“ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛААН ГЭЖ…” ИНЭЭЖ УНШЛАА – БОЛСОН ЯВДАЛ

“ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛААН ГЭЖ…” ИНЭЭЖ УНШЛАА – БОЛСОН ЯВДАЛ

Burenbat Regzen

Танилын аав 1970-аад оны эхээр аймгийн төвийн 10 жилээ “онцсайн” дүнтэй төгсөөд хар багын мөрөөдөл болсон гадаадад /тухайн үедээ ЗСБНУ/ цэргийн сургуульд орох эрхийг олж аваад магнай хага баярлана гээч болоод улсынхаа нийслэлд хөл анх тавьжээ. Хуваарь авах өдрийхөө урд өдөр хотод ирсэн хүн хоттой танилцах завгүй нь ойлгомжтой. Маргааш өглөө мандахын улаан нарнаар тагнуулын ерөнхий газрыг хотын хамаатнаараа гайгүй сайн заалгаж аваад ганцаараа гараад тагнуулын ерөнхий газраас хуваариа авахаар зорьсон гэнэ. Зорьсон газраа ч ирлээ гэнэ. Хашааных нь гадаа ирээд /цааш нь өөрийх нь ярьсныг сийрүүлбэл…

-Хот гээчийг үзээгүй төмөр сараалжин хашаа мэдэхгүй хөдөөний гэрээсээ холдож үзээгүй 18-хан настай хүүхдэд хашааных нь хажуугаар хаалгыг нь зүглээд явж байсан тэр хашааны голд байгаа төмөр дугуй нүх бүр нэг толгой багтмаар харагдаад болдог юм биш. Толгойгоо хийгээд үзсэн гацаад наашаа ч гүй цаашаа ч гүй 11:00 цагаас ирээрэй гэж байсныг бодоход 10:30-ийн үед л тэр хашааны дугуй төмөрт толгойгоо хийсэн болов уу.

Гардаг юм биш. Орой бүрэнхий болсон хойно арай гэж буусан айлдаа явган ирэхэд цаг 22:00 орчим болж байсан гэхээр 11 цаг тэнд уяатай байсан байгаан. Маргааш өглөө нь 8:00 цагт ажил цуглахад яваад очтол өчигдөр чамайг хүлээж хүлээж ирэхгүй болохоор чинь хуваарийг өөр хүүхдэд өгсөн гээд дотоодын хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ сурч болно гээд аргагүйн эрхэнд барилгын инженерийн ангид орлоо доо.

Тэгээд л барилгын инженер болчихсон юм. Гэхдээ ах нь тэр дугуй төмөрт толгойгоо хийгээгүй бол цэрэг цагдаагийн нэг офицер болоод 1990-ээд онд хар залуугаараа тэтгэвэрт хөөгдөөд гарчихсан аягүй бол багагүй архи балгадаг болчихсон хэн ч тоохгүй тэтгэвэрийн хөгшин хурандаа байжийхгүй юу. АМЬДРАЛЫГ МИНЬ ӨӨРЧИЛСӨН ДУГУЙ ТӨМӨРТ АХ НЬ ОДОО БОЛТОЛ БАЯРЛАЖ ЯВДАГШДЭЭ гэж билээ. Хэлдэг үг нь “Хүний хувь заяа юунаас ч өөрчлөгдөж болдог гэдгийг ахынх нь хувь заяаг ганцхан муу дугуй төмөр шийдцийшд…” За тэгээд маргаашнаас эдний хашаанд баахан толгойгоо гацаасан хүмүүс гарах вий дээ… Burenbat Regzen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!