“ШҮРЭН БУГУЙВЧ” 8-Р ХЭСЭГ

Өөрийнхөө тухай биш хүний өмнөөс худлаа ярих нь тийм ч амаргүй ажил болохыг ойлгожээ. Намуун багадаа юм юманд сонирхолтой аавынхаа нөлөөгөөр уран зурагт дурлаад зураач юмуу, загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан. Гэтэл хуучний үзэлтэй, багш ажилтай эмээ нь зээ охиноо эмч бол гэж их ятгана. Харин ээж нь л өөрийнхөө мэргэжлийг охиндоо тулгасаар дийлсэн билээ. Нэг юм хийе л гэж бодсон бол тэр дороо ханцуй шамлан дайрдаг, хүссэндээ хүрч байж салдаг Нарангийн хүссэнээр л тэдний амьдрал явдаг болхоор ааү нь “Манайх чинь эхийн эрхт ёс тогтсон айл шүү дээ” гэж ярьдаг билээ. Тэр 2 тийнхүү ард, урд суудлын дунд толиор дамжуулан харц солилцон яриа нь тийм ч сайн эвлэж өгөхгүй, тэгсэн мөртлөө ингээд л түг тагхийгээд толинд ширтэлцээд л яваад баймаар санагдах ажээ. Нэг л мэдхэд Хайлааст руу ороод иржээ. – Танайх яг хаана юм бэ? гэсэн Итгэлийн асуултанд бүсгүй бондгоcxийтэл цочоод сэхээ орж – Хуучин эцэст, автобусны буудал дээр л зогсчих гэлээ. Энэ үеэр дууг нь хааж чичиргээн дээр тавьсан Намууны утсанд дуудлага ирэв.

Анхнаасаа л баахан худлаа дүрд тоглочихсон хүн чинь нэг мөсөн л амьдрал дээр ядуухан охин болж жүжиглэх хэрэгтэй байлаа. Гэр хороололд суудаг, сургалтын төлбөрөө ч хийх чадваргүй айлын охин 9911-тэй дугаартай хамгийн сүүлийн үеийн Мотораллатай байна гэхэд хэн үнэмших билээ. Ер нь тэдний эмнэлгийн хэдэн асрагч дотроос Эрка гэдэг охин л ганцаараа 9977-той дугаартай луу гар баян нь билээ. Клипээ харвал Намуун руу Жавхаа дохиж байв. Бүсгүй утсаа салгаад сэмхэн цүнхэндээ хийлээ. Ашгуй Итгэл гар утсыг нь анзаарсангүй. Тэр эргэж хараад хуучин эцэс гэдэг чинь энэ мөн уу? гэлээ. Намуун сайн мэдэхгүй мөртлөө мөн мөн, би ингээд буучихъя хэмээн зогсоогүй байхад нь хаалганы бариул тэмтэчлээ. Итгэл хаалгануудаа түгжчихээд – Aлтaa, энд битгий буу л дааа. Би хашааны чинь гадаа л буулгаад өгье.. Тэгээд 2-уулаа маргааш хэзээ уулзах бэ? Ер нь гэрийхэнд чинь утас бий юу? Чамтай яаж холбоо барих вэ? гэж нэхэл хатуутай асуув.

Намуун толгой дээрээ тэгнэчихсэн нарны шилээ зүүгээд уруулаа хазлан чимээгүй болов. Тэр сандарсан үедээ ууруулаа хазалдаг зуршилтай. Тэгээд чичирхийлсэн хоолойгоор – Чи хаалгаа онгойлгoчих л доо. Би энд л буучихъя. Манай гэрийхэнд утас байдаггүй ээ. Ажил руу л ярьж болно. Тэгэхдээ намайг бараг дуудаж өгөхгүй байх аа даа, чи тарахад хүрээд ирэхгүй юу гэчихээд нүүр нь бас л улайлаа. Итгэл яаж ч чадсангүй.. за за баяртай гээд хаалганыхаа түгжээг татлаа.  Тэр эргэж хараад хуучин эцэс гэдэг чинь энэ мөн уу? гэлээ. Намуун сайн мэдэхгүй мөртлөө мөн мөн, би ингээд буучихъя хэмээн зогсоогүй байхад нь хаалганы бариул тэмтэчлээ. Итгэл хаалгануудаа түгжчихээд – Алтаа, энд битгий буу л дааа. Би хашааны чинь гадаа л буулгаад өгье..Бүсгүйг буугаад явахад араас нь тэр ширтсээр хоцров. Нарийхан джинс турьхан биетэй, үсээ даруухан шуусан энэ жижигхэн цагаан охины юунд нь болж тэмүүлээд байгаагаа тэр ойлгохгүй л байлаа. Ойлгохыг ч үнэндээ хүссэнгүй. Уг нь Жака тэр 2 баян айлд хүргэн орж хурдхан шиг л хөл дээрээ босно гэж тоглоом шоглоомоор ярьдаг байсан. Гэтэл Итгэл ингээд нэг л өдөр дурлалдаа жолоо алдууран Хайлаастад амьдардаг жирийн нэг асрагч охинд хайртай болчих гэж.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!