“ТӨӨРӨЛДСӨН ЗАЯА” ӨГVVЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ТӨӨРӨЛДСӨН ЗАЯА” ӨГVVЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

– Ээж ээ Хонгороог ирэхээр хамт явъя. – Мөд ирэх юм уу? Би ч одоо л гүйгээд очмоор байна шүү гэжээ. – Хонгорзул ирээд тэднийг уйлаан майлаан инээд наадам болсныг харж гайхснаа бүх учрыг сонсож мэдээд нүднийхээ будгийг урсган уйлжээ. Яарч сандран баярлан догдолсон улс Ундрам дээр ирж байгаа нь энэ. – Нөхрөөсөө гурван хүүхэдтэй бэлбэсрэн хоцорсон Очгэрэл Цэндээхүүг гэнэт л өнгөрөхөд нь хүүг нь авч үлджээ. Аравхан настай хүү үргэлж л аавыгаа санан уйлж зарим үед хар даран дүүгээ дуудан орилохыг хараад байж тэвчсэнгүй нэг л өдөр хот руу явжээ.

Өөрийн хүүхдүүдтэй ханьтай өсгөе гэж бодсон ч хэцүү байсан учраас эхийг нь олж өгөх гэтэл чадсангүй. Аргаа бараад асрамжийн газар өгөөд явах гэтэл хүү даган уйлж: – Ээж ээ намайг битгий орхилдоо. Би таны үгэнд сайн орж байнаа. Эсвэл та намайг аавд минь хүргээд өг. Энд л битгий үлдээ гэж гуйжээ. Очгэрэл хэцүү байсан ч хүүг тэнд нь орхиод явжээ. Гэртээ иртэл хүүхдүүд нь ч хүүг үгүйлэн, хэдэн сар хамт байсан болохоор дасаж юм л бол хүүг дурсаад байхаар нь өөрөө гүйж очоод хүүг авчээ.

Ганцхан өдрийн дотор хүү турчихсан ч юм шиг өндөр халуунтай байжээ. Айж сандарсан Очгэрэл эмнэлэгт үзүүлээд хүүг гэртээ дагуулаад иртэл ах эгч нараа хараад л инээд алдан саяхан өвдөж байсан нь дороо алга болж элэг бүтэн өсчээ. Сурлага сайтай, ажилсаг цэвэрч нямбай Бадмаа хүүхэд байхын л нисгэгч болно гэж ярьдаг хүү байсан нь мөрөөдөл хүсэл нь биелэж нисгэгч болон санасан мөрөөдсөнөөрөө амьдарч явжээ. – Ер нь миний бодсон мөрөөдсөн бүхэн дандаал биелдэг юм. Би дүүтэйгээ нэг л өдөр уулзана гэж бодож байсан болохоор тэр ёсоор ч боллоо. Одоо надад ингэх юмсан тэгэх юмсан гэж мөрөөдөх юм байхгүй боллоо гээд л ярина.

Ундраа ахдаа зүүдэлдэг зүүднийхээ талаар ярихад -Агаагийн дүү одоо тийм муухай юм дахин зүүдлэхгүй ээ. Агаадаа дахиж тэр муухай эмэгтэйн тухай битгий дурсаж байгаарай. Мартсанаас би чамд аавын тухай ярьж өгөх үү? – Тэг л дээ. Би одоо хүртэл аавын талаар нэг их сайн санадаггүй юм. Их л гоё хувцастай их өндөр байсан шиг л санадаг. – Тийм шүү. Миний аав их өндөр, цэргийн хувцас нь их гоё зохино. Олон олон цэрэг байлдагч дунд их содон цэвэрхэн гоё онцгой харагддаг хүн байсан юм даа. Чи бид хоёрын нэрийг аав минь өгсөн гэдэг. Би сургуульд орсон жилээ надад яагаад ийм сонин нэр өгсөн юм бэ? Манай сургуульд ийм нэртэй Ганцхан хүүхэд гэхэд аав инээснээ – Аав нь дүү та хоёрыг чинь эрээд олдошгүй эрдэнэ, хайгаад олдошгүй алт гэж боддог болоод л Бадмаараг, Ундрам гэдэг нэр хайрласан юм шүү дээ.

Та хоёрын минь нэр эрдэнийн чулууны нэр шүү дээ гэж хэлээд намайг үнссэн ээ – Аав нь удахгүй яваад дүүгий нь аваад ирнээ гэснээ ойрд аав нь охиноо санаад болдоггүй ээ хоёулаа Очгэрэл эгчийнд нь орж жаал суух уу. Чи тэдний охинтой тоглох уу? гээд Бадмаарагийг дагуулан тэднийд оржээ. Очгэрэлийн охин Гарамханд Бадмаарагаас зургаан сарын л эгч, гэхдээ жижиг биетэй болохоор дүү шиг санагддаг байжээ. Цэндээхүү ч Очгэрэлийнд орж хүүхдүүдтэй нь бужигнаж охиныг нь эрхлүүлж суух дуртай билээ.

Гарамхандыг өвөр дээрээ суулгаад зулайг нь үнэрлэн – Муу охин минь яаж яваа бол. Охиноо санаад сууж болохгүй юм. Гаамаа л элгийг минь дэвтээж сэтгэлийг минь хуурайлах юмдаа гэж суудагсан. Өнгөрөхийнхөө урьд өдөр шартсан хүн шиг их сонин царайтай орж ирэхэд нь Очгэрэл – Чи өчигдөр уусан юм уу? Наад царай зүсээ хараач Ганц хүүгээ бодохгүй гашуун усанд толгойгоо мэдүүлээд гэж үглэхэд – Үгүй дээ Очко. Би амсаа ч үгүй. Урд шөнөжин хар дарж халуурч хонолоо. Чи минь юу болоод хар өглөөгүүр үглээд унав даа гэхэд – Өчигдөр чамайг орж ирж хоол идэх юм байх гэж бодоод л хүлээгээд байлаа.

Бадмаа ч аль эрт энд унтана гээд унтчихсан. Орж ирэхгүй болохоор чинь аpxи үнэртүүлчихээд орж ирсэнгүй гэж бодлоо гэхэд – Үгүй ээ хө. Хатгаа авсан юм болов уу цээжээр өвдөөд гэрэлгүй болохоор ч сэрээгээд яахав гэж бодлоо гээд инээн суужээ. – Тэгээд л ажилдаа явсан Цэндээхүү бие нь муудаж эмнэлэг явсан гэхэд хүүг нь дагуулаад сандран очсон Очгэрэл Бадмаа хоёртой уулзаж ч чадалгүй ухаан орохгүй байсаар байгаад амьсгал хураажээ. Нарийн учрыг нь мэдээгүй Бадмаа хүүхдийн зангаар эмнэлгийн коридорт тоглож байснаа гэнэт л -Очоо ээжээ Би аавыгаа үнсье. Орж харая гээд чирч байх үед аав нь амьсгал хураажээ.

Цэндээхүүг оршуулах ёслолыг түүний ажиллаж байсан цэргийн анги даяар сүр дуулиантай нэр төртэйгээр хийж дуусгажээ. Олон хүний хөл хөдөлгөөнд сатаарсан хүү тэр үедээ аавыгаа нэг их үгүйлсэнгүй. Харин нутаглуулаад ирсэн оройн нь Очгэрэлээс – Манай аавыг хайрцаганд газар булдаг нь яаж байгаа юм бэ? Аавын цэргүүд буу буудаад байсан манай аавыг aлчиxcан нь тэр юм уу гэж уйлагнаж байснаа тэр шөнө дөө халууран Очгэрэлийг сандаргажээ. Бадмааргийг хааяа нэг яг л том хүн шиг санаа алдан бодлогшироход Очгэрэлийн өрийг зүсэх шиг болдог байв… Бариач гэгдэх дэслэгч Борхүүгийн ээж Дулам хөгшинтэй ярьж суухдаа Очгэрэл – Энэ муу хүү эцгийгээ үгүйлээд бэтгэрчихвий дээ. Шөнө их уйлагнах юм. Өрөвдөөд байх юмдаа.

Би ч өөрийн гурвыг яая гэж байхад энэ амьтныг чирээд явж арай л хүчрэхгүй л юм шиг байна. Бэтгэрэхвий гэж санаа зовохдоо дэмий л гэдсийг нь дарж үзэх юм гэж санаа алдан хэлэхэд Дулам хөгшин – Амьд хүнийг санасан хүн л бэтгэрдэг юм шүү дээ миний хүү. Өнгөрсөн хүнийг мянга санаад бэтгэ гэж юм үүсэх нь үгүй гэдэг. Ямартаа ч үxcэний араас үxэx биш гэдэг үг гархав дээ. Энэ хүүг аваад хот бараад энд байгаад байвал эцгийгээ бүр их санана. Чи өөрөө өсгөх хэцүү байвал төрсөн эхийг нь олж өгөхгүй юу. Тэр эх ч гэж дээ олиггүй хүн байсан сураг дуулдаж байсан. Бараг улсын асрамжинд өгсөн нь дээр биз дээ гэж ярьж байснаа Бадмааг дуудан толгойг нь үнэрлэн тавагтай чихрээс авч өгөөд Очгэрэлд хандан – Их л ухаантай хүн болох шинжтэй хүү шүү. Хүн нэмэгдвэл хүнс нэмнэ гэдэг.

Уул нь ижилхэн тэрсхэн юмнууд зэрэг өсөөд авбал ч энэ хүү ч чамайг өргөөд л явах ухаалаг, ачыг чинь хариулахаар хүү болж магадгүй амны хишигтэй хүү юм. Чи энэ чихийг нь хараач буян тоссон чих юм гээд хүүг өхөөрдөж байжээ. Хотод ирээд Очгэрэл хүүхдүүдээ сургуульд оруулан өөрөө Үндэсний цэргийн музейд тайлбарлагч, заал зохион байгуулагч хийж хүүхдүүд нь гараас гарч эхнээсээ ач гучдаа дарагдаж эхлэх үед тэр ажлаасаа гарч тэтгэвэртээ гараад ач гучаа асран гэртээ суух болжээ.

Тэрээр одоо Бадмааргийнд байдаг бөгөөд том хүү нь гурван хүү, удаах хүү нь хоёр охин, Гарамханд хоёр, Бадмаарагийнх ганц хүүтэй нийт найман ач зээтэй болжээ. Ах дүүс уулзалдаж аз жаргалаар дүүрэн байлаа. Нэгэн удаа Ундраа ах руугаа утасдаж гэртээ ирээч гэжээ. Бадмаараг гэрээрээ орж хувцасаа солиод хүүгээ дагуулан тэднийд иртэл нагац эгч Түмэндэмбэрэл нь ирчихсэн хүлээж сууснаа түүнийг ороход – Эвий минь. Ийм том болох гэж байх уу даа ер нь. Алив нааш ир миний дүү яг л ах шүү. Муу Цэндээ ахыг минь хуулчихсан гэж ирээд л үнсэхэд нь Бадмаараг бушуухан холдохын түүс болсон аятай – За эгч ээ та суу. Тайван бай. Ямарч байсан төөрөлдсөн ах дүүс уулзлаа. Дүүг өдий зэрэгтэй болгон өсгөж өгсөнд баярлалаа.

Гэхдээ л би яагаад ч тантай цус нэгтэй ах дүүсийн хувиар байж чадахгүй юм шиг байна гэж хөндийхөн хэлэхэд Түмэндэмбэрэл ч эвгүй байдалд орон Ундраад ч хэлэх үг олдсонгүй. Хэсэг сууж ойр зуурын юм ярьж байгаад нагац эгчийгээ явсаны дараа Ундрам – Агаа та яаж байгаа юм бэ? Эгчийг гомдоогоод явуулчихлаа. Гэхэд Бадмаараг – Зүгээр. Би тэр эмэгтэй болон дүүгий нь ч насан туршдаа уучилж чадахгүй. Хэрэв тэр эмэгтэй аавыг гомдоогоогүй бол хэрэв дүү нь эгчийнхээ охиныг аавыг нь хаана ажиллаж байгааг мэдээд өгөөд явуулчихсан бол өдийд аав минь амьд сэрүүн чи бид хоёрыг ийм удаан хугацаанд хол өсгөхгүй байх байсан гэхэд Ундрам – Гэхдээ л намайг өдий зэрэгтэй хүн болгосон хүн шүү дээ – Хар элгийн байж ээж минь намайг элэг бүтэн өсгөсөн.

Гэтэл тэр эмэгтэй дүү нагац нь байж чамайг миний дайны ч өсгөөгүй гэдгийг би чамайг хараад л мэдсэн. Тийм болохоор чи энэ эмэгтэйтэй эгч дүүс байдгаараа бай. Намайг дахин энэ хүнтэй уулзууулах хэрэггүй шүү гэхэд Ундрам – За агаа ойлголоо гэхээс өөрийг хэлж чадсангүй. Түүнээс хойш сар гаруйхан хугацаа өнгөрч байтал нагац эгч нь Ундраагийн ажил дээр ирж уулзаад хамтдаа гарч хооллохоор хажуугийн кафед ортол Ундрам тэр хоёрыг нэгэн эмэгтэй тосон уулзсан нь түүний ээж Түмэнцэцэг Чех улсаас ирсэн нь тэр байлаа. Ундрамыг үнсэх гэхэд тэр нүүрээ бууруулан ширээнд суугаад -Дээгий аниа Би танд агаагийн хэлсэн бүгдийг хэлсэн.

Гэхдээ би таныхаа ачийг хариулах болохоор тантай холбоотой байнаа. Харин агааг минь тайван байлгаж энэ эмэгтэйтэй уулзуулах гэж битгий оролдоорой. Би их ажилтай байгааг та харсан шүү дээ. Би одоо явлаа гээд өндийн Түмэндэмбэрэлийг үнсчихээд гарахад Түмэнцэцэг уйлан дүү нь түүнд – Одоо яахав дээ. Би танд их л хэлсэн гуйдаг байсан. Энэ зэрэгтээ бараа бараагаа харуулж байгаа нь их юм. Одоо өөртөө л гомд гэж хэлэх нь сонсогдов. Ийнхүү төөрөлдсөн ах дүүс уулзан элэг бүтэн амьдраад гурван жилийн нүүр үзлээ. Ундрахбилэгт, Хулан хоёр ч овоо тусад оржээ. Нэгэн удаа улс хоорондын нислэгт явдаг Бадмаараг Хонгорзул хоёрыг амралттай байхад хамт ажилладаг хоёр найз нь ирж уулзжээ.

Тэр дөрөв гэр бүлийн найзууд дотны улс байжээ. -Бид хоёрт чухал ажил гараад маргаашийн нислэгт явж чадахгүй нь. Миний хоёр найз бид хоёрын оронд яваад өгөөч гэхэд нь Бадмаа – Хаашаа явах юм бэ? Дарга нар зөвшөөрвөл хамаа байна уу? Бид хоёр амарч байгаа юм чинь гэвэл – Дарга нар ч зөвшөөрөх нь зөвшөөрсөөн хө. Та хоёроос л асуух гэж ирлээ. Завхан руу нисэх юм гэхэд Хонгорзул – Ямар гоё юм бэ? Бид хоёр Завханы нислэгт явж үзээгүй гэж дөнгөж өчигдөр орой ярьж байсан юм. Тиймээ найз аа гэж Бадмаараг руу харахад тэр: – Харин тиймээ хө. Миний найз Завхан явна гэхээр бөөн баяр уу гээд инээмсэглэхэд Хонгор оо – Тиймээ манай бяцхан охин ч бас явах нь гэхэд найзууд нь: – Ашгүй дээ хө. Та хоёр минь хүн амынхаа тоог нэмэх нь үү? гэхэд

– Миний хань хүүхэд шиг л хамаг нууцаа яагаа ч үгүй байж дэлгээд байх юм гэж Бадмааг хэлэхэд Хонгороо: – Яахав дээ гайхуулмаар санагдаад байх юм. Олон жилийн дараа төрөх гэж байгаа болохоор яг л анхны төрөгч шиг болдог үнэн юмаа. Юу ч мэдэхгүй байж байгаад л таван сар болчихож гэхэд найзых нь эхнэр – Хүүе тэгээд ер мэдэгдэхгүй ямар жижигхэн юм бэ? гэхэд – Харин тиймээ их жаахан байгаа биз? – Ээж чинь мэдээд бөөн баяр уу? – Үxэxээсээ өмнө дахиад нэг хүүхдийг нь өсгөж өгөх учиртай байж гээд л Ундрамд хэлэхээр алга болж өгсөн. – Хөөрхий минь гэхдээ л танай ээж ч хөнгөн шингэн танагтай хөгшин шүү гэж ярилаа.

Маргааш өглөө нь Завхан явах болсноо Дагва Ундраа хоёрын утсаар хэлтэл манайд хүрээд ирээ Очоо ээж Билэгт хоёр манайд байна. Шинэ хүний баяраа тэмдэглье. Гэхээр нь тэднийд очжээ. Бадмаа Хонгорзул хоёрыг ороход Хулан Бадмаагийн хүзүүнээс зүүгдэж – Том агаа Та хөөрхөн жаахан хүүхэдтэй болох гэж байгаа юм уу? эмээ тэгж хэлсэн. – Манай ээж бас жаахан дүү өгнө гэсэн гээд хэлээ хазан эрхлэхэд Хонгорзул -Танайх бас уу? гэхэд Ундрам – Ичмээр юмаа уралдаж байгаа юм шиг гэхэд – Танайх хэдэн сартай вэ? – Гурван сар гаран – Өө тэгвэл манайх тав. Бид хоёр түрүүллээ гээд бөөн инээдэм болжээ.

Очгэрэл гуай – Би ч гэсэн хоёр нялхтай зууралдах нээ дээ гэхэд Бадмаа – Ээжийгээ одоо тэгж ядрахгүй ээ. Бид өөрсдөө өсгөнө гэхэд ээж нь: – Энэ муу эмгэн хүүхэд даахгүй унагаачихана гэж айж байна уу? Би чаднаа гэж гомдонгуу хэлээд зөрүүдэлэхэд – Ээж минь дээ юу гэж дээ. Таныгаа ядраахгүй гэхдээ тэглээ шүү гэж ээжийгээ өхөөрдөн үнсэхэд хүүхэд шиг зан гаргаж байгаа өргөсөн ээжийгээ бүгд л эвийлэн хайрлацгаав. – Үгүй ээ та чинь амарч байж юун нислэг мислэг болчихов оо? Гэхэд – Чинзүрх, Алтай хоёрт ажил гараад бид хоёрыг яваад өгөөч гэлээ. Завхан руу гэнэ. Хонгороо минь энэ чиглэлд явж үзээгүй гээд л бөөн баяр гэхэд Очгэрэл: – Миний хоёр хүү явж яах юм бэ? Битгий яв. Сайхан амарч авахаа л бод.

– Юу гэсэн үг вэ? ээж минь Тэгье гээд хэлчихсэн. Одоо ямар чадахгүй гэлтэй биш. – Чадахгүй гээд л хэлчих л дээ. – Та яагаад байгаа юм бэ ? ээж ээ – Мэдэхгүй ээ та хоёрыг явуулмааргүй л санагдаад байна. – Манай ээж тун дураараа хүн шүү гээд Бадмаа ээжийнхээ хажууд очиж суугаад – Миний ээж Хулан Билгээ хоёртойгоо маргааш өнжинө биз. Хүү охин хоёр нь нөгөөдөр орой л шуугиад ороод ирнэ за гэхэд Очгэрэл – Одоо дахин хүний оронд нисэхээр бол ээжээсээ заавал асууж байгаарай гэхэд Бадмаа – Ээж минь яагаад байгаа юм бэ? Алив Хонгороо чи хэлээд өг дөө.

Ээж үгэнд орохгүй юм гэхэд Хонгор оо – Ээж хүү чинь зөвшөөрсөн болохоор би хатуу бэрийн зан гаргалаа шүү гэж инээхэд Очгэрэл: – Мөн айлгав аа. Бусдын адил бэрийн ааш авирыг дагадаг зовлон ч харин ч нэг үзсэнгүй дээ хө гэхэд Ундрам Дагва хоёр тэднийг шоолон жуумганацгаалаа. Өглөө нь Ундрамыг унтаж байтал ах нь залгалаа. Байна уу? Байна байна. Миний дүү унтаж байгаа юм уу? Үгүй ээ түрүүн сэрчихээд л хэвтэж байсан юм. Та яасан ийм эрт залгаад…. Зүгээрээ. Дүүтэйгээ яримаар санагдаад. Миний дүү сайн хөдөлж байгаарай. Хөдлөхгүй байж хүүхдээ томруулчихавал өөрөө л зовно шүү. За агаа Та хэдийд нислэгтэй вэ? Одоо нисэх рүү явж байнаа.

Гэнэт дүүтэйгээ яримаар санагдаад. Ээжийг сайн асарч харж хандаарай. Ойрд их ядруу байгаа. Бид хоёрыг явуулах дургүй байхаар нь санаа зовоод байна. Тэгнээ агаа. Та хоёр маргааш гэхэд ирнэ биздээ. Ирнээ ирнэ. Ах нь дүүдээ хөдөөгийн сармай дээлт чихэр авчирч өгнөө за юу. Яанаа ямар жаахан хүүхэд биш гээд Ундрааг инээхэд Миний дүү чинь агаадаа хар нялхаараа шүү дээ. Үргэлж л агаадаа таван настай чигтээ юм шиг гэхэд Хулан хажуунаас нь Ээж ээ Би том агаатай ярья гэж орилоход Бадмаа Ундаа… Утсаа Хуланд өгчих гээд Байна уу? миний хөөрхөн Хулганаа босоогүй байгаа юм уу? Аанхаа би одоо бослоо. Жижиг агаа хичээлдээ явсан уу? Явчихсаан.

Тараад чамайг очиж авна гэж байна лээ. Ашгүй дээ. Том агаа та надад нислэгээс ирэхдээ зөндөө гоё гоё юм авчраарай. Гоё гоё доо юу юу авах юм бэ? миний хулганаа Аан та битгий намайг Хулгана гэж байлдаа. Жижиг агаа шиг Хулуушка гэж бай. Хулгана гэхээр миний дүүг хүүхдүүд шоолно гээд жижиг агаа намайг дандаа Хулуушка гэж байгаа. За за агаа нь дахин тэгэхгүй ээ. Том агаа сайн яваад ирээрэй. За миний охин сайн сууж байгаарай. Том агаагаа битгий их санаарай. Та тийм их удах юм уу? Үгүй л дээ гэхдээ л би жаахан удахаар чамайг их санадаг байхгүй юу? Тэгээд л За за би санахгүй ээ. Бадмаа Ундраа Хулан хоёртой яриад ажилруугаа оржээ. Нисэхээс өмнө Хонгороо хүү ээж хоёртойгоо бас ярьжээ.

Миний ээж ээ Надад ийм сайхан хань халамжитай хүүгээ өгсөнд баярлалаа. Тандаа би хөөрхөн Хулантай адилхан охин төрүүлж өгнөө. Миний ээж биеэ сайн бодож урт наслаарай. Тэгэлгүй яахав миний охин хурдан сайн яваад ирээрэй. Ээж нь хоёр хүүгээ ирэхэд дуртай бантанг нь хийгээд банштай цай чаначихаад хүлээж байя. Миний охин хүүтэйгээ ярьдаа гээд Ундрахбилэгт утсаа өгөхөд Ээж ээ Сайн яваад ирээрэй. Аавд бас тэгж хэлээрэй. Тэгнээ миний хүү. Миний хүү том болоод сайн хүн болно шүү за юу. За ээж ээ би сайн хүн болох гээд л дандаа онц авч байгаа шүү дээ. Тиймээ аав ээж хоёр нь хүүгээ сайн хүн болохыг л хүсдэг шүү. Тэнгэрээс аав ээж хоёр нь дандаа хамт байх болно за юу? Тиймээ ээж ээ Миний аав нисгэгч, миний ээж хамт нисдэг болохоор намайг хаач байсан тэнгэрээс харж байна тиймээ.

Тиймээ миний хүү аав нь хүүдээ хайртай шүү гэж хэлүүлж байна. Би ч гэсэн аавдаа ээждээ эмээдээ бас аниадаа бас Хулуушкадаа бас шинэ гарах дүүдээ бүгдэнд нь бас Дагваа ахдаа хайртай. За миний хүү сайн сууж байгаарай. За ээжээ сайн яваад ирээрэй. Ийнхүү яриад ажилруугаа орсон хоёр хувцасаа солиод нислэгт бэлэн болсноо илтгээд онгоцондоо зорчигчидоо суулгаж эхэллээ. Хүн бүгдтэй мэндлэн инээмсэглэж харьцах эхнэрээ хараад Бадмаараг “Миний хань ч сайхан хүүхэн сайхан ч эмэгтэй. Наддаа ёстой азаар учирч ханилсандаа. Би ч азтай хүн шүү. Сайн эцэгтэй байж үзсэн. Сайн сайхан ээжийгээр өсгүүлэн сайн ханьтай таарч хөөрхөн дүүгээ олж уулзсан.

Элдэвтэй хорвоогийн эрээн барааныг үзсэн ч мөрөөдөл бүхэн минь биелж санасандаа хүрч яваа би азтай хүү шүү гэж бодоод зорчигчдоо суулгаж дуусгаад ирсэн эхнэрээ харан: Бэлэн үү гэхэд эхнэр нь инээмсэглэн Бэлээн экипажийн даргаа гэлээ. Тэр хүүхэд байхын мөрөөдөж байсан онгоцны нисгэгч болсноосоо хойш үргэлж л онгоцоо асаан сэнсээ жигдхэн эргэхийг харан заавал инээмсэглэн уртаар санаа алдаад амандаа: Мөнгөн цагаан хүлэг минь дүүлж л явна хө Мөнгөн цагаан хүлгээ унаад дуулж явнаа би гэж аяллаа.

…Ундралыг ажил дээрээ байж байтал Дагва утастлаа. Миний хань зүгээр үү Зүгээрээ яасан бэ? Чамайгаа давхар болсон болохоор л….гэхэд нь Ундараа За юун нялуун юм бэ дээ? Чи хэзээ тарах юм. Намайг ирж авах уу? Өвгөн чинь ажил ихтэй байнаа. Аягүй бол томилолтоор явж магадгүй юм шиг байна. Хаашаа вэ? Завхан руу л юм шиг байна. Хэрэв явахаар бол хэлээрэй. Би эртхэн очиж хувцас хунарыг чинь бэлдье гэлээ. За хөгшин чинь ярья гээд утсаа тасаллаа. Дагвадорж эхнэртээ их л санаа зовж байлаа. За байз явах үгүйг шийдсэн хариу гартал Ундраа дээр очиод хамт байж байх нь дээр байхаа” гэж бодоод түүн рүү залгаж очиж яваагаа хэллээ.

Юу ч мэдээгүй эхнэр нь инээд алдсаар гарч ирэхийг нь хараад өр урагдах шиг болж үүнд минь дахиад л битгий хагацал учраасай билээ” гэж бодлоо. Машиндаа суулгаад хөдөлтөл Ундрахбилэгт Ундрам руу залгаад: Ажаа хурдан манайд хүрээд ир. Хулан манайд байна. Эмээ ухаан алдаад уначихлаа гэж хашигчихыг нь сонсоод “Дагва за баларчээ. Хөгшин мэдчихэж. Би яагаад хөгшинийг мартаж орхив оо” гэж бодоод Ундрамыг юм хэлэхийн завдалгүй Бадмаагийн гэрлүү давхилаа. Ундраа Очоо ээж ухаан алдсан гэнэ. Яанаа бие нь тааруу байна сайн харж байгаарай гэж агаа өглөөхөн захисан юмсан гэж үглэхэд нь Дагва юу ч хэлж чадсангүй.

Дагва ээж Чанцал руугаа залгаад Ээжээ хурдхан хүргэн ахынд хүрээд ир. Нөгөө хөгшин сүйд болсон шиг байна. Тиймээ мэдсэн юм шиг байна. Ундраа бид хамт явна. Мэдээгүй ээ. За хурдал гээд тасаллаа. Ундрам нөхрийнхөө учир битүүлэг яриаг ч ойлгосонгүй. Тэднийд иртэл охин нь айчихсан бүлтэгнээд хөгшин ухаангүй гулдайн хэвтэж байлаа. Зурагт нь нөгөө өрөөнд асаалттай байхыг хараад Дагва бушуухан очиж унтраагаад түргэн дуудлаа. Ундрахбилэгт Бид хоёрыг гал тогоонд байж байхад эмээ зурагт үзэж байснаа яанаа бурхан минь гээд орилохоор нь орж иртэл намайг тэвэрч уйлж байснаа намайг тэвэрсэн чигтээ саваад уначихсан. Бид хоёр орон дээр тавих гээд дийлдэггүй гээд үглээд л байлаа. Дагва Очгэрэлийг өргөн орон дээр хэвтүүлье гэхэд Ундаа Настай хүн харавсан байж магадгүй. Эмч иртэл битгий хөдөлгө гэлээ.

Эмчтэй зэрэгцэн хадам ээж Чанцал нь ч ирлээ. Очгэрэлийг даралт нь ихэсэж харавсан байна хөдөлгөж болохгүй гээд авч явсангүй. Очгэрэлийн хоёр хүү бэрүүд охин Гарамханд хүргэн нь гээд баахан хүмүүс гэрээр нь дүүрлээ. Бүгд дуугаа хураацгаан Ундрам руу өрөвдсөн харцаар харцгаан нэг л юм хүлээж ядаад байх шиг байхыг Ундрам анзаарсан ч бүгд л Очгэрэлд санаа нь зовоод тэр биз гэж бодлоо. Дагва орой нь томилолтоор явахаар болж Ундрам тэр хоёр гэртээ ирээд эхнэрээ зурагт асаах гэхэд нь Дагва Битгий зурагтаа асаа. Хурдан явья. Авах юмаа аваад л гарая. Үгүй ээ чи чинь юу болоов. Гарахдаа унтраана биз. Мэдээ сонсъё л доо. Мартчихаад гарчихана шүү дээ гэснээ зөрж очиод зурагтыг нь бүүр залгуураар нь салгахад Ундрам гайхсан ч хол явах гэж байгаа нөхрөө уурлуулж муудалцсангүй.

Дагва явахдаа: Миний өвгөн Очоо ээжийг хараад тэнд бөөнөөрөө байж байгаарай. Ээж ч чамд хань болоод тэнд байна. Гэхэд Дагваагийн утас дуугарч Очгэрэлийн том хүү ярилаа. Дагва Ундраад хандаж За Очоо ээжийг эмнэлэг рүү авч явна гэнэ. Чи тэнд очиод байж бай гэхэд Ундраа Би Билгээ Хулан хоёрыг аваад хоол унд зөөгөөд эндээ байвал яасан юм бэ? гэхэд Хэрэггүй ээ Ахыгаа иртэл тэнд байсан нь дээр гэснээс өр юм хэлсэнгүй. Бүгд л Ундармааг эмнэлэг дээр байж бай гэчихээд хадам ээж нь хоёр хүүхдийг нь аваад явлаа.Хөгшин ухаан орсон ч хөдөлж ярьж чадахгүй дэмий л Ундрамыг харж уйлна. Ундрам ч өөрийн эх шиг санаж чадах ядахаараа бөөцийллөө. Дагваруу залгаж Чи хэзээ ирэх юм бэ? Агаа Хонгор эгч хоёр ирдэггүй. Өөр нислэгт явсан гэх юм. Ядаж чи байхгүй. Чи ээжийг харавсан яаралтай ир гэж тэр хоёртой холбоо бариач гэж хэлээд Дагвааг ярихыг хүлээн суулаа. Хоёр өдөр тасралтгүй хүн сахисан гэнэт хүзүү нь хөшиж ядарсанаа мэдээд Очгэрэл рүү харахад тариандаа тайвшраад унтсан байлаа.

Тэр жаахан салхи амьсгалах санаатай коридорт гарвал эмчлүүлж байгаа болон эргэж ирсэн улсууд гээд их л олон холхиж байв. Цонхон дээр очиод зогсож байтал хоёр эмэгтэй Хөөхрхий амьтад Ямар хэцүү юм болоо вэ? тиймээ гэхэд Сураггүй алга болчихсон онгоцыг хайж хайж арай гэж олсон гэнэ. Дөнгөж өнөөдөр л оллоо гэж сая мэдээллээ. Хэдэн ч хүн юм бүү мэд. Танигдаж байгаа юм ер алга гэнэ. Хаанахын ч уул юм. Марз гэдэг ууланд л cүйрсэн байна гэнэ. Тийм үү гэхийг сонсоод сонин санагдаж -Уучлаарай эгчээ юм асуучих уу -За -Та хоёрын ярихыг сонслоо. Юу болсон юм бэ? Би энд ирж хүн сахиад хэд хоносон болохоор л… Хүүе одоо хүртэл мэдээгүй юм уу? Орон даяр юм болоод хоёр гурав хонож байхад чинь Завхан руу ниссэн онгоц ocoлдоод өчнөөн хүн сүйд болсон. Өнөөдөр л оллоо гэж байна. Гэхийг сонсоод Ундармаа хаачхаа мэдэхгүй хана түшиж зогсоход Очгэрэлийн охин шатаар өгсөн гарч ирээд харангуутаа гүйж ирэн түүнийг түшэж авлаа.

Түүнд мэдэгдэхгүй гэхдээ Очгэрэлийг сахиулан эмнэлэгт байлгаад байсан ч хэзээ нэгэн цагт мэдэгдэх л ёстой юмыг яаж хэлье дээ гэж бодож байтал хөндлөнгийн хүнээс Ундрам сонсчээ. Түүнийг энэ тухай дуулсаныг нь сонсоод Дагва ч ирж түүнийг аваад Онгоц cvйрсэн газар луу нисчээ. Нүд хальтирмаар юм болжээ. Эрлийн группынхэн ар гэрийхнийг нь ойртуулахгүй байсан ч Дагва зураг авах нэрээр Ундрааг дагуулан ойртлоо. Хаа очиж Ундрам уйлж орилохгүй биеэ барьж хатамжилж байлаа. Энд тэнд шатсан эвдэрсэн хэмхэрсэн тарж хоцорсон ундуй сундуй юм хөглөрөн осолд орсон хүмүүсийн эд эрхтэнийг эвлүүлж зүүх ажил өрнөөд жинхэнэ аймшигийн кино юм шиг л нүд хальтрам юм энд өрнөж байлаа.

Сүүлдээ эрэлийн группынхэнд сэтгүүлч сурвалжлагч хөөгдөн туугдан гарлаа. Эрлийн группыг ажлаа дууссаны дараа ажил явдал өрнөлөө… Сэтгэлээ барьж дийлэхгүй яваа Ундрамыг нагац эгч, хадам ээж, хоёр нь сугадан Бадмаараг Хонгорзул хоёрын хуриман дээрээ инээмсэглэн авхуулсан зургийг томруулан жаазлаад хүү Ундрахбилэгт тэврэн явна. Томоос том хөшөө байрлуулсан газар ирж бүгд салах ёс гүйцэтгэхэд насилькан дээр өргүүлж ирсэн Очгэрэл ухаангүй болсон Ундрам салах ёс хийж үг хэлж байгаа хүү Ундрахбилэгт нар л хамгийн өрөвдөм байлаа.

Тэрхүү: Миний ааваа Миний ээж ээ хүү чинь та хоёрыгоо хүссэнээр сайн хүн болж өснөө. Та хоёр минь дандаа тэнгэрээс намайг харж хамт байгаарай. Та хоёр минь эх нутгийнхаа газар шороонд амар тайван нойрсдоо гээд хоолой чичрүүлэн уйлж эхлэхэд хажууд нь зогсоо ямарч хүйтэн чулуун цэвдэг сэтгэлтэний өр зүрх шимшрэн хайлахаар байлаа. Харин Ундараа “Миний ах мөрөөдөл бүхэндээ хүрсэн гэдэгсэн. Хөөрхөн хүүгийнхээ өсөхийг харан дүү нартайгаа иймхэн хугацаанд байх байсан гэж үү” гэж бодон нулимсаа асгаруулан зогсоход ажил явдлыг дуусгахгүй нэгэн жижиг тэрэг түрүүлж давхижээ.

Түүн дотор нэгэн буурал үстэй нилээд будмал болов уу гэмээр настайвтар эмэгтэй нулимсаа арчин арчаад “Би нvгэлт эм” би эх байх эрх ээ хасуулсан бyзар шингэсэн адгийн шаар. Би газар гишгэж гал үлээхээс бусад нь бүгд худал бyзрын эм. Би яасан vxдэггүй амьтан бэ? Энэ сайхан хүү бэр хоёрын минь өмнөөс намайг авч явах нь яав аа” гэж бодон яваа эмэгтэй бол нvгэлт эм, төөрөлдсөн ахан дүүсийн эх Түмэнцэцэг байлаа. Тэр Ундарааг бага байхад гэрт нь ирж байсан хөвсгөлийн бөө гэгдэх нэгэн хижээл эрийн хэлснийг саналаа. Тэр охиныг хараад “нулимс тоссон мэнгэтэй энэ охинд их зовлон учрах юм байна даа гэж хэлжээ…. Төгсөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!