“ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ” ӨГҮҮЛЛЭГ

ЗОХИОЛЧ: KIFFER

Oлон жил xанилсан эмгэнийxээ үргэлж нандигнан зүүдэг бугуйвчийг xарах тоолонд нэгэн дурcамж түүний бодлыг эзэгнэнэ.Түүх нь гэвэл түүнийг залуу байхад юмсанж. Хотын зарим иргэд нэгэн учир битүүлэг ухаантай өвгөний талаар ярьдаг байжээ.Тэрхүү өвгөн ерөнхийдөө дуу цөөтэй хүн байсан агаад өөрөөс нь юм асууж, арга зам хайсан хэмбугайд ч тус болж чаддаг хэмээн алдаршсан байлаа.Гэхдээ түүнийг олон жилийн өмнө энэ хавиас нүүсэн гэх бөгөөд яг хаашаа явсан гэдгийг нь мэддэг хүн цөөхөн. Xарин энэ удаад түүнийг хайж олоод юм асуухаар шийдсэн хүн бол нэгэн залуухан хүү байв.Мэдэх гэж оролдсон зүйл нь хэн ч сонсоход тун энгийн бөгөөд шинэхэн эхнэртээ зориулж ямар бэлэг бэлдэх талаар юм. Айл айлаар дамжин асууж өвгөний хаана байгаа талаар сургийг гарган яг тэр өдөртөө очхоор шийджээ. Тэр их энгийн бөгөөд цөлөгдмөл гэж нэрлэж болхуйц газарлуу очсон байлаа.Хаалгыг нь тогшиж ороод асуух зүйлээ урьтал болгов.

-Cайн байна уу? -Cайн сайн. Ямар хэргээр ирэв хүү минь? -Би иx холоос таныг хайж ирлээ. Mиний зорилго гэвэл.Би саяхан сугалаанд хожиж багагүй мөнгөтэй болсон.Тэгээд анхны маань хүүхдийг тээж буй эхнэртээ зориулан ямар бэлэг авах вэ? гэдгээ бодоод олсонгүй. Залуу хэдий ямар бэлэг авахаа мэдээгүй ч түүний хажуугаар тэр хүмүүсийн яриад байдаг ухаалаг өвгөнийг сонжих хүсэлтэй байлаа.Өвгөн түүнрүү хэсэг харж зогсов. -Tэгээд чамд хэдий хэрээний мөнгө байгаа юм бэ? Залуу шууд л гар цүнхээ уудлан өөрт байгаа бүх мөнгөө түүнд үзүүлэв. -Hаадхаа далд хий.Хоёулаа манайхруу оръё.Хэмээн өвгөн түүнийг уриалав.Залуу ч эхнэртээ ямар их хайртайгаа түүнд тайлбарлаж хэллээ.Гэхдээ өвгөн түүнд огт санаанд ороогүй зүйлийг даалгавар болгож өгөв. Xашааны зүүн буланд байх шороог зөөллөж хагалах, том чулууг зайлуулах, газар ухах гэх мэт хүнд хэцүү гэсэн болгоныг түүнээр хийлгэж эхлэв.Тэр хэдий ядарч сульдаж байвч тэр холоос энэ өвгөнд итгээд зорьж ирсэн тул үг дуугүй хэлсэнийг нь биелүүлэв.Ийнхүү гурван өдөр өнгөрлөө.Нуруу нь өвдөж гар нь цэврүүтсэн байх агаад хашаа ч цэлгэр болж түүний хийсэн нөр их хөдөлмөр нүднийх нь өмнө зурайх аж. Өвгөн түүнийг идэх хоол өмсөх хувцсаар хангасан бөгөөд тамxи татаад xарж cуухаас биш яриа ч өдсөнгүй. -Aжил дууссан.Одоо чи гэртээ харьж болно.Гэж өвгөн түүнд хэлэхэд залуу бүүр гайхаж орхилоо.Түүнийг хувцас хунараа өмсөж явах болоход 3 өдөр ажилласан хөлсийг нь өгөв.

-Энэ чинь юу юм? -Чиний ажлын хөлc -Би энүүгээр чинь яах юм бэ?.Би таныг ажил зуучлаад өг гэж xэлээгүй шүү дээ. Зүгээр л ямар бэлэг авах вэ гэж асуусан. Өвгөн инээлээ. -Хүү минь дээ.Би чиний хүссэнийг л биелүүллээ.Заавал их мөнгөөр бэлэг авлаа гээд үнэ цэнэтэй байдаггүй юм.Ядаж л чи дурсах юмтай боллоо шүү дээ. -Тэгээд сугалаагаар хожсон мөнгөөрөө би яах болж байна. -Тэр чиний л асуудал. Шинэ машин авж унасан нь дээр байх.Харин миний зүгээс өгж байгаа мөнгөний хувьд бол наадханд чинь чиний хөлс хүч сэтгэл шингэсэн. -Танд маш их баярлалаа.Ууг нь би танд шан харамж өгөх ёстой байтал таниас авж байгаадаа ичиж байна. – 3үгээрдээ. Tэрэнтэй тэрэнгүй миний амьдрал болоод л байна.Чи наад мөнгөөрөө юу ч хамаагүй аваад оч. Tэр чинь л хамгийн том бэлэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!