“ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

“ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Саран хотод дүү, хүү хоёртойгоо нүүж ирэв, нүүх ч гэж дээ хэдэн хувцсаа авч нагац ахынхаа хашаанд барьсан эмээгийнхээ гэрт оров. Дэлгүүр, хашаа, байшинг нь худалдаж авах хүн олдсонгүй тул үлдсэн бараагаа нагац ахынхаа хүүхдүүдэд тарааж бараг л хоослоод хойд эцгийнхээ хамаатан саданг авна биз гээд хаян иржээ. Бүсгүй 2 настай хүүтэй, гэвч энэ хүү хойд эцэг, түүний хамаатны дүү хоёрын альных нь хүүхэд гэдгийг бүсгүй мэдэхгүй яалт ч үгүй дотроо бүрэлдэж дороосоо унасан юм болохоор хүүгээ хайрлах нь эх амьтны л зөн совин гэлтэй. Саран бол дагавар охин аавыгаа хэн гэдгийг ч мэдэхгүй, ээжээсээ нэг удаа асуухад – охиноо насанд хүрэхээр хэлнэ ээ гэсэн аж. Ээж нь нөхөрт гарч охин эмээтэйгээ үлдэж нагац ахынхыгаа бараадан хотод ойрхон хэдэн малтай амьдардаг байгаад охиныг 17 нас хүрдэг жил эмээ нь нас барж, охин ээж дээрээ иржээ. Тэднийх зэргэлдээ сумын төвд байх бөгөөд хүнсний жижигхэн дэлгүүр ажлуулж амьдралаа залгуулна, хямдыг нь харж ээж нь хотоос бөөндөж татна борлуулаад дахиад л явна. Хойд эцэг Жамц нь охиныг ирснээс хойш их л сайхан хандах нь ээжийнх нь сэтгэлийг амраажээ. Тэднийд хамаатных нь нэг дүү залуу байх бөгөөд охинд – ахын дүү гэж бас л сайн хандах бөгөөд тэр хоёр халтуур хийж ирээд мөнгө өгнө. Заримдаа хоосон ч ирэх үе байна. Охин аз жаргалтай байлаа бас жаахан дүүтэйгээ хамт байх болсондоо их баяртай байв. Гэвч аз жаргал удаан үргэлжилсэнгүй ээж нь дүүг нь үзүүлээд хэд хоноод бараагаа татахаар явсан хойгуур аав, ах хоёр нь ирж захиж үлдээсэн айлаас нь охиныг гэртээ авчирчээ. Сайхан зантай хоёр цай, хоол хийж гурвуул идэцгээн, охин цэвэрлэгээгээ хийж бүгд унтахаар хэвтэв. Охин алагласан олон өнгийн гоё цэцэгс тэврээд нэг их сайхан тал дундуур гүйж явах агаад нимгэн палаажных нь хормой дэрвэхэд салхи үлээж сэрүү оргиулан байх бөгөөд цаана нь эмээг нь оршуулсан толгод зэрэглээтэж харагдана гэж зүүдлэн унтаж байв. Гэнэт түүний бүх бие янгинан өвдөж эхлэхэд охин сэрэв, тас харанхуй охин орилох гэтэл амыг нь таглажээ, бохир заваан тамxины үнэр ханхалж охиныг идэх гэж байгаа мэт жижигхэн булцгар xөx, гэдэс, цээж, мөрийг нь хазлан зулгааж байв.

Охины бүсэлхий биеийн мэдээ тасарч багтарч үхэх гэж байгаа мэт санагдан байтал хүнд том бие арай чүү хөндийртэл дахин ямар нэг хүнд юмаар дарах мэт болов. Охины асгарсан их нулимсандаа норсон үсэнд хүрсэн залуу -ахын дүү битгий уйл, гоё байгаа биздээ гэх дууг охин таньж аав, ах хоёрыгоо гэдгийг мэдэж авав. Залуу бахаа ханатал охиныг ноолж сая нэг юм салахад гадаа бороо асгарч, салхи байшинг нураах нь гэлтэй исгэрч дуулдана. Охин гурван хоног халуурч аав, ах хоёр нь халуун бууруулах хамаг л мэдэх аргаа хийж цай, хоол барьж гүйв. Дөрөв дэх өдрөө арай чүү хөл дээрээ охин босов, ээж дүү хоёр нь ч маргааш нь ирэв. Аав нь эхнэрээ харангуут – за миний хань, булцаахай хоёр минь сайн явж ирэв үү гээд үнсэж хариу ч хэлүүлэлгүй -охин маань хэд хоног халуураад гэхэд ээж нь сандарсан өнгөөр – хэлэхгүй яасан юм, тэгээд яаж байна гэхэд – овоо гайгүй болсон гэхдээ орондоо дулаан байг гээд хэвтүүлсэн гэх дуулдав. Ээж нь орж ирэн дүүг нь буулгаад охиныхоо духан дээр гараа тавьж үнсэн – миний охин гайгүй юу, даарч гүйгээд ханиад хүрчилдээ гэхэд ард нь зогсох хойд эцэг нь – харин тэгсэн л бололтой гэж ам өрсөн хэлэхдээ занасан харцаар охиныг цоо ширтэж байв. Охин толгойгоо дохихоос өөр юм хэлсэнгүй. Цаад өрөөнөөс -та хоёр харин ам мөлтөс ирждээ тэгээгүй бол охин маань айлд сүйд болох байж – харин тиймээ, Дүүрэн хот явсан, би ганцаараа айлаа ш дээ гэхэд – өө тийм үү, ямар ажлаар – цэргийн зарлан ирсэн гэж дүү охин нь яриад – аан цэрэгтээ явсан нь дээрдээ аргацаах гэхээр бөөн мөнгө ордог гээ биз дээ – тэр ч тийм шүү, би л жаахан ганцаардах болох нь дээ гэх яриа дуулдана. Саран охидын үзлэгээр орохдоо жирэмсэн гэдгээ эмчээс мэджээ. – охин минь даанч томорчхож, тэгээд ч анхны хүүхдээ авахуулах хор нөлөөтэй, дахиад хүүхэдтэй болох магадлал маш бага гэснээ – хүүгийн эцэг гэхэд Саран ичиж сандран – цэрэгт явсан гэж ээ. Эмч охиныг хяналтанд оруулж ээжрүү нь залган хэлжээ. Ээжийгээ асуухад охин- бас л Дүүрэнг гээд би түүнд хайртай гэв. Ээж нь уйлан охиноо тэвэрч – миний охин чинь сурлагатай шүү дээ уул нь эрдэм номын мөр хөөсөн бол гэхэд охин юм хэлсэнгүй өнгөрчээ. Охин өдөр өдөрт томрох гэдэснээсээ ичин сургуулиа орхив.

Цагаан сарын дараа Саран цэрэгт явсан Дүүрэнг чөлөөгөөр ирж явах замдаа автын оcолд өртөж үxсэн гэсэн баяртай мэдээ сонсов. Хойд эцэг нь ажил явдалд нь оролцоод ирэхдээ – миний охин сэтгэлээ бариарай гэхэд ээж нь мөн л тайвшруулж байв, гэвч Сарангийн нулимс баярын нулимс гэдгийг хэн ч мэдсэнгүй хойд эцэг нь зориуд тараасан учир Дүүрэнг хүлээж буй гэж ойлгох болсон ойр орчмын айлууд нь Саранг өрөвдөж байв. Охин төрж үхэх сэхэхийн даваан дээр хүүтэй болж хоёр яс салав. Хойд эцгийнх нь зөвлөснөөр ээж нь Саранд ерөндөг тавиулав. Бүсгүйг тэнхэрснээс хойш хойд эцэг нь ээжийг нь байхгүй үеэр хvчирхийлж, хэлбэл хавиар нэг тарааж түмний шившиг болгоно гэж заналхийлэх тул Саранд яах ч арга байсангүй. Нойтон дэрээ тэвэрч хоносоор нэг л мэдэхэд хүү нь хоёр хүрчээ. Энэ хооронд ээжийнх нь уушиг муудаж xaвдaр гэсэн оноштой эмнэлгээр баахан явж үр дүн гаралгүй найдваргүй гэсэн хариу сонсож арай л хэвтэрт оролгүй бурхны ачаар ч гэх үү xaвдaрт сайн гэсэн нагац аxынх нь олж өгсөн ургамлыг хандалж уулгаж байгаа нь ач тусаа өгч байгаа ч юм уу ямар ч байсан тэсэж байв. Эхнэрийнх нь энэ байдал хойд эцэгт нь таалагдахгүй байгааг түүний үйл хөдлөлөөс бүсгүй анзаарч ээжээсээ аль болох л холдохгүй байхыг хичээж бараагаа татахдаа хоёр найзаараа асруулах болов. Эхнэр хүүхдээ унтсаны дараа Сарангийн өрөөнд орж ирсэн хойд эцэг нь нүглээ үйлдэж Саран дэрээ тэвэрч чимээгүй уйлсаар шөнө аажуу болгосон мөн ээжийгээ асарч нойр муутай удаан байснаасаа болж хэсэг нам унтжээ.

Хар даран давхийн цочиж сэрсэн Саран босож ээжийгээ яаж байгааг үзэхээр том өрөөндөө очтол ээж нь алга байв. Хойд эцэг нь хурхиран нам унтаж байв. Бүсгүй сандарсан ч дүүгээ бас хүүгээ сэрээчих нь гээд хүүгийнхээ урдуур юм ивж хаалгаа аяархан нээн гараад мөн зөөлөн хааж ээжийгээ хайж эхлэв, олдохгүй тул тэднийд ойрхон хашаа байшин барьж буй газрын тийш явж шалгатал хөөрхий ээж нь ухсан нүхэнд толгой нь доошоогоо эвхрэн унасан байв бүсгүй бууж ээжийнхээ ил гарсан гарт нь хүрч үзвэл цэв хүйтэн хөшсөн байв. Саран нүхнээс гарч буцаж гүйн гэртээ орж хойд эцгээ татаж – чи муу миний ээжийг aлсaн тийм үү гэхэд Жамц Сарангийн ам хамрыг дарж өшиглөж зoдoж эхлэхэд бүсгүй салгах гэж оролдоход нэг гарыг нь мушгин ард нь барьж үүдрүү түлхэж бүсгүй аль чадлаараа мултрах гэж цовхчин ийш тийш хөдөлж байв. Амьсгал нь давчидсан бүсгүй гараараа юм тэмтэртэл усны саван дээр үдэш зомгол цуулаад хураасан иргүй муу хутга таарч бүсгүй хамаг чадлаараа хойш нь дүрж дахин сугалан дүрж орхив – ёооё гэх дуу гарч хараал тавих Жамцын гар сулрахад бүсгүй мултарч гэрээс гарч гүйн найзынхаа үүдийг нүдэн дуудахад нөхөртэйгээ тэр хоёр сандран босож хаалгаа нээж өгөхөд Сарангийн үс толгой сэгсийсэн салганан зогсож байв учрыг асуухад Саран хольж хутган ярьж – цагдаа дуудаач гэжээ. Удалгүй сумын цагдаа, эмнэлэг ирж хутгалуулж цyc алдсан Жамцыг эмнэлэг, Саранг цагдаагийн газарт хүргэв. Хэд хоногийн дараа Саран нагац ах болон хүүхдүүдийнх нь хамт ээжийгээ эмээдээ ойрхон оршуулж буяны ажлыг нь гүйцээн нүүсэн нь энэ байв. Жамцын бие засарч шоpондоо оржээ. Бүсгүй хөөрхий ээжийгээ үе үе санан сэтгэлээ цэлмэтэл уйлж онгойлгоод ажилдаа шамдан байх болов, нагац ахынхаа том охины цайны газарт ийнхүү ажиллаж дүү, хүү хоёртойгоо аз жаргалтай амьдарч эхлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!