“НӨХРИЙН МИНЬ ХОЁРДОХ СОНГОЛТ ЧАМД БАЯРЛАЛАА” БОДИТ АМЬДРАЛААС

“НӨХРИЙН МИНЬ ХОЁРДОХ СОНГОЛТ ЧАМД БАЯРЛАЛАА” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Тиймээ би яг одоо ганц биe ээж. Хөөрхөн охинтойгоо өглөө бүр эрхлэлдэн сэрж халуун цайгаа тухтай гэгч нь уугаад ажилдаа, сургуульдаа явцгаадаг энгийн амьдралын эзэн. Саяхан энэ гэрт минь эр хүний үнэр арилаагүй элэг бүтэн нэгэн гэр бүл өглөө өдөр оройг хамтдаа угтдаг байлаа. Охины минь хамгийн хайртай хүн болох хайртай аавыг нь шөнөдөө зээлдэг байсан эмэгтэй чи тэр л үeд өөрөө бас ээж хүн гэдгээ санасан бол хэзээ ч дурсамж дүүрэн босгосон нэгэн айлын голомт чиний шүлсэнд халтиран нурахгүй байсан. Бидний дунд олон жилийн дурсамж, хайр халамж хүндлэл анхны бүхэн оршиж байсан. Харин чиний хувьд нэгэн зуны хэсэгхэн болзоог өөртөө бүр мөсөн авч үлдэх шунал байсан. Би чамайг ээж хүн учир, өөрөө тал амьдрал ямар байдгийг мэддэг учир хэзээ ч илүү зүйлрүү шунахгүй байх гэж итгэсэн.

Эр нөхөр минь гэртээ надруу яаж хардаг байсан тэр л хайрын харцыг чи мэдэхгүй. Чи гэхдээ чадсан. Чи манай гэрийн цайны дээжийг асгаж чадсан мундаг эмэгтэй. Чи хайрлуулах гэж хайрлах гэж хоёрдох амьдрал илүү гэж итгүүлэх гэж маш их хичээсэн. Чиний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүйг одоо бид бүгд харж байгаа чи нөхрийн минь хүүхдийг гаргаж өгөөд өөрийнхөө гэрийн хойморт охины минь аавыг хэдийн залж чадсан гайхалтай эмэгтэй. Гэхдээ чи бодож үзсэн үү? Чиний нөхөр чамд л чиний нөхөр байх болно. Харин амьдрал дээр миний нөхөр хэвээр байх болно гэдгийг. Тэр бид хоёрын хичээж хөдөлмөрлөж өлсөж цангаж ядарч баярлаж дасаж бүтээсэн амьдралын үр шим, босгосон бүхэн яг энд байгааг. Бас нэг нууцыг хэлэхэд чиний нөхөр миний дугаарыг утсан дээрээ хийж үзээд залгах гэж чадалгүй хуруугаа татдагийг…

Миний хаягруу өдөрт нэг заавал орж үздэгийг чи мэдэх үү? Гэхдээ үнэн гэвэл түүнийг одоо би чамд өгчихсөн учир чамруу явуулсан учир чи сэтгэл амар унтаж амар олдоогүй амьдралаа асарч тойглон байхад болноо. Шинэ хүн тэр бяцхан үрийг чинь би аавтай нь үлдээхийн тулд чиний хичээж олсон амьдралыг чамд зүгээр л бэлэглэсэн. Тийм ч учраас чиний хүсэж мөрөөдсөн зүйлийг хийж өгч амьдралын хаалгаа хааж гэрлэлтийн баталгаагаа салгуулж чамд инээд нэмсэн. Учир нь чи их өрөвдөлтэй хувь заяатай санагдсан учир нүүр бардам эр хүний зургаар гангарч үзэг гэж чамайг өрөвдсөн хэрэг. Чамд амьдралаа алдсан гэж анх бодож явдаг байлаа. Гэтэл үгүй байж. Амьдралаа олж авсан юм байна.

Өмнө нь хэзээ ч амжилт гаргаагүй энгийн байсан салбартаа амжилт гаргаж, улам л олон хүний хүндлэлийг хүлээж хайрлуулж өөрөө тэр энергин дунд 18т шиг гялалзаж явна. Магадгүй миний улам үзэсгэлэнтэй болж байгаа нь нөхрийн чинь харамсалыг улам л төрүүлж чамруу нэг харж өмнөх дурсамжаа санагалздаг байх. Би бодлоо сая. Насан туршдаа өнгөрсөн амьдралаас нь илүү байлгах гэж, буцаад явчихвий гэж дотроо эмзэглэж, хайр халамжаа тааруулах гэж үргэлж хичээж амьдрах хэцүү л байх даа гэж. Гэхдээ яахав хийсэн сонголт хэлсэн үгэндээ эзэн шиг эзэн байж чамаас мөлхөөд ирсэн ч нөхрийг чинь би эргэж тосохгүй гэдгээ амлая. Учир нь би дэндүү аз жаргалтай өмнө нь хэзээ ч байгаагүй тийм сайхан эрч хүчтэй байна. Харин насан туршдаа хүний нөхрийг буцаад алдахгүйн тулд ухаан зарж амьдрах эрхэм үүрэг л чамд үлдэж дээ. Нуугдаж амьдраад яахавдээ одоо бүсгүй минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!