ЭЛЭГ ЦӨСИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХАНД БЭЛТГЭХ

Элгийг шаар хуримтлахаас цэвэрлэхэд зориулсан ханд. 

Намар өвлийн сортын алимны модны залуу мөчрийн нунтагласан мод 50 гр , хусны нахиа 20гр , 2 литр огцом буцалгасан усанд хийж 7-8 минут чанаж 2 , 5 цаг байлгаж хандлана. Стаканы 1/2-ийн хэмжээний усаар шингэлсэн хандыг стаканы 1/3 –ийн хэмжээгээр ууж хэрэглэнэ. Хоолны хооронд өдөрт 2 удаа 2 долоо хоногоос багагүй хугацаагаар ууна. 

Цөсний хүүдий түүний цоргуудыг цэвэрлэхэд: 

50 гр мөнхцэцэг , алимны модны 30 гр навч , царс модны ишээр нь тайрч авсан 20 гр нунтагласан холтос , 20 гр хусны нахиаг 2 литр огцом галаар буцалгасан усанд хийж 7-8 минут чанаж 2,5 цаг байлгаж хандлана. Стаканы 1/4 – ийн хэмжээгээр өлөн элгэн дээрээ хэрэглэнэ .

Цөсний хүүдийд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх , чулуу үүсэх процессийг зогсоох зорилготой ханд .

Хальсыг нь арилгасан 2-3 ш алим , 2 том жүржийн машиндсан хальс , 2 хоолны халбага ногоон өргөст хэмх , 1 хоолны халбага нунтагласан манжинг сайтар хутгаж 2-3 халбага эрдэнэшишний тос нэмнэ . Тэгээд өглөө өлөн элгэн дээрээ 7 өдрөөс багагүй хугацаанд ууж хэрэглэнэ . Энэхүү жорыг 2 сард 1 удаа давтаж хэрэглэвэл үр дүнтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!