“ХАДМЫНД ОЧСОН ЦАГААС Л ЖИНХЭНЭ АМЬДРАЛ ЭХЭЛСЭН ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“XAДMЫНД ОЧСОН ЦAГAAC ЖИHXЭHЭ AMЬДPAЛ ЭXЭЛСЭН ДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Би одоо 22 настай. Их сайхан нас шүү. Гэхдээ миний амьдрал яг 30 настай эмэгтэй шиг. Надад бусад эмэгтэйн адил сайхан түүх байхгүй ээ. Гэхдээ миний бичсэнийг уншаад та бүхэн эргээд 16 насаа дурсаарай. Би тэрийг л хүсч бичиж байна.

Би 17 настайдаа өөрөөсөө арван нэгэн насаар ах хүнтэй сууж ээж болсон. Гэртээ нэг жил суулаа. Хэвлийд хүүхэд олдож эхлэсэн цагаас жинхэнэ нөхрийн чанар танигдаж эхлэсэн. Уг нь би нэг өдөр танилцаад л маргааш нь жирэмсэлсэн юм биш шүү дээ, багаасаа таньдаг байсан ба ахынхаа арван жилийн залуутай нь суусан ухаантай юм.

Жирэмсний 9 сарын хугацаа бол хамгийн хэцүү гэвч хамгийн жаргалтай үе байсан. Учир юу вэ гэвэл арван жилийн охин байсан болохоор гэрийнхэндээ хэлээгүй нуухаар шийдсэн. Бас нуулгүй хэлэхэд манай ар гэр үнэхээр амьдралын бололцоо муу байсан юм.

Жирэмсний эхний зургаан сар нөхөр гэх хүн би аав болж чадахгүй цаг нь болоогүй гээд хаяад явсан. Та нар боддоо 17-той жаахан охиныг 28 настай залуу бэлэн биш гээд хаяж байна гээд төсөөлөөд үзээрэй.

За тэгээд зургаан сар нөхрийн царайг харсангүй дээрээс нь мөнгөгүй сурагч ээж сургуулийн гуанзнаас ганц пирошкигээр өл залгуулна. Автобусны мөнгө байхгүй 12 буудал газар өвлийн тэсгим хүйтэн цасан шуурганаар нимгэн куртик, уранхай гуталтайгаа алхаж өгнө дөө.

Бусад эмэгтэйчүүд нөхөртөө эрхлээд жимс жимсгэнэ нэхээд иллэг массаж хийлгээд хэвтэж байхад би байдаггүй ээ. Хяналтандаа орох гээд оочирлоод сууж байхад нөхөртэйгөө явж байгаа том гэдэстэй хүүхнүүдэд атаархана.

Гэхдээ л үрээ хөтлөөд энэ хорвоог бардам туулна гэж аргагүй л жаахан охины хорвоотой танилцаж амжаагүй гэнэн бодолтой байж дээ. Зургаан сартайдаа эход охиноо харсан. Зургийг нь дараад нөхөр лүүгээ явууллаа.

Долоо хоногийн дараа нөгөө нөхөр чинь гараад ирлээ. Гэнэт аав болохоо мэдсэн юм шиг. За тэгээд л ямар ч л байсан хүүхдээ аавтай нь цуг байлгая гээд хадмындаа чемоданаа чирээд очлоо доо. Тэнд жинхэнэ амьдрал надад ар дагзаа харуулсан.

Нөхрийн тал маань боломжтой айл ядаж л манайхыг бодвол хоол ундтай. Тэгээд аав ээжээс намайг хадаг тавьж гуйж аваад маргаашнаас зарц хөлслөөд авчихсан юм шиг том гэдэстэй гэж бодолгүй загнаж хамаг юмаа хийлгэдэг болов.

Болдог бол бараг хадам аав ээж маань намайг барьж аваад зoдох нь холгүй л байна. Эмнэлэгт хяналтанд орчихоод ирэхэд тэнэж алга боллоо гээд загнана. Харин би загнуулж хоолоо хийж гэрээ цэвэрлэж байхдаа дотроо гомдсон ч хэзээ ч ялархаж гомдоллож байгаагүй. Хүний тэвчээр гэж…

Хадмынд очсон цагаас нөхөр бол ойлгомжтой. Би хүүхдээрээ түрий бариад суучихсан ухааны юм яриад л apxиа уугаад xүүxнээ эргүүлээд явна. Би ард нь уйлаад хүлээнэ. За тэгээд охиноо өлгийдөж авлаа.

Байдал яг хэвэндээ хадмууд загнана, нөхөр хайргүй халамжгүй. Энэ хэвэндээ хоёр жил өнгөрлөө. Ямар ч л байсан охин бид хоёр гэдэс цатгалан сайхан амьдарч байна л гэж боддог байсан. Гэхдээ би бууж өгөөгүй. Багаасаа толгой сайтай байсан болохоор конкурсдаж МУИС-ийн хуулийн ангид орсон.

Нөхөр оруулахгүй гэж уурласан аргагүй шд гэртээ л зарцалж байх санаатай хүн чинь. Оюутан болоод нийгэмшиж эхэллээ. Охиноо цэцэрлэгт өглөө. Бас ч гэж муугүй царай зүс бие хаагаа тордоод сургуулийнхаа охидоос дутахгүй гэж хичээсэн.

Манай МУИС ямар сайхан охидуудтай гэж санана. Тэдэнтэй өөрийгөө жишиж өөрчилж эхлэсэн. Нөхрийн хандлага хэвээр л байлаа. Нэг л өдөр манай сургуулийн төгсөх курсийн залуу миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Би мэдээж гэр бүлтэй нүүр өгөхгүй тэр унаж тусна.

Хаа нэг гэр лүү дөхүүлж өгнө. Гэхдээ дотно харьцаатай биш. Ганц зам зуурын залуугаас болж нөгөө хэрүүл уруутай ч гэсэн гэр бүлээ сүйдлэхгүй гэх бодсон юм. Нэг удаа гэр лүү маань дөхүүлж өгөөд байрны гадаа буулгаж байхад нь нөхөр улаан цайм таарчихдаг юм даа.

Би тэр залуугаа зүгээр нэг сургуулийн маань найз байгаа юм аа гэж хэлж болох л байсан гэвч би тэгээгүй. Нөхөр ирээд хэн бэ, юу вэ л гэж байна. Би өөдөөс нь энэ залуутай би амьдрана. Одоо танайхаас орж охиныхоо өөрийнхөө бүх юмыг аваад танайхаас явлаа гэчихсэн.

Нөхрийн гар салгалаад нүд нь бүлтэлзээд л… Нөгөө залуу надаас асуусан харцаар харж байна. Тэгсэн юу юугүй нөгөө хоёр чинь барьцалдаж авахнээ. Би харин хүргэж ирсэн залуугаа явуулчихаад гэрлүүгээ орлоо араас нөхөр орж ирлээ.

Хадмууд зурагт үзэж байна. Хамаг хувцасаа баглаад аав ээж нөхөр гурвыг гурвуулаа нэг дор байхад нь өнгөрсөн гурван жилийн хугацаа буюу хэвлийд хүүхэд олдсоноос хойш өдийг хүртэл ямар хүнд хэцүү байснаа бүгдийг нь ярьж уйллаа. Цаашид тэвчихгүй гэдгээ ч хэллээ.

Юмаа аваад үүд рүү явахад хадам ээж уйлж байсан. Гараад охиноо цэцэрлэгээс нь аваад утсаа унтраагаад бид хоёр жаал зугаалав. Орой харанхуй болоход аргагүйн эрхэнд гэртээ зүглэв. Ороод ойлгомжтой бөөн хэрүүл гэж бодож байтал байдал тэс өөр.

Нөгөө гурав чинь бид хоёрыг хараад бөөн баяр. Хэзээ ч ирэхгүйгээр тэр чигтээ явчлаа гэж бодсон байх. Нөхөр ч уйлаад уучлалт гуйгаад ээж ч уйлаад би ч уйлаад бөөн юм болсөөн. Маргаашнаас нь жинхэнэ гэр бүл гэж ямар байдгийг мэдэрсэн.

Нөхөр хоол хийгээд гэр цэвэрлээд л тэнээд алга болдог байсан хүн улам охин бид хоёрыг гэдэг болсон байлаа. Хадмууд маань намайг өөрийн охин шиг хайрлаж эхлэсэн. Үүнээс хойш бараг дөрвөн жил өнгөрчээ.

Охин маань том болоод би сургуулиа дараа зун төгсөх гэж байна. Хэвлийдээ дахиад маматай. Нөхөр маань шөнө ч хамаагүй гараад миний идэхийг хүссэн зүйлийг минь олж өгдөг халамж гэж жигтэйхээн. Аа бас тусдаа гарсан.

Нөгөө амьдралын боломжгүй гээд байсан аав ээж хоёр маань виз нь бүтээд гадаадад ажиллаж амьдараад дөрвөн жил болж байна. Та нар нөгөө залууг яасан бол гэж гайхаж байна уу? Би түүнд одоо болтол баярлаж явдаг өөрт нь ч бүх учраа хэлсэн.

Хэзээ ч би өөрйин сайхан насаа хий дэмий өнгөрөөлөө гэж харамсаж байгаагүй. Хичнээн хэцүү байсан ч харамсаагүй. Харин амьдрал гэдэг үргэлж нэгэн хэвэндээ байхгүй юм даа. Цаашаа намайг болон миний гэр бүлийг ямар сайхан ирээдүй хүлээж байгаа бол гэхээс тэсч ядаж байна. Аан бас хэвлий дэх үр минь Хүү гэсэн шүү. Энэ хүртэл уншсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!