“ТҮЛЭНХИЙ ТАЛХ” БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Ээж минь ажил ихтэй байсан өдрийнхөө орой идэх юм бэлдлээ . Хоолны ширээнд сууж байсан аавын өмнө шилтэй жимсний чанамал , түлэгдэж харласан шарсан талх тавив . Би тэр үед аавыгаа түлэнхий талхыг хараад яах бол хэмээн харж суулаа . Тэрээр юу ч болоогүй мэт талхаа идээд надаас өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар асуув . Би асуултад нь юу гэж хариулснаа ч санахгүй байна . Гэхдээ ээж минь талхаа түлсэндээ харамсаж биднээс уучлал гуйхад аавынхаа хэлсэн үгийг би одоо хүртэл санадаг юм . “ Хонгор минь , би түлэнхий талханд ямар дуртай гээч ! ”.

Дараа нь аав намайг оронд оруулах үед би түлэнхий талханд үнэхээр дуртай эсэхийг нь асуулаа . Тэр намайг тэврээд ингэж шивнэв . ” Ээж нь өнөөдөр их урт хүнд өдрийг өнгөрүүлсэн . Их ядарсан байгаа . Түлэнхий талх хэнд ч муу зүйл хийхгүй , Гэхдээ бидний хэлэх үгс тэрнийг ихээр гомдоож чадна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!