“ШУНАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Учрал хүний гэргий болсон бүсгүй, яаран хүүхэдтэй болохгүй гэсэн хатуу шаардлага тавьдаг, нөхөр нь ч энийг нь зөвшөөрдөг байв, гэвч бүсгүй аливаа юмнаас амархаан уйддаг бүр яс маханд нь шингэсэн гэмээр хачин зантай тул нөхрөөсөө уйдаж, гэрлэх хэрэггүй байж ч гэж бодож эхэлжээ. Олон эрчүүдтэй учирч явсан түүнд ганц эр хүн үнэхээр уйтгартай санагдаж өөр эр хүнтэй үнэн гоё с*кс хийхсэн гэж ч хүсэх болж, фейсбүүкдээ аль л царайлаг харагдах болгонд шахуу хүсэлт явуулж нүдээ баясгах болов. Гэтэл нэг өдөр найз болсон нэгэн залуугаас – сайн уу сайхан бүсгүй минь танилцаж болох уу гэсэн чат ирэхэд бүсгүй – сайн сайн уу гэж хариу өгснөөр тэр хоёр өдөр бүр чаталж бүр зургаа ч явуулж, сүүлдээ дүрсээ харан ярьцгаадаг болсноор маш сонирхолтой хайрын түүх өрнөлөө. Удалгүй хэн хэн дээ татагдсан, дурласнаа бичих болж залуу бүсгүйн ажлын газрыг заалган үдийн ундны цагаар нь хамт хоолонд орж, орой гэрлүү нь дөхүүлж өгөн халамж тавих болов. Нөхөр нь хөдөө ажилладаг тул сардаа хэдхээн хоног ирээд л буцна, тэрээр – хоёр талд байхаар санаад байх юм хотруу шилжих талаар захиралтайгаа ярья гэхэд нь бүсгүй – нэмэгдэл энэ тэр нь бидэнд хэрэгтэй ш дээ гэж цааргалах аж. Нөхөр нь түүний үгэнд орж тэндээ үргэлжлүүлэн ажиллахаар болов, тэр хоёр залуу даа мөнгө төгрөг хурааж авбал өтлөх дөө санаа зовохгүй амар амьдарна, зөвхөн хоёр л хүүхэдтэй болно гэж ярьцгаадаг юмсанж. Харин бүсгүй нөгөөх залуугийнхаа өвөрт орж аль хэзээний амpагууд болцгоон, гэр орон, нөхөр, ажил амьдралаа нуухгүй ярьдаг болжээ. Бүсгүй сүүлдээ бүр шалтаг олж нөхрөөсөө хэрүүл өдөн – чи наанаа юу ч хийж явдаг юм билээ, хайртай ч юм уу үгүй ч юм уу би яаж мэдэхэв гэж, заримдаа бүр сална энэ тэр ч гэж хэлэх болов, нөхөр нь – аргагүй шүү дээ, миний хайр халамжаар дутаж бухимдаад л миний хань тэгж хэлсэн байх гэж бодно гэвч зорьж сурсан мэргэжлийн ажлаа орхиж өөр ажил олж хийнэ гэдэг санаанд нь багтахгүй байсан тул захиралдаа хотын салбартаа шилжүүлж өгөхийг хүсэн өргөдөл гаргасан боловч захирал нь – эндээ нэг жил ажил гэсэн хариу өгчээ. Ийн эхнэртээ учирлаж, аргадаж, уучлал гуйж, зав л гарвал залган сэтгэл санааг нь сэргээх үг хэлэвч түүний сэтгэлд нийцэхгүй байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа.

Учрал ийнхүү хайр дурлалдаа умбаж явтал шинэхэн амраг нь – хайраа чи ажлаасаа чөлөө авчих хоёулаа гадагш гарч хүний нүднээс нуугдах зовлонгүй нэг сар сайхан амаръя л даа, чамайгаа нөхрөөс чинь хүртэл харамлах юм даа дараа жил нөхөр чинь ирчихээр бид хоёр хамт байж ч чадахаа болино чи минь хүний хүн шүү дээ гэх аж, бүсгүй ч зөвшөөрч бүх зүйлээ цэгцэлж байр нь түүний нэр дээр байдаг тул мөнгөний хэрэгцээ гарна гэж байраа барьцаалан зээл авч сайхан зүйл үзэж аялах боломж олдсонд маш их баяртай байв, нөхөртөө – чөлөө авсан, байраа барьцаалсан гэдгээ хэлсэнгүйгээр үл барам – ажлын шугамаар 7 хоног гарч байгаа гэж хэлжээ, ийнхүү царайлаг төрснийхөө ачаар салж хагацахын аргагүй янаг ялдам, тачаангүй сайхан залуугийн буянаар улс орон үзэж сайхан аялах боломж олдсонд маш их баяртай хилийн дээс алхав. Бүсгүй сайн мэдэхгүй тул залуугийн хэлснээр Хятадын нэг том хотод ирж хоёул буудалд орон амарч тухлаад амраглан жаргаж өрөөндөө хоол захиалаад байтал залуугийн утас дуугарав. Залуу хэн нэгэн хүнтэй яриад – хайраа би энд нэг танилтайгаа түр уулзаад хүний өгч явуулсан юмыг өгөөд ирье гээд тээшнээсээ нэг ууттай зүйл авч хаагаад гарахаар үүд рүү зүглэхэд бүсгүй – хайр аа хурдан ирээрэй гэж эрхлэнгүй дуугаар хэлэхэд залуу эргэн ирж бүсгүйг үнсээд – удахгүй ээ хоолтойгоо цуг л амжиж орж ирнэ гэж мэд гэхэд бүсгүй – за гээд орондоо шигдэн үлдэв, залууг гарсны дараа бүсгүй босч хувцаслаад дутуу хаасан цүнхийг нь сонирхон нээж үзвэл хоосон байх тул бүсгүй гайхан – өөр солих хувцас аваагүй байна гэж байдаг юм байх даа, худалдаад авчих бололтой гэж бодон байж байтал хаалганы хонх дуугарахад бүсгүй – миний хайр ийм хурдан хүрээд ирчихлээ гэж гүйн очиж хаалгаа нээтэл гурав, дөрвөн залуу орж ирэв, бүсгүй маш их айн арагшаагаа ухарч – та нар юун улс вэ гэхэд нэг нь бүсгүйд буу тулган чимээгүй байхыг дохиж орлуу нь түлхэв. Бүсгүй орилох гэсэн боловч амруу нь аль хэдийнээ юм чихсэн тул зөвхөн нулимс нь л асгарч байлаа, тэгтлээ их хүсдэг нөгөөх с*кс нь аймшигтай тамлал болохыг бүх биеэрээ мэдэрч байлаа…

Тэд орж ирсэн шигээ гэнэт гарахдаа бүсгүйн бүх зүйлсийг хаман одсон байв, бүсгүй толгой дээгүүрээ хөнжил нөмрөн хэвтэж нэгэнтээ бүх зүйлс худал байсныг ойлгосон тул аль болох л ухаан санаагаа төвлөрүүлэхийг хичээж байлаа. Тэрээр нөхрийгөө хамгийн түрүүнд бодон – намайг уучлаарай, би чинийхээ сайхан хайрыг үнэхээр даасангүй гэж уруулаа арай чүү хөдөлгөн шивнэв. Гэнэт хаалга онгойход бүсгүй чимээ чагнан айсандаа багтрах гэж байтал бүсгүйн хөнжлийг хуулав, хоёр ганган хүүхэн байх агаад нэг нь Хятад юмуу Солонгос ч юм уу эсвэл Япон ч юм уу хэлээр ярихад нөгөөх нь Монгол хэлээр муухан – чамайг усанд ороод хоолоо өрөөндөө ид гэж байна гэж хэлэхэд Учрал – надад туслаач, би хаана байна гэвэл хэлмэрч цааш орчуулан хэлэхэд нөгөө бүсгүй юу ч хэлэлгүй эргэхэд хэлмэрч ч даган гарцгаав, удалгүй харваас Хятад үйлчлэгч бүсгүй солих хувцас оруулж тавиад орны цагаан хэрэгслийг сольж, цэвэрлэгээ хийгээд гарав, бүсгүйд үхэх бодол төрсөн ч – дотор хүн нь – ямар ч байсан амьд байж, Монголдоо оч гэж ганцхан чин бодлоор хазаарлаж тогтоов, тэрээр хоол идэж ч чадсангүй, эвхрэн хэвтэж түр ч болтугай нам унтахыг хүсэж унтаад сэрэхдээ гэртээ сэрдэг бол гэж бодож байлаа. Бүсгүй хэсэг нам унтаж нөхөртэйгээ түүний ажлыг сонирхон сугадалцан алхаж мөрийг нь түшин эрхлэн үнсүүлж байна гэж зүүдлэн сэртэл нөгөөх өрөөний хүйтэн хана ширтэн байв, маргааш нь хоол, унд зөөх Хятад зөөгчөөс өөр хүн орж ирсэнгүй, нөгөөдөр нь түүнийг нөгөө хоёр хүүхэн орж ирээд коридорт гарч эзэнтэй уулзах ёстойг хэлж дагуулан гарав, тэнд нилээд хэдэн хүүхэн байв, харахад ганц ч Монгол гэж хэлчихээр хүн харагдсангүй, харин нэг Орос байж мэдэхээр царайтай хүүхэн байсанд Учрал ихэд олзуурхав. Удалгүй нэг өрөөнөөс эзэн нь бололтой бүдүүн авгай гарч ирээд тэдний урдуур хойгуур явж алж идэх хонь үзэж байгаа юм шиг харж харж ямар нэг юм хэлэхэд хэдэн Хятад хүүхнүүд цаанаас ирэн тэднийг суулган нүүрийг нь будаж, үсийг нь янзлав. Удалгүй хэсэг Хятад эрчүүл орж ирэн хүүхнүүдээс сонгон авахад зарим нь эсэргүүцэхэд газар дээр нь цоxиж зoдoн авч явав, Учралыг ч мөн дарсгай шүдтэй хөгшин Хятад сонгон бүсэлхийгээр нь биедээ наан тэвэрч өмхий үнэртэй амаараа үнсэн гараа доошлуулж өгзөгийг нь базахад бүсгүй нүдээ анин шүдээ зуун явж байлаа.

Ийнхүү орой бүр Хятад эрсийн зугааг тайлах гутамшигтай амьдралдаа хоёр, гурван жил болоод нэг л өдөр дассан ч гэх үү эвлэрсэн ч гэх үү алин болох нь бүү мэд болсон Учрал хэзээ хэрхэн яаж зугтах вэ гэж их л анхааралтай ажиглах судлах үйлдэлдээ л төвлөрч эхэлжээ, мөн Орос хэл халтар хултар сурснаа ашиглан Орос хүүхэнтэй аль хэдийнээ танилцаж хоёул санаагаа нэгтгэн байлаа. Учралыг байнга сонгодог нэгэн баян насаар ахимаг өвөрлөгч залуутай бүсгүй аажимдаа ойр дотно болсон тул түүнийг жаргаах хамаг л авъяасаа гаргадаг болов, бүсгүй түүнийг ирэх тоолонд – та намайг эндээс гаргаад өгөөч гэж хөлд нь сөхрөн гуйх болов, аз гэх үү эз ч гэх үү нөгөөх баян эр Учралыг нэгэн Солонгос бүсгүйгээр сольж гэртээ аваачжээ. Баян эр түүнд – гадуур гарсан ч хол явахгүй байхыг мөн Хятадуудад баригдах аюултайг сануулсан аж. Өдөржин гэрт хийх юмгүй залхах бүсгүй гэрийн үйлчлэгч настай авгайд тусалдаг болж удалгүй хамт ойрхон дэлгүүрээс хүнсний зүйл цуглуулдаг болсноор түүний итгэлийг олж авчээ. Баян эр хэд хоноод гэртээ ирж хаашаа ч юм алга болдог байлаа. Бүсгүй хүнсний зүйлээ арай хол байх дэлгүүрээс мөн дараагийн удаа цаад талынх нь дэлгүүрээс авах гэх мэтчилэн Монгол хүн хайсаар байв. Нэг л өдөр түүний хүслийг бурхан сонссон мэт аз тохиож нэгэн дэлгүүрт ортол Монгол төрхтэй хүн байв, бүсгүй – сайн байна уу гэж инээмсэглэн мэндлэхэд залуу – сайн сайн байна уу гээд – чи Монгол хүн үү гэж асуухад – тийм ээ та гэвэл – би Буриад хүн гэжээ. Бүсгүй байнга тэндээс юм авах болж аажмаар залуутай ярьж хөөрцгөөдөг болон, нэг удаа Учрал түүнд учир байдлаа нуулгүй ярьж Орос бүсгүйн талаар ч дурьдаад авав. Түүний яриаг чимээгүй сонсож байсан залуу Орос бүсгүйн тухай сонссонгуут – хаана гэж асуун ихэд санаа нь зовж байгааг анзаарсан Учрал дотроо их л баярлан – өөрийн харсан барилга гудамж, дэлгүүр, ойр орчмынх нь онцгой содон зүйлсийг чадахаараа л дүрслэн ярьж өгчээ. Учралын хальт мульт бүрхэгдүүхэн зааж өгснөөр Буриад залуу хотын бүхий л буудлыг заваараа судалж нөгөөх зааж өгсөн буудлыг олжээ, ийнхүү тэр хоёр ойрхон отож Учрал тэндээ хүлээн Орос бүсгүйг хүн авч явах гэж байх үеэр нь очиж Буриад залуу тэр хүнийг нь цохиж унаган гурвуул тэндээс зугтахад хоёр бүсгүй тэврэлдэн хэсэг уйлалдав, тэгээд залуугийн гэрт ирж тэндээ бүгэх болжээ, залуу – болгоомжтой байхыг сануулан хоол хүнсний зүйлсийг нь бэлдэж өгөн дэлгүүртээ хэдэн өдөр ажиллах зуураа нэгэн Хятад хөгшинтэй наймаа хийн дэлгүүрээ зарж нэг өдөр хаашаа ч юм яваад тэр хоёрт гадаад паспорттой иржээ. Залуу учралд зардлын мөнгө илүүчлээд Орос бүсгүйн хамтаар явахаар болж хоёр бүсгүй бие биенээ үнсэн тэврэлдэж дахин уулзахын ерөөл тавиад Орос бүсгүй үлдэж Буриад залуу Учралыг онгоцны буудалд машинаараа хүргэж өгөхөөр хөдөлжээ.

Тэд замын турш аль аль нь чимээгүй л явцгаан зорьсон газраа ирэхэд Учрал хоёр гараараа залуугийн том паривгар гарыг атгаад – танд маш их баярлалаа, та хоёр сайн явж хүрээрэй гээд хацар дээр нь үнсэхэд залуу – зүгээр дээ бид чинь цус нэгтэй улс шүү дээ туслалгүй яахав гээд бүсгүйг өөрлүүгээ татан духан дээр нь үнсээд – сайн явж хүрээд, сайхан амьдраарай гэхэд бүсгүйн сэтгэл өвдөж мэгшүүлэн уйлахад залуу – за дүү минь явдаа гэв, бүсгүй – за гээд буун цааш алхаад эргэн харахад залуу машинаасаа буусан гараа даллаж харагдав, бүсгүй үүдэнд очоод бас дахин эргэн харахад нэлээд олон Хятад Буриад залууг барин авсан харагдахад бүсгүй огцом эргэтэл залуугийн – яваач гэж хашгирах дуу дуулдахад бүсгүй дотогш оржээ. Учрал дотроо асгартал уйлж, онгоцондоо суутлаа маш их айн, зүрх нь зогсох шахам байлаа. Ийнхүү бүсгүй Монголынхоо газар шороон дээр хөлөө тавьж онгоцны буудлын үүдэнд нулимстай нүдээрээ тэнгэр ширтэн уртаас урт амьсгаа аван их л удаан суухдаа – хань минь одоо сайн хань ижил үр хүүхэдтэй болсон байхдаа, ганц бие явдаг юм аа гэхэд би нүдэнд чинь өртөхгүй амьдарна аа гээд сэтгэл зүрхнээсээ сайн сайхныг ерөөн их л удаан суугаад босож төрсөн ганц эгчийнхээ тийш такси барин хөдлөв… Буриад залуу Батаев Учралыг явсан гэдэгт бат итгэлтэй байвч -Орос бүсгүй Нинаг өөрийгөө хүлээж тэвчилгүй гарч баригдах вий гэхээс үнэхээр их санаа нь зовж байлаа. Залууг хотын цагдаагийн газар авчирсан бөгөөд байцаагч – буудлын эзэн авгайн гомдлоор эрэн сурвалжилж баривчилсан гэдгийг тайлбарласан аж. Хятад хэлэнд ус цас болсон залуу -Нинагийн байсан буудлын тухай тэнд олон орны бүсгүйчүүдийг xүчээр биeийг нь vнэлүүлж байгаа тухай ярьснаар цагдаа нар буудлыг бүслэн эзэн авгай болон түүний хамсаатнуудыг баривчилж, хөрөнгийг нь хураан улсын өмч болгон, суллагдсан бүсгүйчүүлийг өөр өөрсдийнх нь эх оронд буцааж Батаевыг ч суллав, залууг xоригдож байх хугацаанд Нинаг хамгаалалтанд авсан байлаа. Цагдаагийн үүдэнд Батаевыг гарахад Нина хүлээж байсан бөгөөд бүсгүй түүнийг ухасхийн тэврэн авч үнсээд – миний үлдсэн бүхий л амьдрал чинийх, хэрвээ чи хүсвэл гэж чихэнд нь итгэлтэйгээр шивнэжээ. Залуу халуухан насандаа ядуу амьдралаасаа болж хайртай бүсгүй дээ гологдож шархалсан тэрээр гүнж шиг сайхан бүсгүйн чин сэтгэлийн үгэнд догдлон чулуу шиг хүйтэн зүрхэнд нь тийм гэхийн аргагүй гайхам сайхан мэдрэмж төрөх нь тэр ээ, ийнхүү тэд Орос орноо зорьж очин амьдралаа шинээр эхэлж хоёр ч хүүхэдтэй болсон хойноо хоёул Учралыг дурсан ярьж олж уулзах зорилго тавин Телевизэд ханджээ. Харин энэ хугацаанд Учрал такси барин төрсөн ганц эгчийгээ зорьсон билээ, түүнийг хаалганы хонх дарахад – хэн бэ гэх танил дотно дуу дуулдав, Учрал дуугарч чадахгүй хэдэн хором зогсоход хаалга нээн гарч ирсэн эгч нь хаалгаа хаан үxcэн хүн харсан мэт хэсэг зуур мэлрэн зогссоноо Учралыг арай ядан – эгч ээ гэхэд нь тас хийтэл алгадаад – өөдгүй хүүхэн гэж хэлснээ енгэнэтэл уйлан тэврэн авчээ. Тэд хэдий хугацаанд тэврэлдэн уйлалдсанаа ч мэдсэнгүй гэнэт хаалга онгойн – чи чинь яачихваа гэх хүргэн ахынхаа дуунаар хоёр бүсгүй салж уйлахаа ч болиход хүргэн ах нь бас л гайхан хэлэх үгээ олохгүй түгдчин – үгүй … чи … чинь гэхэд Учрал – тиймээ ах аа би байна гэхэд – бурхан минь амьд мэнд эргээд иржээ гээд – алив орцгоо гэв. Учралыг гэрт ороход эгчийнх нь гурван хүүхэд нүдээ том болгон хэн юм бол гэсэн шинжтэй харцгааж байлаа, Учрал өгчих ч юмгүй дээ санаа нь зовж дэмий л цүнхээ уудлан бутархай 500, 1000 төгрөг өгчээ.

Эгч нь хар шөл хийж Учралд өгөхөд бүсгүйн цонхигор цагаан царайнд улаа бутран, шөлийг амтархан идэж суув, тэд Учралаас юу ч асуусангүй, ор засан өгөхөд бүсгүй мөн юу ч ярилгүй оронд орон унтжээ. Үд болж байхад Учрал сэрээд эргэн тойрноо харахад гэр доторхи эмх цэгцтэй харагдаж байлаа, чимээ аниргүй байх тул бүсгүй босоход хэн ч байсангүй, нүүрээ угаан гал тогоонд орвол ширээн дээр – хоолны халуун саванд хоол хийсэн байгаа хүүхдүүд хадмынд очсон бид хоёр ажилтай гэсэн бичиг байв. Бүсгүй хооллоод аяга халбага хоолны халуун сав аа угааж тавиад телевизэр асаахад олон улсын мэдээгээр – Хятадын Гуанжу хотын нэгэн буудалд олон орны бүсгүйчүүдийг хорьж байсныг илрүүлжээ гэсэн мэдээ гарч түүний байсан буудлын зураг зэрвэсхэн гараад өнгөрчээ. Учрал Батаев, Нина хоёрт бас л дахин санаа нь зовж байлаа. Орой нь хүргэн ах, эгч хоёр нь ирэхдээ Учралыг дагуулан гадуур хооллохоор гарч Монгол хоолтой зоогийн газарт очин хооллоод гарахдаа хүргэн ах нь – би та хоёрыг гэрт хүргэж өгөөд Доржтой шатар тоглож байгаад ирье гэхэд эгч нь – тэг тэг миний хань ойрдоо тоглож чадаагүй гэлээ, хоёул гэртээ үлдэхэд Учрал энэ хэдэн жилийн амьдралаа эхнээс нь төгсгөл хүртэл ярихад эгч нь нулимсаа арчин чимээгүй л чагнаж суулаа. Учрал эцэст нь – Галаа минь хаана явдаг юм бол та мэдэх үү гэхэд – чамайг алга болсны дараа Галаа зээлийг чинь дараад, хөлсний айл оруулж манайхыг мөнгийг нь авч хэрэглэж байгаарай гээд нутагруугаа явахынхаа өмнө ирж бид хоёрт – Учрал минь хаа нэг газар сайн сайхан амьдарч л яваа бол болох нь тэр, би гомдож өширхөхгүй, тэр хүний сонголтыг би хүндэтгэнэ л гэж хэлсэн тэгээд холбоо бариагүй ээ, би нэг залгатал утас нь ашиглалтанд байхгүй байна лээ гэхэд Учрал чимээгүй мэгшүүлэн уйлж суув. Эгч нь цааш нь – тэр мөнгөөр нь манайх дэлгүүр нээн ажиллуулж байгаа гэж нэмж хэлжээ. Хэд хоногийн дараа Учрал цагдаагийн газар очин өөрийнхөө тухай ярьж ийм байдалд өртсөн охид, бүсгүйчүүл манайд ч байхыг үгүйсгэхгүй тул буудалд ажилд оруулж өгөх хүсэлт тавихад цагдаагийн газар хуралдан шийдвэр гарган бүсгүйд үүрэг даалгавар өгч нэгэн анхаарал татаад буй томоохон буудалд ажилд оруулжээ. Бүсгүйн ажиллах буудлыг сольж байсан бөгөөд Учралын ачаар xvний нaймaaны золиос болох гэж байсан арваад бүсгүйг аварч чадсан байлаа. Учрал энэ хугацаанд нэгэн цагдаагийн ажилтантай хайр сэтгэлийн харьцаатай болж хамтран амьдардаг болсон байлаа. Нэг өдөр телевизээр – Батаев гэх Буриад залуу эхнэр Нинагийнхаа хамтаар Учрал гэх Монгол бүсгүйг хайж байгаа тухай мэдээ гарснаар Учралын эгчид найз нь утсаар хэлж эгч нь сувгийг нь тааруулж үзэн холбогдох утас, хаягийг нь тэмдэглэн аваад Учралын ажил дээр аваачиж өгөхөд бүсгүй ажлынхаа дараа Батаевтай утсаар ярьснаар тэд Монголд ирэхээр болж, мөн нутагтаа хань ижил, үр хүүхэдтэй болсон Галаа уг нэвтрүүлгийг олж үзээд эхнэртээ хэлж Учралтай уулзахаар УБ хотруу гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!