“ХУУЧИН НӨХӨР 3AЛГAЖ БAЙНАA, УУЛЗАЖ ТАВАН ҮГ СОЛЬЁ ГЭХЭЭР НЬ ЯВААД ОЧЛОО” БОЛСОН ЯВДАЛ

“ХУУЧИН НӨХӨР 3AЛГAЖ БAЙНАA, УУЛЗАЖ ТАВАН ҮГ СОЛЬЁ ГЭХЭЭР НЬ ЯВААД ОЧЛОО” БОЛСОН ЯВДАЛ

Утсанд маань нэг дуудлага ирж байна. Автал хуучин нөхөр ярьж байх юм. Гайхаж ядан хөндий хоосон хэдэн үг хэлтэл хүүе чи ямар өөр болчихсон юм. Эсвэл ууртай байгаа юм уу гэнэ. Үгүй ээ зүгээр л гэлээ.

Тэгсэн завтай бол хальт уулзаж таван үг солъё гэж байна. Сониуч зан хөдлөөд зөвшөөрчихөв. Уулзаад мэдээж элдэв янзын юм ярихгүйг нь гадарлаж байсан болохоор тэгтлээ их айж эмээж санаа зовсонгүй уулзах газраа яваад очлоо.

Мань хүн амьдралаа ярьж байна. Надаас салсандаа маш их харамсаж явдаг л гэнэ. Авсан эхнэр нь ааш зан хэцүү л гэнэ. Ажил муутай, хартай л гэнэ. Харин би ажил бизнесээ зах зухаас нь ярьж амжилттай сайн яваагаа дуулгалаа.

Тэр хүнийг харамсуулах гэсэнгүй ээ, зүгээр л тухайн үеийн үртэйгээ хоёулханаа хаягдаад үлдсэн гомдол цөхрөлөө эргэн нэг санаж энэ хүртэл өөрийгөө барьж байгуулснаараа өөрөөрөө жижигхэн ч болтугай бахархаж байлаа.

Тиймээ тэр намайг хараад үнэхээр харамсаж хэнийг ямар хүнийг алдсанаа мэдэж өөрийгөө зүхэж байгаа нь илт байсан болохоор түүнийг хараад өрөвдөж байсан юм.

Нэгэн цагт нэг биений хоёр тал шиг явсан бид хоёрын амьдрал одоо бол өдөр шөнө шиг өөр хоёр ертөнц болж хувирсан байлаа.

Даргын хүү гэж даналзаж хэнтэй ч дээрэнгүй харьцдаг байсан өөртөө дэндүү итгэлтэй нүднийх нь гал цог бөхөж нүүрэнд нь гуниг үрчлээ тодорчээ.

Дарга гээд дандаа л том дуугаар бүгдийг загнаж байдаг ээж нь тэтгэвэрт гарч гэртээ суугаад бие нь сайнгүй байдаг сурагтай байсан.

Яагаад ч юм түүнийгээ ингэж яваад нь маш ихээр өрөвдөв. Надаас салаагүйсэн бол ингэж явахгүй л байж дээ гэж бодогдсон. Гэхдээ би буруу бодож байж магадгүй ээ, би хүнээс салж энэ хүнд хаягдаагүйсэн бол харин одоогийнх шигээ аз жаргалтай, амжилттай явахгүй байсан ч байж мэднэ.

Эцэст нь хэлэхэд хүмүүс минь амьдралд, тэр ялангуяа гэр бүл салалтанд хэзээ ч ялагч гэж байдаггүй гэдгийг ойлгоорой. Цаг цагаараа байдаггүй болохоор хамгийн чухал нь зөв л амьдрах юм байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!