“ПАМПЕРСТАЙ ХЭВТЭРТ БАЙХДАА НӨХРӨӨ САЛНА ГЭВЭЛ ЯВУУЛНА ДАА Л ГЭЖ БОДОЖ БАЙСАН…”

“ПАМПЕРСТАЙ ХЭВТЭРТ БАЙХДАА НӨХРӨӨ САЛНА ГЭВЭЛ ЯВУУЛНА ДАА Л ГЭЖ БОДОЖ БАЙСАН…”

Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд

Хайрт минь чиний дэргэд байхын тулд надад байгаа бүх боломжууд дууссан ч би зүтгэсээр байх болно. Чи өргөстэй байсан ч намайг хатгаж өвтгөж байсан ч би шархаа цэвэрлээд, шархны лeнтээр наасаар байгаад чиний дэргэд байх замаа олсоор л байх болно.

Миний хамгийн их аз жаргал мэдэрсэн өглөө байлаа. Би энэд орсон захидал, нийтлэлүүдийг маш сайн уншдаг. Нөхөртөө таалагдсан захиануудаа заавал уншуулж юу гэхийг нь сонсч, яаж хүлээж авахыг нь харах дуртай.

Миний захианы эхэнд байгаа энэ сайхан үгсийг миний хань хөргөгчин дээр бичиж наагаад ажилдаа явжээ. Зургийг нь дараад хайр хүрэн суухдаа бичмээр санагдаад бичиж сууна.

Нөхөртэйгээ танилцаад 9 жил, гэр бүл болоод таван жил болж байна. “Чихэр эмэгтэйн 147 хоног” гээд номон дээр эсрэг тэсрэг хосууд орон зайгаа булаацалддаггүй гэж үнэхээр үнэн юм билээ.

Бид хоёр эрс тэрс хоёр хүн. Нөхөр минь үг дуу цөөтэй, сэтгэл хөдлөлөө үгээр биш үйлдлээр гаргадаг, спортын хорхойтон, хоол хийх дуртай, маш их уншдаг, тайван хүн.

Харин би маш их яриа, амархан гомдож баярладаг, сэтгэл хөдлөхөөрөө бүр их ярьдаг, спортод үнэндээ дургүй, хоол хийх дургүй маш их тв үздэг, түргэн хөдөлгөөнтэй эмэгтэй байсан.

Байсан гэдэг нь хамт байсан энэ бүх жилүүдийн туршид би нөхөртөө уусчээ. Би одоо спортын сувгуудыг гаргууд сайн мэддэг, хөл бөмбөгийн бүх багийг мэддэг зарим тамирчидад нь хайр зарласан байдалтай, нөхрийгөө дагаад ном уншдаг болж бүр цуглуулагч болсон гэх мэт.

Өнгөрсөн жил хүнд хагалгаанд орж би бараг л хэвтрийн хүн болсон. Пампeрстэй бас нуруу цоорсон маш удаан хэвтсэн учир үс халцарч би өөрийгөө толинд хараад танихгүй болсон байлаа.

Үнэндээ тэр үeд нөхөртөө итгэдгүй байсан юм байна лээ. Би за одоо бараг ингээд салах байх даа. Явмаар байвал явуулна даа гэж хүртэл боддог байсан.

Би хөл дээрээ босно гэдгээ мэдэж байсан ч их удаан хэвтэрт байна гэдгээ бас мэдэж байсан. Харин нөхрийгөө ажлаа орхин байж миний дэргэд үлдэж, намайн бостол асарч миний бaac шээcтэй зууралдан, алчуур норгон биeийг минь арчих хүртэл итгэдэггүй байснаа мэдсэн.

Миний хань урт хугацааны чөлөө авч надад хөл минь, гар минь, дэр минь болж хажууд асарсаан. Хүү минь хүртэл ээжийнхээ биeийг арчих төмпөнтэй усыг дөхүүлээд ирнэ. Аавтайгаа нийлж нурууг минь эргүүлэн эм түрхэнэ, памперс солилцоно.

Муу хүүгээ үнэхээр их өрөвдөж билээ. Ямар сайндаа нэгдүгээр ангийн бяцхан хүү төмс арилгаад, өндөг шараад зогсож байхав дээ, хүүгээ тоглох завгүй байлгасан даа.

Гэхдээ энэ бүхэн ард үлдэж. Хамгийн хөөрхөн нь хүү минь аавыгаа маш их дуурайна. Ангид нь ангийнх нь охин бүдэрч унажээ. Миний хүү гүйж очоод үүрээд сургуулийнхаа эмч дээр хүргэж өгсөн гэнэ лээ. Үнэхээр мундаг.

Харин урмыг нь хугалсан зүйл юу байсан гэхээр сургуулийн эмч юун сүртэй юм, шалбарсан л байна, эмнэлэг болох зүйл болоогүй байна гэж хүүд минь хэлсэн байсан.

Хүү минь гэртээ ирээд аавдаа -Ааваа та ээжийг асарч байхад та мундаг харагддаг байсан тэ. Би таныг дуурайгаад охинд туслаад хөлнөөс нь цус гарахад сургуулийн эмч дээр хүргэж өгөхөд ямар сүртэй юм гэсэн ш дээ. Тэр эмч муухай тэ гэж байгаа юм.

Хүүхдийн урмыг хугалж, цаашдаад эмэгтэй хүнд хандах тэр гоё эр хүний зан чанарыг нь мохоож арилгасан тэр эмчид гомдсон. Хүүхдүүд ялангуяа хөвгүүд аавыгаа их дуурайдаг.

Аав нь нүдэнд нь ямар харагдана, юу хийнэ, юу хэлж байна тэр бүгдийг цээжилж байдаг. Тийм болохоор аавын үг, үлгэр дуурайл үнэхээр чухал юм шиг ээ.

Одоо бол би боссон, бүрэн эдгээд ажилдаа орсон л доо. Гэсэн ч гэрийн зарим ажлаас бүрэн чөлөөлөгдсөн хэвээрээ. Нөхөр маань чи болоогүй ээ ханиа, нуруугаа гамна, хамаагүй гам алдаж болохгүй гэж хэлээд өөрөө хийчихнэ.

Намайг инээж байхад, намайг маш их баяртай байхад их дуртай, тайван байдаг гэж хэлж байсан. Бас магтуулах дуртай гэж нэг удаа ам алдаж билээ. Би ч хангалттай магтаж өгдөг л дөө сайн чадах юм чинь.

Амьдралд хэн нэг нь хичээж байхад нөгөө нь буруу тийшээ зүтгэх ямар ч боломж байхгүй нэгнийгээ хөглөөд, хөтлөөд, түшээд л цааш явдаг юм билээ. Нөхрийнхөө зөв үйлдлүүд, ингэж их сайн аав, сайн хань байдаг учрыг би энэ сайхан захиануудыг уншиж өгдөгт бас байдаг байх гэж боддог шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!