“ТИЙМ ХҮНИЙГ УУЧИЛДАГ БИ ТЭНЭГ ХҮҮХЭН” БОДИТ АМЬДРАЛААС

“ТИЙМ ХҮНИЙГ УУЧИЛДАГ БИ ТЭНЭГ ХҮҮХЭН” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Би бага ангидаа хотын бүх л алгебр математикийн олимпиадад түрүүлдэг, сонирхлоороо бүжиглэдэг дуулдаг бас зураг зурдаг зүгээр огт суудаггүй адтай сэргэлэн охин байсан юмаа. Одоо намайг тийм байсан гэхээр эргэн тойронд байгаа хэн ч итгэдэггүй юм. Би тийм л их өөрчлөгждээ… Бүжгийн бэлтгэлтэй байхдаа өдөр бүр ирж авдаг хүргэж өгөөд орц уруу ортол араас харж зогсдог хөвгүүнд дассаар дассаар дурлаж чин сэтгэлээсээ хайрлах болсон. Түүнийг яаж баярлуулах вэ? яаж гоё гэнэтийн бэлэг барих билээ гэж бодож өөрөө ч мэдэхгүй тэмүүлэх болсон. Тэр намайг яг он солигдох мөчид талбай дээр оноо гаргаж байхдаа өмнө минь сөхөрч суугаад надтай үерхээч гэж гуйж байлаа. Тэр өдөр лүү буцдаг бол тэгэхэд би үгүй ээ гэж хэлэхсэн эсвэл талбай дээр оноо гаргалгүй ээжтэйгээ хамт гэртээ байх байсан. Бид хоёр үерхэж эхлээд нэг нэгнийдээ орж гардаг болж өдөр бүр хамтдаа л байх болсон. Маш аз жаргалтай өдрүүд өнгөрч байлаа. Би зүгээр л ингээд насаараа хайрлуулах юм байна даа гэж бодсон байсан. Тийм л мэдрэмж төрүүлж байсан. Ингээд яг хоёр жил аз жаргалтай үерхээд хуримын ордонд нээх сайхан намарын өдөр цагаан даашинзтай зогсож байсан. Ингээд би айлын гэргий хуруундаа хатан сүйхтэй эхнэр болжээ. Найз охид баяр хүргээд л бүгд гэрт байн байн ирнэ. Бөөндөө аялана хөдөө гадаа зугаална. Хуримын дараах 1 жил болзох гэж төрсөн мэт л би нисч явлаа. Сургуулиа амжилттай төгсч ээж минь ганц охиндоо өөрийн гэсэн дэлгүүр нээж хүссэнээ ирээдүйдээ бүтээгээрэй гэж надад зориулан бүүр багаас минь хадгаламж нээж бага багаар хийж байсан мөнгөө бүгдийг өгч би дэлгүүр түрээслэн гоёл чимэглэл цүнхний хөөрхөн дэлгүүрийн эзэн боллоо.

Нөхөртэйгээ хамтдаа бараандаа явж хамтдаа ээлжилж дэлгүүртээ сууж яваандаа худалдагчтай болсоноор би мэргэжилээрээ ажиллах болсон. Маш их найз нөхөдтэй учир өдөр бүр найз нөхөддөө давхар цаг гаргаж кино үзэж, эсвэл гэртээ урин хоол хийж өгч гэр бүлээ уйтгартай хэмнэлээр амьдруулахгүйн тулд санаачлагатай гэрийн эзэгтэй байх гэж хичээдэг байв. Ээж маань бүх л юмны ард, охиноо бас хүргэнээ гэнэ. Үргэлж ажил дээр халуун хоол хийгээд тэврээд ирнэ. Хүргэндээ надаас илүү сайн итгэнэ. Хайрлана. Эвийлнэ. Бид хоёр дахин нэг лангуу өөр газар нэмж түрээслэн амжилттай байлаа. Нөхөр дэлгүүрүүдээ хариуцан би ажлаа хийн ихэнхдээ орой гэртээ уулзана. Удалгүй би ээж болохыг хүсэх болсон. Эхнээсээ найзууд ээж болж эхэлж байсан учир цаг нь ч боллоо гэж үзсэн. Харин нөхөр маань одоохондоо яараад хэрэггүй гэж жоохон дүргүй байсан. Би гэртээ байх үедээ ядраад ирэхэд нь сайхан хоолтой халуун цайтай байхыг хичээж үргэлж шинэ сонин гоё зүйлсийг хайраа гээд л барьдаг хүн их баярлуулах бэлэг өгөх дуртай хүн байсан л даа. Бид хоёр яваандаа нэг л хөндий ярилцах ч үгүй болсон. Нөхөр сүүлдээ оройтож ирэх нь олширч, заримдаа хоногоор алга болно. Өглөө нь шууд дэлгүүрлүүгээ явчихна. Орой нь ирэхдээ анхандаа гэмшиж уучлалт гуйдаг байсан ч сүүлдээ тоохоо больж эрх чөлөө ярих болсон. Зан ааш нь их л эвдэрсэн. Удалгүй нөхрийнхөө халааснаас илүү дугаар байгааг олж мэдээд хэрүүл хийлгүй тэвчин ярилцаж үзэхээр шийдэн орой нь энэ тухайгаа эхлүүлтэл хэрүүл дэгдсэн. Өөрийгөө хамгаалж намайг буруутган хий хоосон хардсан гэж бухимдан зoдсон. Анх удаа нөхөртөө зoдуулсан. Шөнөжин буйдан дээрээ уйлж хоноход тэр хүн орон дээрээ хухираад юу ч бодолгүй унтаж байсан. Зoдуулсандаа итгэж өгөөгүй ээ гэхдээ дахин тэгэхгүй байхаа миний хань гэж дотроо уучилсан.

Тэр үед ээжийн минь бие муудаж би эмнэлгээр ээжийгээ аван явах болсон. Ээж минь венийн судасны бөглөрөл, нугасны хана хавчигдсан зүрхний баланс алдагдсан гэсэн оноштой их олон сар эмнэлэгт хэвтсээн. Гэхдээ нөхөр маань ээж дээр маань нэг ч эргэж ирээгүй гээд боддоо. Тэр олон саруудад. Удалгүй би жирэмсэн болсоноо мэдсэн. Одоо л гэр бүл мань урьдынх шигээ болох нь дээ гэж бодсон. Нөхөртөө хэлэхэд шууд л энэ удаа авахуул. Ийм хэцүү байхад хүүхдээр яах юм гэж дүргүйцсэн. Би тас зөрөөд хүүхдээ тээнэ гэдгээ хэлэхэд үнэхээр аймар харцаар цоо ширтээд өөрөө л мэд гэж билээ. Бас л удаагүй би нөхрөө зэргэлдээ лангууг ажиллуулдаг эмэгтэйтэй явдаг болсоныг найзаасаа олж мэдэв. Хамтдаа өдөр бүр кино үзэж гадуур хооллож гэрт нь хонодог гэдгийг найзыг нь ам алдуулж байж мэдлээ. Нус нулимсандаа хутгалдан очиж нөхөртөө хэлэв. Үл тоосон. Бүр огтхон ч айгаагүй. Сандраагүй. Тэр эмэгтэйдэ хайртай болсон салахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Гэдсэнд байгаа хүүхдээ бодооч гэж хэлэхэд чиний хүүхэд чи өөрөө шийд удахгүй салах өргөдөл өө өгнө гэж хэлээд явсан. Ингээд л дуусах амьдралын төлөө хуримын ордонд гал голомтоо бадраасан хэрэг үү гэж үнэхээр их гомдож шаналсан. Би нөгөө эмэгтэй дээр очиж уулзав. Тэр бас л нөхөртэй минь адил зүйл хэлэв. Салж чадахгүй нэгэнт зогсохоосоо өнгөрсөн гэж. Би яагаад ч юм түүнийг үсдээд барьцалдаад авсан. Уг нь хэзээч эмэгтэй хүнтэй зодоон нүдээн хийж байгаагүй ээ. Уурандаа гомдсондоо тэр эмэгтэйг энд тэндгүй маажсан байжээ . Үүнийг мэдсэн нөхөр улаан галзуу ирж сандалын хөл хугартал, паарлуу мөргүүлж цохиж үсдэж хэлэх үг ч гараха байтал зодсон. Итгэж өгдөггүй юм билээ. Миний сонгосон хайртай хүн минь ингэлээ гэж үү дээ гэж.

Ээж дээрээ очихдоо хар нүдний шилтэй хавдсан нүдээ дараад очиход ээж минь миний охин яагаа вэ яасын гэхэд санааг нь зовоохгүй гэсэндээ давхра оюулсан гэж худлаа хэлж байлаа. Удалгүй ээж минь бурхан болов. Миний амьдрал нүдэн дээр минь нуран унаж байлаа. Үхтлээ уйлсаар байгаад өдөр шөнөгүй уйлж хоносоор байгаад ээжийнхээ буяны ажлын дараахан тээж явсан үрээ алдав. Зүв зүгээр байсан үр минь зyлбаж би амьдрар хүсэлгүй нэгэн л хэсэг явав. Буяны ажлаар ээжийн минь зургийн өмнө зул ч өргөөгүй ирээгүй ээ нөхөр маань. Сураг сонссон нөгөө эмэгтэйтэйгээ Xөвсгөл явсан гэж сонссон. Ирэхэд нь би салах өргөдөлөө өгч энэ хүнийг тавьж явуулья даа гэж шийдсэн. Харин ирсэнийхээ дараа тэр хүн яг тэр нэгэн өдөр өмнө минь сөхрөөд үерхээч гэж гуйсантайгаа адил сөгдөж суугаад уучлаач ханиа одоо ингээд дахин чамайгаа гомдоохгүй ээ гэж гуйсан. Ээж дээр минь ирээгүй тэр хүнийг би уучилсан. Тэнэг хүүхэн байгаа биз. Ингээд хэсэг хугацааны дараа сэтгэл санаа арай дээрдэж би жаахан ухаан орсон. Нөхөр гэртээ эрт ирж үргэлж санаа тавьж хамт байж чадаагүй үеүдээ бодон намайг аргадаж миний аясаар байх болсон. Тэр жилийн зун хүртэл бидний харилцаа хэвийн л байлаа. Наадмын дараа бид хоёр найзуудтайгаа аялалаар явж ирээд би бие давхар болсоноо мэдсэн. Ингээд хяналтандаа орж ээж болохоор бэлдэж эхэлсэн дээ. Одоо л сайхан болох нь дээ гэж найдсан. Хоёр сартай байхад минь гэнэт баахан цагдаа сэргийлэх болж нөхөр бөөн асуудалд орлоо. Мөрийтэй тоглосон, ХЗХоршооноос маш их мөнгө зээлсэн байсан. Тэр өрийг дарахын тулд байгаа бүхнээ лангуугаа бас ээжийнхээ хашаа байшинг өгсөн. Цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй хоёр хүн хөргөгчиндөө будаа гурилнаас өөр зүйлгүй хэцүүдсэн. За яахав болгоноо босгоно доо миний л үйл лай гэж дотроо шүд зуун тэвчсэн.

Гэтэл удалгүй үнэхээр аймшигтай мэдээ сонссон. Нөхөр чинь өөр эмэгтэйтэй хүнсээ цуглуулаад явж байна лээ. Тэр эмэгтэй нь өнөө маргаашгүй төрөх дөхсөн том гэдэстэй явна лээ гэж хүн хэлэв. Итгэхийг хүсээгүй ээ. Арай ч дээ яаж тийм зүйл байхав дээ гэж бодон бодон тэр эмэгтэйн гэрийг хүнээс асууж сурсаар очив. Хаалга тогшоод ороод л газар дээрээ ухаан алдсан. Нөхөр маань буйдан дээр нь удирдлага барьчихсан өнөөх эмэгтэй тогоо шиг том гэдэстэй хормогч зүүсэн хаалгаа нээсэн дээ. Нэг сэрэхэд эмнэлэгт дусал залгуулаад хэвтэж байсан. Миний хажууд нөхөр. Надад хэлэх үг алгаа би тэнд амьдрал зохиосон тэндээс холдож чадахгүй чамайг жаахан тайвширтал чамтай хамт байхыг хүссэн юм намайг уучлаарай. Хүүхдээ төрөхөөр надад өгчихгүй юу даа гэж хэлсэн. Яаж хэлж чадаваа гэж бодон би нэг ч үг дуугарч чадалгүй нүүр буруулан нулимсаа залгин хэвтсэн. Тэр хүн тэр эмэгтэйгээ шинэ төрөх хүүхдээ сонгоод явлаа. Би гурван сартай бие давхар дансандаа сохор зоосгүй гэртээ хоцорсон. Өнөөх бүх найз охид , гэр бүлийн найзууд тэр үед царайгаа таниулж бүгд амьдралаа хөөсөн. Хэн нь ч чи яаж байна гэж залгаагүй ирээгүй. Гэрээсээ олон хоног гаралгүй уйлж хоносон намайг муу юм болж гэж бодоод манай байрны жижүүр эгч орж ирэн намайг харан ихэд цочирдон шөл ус хийж өгөн орхиод одсон ээж шиг минь халамжилсан. Баярламаар… Жаргалтай цагтаа дэргэд байгаа найзыгаа зовлонтой үедээ дуудаад үзээрэй. Хэд нь ирэх бол. Хэд нь нүүр буруулах бол. Амьдрал алга урвуулахын зайтай гэж үнэн юм билээ.

Хамгийн сүүлд би бурханаас дахин нэг ташуур авч, нэмээд зов гэсэн шиг гурван сар гарантай үр минь дахин зyлбасан. Энэ тухай бичих үнэхээр хэцүү байна. Гэдэс минь ямар хөөрхөн бондойсон байсан гээч. Даанч яав даа. Намайг үрээ алдаад эмнэлэгт цэвэрлүүлж хэвтэхэд нөхөр маань аав болсоны баяраа тэмдэглэн facebook дээрээ 3.2кг охинтой боллоо ханьдаа баярлалаа гээд тэр эмэгтэйгээ таглаад постолж суусан. Доор нь өнөөх бүх найзууд нь, гэрт ирж миний хоолыг идээд та хоёр гоё хосууд шүү гэж магтаж сайшаадаг байсан андууд нь сэтгэгдлээ үлдээж хоёр найздаа аз жаргал хүсье, миний хоёр найз сайхан хосууд шүү, ээж болсонд баяр хүргэе гэцгээсэн байсан. Би эмнэлгээс гараад гэртээ ирсээн. Хоол идэх хүсэл байхгүй хов хоосон мэдрэмж. Хамгийн аймшигтай нь эмнэлгээс гарахын өмнө эмч дахин жирэмслэх нэлээн хэцүү магадлал маш бага өндгөвч чинь хайлсан байна гэж хэлсэн. Сайн эмчилгээ хийлгэж ардын эмчилгээ хослуулаарай гэж хэлсэн дээ. Одоо хэнээсээ жирэмсэн болно гэж хүүхэд хүсэх билээ дээ. Хамгийн хайртай хүндээ нохойноос доор доромжлуулж хаягдчихаад. Эр хүнд дахин итгэхгүй байх бас одоо дахин хэзээ ч уйлахгүй байхаа. Нулимс гарахгүй бүр хатсан эсвэл хэтэрхий их уйлсаар байгаад дууссан байх. Тэр хүн сайн аав болж байх шиг байсаан. Хүүхдээ бүүвэйлдэг л гэнэ, вакциныг нь хийлгэхэд уйлдаг л гэнэ, эхнэрээрээ даавуу угаалгадаггүй сайн нөхөр гэж шинэхэн эхнэр нь магтаж бичсэн байна лээ. . . Аз жаргалтай л байгаа бол явдаа Алс хол од доо Амраг хайраа мартсан бол бүү дурс даа Амьдрал дэндүү хатуу тоголлоо доо биднээр

One thought on ““ТИЙМ ХҮНИЙГ УУЧИЛДАГ БИ ТЭНЭГ ХҮҮХЭН” БОДИТ АМЬДРАЛААС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!