“ШҮРЭН БУГУЙВЧ” 18-Р ХЭСЭГ

Чимэд ажил хийж байна гэж биеэ зовоолгүй инээж, хөхөрч xошигноод суудаг мөртлөө хамаг юм нь ид шидийн юм шиг бүтчихсэн байдаг хүн. Ямар ч үед уурлаж бухимдах нь ховор. Өөрт нь дургүй зарим хүн түүнийг жулик амьтан гэж сэм муулцгаадгийг сонсоод тоодог ч үгүй. Залуудаа шүлэг зохиодог, хөрөг таталбар хийх дуртай байсныг нь Намуун дууриагаад л багадаа зураач болно гэж зүтгэдэг байсан биз.  Ажлынхаа өрөөнд монголынхоо нэртэй зураачдийн ажлуудыг авч өлгөх дуртай. Тийм болохоор нь Намуун аавынхаа өрөөнд орох дуртай.  Энд нэг л аядуухан, гэгээн өнгө бүрэлдэж, урлагийн бяцхан сүмд орсон мэт сэтгэгдэл төрнө. 3аримдаа бухимдсан үедээ уран зургуудыг хараад суухаар дорхноо тайвширчихдаг юм. Удалгүй аав, ээж 2 нь хамт ороод ирэв. Ээж нь охиноо хараад баярлаж байгаа нь илт инээн  -Манай зөрүүд охин сууж байх чинь. Алив үнсье гээд хацар дээр нь үнсэхэд Намуун дуртай гэгч нь үнсүүлсэндээ өөрөө ч гайхав.  Урьд орой нь эмээ нь түүнийг хичээлээ хийж суухад нь хажууд нь сууснаа миний охин одоо том болчихлоо. ээжтэйгээ сайхан эвтэй баймаар юм. 25 хүрсэн хойноо чамайг гаргах гэж яаж зовсон гээ. Хүндрэлтэй төрсөн юм шуу дээ. Бидний багад эхийнхээ өөдөөс муухай харсан хүнийг ч даж давшгүй нүгэлтэнд тооцдог байлаа. би шүтлэггүй явсан мөртлөө л энэ үгэнд итгэдэг байсан юм гэж баахан ярьж байгаад гарсан. Намуун ч орондоо орсон хойноо хэд хоногийн өмнө ээждээ арай л хатуу уг хэлчихсэнээ ойлгож гэмших сэтгэл төрсөөр унтсан билээ. Харин аав нь ээж, охин 2-ын тийн эв найртай, нуур нугас шиг байгааг хараад баярласан нь илт, түрүүнээс хойш дуугарсаар байгаа утасныхаа дэлгэц рүү нэг хяламхийгээд унтрааж тавьснаа -Энэ хоёр залуу чин сийрэг толгойтой улс байх шиг байна. Шөнөжин суугаад компьютерийн хардыг нь сэргээчье гэж байна гээд их л маадгар сууна.  Намуун ч компьютер засч байгаа хоёрын хажууд очиж жаахан суугаад орой хоол авчирч өгөхөөр болж аав ээжтэйгээ хамт гарцгаажээ. Өөрийнх нь хийсэн балгийг засахаар номер нэг өрсөлдөгч Итгэл хүрээд ирсэнд хамгийн их барайсан хүн нь Оргил байлаа. Мань эр тэр харданд байгаа материалаас ганц ч үсэг битгий сэргээсэй гэж дотроо залбирсаар харьсан ч маргааш ирэхэд нь горьдлого нь талаар болсон байлаа  Итгэл ерөнхий нябогийн компьютерыг бараг засч ардын баатараар тодорчихоод явчихсан байв. Хамгийн гол нь босс-ийн сэтгэлд ирээдүйн хүргэн нь бараг 100 хувь нийцэн бололтой. Ажилдаа ирэнгүүтээ энэ мэдээг сонсоод  -Даанч сийрэг толготой залуу байх шиг байсан юм. бас өөрийн гэсэн бизнестэй гэж байгаа. Ийм залуучууд цаашаа их явна даа. Чи хүүхдийн хэрэгт багахан шиг оролцож бай л даа гэж эхнэртээ хэлэх нь сонсогджээ.  Сийрэг толгойтой цаашаа их явна даа гэдэг нь түүний их үнэлсэн хүндээ хэлдэг үг нь билээ. Наран ч эсэргүүцэж юм хэлсэнгүй. Түүнд охиных нь эсрэг өөрчлөлт л сонин байлаа. Намуун урьдийнх шигээ цаг ямагт уйтгарлаж, олон аашлах нь багасан жинхэнэ бүсгүй хүний намба суух шинж орснийг нь тэр өнөөдөр л гэнэт ажиглажээ. Ашгүй дээ. Охиноо тийм ааштай болсонд нь өөрөө л буруутай гэж сүүлийн тэр хэд хоног сэм гэмшиж явсан. Гэтэл одоо л сэтгэл онгойх шиг болов. Гэхдээ Намуунд өөрөөс нь илүү энэ өндөр залуу л ингэж хүчтэй нөлөөлчихлөө гэж үү?  Гэтэл Оргил энэ залуугийн тухай юу гэлээ? 7 хоногт нэг хүүхэн сольдог, эцэг нь хаяад явсан гэсэн. Эцэг нь хаясанд өөрийнх нь буруу гэж юу байхав. харин тэр хүүхэн сольдог нь? ямар ч гэсэн Оргил ортой л юм хэлсэн байх ёстой. гэлээ гээд яахав харж л байхаас. Нэгэнт л энэ залууг охин нь сонгосноос хойш. Тэгэхгүй бол охиноо алдсантай адилхан, магадгүй үүрд гомдоох байсан юм бил үү? Намуун өглөө нь Итгэлтэйгээ яриад нөгөө компьютер-ийг засаж чадсаныг нь сонсоод саяхан маркетингийн төслийн уралдаанд шалгарснаасаа хамаагүй илүү баярлав. Итгэл чадлаа. Энэ бол ганцхан тэр компьютерыг засаж чадсандаа ч биш хайртай залуу нь толгойныхоо ачаар аав, ээжид нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадлаа гэсэн уг. Өөрсдөө унаж босож байж хөл дээрээ зогссон болохоор тэр хоёр ийм л зүтгэлтэй чадвартай залуусд дуртай байдаг юм. Харин Итгэл Баагий байгаагүй бол би ч ганцаараа барахгүй юм билээ гэсэн нь Түүнд бүр ч их таалагдав. Тийм ээ. Итгэл бол өөрийгөө хоосон магтагч, худлаа дүр үзүүлэгч биш. Намуун тийм зантай хүнийг үзэж ч чаддаггүй. Итгэлтэй танилцанаасаа хойш түүний олон сайн чанарыг нь таних тусам Намуун улам сэтгэл татагдаж байлаа. Хамгийн анх дискон дээр Итгэл Түүнээс уучлалт гуйхаар ирэхэд нь тэгж ухаангүй зугцанаа бодоход инээд хүрмээр. Одоо бол охидын харц унагасан энэ сайхан залуугийн зүрх сэтгэлийг ганцхан харцаар тэгж хүчтэй татаж чадсаныгаа хувь заяаны бэлэг л гэж боддог болжээ. Тэр угаалгын өрөө рүү орж таатайхан суниагаад толинд харав. Сэтгэл санаа дээд зэргийн өөдрөг байгаа болхоор өөртөө ч их таалагдаж байв. тэгээд толь руугаа харан сэтгэл дүүрэн инээмсэглэхдээ толь минь надаас сайн энерги шингээж аваад л байгаарай. дараа нь намайг сэтгэл гутруу байх юм бол энэ энэрги чамаас цацарна гэж бодон шүдээ угааж гарав. Өнөөдөр хичээлийн дараа ажилтай, тараад Итгэлтэйгээ уулзана гэж бодохоор амьдрал юутай сайхан бэ? Өглөөг ингэж таатай угтаж чадвал бүтэн өдөр сэтгэл өөдрөг байдаг ажээ. тэр өдрийн хичээл яажшуухан өнгөрснийг ч анзаарсангүй нэг л мэдэхэд тарж байлаа. 

Жавхаа, Итгэл 2-оос зөндөө мессэж иржээ. Орой нь Жавхаа сургууль дээрээ намрын коллекц узуулэх тул заавал ирээч гэж мөргөн гуйжээ. Мөргөн гуйх гэнэ шүү. Ажилаа тараад Итгэлийг дагуулаад очихоор шийдлээ. Итгэл ч шөнөжин компьютер ухаж нойргүй хоносон мөртлөө хичээл дээрээ урьдийнх шигээ үүргэлэх ч үгүй байгаадаа өөртөө их гайхаж байлаа. Урьд нь түүнийг дурласан Шакэспэрэ гэж хочиж л байсан Жака найз охиныхоо аавын компани дээр шөнөжин компьютер засч хоноснийг нь Баагийгаас сонсоод хүргэн хүү хүчтэй гэдэг нь үнэн юм байна гэж би найзыгаа хараад л ойлголоо хэмээн явуулж байв. Тэднийг хичээл тараад ажил дээрээ очиход Аянга болсон явдалыг сонсоод Жака шиг марзаганах шалтаг болгосонгүй  -Тэднийх чинь Намууны аавын компани байлаа гээд үнэ халсгүй ажил хийлгэнэ гэж байхгүй ш дээ. та 2 арай мөнгө аваагүй юм биш биз дээ? гэв.  Итгэл Баагий 2 мөнгөний тухай юу ч ярилцаагүй компьютерыг нь засчихаад ирсэн тул сая л санасан мэт харц солилцов.  -За арай ч дээ. за яахав. Итгэл ирээдүйн хадмынхаа юмыг гэж бодсон юм бол Баагий үнэ хөлсгүй ажилласан юм уу? Ингэж болохгүй дээ. юм бүхэн үнэ хөлстэй байх ёстой. Ямар ч танилдаа төрсөн ээж чин ч байсан хийж өгөх гэж байгаа ажлынхаа хөлсийг эхлээд тохиролцож сур гээд л Аянга сургаж гарав. Үүнийг нь Жака Аянгын монитарзмийн онол хэмээн шоолдог аж.  -Арай ч дээ. чи ээждээ ганц юм хийж өгчихөөд мөнгө нэхдэг гэж үү? хэмээн Баагийг ундууцахад Аянга  -Хийж өгчихөөд биш хийж эхлэхээсээ өмнө. ээжээсээ яагаад нэхэж болохгүй гэж. Жишээ нь манай ээж принтэр янзлаад өг гэвэл би хэдэн төгрөг юм бэ гэж асууна. Тэр чинь ээж л хэрэглэдэг болохоос цаад эзэн нь төрийнх. Би яахаараа төрд үнэгүй зарагддаг юм бэ?  -За за . тэгвэл Ажилынх нь юмыг хийж өгвөл мөнгө нэхнэ гээч дээ  Энэ үер мэдсэн юм шиг компьютерын эзэн ерөнхий нябо нь утасдан нэхэмжлэхээ явуулчих гэжээ.  Аянга ч мөнгөний сургаар нэхэмжлэхийн маягт гарган бөглөөд уухайн тас гарч одлоо. Итгэл Намуунтай мессэж бичэлцэн энэ ярианд бараг оролцон ч үгүй. Аянгийг гарангуут Заяа орж ирснээ  -Сайн байцгаана уу? Хөвгүүд ээ. Аянга хаачаа бэ? Дөнгөж сая л ажил дээрээ байна гэж байсан.  -Танай нөхөр л болсон хойно мөнгөний хойноос явсан гэж Жака хариулав.  -Аан гадуур ханиад их байна. та нарт усанд уусгадаг Витамин Ц авчирлаа. гэхдээ мөнгөө өгөөрэй. Хүүе Итгэл ээ, Намуун та 2 чинь 2-уулаа мобинзон-той биз дээ? тэгээд юу гэж мессэж бичээд байгаа юм бэ?  -Энэ 2 шиг халуун дээрээ байгаа хүмүүст мессэж бичэх нь гоё байдаг байлгүй гэж бас л Жака өмнөөс нь хариулаад  -манай ашигтай зөвлогөө булангийн хотлогч бас ямар Витамин аваад ирээв? чалх сэргээгч витамин алга уу? хэмээн марзаганав.  Заяа үргэлж тэдэнд болон Аянгад крантний усыг шүүхгүй уувал ходоод мууддаг гэнэ, хиам утсан маханд натрийн давс их байдаг болхоор хорт хавдар болдог гэнэ, Мах иддэггүй амьтад хамгийн урт настай байдаг гэнэ , бүгдээрээ махнаас гаръя гэхчилэн зөвлөгөө өгдөг тул ашигтай зөвлөгөө булангийн хөтлөгч гэдэг нэр авчээ. Тэдний хувьд хичээлийн дараахь ажлийн өдөр нь иймэрхүү хөгжилтэй бөгөөд амархан өнгөрдөг билээ.  Харин Аянгийг Намууны аавын компаниас мөнгөө авхаар очих үеэр Оргил, Хасар 2 орой уулзахаар тохирч байв. Уг нь тэр 2-ын уулзах ёстой өдөр маргааш байсан ч үйл явдлын өрнөл яархаас аргагүй байлаа. Оргил Компанийнхаа санхүүгийн нууц тоо баримтийг өөр компанийханд хулгайлж өгөх гээд бүтэлгүитсэн нь Итгэлд олз болсон билээ.  Ингээд л тэр Итгэлийг замаасаа зайлуулахад Хасартай хамтрахаар шийдэв. Хасар ч тийм санаатайгаар л өөртэй нь уулзах гээд байгаа нь мэдээж.  Гэхдээ түүн шиг дутуу ухаантай амьтан Оргилтой хамтарснаар дараагийн дайснаа бэлтгэж байгаагаа яаж мэдэх билээ.  Ажил тарсны дараа мань 2 хүн цөөтэй зоогийн газар уулзав. Нэг грушик пиво захиалаад л ажил хэрэгтээ оржээ.Дэргэдээ Намууныг олж авмаар байна. Тэр Итгэл гэдэг амьтныг замаасаа зайлуулахад туслаач гээд Хасар сая төгрөг амлав.  Оргилын хөх инээд хүрчээ. Тэр мушийн инээгээд өнөөх өрөмдөх мэт хурц нүдээрээ Хасарын нүүр рүү таг харснаа  -Энэ ажилдаа намайг тусалж чадна гэж яагаад бодоов? гэж асуув.  -Чамайг чадна гэж би мэдэж байна  -Нуулгүй хэлэхэд хөгшөөн, мөнгө чин бага байна. Нөгөө талаар Наран захирал чамд талтай байдаг болохоор л би чамд туслах гээд үзье.  Удаан ч ярилцангүй. Мани 2 Итгэлийг ямар нэгэн хилс хэрэгт унагах, тэгэхийн тулд үүнийг хийж чадах найдвартай хүн олох, гэхдээ тэр хүнийг Оргил олоод дараа нь Хасар өөрөө биечлэн уулзаж захиалга өгөхөөр тохиролцоод салав. Долоо хоногийн дотор Хасар мөнгө нэмэж бүрдүүлэх, Оргил нөгөө хүнийг олчихсон байх ёстой байлаа.  Мөнгөнд үнэр байдаггүй гэж үздэгтэйгээ адилхан зорилгодоо хүрэхэд арга хамаагүй гэж Оргил боддог хүн. Тиймээс ч өөртөө хэрэгтэй хүмүүсийн жагсаалт хөтөлдөг ажээ. Хасартай уулзсаныхаа дараа тэр гэртээ хариад нөгөө дэвтэрээ эргүүлж гарлаа. Ээжийгээ дөнгөж 18-тайд бутач хүү нь болон төрсөн Оргил өвөө, эмээтэйгээ Баянхошуунд өсчээ. Ээж нь түүнийг 6 настайд хүнтэй сууж, байртай болоод ирж авах гэтэл тэр очсонгүй. Ээжийнх нь дагуулж ирсэн хойд эцэг хүүд нэг л зэвүүн хүнийрхүү санагдсан тул өвөөгийндөө үлдэхээр шийдсэн юм. Тэгэхэд донгож 6 настай байж ямар зөв шийдвэр гаргаж чадсанаа тэр гайхдаг юм. Сүүлд нь сургуульд орсон хойноо Оргил нэг удаа орондоо сэрүүн хэвтэж байгаад ээж, эмээ 2-ынхоо яриаг сэм сонсчихсон юм.  -Би хүүгээ аваачаагүй нь зөв болсон байна лээ. ээж минь  -За яав?  -Цогоо нэг удаа халамцуудаа чиний бэлтрэг чинь цаанаа л нэг чонон санаатай. Харц нь хүртэл хүүхдийнх шиг биш зэвүүн санаатай гөлөг байгаа юм энэ тэр гэж хэрүүл өдөөд байсан. Хамт байдаг бол ад үзэх шинжтэй хэмээн ярьхыг сонсоод хөнжил дотроо гараа хазан хойд эцгээ занан хэвтжээ.  Одоо хойд эцгийнх нь жирийн нэг дундаж айл. Эх нэгтэй дүү нар нь ахаасаа нэг л хөндий өссөн тул Оргил өөрийгөө ганцаараа хүн гэж үзнэ. Өвөө нь өнгөрсөн жил өөд болсон тул эмээтэйгээ 2-уулахнаа 5-н ханатай гэртээ нам гүмхэн товхийтэл амьдарна.  Одоо миний хүү сайн эхнэр авчихвал болоо доо гэж эмээ нь ярьдаг ч Оргилын бодол өөр. Хэдийгээр 2 хүнд бол зайтай, саруулхан ч өөрийн гэсэн ганц тусадаа булан ч байхгүй Монгол гэрт эмээгийнхээ дэргэд яаж хүүхэн авчирах юм бэ? тэгээд ч эхнэр аваад л хүүхдүүд төрөөд эхэлнэ. Хамаг цалингаараа зээлийн байрны хүү төлөөд л гар хоосон үлдэнэ.  Ингэж залуу насаа онгороохийг тэр хүсэхгүй байлаа. 

Гурван жилийн өмнө тэр дээд сургууль төгсөөд ангиараа Хандгайтад өдрийн амралтанд явжээ. Маргааш нь идэх ч юм үгүй мөнгө ч үгүй, уух архи ч үгүй болсон бөөн амьтныг ангийнх нь Билгүүн амралтын хажууханд байх зусландаа урьж аваачжээ. Тэгэхэд л Оргил амидралдаа гутрах шиг болсон. Билгүүн тэр 2 сайн найзууд байлаа. Оргил Түүнээс бүх талаар илуу, оюутаний эрдэм шинжилгээний шилдэг оюутанаар шалгардаг, Билгүүн шиг их мөнгө гарийн салаагаараа урсгадаггүй, архи уудаггүй, тамхи татдаггүй тэглээ гээд юу хожив?  Цаашид ч амьдралаас юу хожих юм бэ? тэдний 3-н давхар харш, гадаах усан сан, ангийнх нь хорь гаруй амьтныг элбэг багтаах уужим цэлгэр зочний өрөө өөрийнх нь насаараа амьдарсан өөвгөр эсгий гэртэй харьцуулахад даанч шудрага биш санагдсан.  Түүнээс хойш Оргил баяжихыг улам хүсэх болсон. Гэхдээ яаж ч шударга ажиллаад хэдэн төгрөгийн цалин авсан ч энэ насандаа ядаж тийм харшийн эзэн болж чадахгүйгээ мэдээд баян айлын хүргэн болох нь зөв зам гэдгийг ойлгосон. Тэгээд дараа нь их мөнгөтэй болоод улс төрд орно. Ямар нэгэн юмийг үнэхээр чин сэтгэлээсээ хүсэх л юм бол бүтэн гэж тэр бат нот итгэдэг юм. Тэгэхээр Хасарын мөнгийг ашиглан Итгэлийг замаасаа зайлуулаад Намуунтай суух л болно. Намуун бол зүгээр нэг тэнэгхэн охин биш л дээ. Гэхдээ л би хүсэх юм бол Намуун миний эхнэр болох л болно гэж тэр бодон дэвтэрээ онгичсоор нэг хэрэгтэй хүний утас олов.  Тэр бол олон жилийн өмнө зусланд хамт гардаг байсан ах хүү билээ. Саяхан нэг тааралдахад шоронгоос дөнгөж гарлаа гээд явж байсан. Оргил түүнийг дараа хэрэг болж магадгүй гэсэндээ хоолонд урьж таван мянган төгрөг өгөөд гэрийн утсыг нь аваад салсан нь зөв болж. Маргааш нь ах хүү руу утасдаад л бүх юм ок.  Хэд хоногийн дараа нэг зуслангийн ах хүү нь Оргилд буурал Доржоо гэдэг хамийгаа зааж өгчээ. Хүн шантаачлах, гүтгэх, ер нь тиймэрхүү төрлийн захиалгыг цэвэрхэн гүйцэтгэчихдэг, гэхдээ нэг л холбоотой болчихвол эргээд салахад хэцүү хүн гэдгийг ч бас сануулжээ.  Тийм чухал уулзалтыг ганцхан Хасарт найдахын аргагүй тул тэр хамтай нь уулзахаар Оргил хамт очив. Мань 2 гэмт хэргийн ертөнцөд нөлөөтэй тахал амьтаны сургаар булиа биетэй, баргил дуутай, биеэрээ дүүрэн шивээстэй, хос кэанс-тай хүний дүр зурагласан нь оносонгүй. Нөгөө айхтар хүн нь був буурал богинохон халимагтай, бараг үрчлээгүй толигор царай, гонгиносон дуутай, гаднаас нь хараад хэдэн настайг нь тогтооход бэрх сонин эр байх аж. Хамгийн гайхалтай нь тэр хүний ёлтгоносон жижигхэн нүд нь хаашаа хараад байгаа нь мэдэгдэхгүй ярилцагчтайгаа хэзээ ч харц үл тулгарна. Оргил түүнийг ганц хараад л амаргүй амьтантай учирсанаа ойлгов. Тэгээд одоо яая гэхэв. Шинэ танил нь ч тэднийг урт удаан оршилгүй ярихийг хүссэн болохоор ямар зорилготойгоо товчоон шиг ойлгуулах үүргийг бас л Оргил өөртөө авчээ. Гэхдээ ярианы завсартаа захиалга өгч буй эзэн нь Хасар байгаа юм, би бол ердөө л зуучлагч гэсэн шүү гэдгээ хэд хэд цухуйлгаад авлаа. Дараагийн ундаа буурал Доржоо хэргийг яаж бүтээх планаа Хасарт танилцуулаад Урьдчилгаа авахаар тохиров.  -Та хоёрын хүссэнээр тэр залууг эвгүй юмтай хутгачихаж болноо. гэхдээ үнэ хөлсөө шууд тохирьё. Би 5-н саяас нэг ч төгрөгөөр бага мөнгө авахгүй гэж эцэст нь Доржоо хэллээ.  Холбоотой хоёр залуу энэ тоог сонсоод өөд өөдөөсөө харав. Хасарт ердөө л гурван сая төгрөг байгаа. Ийм осолтой зуучлалынхаа шанд Оргил Хасараас нэг сая төгрөг нэхээд байдаг. Гэвч Хасар толгой дохичихоод гар барьцгаав. Оргилын хувьд бол яг энэ мөнгө нэхэж буй хэдэн өгүүлбэрийг ханцуйдаа нуусан бичил диктопоноор бичиж авсандаа сэтгэл хөнгөрөөд зоогийн газраас гарч иржээ.  Долоо хоног нисэх мэт өнгөрчээ. Энэ өдрүүд Хасар, Оргил 2-ийн хувьд сэтгэл хоёрдон шаналсан хүнд өдрүүд байлаа. 11-дүгээр сар гарсан ч Улаанбаатарын жавар чангарах гэж төдийлөн яарахгүй байгаа бололтой. Хааяа нэг цас хаялчихаад илч муутай наран ээсэн шаргал өдрүүд налайсаар. Намуун Итгэл 2 бие биедээ улам татагдсаар. хэн нь ч хаа нэгтээ 2 өөдгүй амьтан нийлчихээд хар сюрприсэ бэлтгэж байгааг гадарласан ч үгүй.  Долоо хоног нисэх мэт хурдан өнгөрөв. Хар санаа эзнээ отно гэгчээр энэ хэдэн өдөр Хасар Оргил 2-ын хувьд хийх гэж сэдсэн юмандаа сэтгэлийн дотоод шаналал эдлэн сэтгэл түшиглэн эргэж буцан эргэлзсэн өдрүүд боллоо. Шаварт унасан шарын эзэн Хасар Доржоотой уулзан планыг нь сонсоод урьдчилгаа төлөөд Оргилтой уулзав. Доржоо энэ хугацаанд объект буюу Итгэлийг муугүй судлаад хилс хэрэгт орооцолдуулах нь зөв гэж шийджээ.  План ёсоор нэг өдөр ажлийн өрөөнөөс нь Итгэлийн гар утас, өрөөсөн бээлийг нь урьдчилан хулгайлуулна. Тэр өдрийнхөө орой нь Итгэл руу нэгэн компаний менежэр гэж өөрийгөө танилцуулан утасдаж томоохон ажил байна. 10-р хороололд уулзъя гэж тохирно. Энэ уулзалт аль болохоор орой байх ёстой. Итгэл ихэнх тохиолдолд ийм ажлийн уулзалтанд ганцаараа бую Батбаяртай л явдаг. Гэхдээ энэ удаа Итгэл ганцаараа ирвэл сайн. 2-уулаа байсан ч тэр хоёрыг тохирсон газарт нь ирэхэд нь хэдэн гарйн бүлтэй хэдэн залуус нүдийг нь боож хүлээд гурван цагийн дараа суллаж тавина. Энэ хооронд хэдэн жижиг гарууд ямар нэгэн ломбард тоноод хэргийн газарт Итгэлийн бээлий, гар утсыг орхино.  -Оргио, энэ хулгайч чин хэрэг бишдээд ирвэл бид 2-ыг мартчих юм биш байгаа гэж Хасар итгэл муутай асуусан нь тун ч сулхан эр болохыг нь илтгэн Оргилын инээдийг хүргэж байлаа. Гэвч нүүрний хувирлаа сайн нууж чаддаг Оргил үүнийгээ мэдэгдсэнгүй. Том шавар аягатай шар айраг чимэнгээ 

-Зүгээр зүгээр. Надад тэрний эсрэг хэрэглэх юм бас бий шүү хэмээн тайвшруулавч дотроо бол энэ ч хөөрхий, зайлуулахад амархан амьтан байна даа гэж доогтойхон бодож суулаа. Тэгээд ч Хасар тэр буурал этгээдэд 2 сая төгрөг төлчихсөн болхоор ухрах газаргүй болжээ.  Буурал Доржоо ажил хэрэгч эр ажээ. Төлөвлөсөн ажилаа эхлэхдээ ганц ч хоног алгуурладаггүй хүн гэсэн нь үнэн байв.  Дахин 5 хоногийн дараа тэнгэр муухайран бүүдийсэн нэгэн өдөр ажилаа эхэлсэнээ мэдэгдэн Хасар руу ярилаа.  Итгэл энэ өдөр гар утасааа ажил дээрээсээ алдчихсандаа их л гайхав. Энэ өдөр хол ихтэй байсан болхоор нэг нь авчихаж дээ гэж бодоод Намуунтай уулзахаар гарсан ч сэтгэлдээ нэг л мууг зөгнөөд байсан боловч хайртыгаа хараад сэтгэл нь сэргэж энэ тухай таг мартжээ. Тэр 2-ыг пизза-ны газарт хооллоод хөтлөлцөн гарахад өдөржин бүүдийж дүлэгнэсэн тэнгэрээс цас хаялж байлаа. Цаг 9 болох гэж байв.  -Хулуутай пизза чин онцгүй эд байна. Махтай нь юм уу, холимгийг нь авч байя гэснээ Итгэл лавсан орсоор буй цасанд дарагдсан машинаа хараад  -Машинаа хурдан асаая. мотор нь хөрч байгаа байх гээд машин руугаа алхахад Намуун гудамжны гэрэлд үлгэрийн мэт будран орж байгаа цасыг инээмсэглэн харж алган дээрээ тосон зогссоноо  -Би бороо, цас орхиод гудамжаар алхах дуртай. 2-уулаа жаахан алхах уу? гэж эрхлэнгүй хэлэв. машинаа онгойлгож байсан Итгэл  -2-уулаа дараа цасанд зугаалья. Би нимгэн яактай гарчихсан чинь даараад байна. Тэгээд ч би 9:30-д 10-р хороололд нэг хүнтэй уулзах ёстой. нэг ажил санал болгоод байгаа юм гээд машиндаа орж асаалаа. Алган дээрээ цасан ширхэгүүд хайлахыг харж зогссон Намуун ч дурамжхан ирж суугаад -Энэ их цасанд замын халтиргаа хачин байгаа даа. Чи маргааш тэр хүнтэйгээ уулз л даа гэв.  -Би орой утасаа алдчихсан одоо холбоо барих аргагүй болсон. тэр хүн хүлээгээд байгаа байх гэж хэлэхдээ Намууны хориглоод байгаа, өөрөө түрүүхэн нэг л муу совин татаад байсныг санасан ч тэгсгээд яриандаа халаад мартчихсан Намууныг гэрт нь буулгаад 10-р хороолол орохоор давхиж явлаа. Давхих ч гэж дээ, зам гэж мөсөн гулгуурын талбай болж хувирсан тул мөлхүүлж л явлаа. саяхан Намуунтай үнсэлцэн уруул нь халуу шатах шиг одоо ч зөөлөн уруул нь мэдрэгдсээр… цас улам лавсан орсоор байлаа. Цаг орой болсон ч замын хөдөлгөөн багасаагуй, удаашруулсан хөдөлгөөнд орсондоо уцаарласан жолооч нар сигналдан араасаа аажуухан мөлхөх машинууд нь мөсөн дээр халтирахаас айж бээцийсэн хүмүүс мэт харагдана.  Аз болоход хотын төвөөс холдох тусам замын хөдөлгөөн сийрч байлаа.  Гэтэл баларсан юм болов. Дөнгөж Сонсголонгийн гүүр гараад л машин нь таг зогсчихлоо. Жака ч юмуу, Баагийг дуудъя гэтэл гар утсаа алдсанаа санав. Итгэл хараал тавиад дэмий л гарч хамрыг нь сөхөж үзээд ямар ч онош тавьж чадсангүй буцаж машиндаа орж асаах гэж баахан оролдов. Тэгж тэгж мотор нь хүржигнэн ассан ч хөдөлсөнгүй. Замаар цөөхөн машин сүнгэнэн өнгөрч, явган хүний замаар даарч бээцийсэн хүмүүс хурдан хурдан алхацгаах боловч түүнд тусалчихмаар нохой ч харагдсангүй.  Ядаж өвлийн эхэн сарын энэ хүйтэн шөнө цагаан утастай хүн ч үл харагдана. Машинаа орхиж яваад утас олж ярья гэхээр ойр хавьд утастай баймаар газар ч нүдэнд торохгүй аж. ингэсээр 12 болчихов.  Тэгтэл ашгүй нэгэн эргүүлийн цагдаатай таарч 5000-аар тэргээ харуулж байхаар тохирч нэлээд хол харагдаж байгаа нэгэн байгууллагын жижүүр дээрээс утасдахаар явжээ. Итгэл тэр байшингаас Жака руу утасдан дуудаад буцаж ирэхдээ 30 мин зарцуулжээ. Санаандгүй явж байгаад 5000 төгрөгтэй болсон цагдаа их л баярлан идэвхитэй гэгч нь станцаараа ярин сууж байв. Тэр 2 нэрээ мэдэлцэн танилцах завдал ч болсонгүй. Харин станцаараа яриж байснаас нь сонсоход түүнийг Борхүү гэдэг бололтой.  -одоо хүн ирээд чирж хөдөлнө гэсээр байтал лав дахиад цаг шахуу болох нь дээ. би ч чамд хань болоод сууж баймаар л байна. Тэгсэн чинь дарга дуудаад явахаас. Итгэл санаандгүй тааралдсан замын хань нь цасан дунд бараа тасрахыг харсаар хоцрохдоо түүнтэй дахин уулзах юм шиг санагдаад байв. Удалгүй Жака аавынхаа машинаар ирж энэ үдшийн адал явдал шувтарсан билээ.  Гэтэл андуурсан байжээ. Өдөр хичээл тарах үеэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дуудуулсан байлаа.  Гайхалтай юм. Хүн болсоор цагдаад дуудуулж явсах түүх байх биш.  Өчигдөр алдсан гар утсыг минь олсон юм бол уу? гэтэл хэн ч утас алдсаныг нь цагдаад мэдэгдээгүй байдаг. Түүнээс дутуугүй гайхсан Жака, Баагий 2 хань болж хамт очив.

Хэрэг бүртгэгч дэслэгч Болд гэж өөрийгөө танилцуулсан залуу Итгэлийг дуудаж оруулаад  -За урьд шөнө 00 цагийн хооронд хаана явснаа тодорхой яриарай гэж тулган асууснаа эрх, үүрэг ч гэх шиг юм тайлбарлан байцаалт авах юм болов.  -Би тэр үеэр 10-р хороололд явж байсан. Ах аа, яалаа гэж намайг байцааж байгаа юм бэ?  -Сэжигтэн учраас. Чи тэнд юу хийж явсан юм бэ? Сансарт тэгээд хэдэн цагт очсон бэ?  -Би ягаад сэжигтэн болдог юм бэ? Яах гэж Сансарт очих юм?  -Асуултыг нь би тавина. Ломбард ухах гэж очсон юм биш үү?  -Юу? Миний машин эвдрээд би 10-р хороололд цаг гаруй зогсоод дараа нь гэртээ харьсан.  -Гэрч бий юу?  -Байна. Жака гээд манай найз  -Та 2 нийлж ломбард ухсан уу?? гэж дэслэгч доогтой хэлээд Итгэлийн гар утсыг гарган ширээн дээр тавьж бичгийн машинаа тогших аж. Урьд шөнө нь Сансарт нэгэн ломбардыг дээрэмдээд хэргийн газарт Итгэлийн гар утас, өрөөсөн бээлийг аваачиж хаясан байжээ.  Мобиком дээрх бүртгэлд нэр хаяг нь тов тодорхой байдаг юм чинь…  Ингээд л Итгэл ломбард дээрэмдсэн хэргийн сэжигтэн болоод хоносон байх аж.  Жакаг өнөөх дэслэгч гэрч гэж авч хэлэлцсэн ч үгүй. Ганцхан цагийн дотор захирамж гаргуулаад Итгэлийг 72-т суулгаж орхилоо. 2 найз нь цагдаа Борхүүгийн эрэлд гарч, гэрийнхэн нь, Намуун ирцгээж бөөн юм болов.  Машин тонож байгаад баригдсан, авгайгаа зодсон гэхчилэн дөрвөн үл бутэх амьтантай хамт нэгэн давчуухан өрөөнд Итгэлийг хийгээд цоожилжээ.  Хэн түүний утсыг хулгайлсан байх вэ? Яах гэж очиж очиж Итгэлийг хэрэгт оруулав? Яаж ч бодоод хариулт олсонгуй. Ямар ч гэсэн өчигдөрийн уулзъя, ажил байна гээд байсан этгээд энэ хэрэгт хамаатай болж таарах нь. Машин нь хэрэв эвдэрээгүй бол тэр Итгэлийг барьж хаа нэг газар хориод энэ хэрэгт тулхчихээд гэрчгүй үлдэх байж. Гэвч яагаад заавал Итгэлийг сонгов?  Ямар ч гэсэн сандрах хэрэггүй. Нэгэнт тэр ломбард дээрэмдээгүй юм чинь учир нь олдож л таараа.  Харин ч эр хүн нэг удаа ийм газарт ороод үзчихсэн байхад зүгээр ч юм биш уу гэх зэргээр өөрийгөө тайвшруулна.  Асуудал хэнд ч тулгардаг хэрэв өөрт нь тохиолдоод байгаа энэ хачин явдлыг асуудал гэж үзэж болох юм бол…  Асуудлыг шийдэхэд амжилт эсвэл бүтэлгүйтэл байх нь зөвхөн таны сэтгэл зүйн чиглэлээс хамаарах тийм ээ. СЭЧ-тэй байхыг тэр үргэлж хичээдэг шүү дээ…  Биеэ барь. Сэтгэл хөдлөлөө хяна. Хувь заяагаа өөрөө шийд.. болж байна аа. Тэр хоригдож эхлэнгүүтээ л биеэ барьсан. Хаалга, үүдийг нь балбан цагдаа нарын уурыг хүргээгүйг бодоход биеэ ч сайн барьсан. Харин хувь заяагаа удирдах гэдэг нь одоо хэрэгжүүлэхэд хэцүү л юм.Бурхан хэзээд энэрэнгүй. Намуунтай учирсныгаа бурханы бэлэг гэж бодож явдаг болохоор энэрэнгүй байж магадгүй л юм.Итгэлийн одоогийн нөхцөлд тохирох эсэхийг хэлэхэд хэцүү аж. Эцэст юу гэж байдаг билээ? Аливаа азгүй явдалд амжилтын, магадгүй бүр их амжилтын үр байж болно. Ийм нөхцөлөөс амжилтын үр хэрхэн гаргаж авах тухайд бодох цаг нь одоо л лав биш болов уу?Иймэрхүү байдлаар элдэвийг эргэцүүлсээр 72-т өнгөрөөх нэг өдрөө баржээ.Түүний хувьд бизнесийн амжилтанд хурэх тухай олон ном уншсан нь одоо л ийм үед хэрэг болж зарим чухал үгс нь санаанд орж байдлыг цэгнэж дүгнэлт хийхэд нь тус болж байлаа. Айх юм. Намуун юу гэж бодож байгаа бол? Тэр 2-ын үерхэсэн энэ богинохон хугацаа ийм сорилт тулгарсан цагт бие биэдээ итгэхэд хангалттай байж чадах болов уу? Ээж нь хамаг л танил тал руугаа утасдан гуйж, Намуун яах ч учраа олохгүй байлаа. хайртдаа яаж ч тусалж чадахгүй энэ арчаагүй байдалдаа шанална.Харин Оргил Намууны ээжид цэвэрхэн гэгч нь алтан хошуу өргөчихөөд оны шилдэг оюутан дээрэмчин байв уу? гэсэн мэдээлэл сонинд гаргах ажлыг бас л төвөггүйхэн амжуулаадхав.  Харин Хасар л эвгүйрхсэн байлаа. Итгэлийг хэрэгт орууллаа гээд Намуун өөрийг нь тоох юм бол уу?? Хэрэв Оргилтой хуйвалдаж тэр залууг хэрэгт гүтгэх ажлыг зохион байгуулсан нь илэрвэл яана? гэвч Оргилын зөвлөснөөр маргааш нь Наран руу утасдан Намууныг асуусан хүн болж байснаа Нараа эгч ээ, Намууны найз залуу нь дээрмийн хэрэгт орооцолдсон юм уу? сонин дээр гарчихсан байна гэж манай найз хэлэхээр нь үзсэн чинь үнэн байх шиг гээд санаа зовсон хүн болж харамслын хэдэн үг хэлээд утасаа тавьжээ. Наран өчигдөр Оргилыг тиймэрхүү юм хэлэхэд нь ажилдаа дарагдаад мартчихсанаа санаад сонин шүүрэн аваад нүдэндээ ч итгэсэнгүй. Урьд шөнө охин нь унтаж чадахгүй нохойгоо салхилуулж байна гэж гарч орон холхиж, байн байн утсаар яриад байсныг гэнэт саналаа.Сүүлийн үед үргэлж баяр хөөр дүүрэн, ажилдаа ч, хичээлдээ ч дуртай байх болсон Намуун өчгигдөр яагаад ийм царай муутай байв? Тэгэхээр охиных нь найз залуу тийм булай хэрэгт орооцолдсон нь үнэн байх нь ээ?

ТӨГСГӨЛИЙН ХЭСГИЙГ УНШИХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!