “МИНИЙ ХАНЬ БИТГИЙ УУРЛА, БҮГД МИНИЙ БУРУУ ГЭЭД Л УУЧЛАЛТ ГУЙГААД Л…”.

Хөөрхий минь өөдөөс минь хэрэлдэж уралдахыг хүсэлгүй гадаа гарч тайвширж байгаад л орж ирдэг байсан байх даа. Юу ч болж байсан өөртөө л бурууг өгөөд надаас уучлалт гуйгаад сууж байдагсан.

Би гэж хүн одоо өөрийгөө үнэхээр маш их зүхэж байна, ийм тэнэг байсандаа харамсаад ч барахгүй. Одоо хань минь миний хажууд биш өөр ертөнцөд байгаа.

Надад гомдоод гэрээсээ хөөгдөөд гарч явахдаа тэр минь энэ хорвоогоос бүр мөсөн явсан. Маш их зүйл бичих гэсэн боловч бичиж чадахгүй нээ.

Эцэст нь хэлэхэд та бүхэн эр нөхрөө үгийн сайхнаар үргэлж дайлж, цайлж, урам өгч, хүндэлж, сонсож байгаарай. Над шиг л битгий ийм арчаагүй тэнэг байдалд ороорой гэж хүсье.

Жаахан ч болов сэтгэлээ уудалмаар байсан болохоор бичсэн юм шүү. Бас ээжүүд эмэгтэйчүүд та бүхэндээ гэр бүлээ үргэлж халуун дулаан уур амьсгалтай байлгаарай гэдгийг хэлэх гэсэн юм аа.

Гэр бүл бол хамгийн том үнэ цэнэ юм гэдгийг л ойлгож байна даа би. Ямар тэнэг байснаа, ямар их буруу зүйл хийснээ дэндүү сайн ухаарч өөрийгөө л зүхэж сууна. Амьдрал гэдгийг жаахан эрт ухаарсансан бол…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!