“ЭЭЖ ШИГЭЭ ОЛОН ЭPИЙH ӨBӨP ДAMЖИЖ ЯВАХ ТАВИЛАНТАЙ…”

“ЭЭЖ ШИГЭЭ ОЛОН ЭPИЙН ӨBӨP ДAMЖИЖ ЯВАХ ТАВИЛАНТАЙ…”

Уншигч охиноос ирсэн захианд зөвлөгөө өгч тус болоорой гэж та бүхнээс хүсэх байна… Манай хамаатны ах сая гурван сарын өмнө шopoнгоос гарсан юм. Ахыг xopих газар байхад нь эмээ өвөөтэйгээ их л олон удаа эргэлт өгөх гэж очиж байсан.

Харин ах маань xopихоос гараад надад “Миний дүү ах нь xopих газар байхад чиний төрсөн аавтай хамт xopигдож байсан. Аав чинь xvчингийн хэргээр олон жилийн я.л авсан юм байна лээ” гэж хэлсэн.

Ингэж хэлэхэд нь миний дотор нэг л сонин болоод явчихсан, Tөрсөн эцэг минь өөрийнхөө охин шиг хүүхдэд тийм муухай зүйл хийсэн гэхээр аавыгаа үнэхээр аймшигтай хүн гэсэн бодол орж ирсэн. Тэгээд ахаас үргэлжлүүлэн асуухад,

“Аавд чинь чамайг төрөөд одоо 15 настай болсон гэсэн чинь чамайг өөрийнхөө охин биш гэж хэлсэн. Миний дүү чамайг өөрийнхөө хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнтэй уулзана гэж бодохоо одоо больсон дээр байх” ингэж хэлээд ах минь гараад явсан.

Тэр шөнөжин би элдвийг бодож уйлж бараг үүрийн дөрвөн цагт унтсан байх. Харин өглөө нь эмээдээ сонссон зүйлээ хэлтэл “Чи тэр хүний хүүхэд нь мөнийн хувьд ч мөн байх.

Ер нь эмэгтэй хүүхэд аавынхаа тавиланг дуурайдаг юм гэнэ лээ. Уг нь аав чинь залуудаа их дуугүй дөлгөөхөн хүү байсан юмсан. Эр хүн алддаг л юм байна лээ” гэж билээ. Эмээгээ ингэж хэлэх үед би нээрээ л аавыгаа дуурайгаад ийм аймар хувь тавилангаар амьдарвал яанаа гэж айж байсан.

Гэхдээ ганц аав минь ч энэ бүхэнд буруугүй ээ, ээж маань бараг тав, зургаан удаа хүнтэй сууж байсан. Одоо харин нэг хүнтэй овоо удаан байгаа.

Тэр хүнийг нь би бүтэн дөрвөн жил болоход ганц ч удаа “ааваа” гэж дуудаж үзээгүй.Учир нь “ааваа” гэж дуудсан бүхэн биднийг хаяаад явчихаар дахиж аав гэдэг үгийг хэлэхээс ч айх юм.

Ер нь л манай удмын эмэгтэйчүүд бүгдээрээ гурваас илүү олон эрэгтэй хүнтэй гэрлэж гэр бүл болж явсан юм байна лээ. Харин эрчүүд нь бас сонин ч гэх юм уу бас нэг тохиолдлоор бүгд л дагавар хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй суусан.

Ер нь л би багаасаа л их зовлон үзсэн дээ. Ах нар маань apxи уух болгондоо манайд ирж агcaм coгтуу тавьж байгаад эмээг маань элдвээр хэлнэ. Намайг ч бас “Чи яг ээж шигээ олон эpийн өвөp дамжиж явах тавилантай” гэх мэт аймшигтай үгийг аль долоо, найман настайгаас минь л хэлж байсан.

Ийм муухай үгсийг хар багаасаа ханатлаа сонсож өссөн болохоор ирээдүйд нөхөр, хүүхэдтэй болохоос ч айдаг болчихсон. Хэрэв намайг үнэхээр ийм тавилан хүлээж байгаа бол яах вэ?

Хүний хувь тавилан гэдэг цаанаасаа зурагдаж ирсэн байдаг гэдэг үнэн болов уу, Hамайг ийм бүрхэг харанхуй ирээдүй хүлээж байхвий гэдгээс маш их айж байна. Аав, ээжийнх нь хийсэн үйлийн үр үр хүүхдэд дамжиж ирдэг гэдэг юм билээ.

Тийм болохоор зүгээр л ганцаараа энэ насыг барж ээж, хойд эцэг, дүү нараа асарч байгаад хүүхэд өргөж аваад амьдрах уу гэж ч хааяа бодох юм. Би ээж шигээ олон нөхөр сольж хэн нэгнээс нь хүүхэд гаргаж утгагүй амьдрахыг хүсдэггүй, бас аав шигээ муу хүнтэй учирж амьдралаа холбохыг хүсэхгүй байна. Зөвлөгөө өгч туслаач ах эгч нараа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!