“НӨХӨР МААНЬ ГУРВАН ТАЛД ГУРВАН ЭXHЭPTЭЙ…” – БОДИТ АМЬДРАЛААС

“НӨХӨР МААНЬ ГУРВАН ТАЛД ГУРВАН ЭXHЭPTЭЙ…” БОЛСОН ЯВДАЛ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ захиаг бичих үү байх уу гэж маш олон хоног бодлоо. Мэдээж амьдралаа бодоод хэн хүнд хамаагүй яриад яваад байж болохгүй юм. Нөхрийнхөө нэр хүндийг бодоод гэр бүл, найз нөхдүүддээ ч хэлж чадахгүй дотроо шаналсаар өнөөдрийг хүрлээ. Гэхдээ хэн нэгэнд сэтгэл доторхоо уудлахгүй бол бүр тэсэхийн аргагүй болоод яг галзуурах гээд байна.

Би одоо 26 настай. Айлын ганц охин. Дээрээ олон ах нартай учраас ер нь эршүүд талдаа. Гэхдээ харагдах байдлаасаа хэн ч тэгж хэлхээргүй ээж аавын минь хайрласан царай зүс бие хаа өв тэгш гэж хэлж болохоор. За гол зүйл маань би нөхөртэйгөө анх таван жилийн өмнө танилцаж байсан, надаас дөрвөн насаар ах.

Би тухайн үед ч ахаа гээд нөхөр ч намайг хөөрхөн дүү гээд л явдаг байлаа. Тэр үед зүгээр л ах дүүгийн харилцаатай гэсэн ойлголттой хэнэггүй, хувийн амьдралыг нь ч тогтож анзаардгүй тийм л байж.

Тэгээд хоёр жилийн өмнөөс тэр надад хайраа илчлээд би ч эхэндээ гайхаж цочирдоод зугтдаг болвоо. Ядаж байхад нөхөр маань их дуу цөөтэй дөлгөөхөн залуу л даа. Тэгээд аливаа асуудалд эв дүйгүйхэн гүндүүгүйхэн хэн ч харсан нүдэнд дулаахан тийм л залуу.

Тэгээд жил хагасын өмнөөс бүр эрчимтэй эргүүлж эхлэвээ. Өдөр бүр сюрприз гэнэтийн бэлэг гээд л. Цэцэг навчин дунд төөрдөг болов. Ажлын хүүхнүүд сэм атаархаж жиг жуг хийгээд л. Эмэгтэй хүн л юм болсон хойно тэр байдалд нь дасч орхиод зугтах минь багасаад бараг мэссеж бичих залгахыг нь сэм хүлээдэг болсон.

Ингээд бид хоёр нийлж орхивоо. Найман сар үерхээд тэр хугацаанд уруул дээр ч үнсэж үзээгүй хаа ч явсан хөтлөөд л хамаг бүхнээрээ хайрлаж халамжлаад л. Би гэдэг хүн үүлэн дунд нисэээд байгаа юм шиг аз жаргалтай найман сарыг өнгөрөөгөөд яг жилийн өмнө тэрнийхээ төрсөн өдрөөр охин бие ариун нандин бүхнээ зориулсан юм.

Түүнээс хойш мэдээж бидний харилцаа улам халуухан болж тэр маань ч намайг ном журмаар нь гуйгаад бид хамтын амьдралаа эхлүүлвээ. Эндээс л хамаг асуудлууд үүсч эхэлсэн юм.

Нэгэнт албан ёсоор гуйлгаад нэг гэрт орчихсон хүмүүс чинь тэр тусмаа эмэгтэй хүн юм болохоор хурим хийхийг хүсээд хэлтэл өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа талаараа анх ам нээж намайг гүн шоконд оруулдаг юм даа.

Юу вэ, юу яриад байгаа юм гэтэл салаад таван жил болж байгаа ч баталгаагаа салгаагүй байсан юм аа. Зүгээр л цаасан дээр байгаашдээ ханиа гээд намайг өлхөн хуураад орхисон байгаа юм одоо бодохнээ.

Тэгээд би ч за нээрээ л мэддэг болсон цагаас л эхнэр энэ тэр гэж сонсогддоггүй байсан юм чинь гээд тэгсгээд өнгөрөөлөө. Дахиад л бөөн аз жаргалд умбаад байж байтал нэг өдөр ажлынх нь компьютерийг нээгээд үзэж байтал бүр 9-10 настай гэмээр эрэгтэй хүүхдийн зураг дүүрэн байх юм.

Миний хүү гээд хадгалчихсан. Дахиад л дaйн болсон. Тэгсэн анхны эхнэрийн хүүхэд гэдэг юм даа, энэ бүгдийгээ надад өмнө нь огт хэлж байгаагүй. Би шууд л өөрийн гэсэн юмнуудаа ч авалгүй шууд төрсөн гэртээ очсон.

Арваад хоног гуйж гувшиж өнгөрсөн амьдрал шүү дээ, чи л миний насны хайр энэ тэр гэнгүүт нь дахиад л панаалдуулчихаж байгаа юм.

Зиа ингээд хоёр энхэртэй байсныг нь дөнгөж хүлээн зөвшөөрөөд байж байтал өнгөрсөн шинэ жилээр хоёр дахь энхэрээс нь хүүхдийн шинэ жил бэлдэж өг энэ тэр гээд мессеж ирснийг нь бас л олоод уншчихлаа. Бүр хоёр эхнэртэй, тэр хоёроосоо хоёулангаас нь хүүхэдтэй.

Тэрийгээ бүхэл бүтэн тав, зургаан жил мундаг сайн нууж чадсан байгаа юм. Ингээд би бас л өнгөрсөн амьдрал юм даа уучилсан. Эмэгтэй хүн дасаж дурлана гэгчээр би нөхөртөө бүр маш их хайртай болсон байсан.

Тиймээс ч ийм асуудлыг нь хүлээн зөвшөөрдөг болчихдог юм билээ. Ингээд өнгөрсөн долоон сард гурвуулаа болсноо мэдлээ. Тэр маань хагартлаа баярласан. Бид хоёр бөөн аз жаргалтай хүмүүс л байлаа.

Ингээд намайг гурван сартай болж ирэх үеэс нөхрийн ааш зан тэс өөр танихгүй хүн шиг болж эхэлсэн. Угаас гадагш их явдаг ажилтай хүн л дээ. Тэгсэн гадагш явах нь илт ихсээд, жирэмсэн би гэртээ ганцаараа дийлэнхдээ байдаг болвоо.

Тэгээд өөрөө ажил ихтэй учраас нэг их юм ч бодоогүй. Ингээд тэр хар өдөр эхэлсэн. Дахин нэг мессеж, жирэмсэн хүнд арай цочирдом байсан. Хоёр дахь эхнэрээс нь “Хайраа чамайгаа хүсээд байна. Ажлаа сайн хийгээд хурдан ирээрэй” гэсэн байна, уншаад л ухаан алдаж унаад нэг сэрсэн эмнэлэгт хэвтэж байсан.

Тэгээд мэдээж хүүхдээ л эхлэж боддог болчихдог юм байна лээ. Үр маань хөөрхий минь зүгээр байсан. Гэхдээ бидний дунд маш том ангал үүсэх шалтгаан болсон. Хэдийгээр тийм зүйл огт байхгүй. Өмнөх эхнэр л атаархаж шаралхаад биднийг салгах гээд байна шүү дээ гэдэг үг итгэмээргүй байсан ч нэгэнт салсан амьдрал бас дээр нь өөрөө жирэмсэн байсан учраас бас л тэгсгээд уучилсан.

Ингэж явсаар салах шийдвэрт хүрсэн аймшигт хар дарсан өдөр ирсэн. Шөнө унтаж байтал утас дуугараад автал хоёр дахь эхнэр нь. Төрчихлөө гэж сонсогдох шиг болоод л чих шуугиад нүд бүрэлзээд явчихсан.

Тэгээд дуудаж сэрээгээд хэлтэл намайг ч тоож байгаа юмгүй гараад гүйсэн. Би бүх зүйлээ аваад салаад явчихмаар байсан ч өөрийнх нь амнаас сонсмоор санагдаад хүлээсэн. Маргааш орой нь нүүр рүү ч харж чадахгүй чимээгүй ороод ирэхэд нь очоод хэд хэд цохиод өшиглөөд уг нь тэсье гэж бодсон ч чадахгүй байсан учраас элдвээр нь хэлсэн.

Тэгсэн чинь “Тиймээ миний хүү, гэхдээ нэг өдөр аpxи их уугаад хуучин эхнэр дээрээ очсон байсан, тэгээд л ийм асуудал үүссэн. Гэхдээ аль эрт дууссан асуудал. Нэгэнт хүүхэд бий болж байхад би авахуул гэж хэлж чадаагүй гэдэг юм даа.

Би дахиад л ээж аав дээрээ гэртээ харьсан. Сар гаран гуйж худал үнэн ярьж байж би дахиад л уучилсан. Ингээд гурван хүүхэдтэй, хоёр эхнэртэй хүний гурав дахь эхнэр нь болоод дөрөв дэх хүүхдийг нь төрүүлж өгөх гээд сууж байна даа.

Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд надад хэлсэн ярьсан бүхэн нь худал болж таараад одоогоос сарын өмнө хоёр дахь эхнэртэй нь ярьж үзлээ. Ээ бурхан минь. Энэ хүн хүн мөн үү? Гурван талд, гурван эхнэртээ хайртай дуртайгаа зарлаад халамжилж хайрласан дүр үзүүлээд гурван өөр амьдралаар нэг цаг хугацаанд зэрэг амьдраад байсныг олж мэдээд бүр тэсч чадахгүй болсоон.

Үxлийн мууг ч бодож үзсэн. Даанч гэдсэндээ тээж яваа үрээ бодоод чаддаггүй юм билээ. Энэ байдал энэ хүний гадагш их явдаг ажилтай холбоотой бөгөөд миний айлын ганц охин ээжий аавдаа эрхлээд төрсөн гэррүүгээ үе үе очоод байсан нь олз болсон байна, одоо тэгээд би дүүрч гэхэд эцэг эхдээ юу гэх вэ.

Бас миний тэр ариун нандин бүхний хариуд ийм бузap амьдрад өгсөнийг нь яах вэ. Төрөх дөхсөн том гэдсээ чирээд юу бодож амьдах вэ. Бүр яах учраа олохгүй бачимдаад бүр галзуурах гээд байнаа. Хэн нэгэнд ярьж хэлж уудлахгүй бол тэсэхгүй болоод байна.

Тэгсэн хамгийн аймшигтай нь сүүлийн эхнэр нь чи бол зүгээp л ашиглуулаад хаягдах хөөрхий амьтан. Би бол гэрлэлтийн баталгаатай эхнэр нь гээд өдөр бүр мессеж бичээд дарамтлаад байх юм. Нөхөртөө итгэх үү тэр эмэгтэйд итгэх үү гэд маш олон асуудлууд байх юм.

Уг нь өнгөрсөн жилийн 365 өдрийн 300 хоногт нь бид өдөр шөнөгүй хамт байхад үлдсэн өдрүүдэд нь үнэхээр ажилтай явж байсан баримтууд байхад тэр эмэгтэйн яриад байгаад итгэмээргүй л байх юм. Хамгийн гол нь итгэхгүй гэхээр тэнд бас нэг хөөрхөн нялх амьтан төрчихсөн байхаар, би одоо яах ёстой вэ. Амьдрах ямар ч урам зориг итгэл нөйдваргүй болоод үрээ л бодож хорвоогийн тоос хөдөлгөж байна даа.

Гол нь энэ хүнээс яг үнэнээ хэл гэл гуйж гувшиж орилж чарлаж цохиж нүдэж бүх төрлөөр л үзлээ ам нээхгүй юм. Тэгээд бас яваад өгөхгүй байнга хамт байгаад нүдэнд харгдаад жигшиж зэвүүцээд үнэхээр хэцүү хүнд байнааа. Арай л хэтэрхий урт биччих шиг боллоо. Гэхдээ бодит байдлаа бас нийлээн дарж бичиж байнаа.

Жирэмсэн хүнийг яаж ингэж чадаж байнаа. Бүр хоёр талд яг ижил нэрээр өхөөрдөж дууддаг, хоёр талд яг ижил бэлэгнүүд авч өгдөг, хоёр талд яг ижил халамж үзүүлдэг. Тэгээд явах гэхээр миний анхны охин үрийг аваад явахгүй шүү чи гээд явуулахгүй, тэгсэн хэрнээ одоо ч тэр эмэгтэй рүү бичсэн хэвээр байх шиг байна. Би үнэхээр цөхөрч байнаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!