“ТӨРӨЛ САДАНГИЙН ХОЛ НЬ ДЭЭР…” БОДИТ АМЬДРАЛААС

“ТӨРӨЛ САДАНГИЙН ХОЛ НЬ ДЭЭР…” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байна уу? Намайг Э гэдэг. Би одоо 26 настай. Өөрт тохиолдсон, тохиолдоод буй асуудлын талаар та бүхнээсээ зөвлөгөө авья гэж бодлоо. 2013 оны намар оюутан болж нэр бүхий улсын сургуульд элсэн орж амьдралынхаа эхний том алхамыг хийсэн юм.

Оюутны амьдрал маань тийм ч дардан байгаагүй ээ, ааг нь ихэдсэн хар цай шиг дэндүү гашуун байсан даа миний тэр нас. Ээж аав минь хөдөө сумд малчин, ээж тэтгэвэр гэж сардаа 300 мянган төгрөг авдаг.

Аав ажилгүй хэдэн үхрийн дэлэн өглөө оройгүй шувтарч миний сургалтын төлбөрийг төлнө. Бусдаас дутуу явуулчихгүй гэсэндээ өнгөтэй, өөдтэй бүхий л юмаа зарж, хадгалж байсан хэдэн төгрөгөө хүртэл шавхаж байж хоёрдугаар курст маань оюутны байранд оруулж байж билээ.

2013 онд нэгдүгээр курсийн шинэхэн оюутан хот гэдэг хүний хөл тасардаггүй том газар ирээд хамаатныхаа үеэл эгчийндээ байхаар болов.

Төрсөн хоёр ах маань гэртээ байлгах боломжгүй гээд намайг оюутан болоод хотод ирэхэд хүлээгээд авах хүн тун цөөн байсан даа. Эгч маань ээжийн маань эгчийн хүүхэд.

Дандаа apxи дарс ууна, найзуудтайгаа гадуур дотуур гарч орох их дуртай. Эгчийн ажил нь тараад л орой ажилтай юм шиг л apxидах гээд яараад гараад явна.

Ирэхэд нь хоолыг нь хийж хувцсыг нь угааж боломжоороо сайхан л байлгах гэж их хичээдэг байлаа. Ээж аавд хэльюү гэвээс даанч бүр эс юм болоод орох оронгүй болоод дээшээ тэнгэр хол, газар хатуу гэдэг шиг л юм болох болов уу гээд ганц үг ган хийдэггүй байсан.

Мaнжийн дapлал гэдэг шиг л эгчийн харцанд хоёр хавар, хоёр намрыг элээсний эцэст хоёрдугаар курсээ төгсөхийн алдад хавар эгчтэйгээ муудаж үүрийн 05:00 цагт гэрээс нь хөөгдөж чемодантай хувцас, хоёр хар үүргэвчнээс өөр юу ч үгүй уйлаад гарахад минь утсаа оролдоод буруу хараад хэвтэж байсан.

Миний эгч, тийм л хатуу сэтгэлтэй байсан сан. Оюутан байхад хийж үзээгүй ажил тун ховор зоогийн газар цагийн угаагч, бараа хүргэлт, цагийн багш, зөөгч, бармен гээд л бүхий л ажлыг гололгүй шөнийн 04:00-с тарж цэвэрлэгээ энэ тэр хийж 05:00 гэж тарахад оюутны байр маань оруулахгүй,

Өглөөний 08:00 хүртэл шөлөндөөд сууж байр орж хувцсаа аваад л хичээлрүүгээ ордог байж билээ. Одоо бодоход их л ядардаг байсансан. Тэгэхдээ би бууж өгөөгүй ээ.

Би амьдралд яараагүй сургуулиа амжилттай дүүргэж, буянтай буурлуудынхаа ачыг хариулна даа гэж амлалт өгсөн байсан тул төгсөж ЧАДСАН.

Ангийн хүүхдүүд үнэтэй, утас хоол гээд л их л юм гайхуулна. Би хэдий атаархавч өөрөө л бүтээхгүй, олохгүй бол өөр сонголт надад үгүйг мэддэг байсан тул чимээгүй л хичээж хөдөлмөрлөсөөр л байсан.

Одоо надад харин ажил амьдрал гээд л бүх юм бий. Харин юуг их бодно вэ гэхээр оюутан насанд ганц ч тусалж дэмжиж байгаагүй хоёр төрсөн ах, үеэл эгчээс гадна дахиад нэг эгч минь одоо миний амьдралд гэнэт л гараад ирсэн.

Юм болвол миний дүү, миний дүү гээд л оюутан байхад гэрээ цэвэрлүүлж, хүүхдээ харуулж, угаалга хийлгэх болохоороо л дууддаг байсан.

Өдөржин юмыг нь хийж хийж явахад баярлалаа гэсэн ганц ч үг байхгүй байр чинь хаалаа, автобус унаа зогслоо гээд л бушуухан явуулахын түүс болдог байсан миний ах эгч нар одоо миний амьдралд гарч ирсэн.

Би тэр үед боддог байсан төрсөн, төрөөгүй гэлтгүй эцэг эх чинь л биш бол хүн өөрийнхөө хар амийг л боддог юм байна даа гэж. Тухайн үед гэр бүл хамаатнуудын уулзалт болж гадуур хооллоно, харин намайг дуудах хүн нэг ч байхгүй.

Би мэдсэн ч мэдээгүй юм шиг л байдаг байсан. Аргагүйдээ идсэн хоолныхоо мөнгийг төлөхгүй л гэж боддог байсан биз. Хамаатан садан хүн муутай хүн, хорвоод өөрийгөө орь ганцаар мэт бод гэдэг л үнэн юм байна лээ.

Гол асуулт нь намайг хэцүү явахад надтай хүн ёсоор харьцаж байгаагүй энэ хүмүүсийг одоо намайг гээд ирэхэд нь хүлээж авах уу? Эсвэл яг тэр цагт намайг орхисон шиг нь орхих уу? Яг яавал дээр вэ? Сэтгэлээсээ хариулаад өгөөч. Энэ хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!